Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй Ромын Папын айлчлалын талаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Баасанжавын Энхзаяа ярилцсан анхны эхийг толилуулъя.
-Монгол Улсад хийх Ромын Папын айлчлал тун удахгүй эхэлнэ. Олон улс судлаачид энэ айлчлалыг тал бүрээс нь шинжилж онцолж ярьж байна. Таны хувьд дэлхийн католик шашинтны тэргүүний айлчлалыг хэрхэн харж байна вэ?
Ромын Пап бол хоёр том албан тушаалтай хүн. Монгол Улсад айлчлан ирж байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хийж байгаа төрийн айлчлал. Энэ нь Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний хувьд хийж байгаа айлчлал гэсэн үг. Гэгээн ширээт улсыг Ватикан гэж дэлхийд түгээмэл нэрлэдэг. Ватикан нь олон улсын харилцааны болон олон улсын эрх зүйн бие даасан субъект. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Олон улсын эрх зүйн субьект өөрөө олон улсын харилцаанд төрт-улс гэсэн тодорхойлолттой, түгээмэл нэр нь Nation-State. Бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхэт улсын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад ирж байгаа төрийн айлчлал гэж харж болно. Хоёрдугаар тушаал нь даян дэлхийн католик шашинтнуудын тэргүүн.
Католик шашинтай улс орнууд шашны тэргүүнээ тодруулах өөрийн гэсэн дүрэм журам, ёс жаягтай. Тэр дагуу Латин Америкаас сонгогдсон аргентин иргэн. Ромын католик шашны тэргүүн голдуу Европын католик шашинтай орнуудаас тодорч байсан бол энэ удаа Латин Америкаас тодорсон.
Хүн төрөлхтний гуравны нэг нь христосын шашинтай гэж үзвэл түүний бараг талаас илүү хувь нь католик шашинтнууд. Барагцаа тоогоор хүн төрөлхтний дөрөвний нэгийнх нь том төлөөлөл гэсэн үг. Латин Америк гэхэд л тэр чигтээ католик ертөнц шүү дээ. Америк, Канад хоёроос бусад нь, Америк тив тэр чигээрээ католик шашинтнууд. АНУ, Канадад ч католик шашинтнууд олноороо бий. Европын талаас илүү нь. Бидний сайн мэдэхээр Өмнөд Солонгост гэхэд л маш олон католик шашинтнууд байна. Макао ч тэр чигтээ, Хонконгод бас байна. Филиппинчүүд ч тэр чигтээ католик шашинтнууд. Энэтхэгийн нэг муж тэр чигээрээ католик шашинтай гээд нэрлээд байвал маш том ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Ингээд харвал Төрийн айлчлалын хажуугаар католик ертөнцийн шашны тэргүүний айлчлал гэдгээрээ Монгол Улсад хийгдэж байгаа хамгийн өвөрмөц, бас түүхэн айлчлал болно.
-Монгол Ватикан хоёр улсын харилцаа нэлээд эртнээс эхэлсэн гэгддэг байх аа?
Монголын эзэнт гүрний үед манай хоёр улсын харилцаа төлөвшин тогтсон байдаг юм. Ромын Папын захидлыг тээсэн анхны элч Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд ирж байснаас хойш 777 жил өнгөрсөн байна. Гурвын гурван долоо бас л бэлгэдэлтэй тоо. Ер нь Монголын эзэнт гүрэн ба Ромын Папын харилцаанаас улбаалаад Монгол–Өрнөд Европын харилцаа төлөвшсөн гэж үзэж болно. Өрнөд Европ гэж тусдаа бие даасан том бүс нутаг. Францын хаанаас тухайн үед бас захиа ирж байсан гэдэг. Тэгэхлээр Монгол ба Өрнөд Европын харилцааны үндсийг Монгол-Ватикан, Монгол-Франц тавьсан гэж түүхэнд тэмдэглэж үлдээхэд болохгүй юм байхгүй. Тэр үүднээс энэ айлчлал бол түүхэн том айлчлал. 777 жилийн өмнө Гүюг хаанаас хариу захиа очсон. Тэр захидалд Ромын Папыг урьж залсан байдаг бол тэр захидлын хариу айлчлал хэрэгжиж байна гэж эерүүлээд хэлчихэд их л том бэлгэшээлтэй үйл явдал болж байна.
-Пап Францисын айчлалыг дагалдаж маш том хөдөлгөөн бий болдог. Дэлхийн том улс орнуудад хийсэн айлчлалд нэг сая орчим католик шашинтнууд цуглардаг гэсэн судалгаа ч дуулддаг юм билээ. Тэгэхээр манай улсад хийж байгаа айчлалаас нэлээд үр дүн гарах болов уу?
Өмнөх долоо хоногт миний авч байсан мэдээллээр 3000 гаруй католик шашинтан сүсэгтэн Монголд цуглах юм байна. Тэр нь Азийн католик шашинтай улс орнуудаас, мөн олон газраас аялал жуулчлалын шугамаар ирж байгаа бололтой юм. Мөн 23 улс орны 140 гаруй хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ирнэ гэсэн мэдээлэл байсан. Дээрхи тоо өсч ч магад. Ямраар ч бодсон Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын Пап маань өөрөө “дэлхийг” Монголд дагуулаад ирж байгаатай адил үйл явдал өрнөх нь байна. Тэр утгаар Монголын түүхнээ дахин дахин давтагдаад байхааргүй маш өвөрмөц айлчлал болох болов уу. Монгол хэн бэ гэдэг нь тэдний хувьд нэн сонин шүү дээ.
Эзэн Чингисийн өлгий нутаг гэхээс гадна Монгол бол коммунизмын замаар 70 жил замначихсан пост-коммунист улс. Хуучин Зөвлөлтийн дагуул улс байсан. Өнөөдөр Төв Азийн цээжин дээр байгаа Орос, Хятадын дунд орших геополитикийн маш өвөрмөц байршилтай ийм улсад морилно гэдэг яалт ч үгүй энэ айчлал даян дэлхийн анхаарлын төвд орох болно.
Дэлгэрүүлээд хэлэхэд Монгол Улс бол өнөөдөр ардчилал, зах зээлийн нийгэм рүү шилжилтийг эрчимтэй хийж байгаа пост-коммунист улсын хувьд Орос, Хятад гэж хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг улс. Гэхдээ маш их идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Геополитикийн маш өвөрмөц байршилтай, далайд гарцгүй улс мөртлөө даян дэлхий рүү хандсан маш нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэгч гадаад бодлого явуулдаг. НҮБ-д маш идэвхтэй, даян дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж, энх тайваны бэлгэ тэмдэг гэсэн үнэлгээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүртсэн. Тэр утгаараа дэлхий дахины анхаарлын төвд энэ айлчлал яах аргагүй байх ёстой юм. Ер нь тэр олон сэтгүүлч хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, олон сүсэгтэн ирнэ гэдэг Монгол Улсыг олон улсад таниулахад бэлээхэн маш том гадаад сурталчилгааны алхам болно. Дэлхий дахинд манай улсыг үнэ төлбөргүй сурталчлаад өгнөө л гэсэн үг. Нөгөө талаар католик ертөнцөд Монголыг цоо шинээр таниулж байна. Латин Америкийг аваад үзье. Бүх Латин Америкийн католик шашинтнууд Монголыг анхаархлынхаа төвд тавих болно гэсэн үг. Манай улсын нэр хүнд олон улсад ямар огцом өсөх вэ гэдгийг баримжаалаад төсөөлөөд үз дээ.
-Сөрөг тал бий юү. Хүн амын талаас илүү хувь нь буддын шашинтай Монгол Улсын хувьд энэ том айлчлалаас гарах үр дагавар бий юү?
Сөрөг үр дагавар тохионо гэж огт бодохгүй байна. Даяаршлын эрин үед, хөгжлийн хурдны, мэдээллийн технологи асар их хурдтай хөгжиж байгаа энэ эрин үед Монголд сөрөг нөлөө учирна, ирээдүйд эрсдэл тохионо гэдэг ойлголт угаасаа байж таарахгүй. Монгол Улс шашны эрх чөлөөг баталгаатай хангаж чадсан улс. Бидний сонгож авсан ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон шашныг хүндэтгэж ирсэн энэ тогтолцоог аваад үз. Бас түүхэн уламжлал байна. Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний нийслэлд дэлхийн том том шашны төлөөллүүд, олон сүм хийд мөргөлийн газрууд зэрэгцээд байсан. Тэр утгаараа түүхэндээ шашин шүтлэг гэдэгт маш их хүлээцтэй, прагматик хандаж ирсэн ийм ард түмэн.
Өнөөдөр би л лав Монголыг буддын шашинт улс гэж хатуу нэрлэж чадахгүй. Би өөрөө гэхэд шашингүйн үзэлтэй хүн. Миний үеийнхэн болон миний дээд үеийнхэн бүгд шашингүйн эзлээр хүмүүжсэн атеистууд. Социализмаас бидэнд үлдээсэн өв маань ийм юм. Тэгэхлээр Монголын хүн амын талаас илүү нь буддын шашинтай гэж хатуу оношилж хэлж чадахгүй.
Харин Папын айчлалаар ямар дүр зураг дэлхий дахинд харагдах ёстой вэ, Монголыг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл Монгол Улсад одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчилж, дэлхий нийтэд Монгол Улс бол үнэхээр энхийг эрхэмлэгч, нээлттэй гадаад бодлого явуулдаг, даян дэлхийд энхийг сахиулагч, энх тайвны төлөө тууштай зогсдог улс юм байна гэдэг мессэжийг хүн төрөлхтөнд өгсөн. Үүнийг Антонио Гутерреш өөрөө нотлоод, “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан. Энэ удаа яг жилийн дараа Ромын Пап айлчилж байна гэдэг Монгол Улс бол оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс юм байна гэдэг мессэжийг дэлхий дахин түгээнэ гэдэгт итгэлтэй байна.
Үр дагавар гэж асуусантай чинь холбогдуулан тэмдэглэж хэлэхэд Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал бол Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ тод үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ. Монгол Улсын олон тулгуурт, тэнцвэртэй, гуравдагч хөршийг эрхэмлэсэн гадаад бодлого маань шинэ агуулгаар баяжина. Монгол дахь шашны аялал жуулчлалын торгон эхлэл болно.
Манай улсын олон улсын нэр хүндийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна. Төгсгөлд нь тэмдэглэж хэлэхэд Монгол-Гэгээн ширээт улсын харилцааны түүхэнд энэ 2023 он маш онцлогтой, маш тодоор бичигдэх үйл явдлаар баялаг он болно. Учир нь өнгөрсөн хавар Гэгээн ширээт улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилсан, залгуулаад Төрийн тэргүүн нь айлчилж байна. Үүнийг түүхэн, онцлог үйл явдал гэж нэрлэхээс өөр юу гэх билээ.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
Азийн ард түмнүүдийг хүний тоонд оруулдаггүй үнэн алдартны Орос Буриадууд нүүрээ нуугаад, Монголчуудыг барууны Христийнхний эсрэг турхирахад хуулийнхан сайн бэлтгэх хэрэгтэй.Хужаа хасаг дөрвөд гэж тэд биднийг социализмын 70 жил турхирч хагалаад ганц нь ч шийтгэгдээгүй шиг хуучнаараа байж болохгүй. Женко буусан.
Yaduu ulsuudad l irdeg hunshdee zailuul, bid yaduu n unen unen. "tooj" irj baigaad n bi bayarlaydaa
Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн буддын шашны хамгийн бузар булай урсгал болох түвдизмд түлэгдсэн навгар монгол улны гуйлгачин баруун, христынхэнд пялдаганаж бялдуучлаад хүний тоонд орж чадах уу Навсгар монгол улныы гуйлгачин хэнд ч яаж ч пялдаганаад хүний тоонд багтаж орсон түүх байхгүй. 500 жил сохор дүлий яр тэмбүү бөөс хуурстын бөгсийг долоож баас шээсэн дээр нь алалцан яаж бааж шээж, хаашаа харж унтахаа заалгажээ Манж хятад эздээсээ Отго жинс торго дурдан цалин пүнлүү горьдсон монгол хувалзууд жирийн ардын махыг зоосны нүхээр огтлон тамалж 250 жил гадаад эздийнхээ бөгсийг долоожээ Дараа нь орос ах хятад ах гэж баахан сэгсэгнэв Одоо 3- р ах, 4, тав дугаар ах гэж хоорондоо уралдан навсаганана Пап ламын айлчлал гэдэг нь бас бадар барьж гуйлга гуйх айлчлал Олигтойхон өргөл барьц өргө За тэгээд хэнд ч яаж ч навсаганаж бялдуучлаад нэн ядуу гуйлгачин орон гэдэг бузар нэрнээсээ салж чадахгүй Хэн нэгэнд хүн дүрстэй харагдахыг хүсвэл улсаа хөгжүүл хүнээ хөгжүүл, шударга ёсыг тогтоо
Маараа алан бомбоогийн хасаг новшнууд монголын хилчдийг тамлаж алдаг байсан энэ новш бол тэр хасаг алуурчдын хань хамсаатан новш шуу
"Хуцах шиг болжээ" яг үнэнийг хэлжээ.
Зассс. Юунд хөөрөн сүржигнэнэ вэ. Ач холбогдолсоод байх юу байв гэж. Сүм дотроо уйдсан өвгөн лам ирнэ л биз. Явна л биз.
Моод монголоор дуусдаг гэдэг үнэн байна. Олон 100 жил ноёрхохдоо өөрсдийнх нь эсрэг байсан хүн ард эрдэмтдийг алж устган олон зуун 1000 нялх хүүхэд үй олноор устган, олон зуун 1000 хөвгүүдийг хүчиндэж банддиж алсан католик шашны бузар булай өдөр бүр дэлгэгдэж европын ард иргэд албан ёсоор католок шашнаас татгалзаж гарч байна Хоосон сүм хийдэд өргөл барьцгүй болсон католикууд байшин барилгаа лалын шашныханд зарж байна.. Дорсгор даравгар баярхүү хужаа хөл алдаж саймшраад сүйд майд, нэг өвгөн санваартан ирэхлээр монголчуудын нэр хүнд сайжрах гэнээ. Хуцах шиг болжээ. Аль ч шашны , ямар гээч төлөөлөл ирсэн Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол улны гуйлгачин нэн ядуу гуйлгачин улс гэсэн ангиллаасаа гарч чадахгүй Нам нэртэй мафийн тогтоцтой Өмхий жорлонгийн нийгмээсээ салж дэлхийн хүн ардын хүндэтгэлийг хүлээх ганц зам бол хүнээ хөгжүүлэх улсаа хөгжүүлэх шударга ёсыг бий болгох Дорсгор пиаздаа баярхүү чи монголчуудыг тохуурхан доромжилж бидний тархийг угаах шаардлагагүй Одоо урьсан залсан монгол хулгайч луйварчид харин пялдаганаж баахан магтан дуулж ээлжит гуйлгачлалаа амжуулна
ирвэл сайн байна эх оронд минь орлого валют орж ирнэ биз
Валют гээч нь орж ирэхийг чи энэ насандаа байтугай ирэх насандаа үзэхгүй Валют гээч юманд дуртай бол гадаадын оффшорт хадгалаастай байгаа нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчдийн монголын баялгийг зарж арилжсан 40 тэрбум доллорыг авчир Тэр бол монголуудын хөрөнгө мөнгө
Baabar ene nuhur geed 2 sug ba mongoliig uzen yadsan hyadadiin erliizuud
Алуурчин элбэгдоржийн суртал ухуулагч гиббелс~баабар энэхүү дорсгор 2 бол монголчуудыг үнэхээр үзэн ядаж гэхдээ монгро улсын нэрийг ашиглан б дн йг гутаан доромжилж гадаад эздээсээ угаадас ялгадас шавхруугаа нэмүүлэгчид Хазгэр хүүхэн хадамсаг гэгчээр пялдаганаж байж мөнгө зоос нэмүүлнэ
Нэг улсад хамгийн бага зардалаар ганцхан удаа очиж үзээд ахиж хэзээ ч очдоггүй ядуу гэгддэг Солонгос жуулчидийн араас үхэлдэж сүржигнэж байхаар 1 жуулчин нь 5 солонгостой дүйдэг Христийн шашны Европ АНУ, Канад,Латин Америкийн асар олон тооны жуулчидийг авчрахаа бодсон нь уг нь дээо дээ энэ мангар Аялял Жуулчлалын Яамныхан нь . Ромын Пап энэ Монголд тоож ирнэ гэдэг маш чухал арга хэмжээ шүү дээ Аялал Жуулчлалд
Одоо тэгээд навсганаад машиныг нь дагаж гүйлдээд эхэр татаж уйлаад , нус нулимсаа гоожуулаад , охид авгай хүүхнүүд ухаан алдаж унаад, өвгөнийг дагаж яваа торгон цэргүүдэд дурласан эмэгтэй нар чарлалдаад ….. гэх мэтээр яг гоё кино хийвэл болж байнаа…. Ч Бас гуйлгаа гуйхаа мартаж болохгүй. Өвгөнд пялдаганаж баячууд өргөл өргөхөө мартав
Монгол Африка 2 ын байр л солигдоод байгаам даа. Шинэ колонийн эзэд айсуй.
Өвгөн энд тэнд айлчилна гэдэг нь бас өргөл барьц авах зорилготой байдагийг мартав…. Гарыг нь олигтойхон цайлгахаа мартав.
Sain muu alich utgaaraa bidend ashigtai yorin Mongol ulsiin tusgaar togtnoliin toloo chotgortoich evssench yadiin oros hitadiin trolluud gadniihand oyun sanaagaa hag bazuulsan munhaguud Mongold ashigtai zuiliig sureglen eserguutsdeg
Папын хөлийг үнсэхгүй юу ! Нэгэн үёд ёвропын вангууд папын хөлийг үнсдэг үүрэгтэй байсан юм ! Гаргантья гэдэг зохиолд Пикрошёль ван би папын хөлийг үнсэхгүй гэж зөрүүдэлж билээ !
Уг нь,гадаад харилцааг мэддэг нэг нь бусаддаа ойлгуулж, тайлбарлах нь зүйтэй.Гэтэл доор сэтгэгдэлээ бичиж байгаа хүмүүсийг хардаа. Бүгд л оюун санааны охь ,онолын физикчид . Нэг бодохоор Монголын дайснууд байдаг юм шиг.Гунигтай юм даа
Гайхалтай бичжээ. Сайн асар хүчтэй "Blitz-Propaganda" болж, Хүүкийн дипломат довтолгоо, байлдан дагуулалтын оргил болох ём бн. Мөхөс би олон улсын хуралд орж байхдаа Италийн Ром дахь Ватиканы ордонд орж Пап Ламтай гар барьж байснаа санав. Лхагва гариг бүр ордныхоо тагтан дээр гарч ирж үг хэлдэг ём билээ.
Jesusiig alsan Romin udam yuni oyuun sanaani tov
Түүх, дипломатын талаасаа бол зуунаар яригдах томоохон үйл явдал. Үүний нөлөө олон жилээр яригдах бичигдэх байх. Улс төр, эдийн засгийн талаасаа бол гарцаагүй том өөрчлөлт хөдөлгөөн үүсгэхүйц айлчлал болох нь. Бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч Монголын улс төр, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх нь тодорхой. Гадны хэвлэлүүдэд янз бүрээр бичиж байна. Ганцхан жилийн өмнө Казакстанд айлчилсан пап Францис хөрш зэргэлдээ Монголд яаагаад айлчилж байгаа вэ? Гэхчилэн их өвөрмөц өнцгүүдээс харцгааж буй болтой. Ямартай ч энэ 7 хоногт дэлхийн олон хүн манай улс руу анхаарлаа хандуулахнээ. 2 хөршийнхөө нөлөөнд гэлдэрч явдаг Монгол биш болж дэлхийн гео улс төр, эдийн засгийн халуухан цэг болж буй бололтой манай улс. Үйл явдалыг сайн муу гэж цэц булаалдахаасаа илүүтэй сайн талаас нь харж сайн талаас нь прагматикаар ашиглах нь өнөө цагын шаардлага мэт.
Би л лав буддист биш. Сүмд очиж мөргөдөггүй, ламд очиж ном уншуулдаггүй. Бүх шашныг хүндэтгэнэ яг Чингис хаан шигээ
Roman Cristian Pope
Jesusiig barij alsan uls yaahaaraa ariun nertei baih ene chini ariun yavdal uu balai yum
Чааваас хөөрхий орк өөрийгөө дэлхийн төв гэж боджээ… Бас дэлхий тэгээд оркийг анхаарах гэнэ. Өвгөнийг дагаад жуулчид ирэх гэнэ Хэд хоног дэлхий даяар навсгар монгол улны гуйлгачинг шагшин гайхах гэнэ. Өвгөн явсан газар болгоноосоо мөнгө авч босгодгийг мартав. Өнгөрсөн жил европын нэг хотоос 400 сая евро салгах гээд ард иргэд нь 2 талцаад , эцэстээ өгнө өгөхгүй гээд нийтийн санал асуулгаар өгөхгүй гэсэн тал нь ялсан даа, Гуйлгачин баян өвгөн гуяаа ганзгалсан… Хазгар хүүхэн хадамсаг. Одоо магтаалын хэдэн нялуун үгээ донгосоод гуйлгаа гуй
Үнэн үнэн. Хүрэлсүхийг яая даа байз.
Далаи ламыг монголд ирэхэд нь хилээ хаадаг хөгиин хөршүүдтэи улс шүүдээ .тавтаи морил эрхэмсэг Пап ламтан .монголын түүхэнд тэмдэглэгдэх аилчлал болох нээ .
Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа АСЕМ -ийг Монголд хуралдуулж МУ-ыг дэлхийд таниулж байгаа гэж хошгоруулж байгаад асар их мөнгө хулгайлсан. Одоо болтол шалгалт хийгдэхгүй байгаа нь Хүрэлсүх яаж зүгээр байх вэ ? гээд Папын айлчлал ч гэх шиг ашиг завшаан хайсан л асуудал байхаас өөр юу байв гэж.
Mongolchuud shashingui
Энэ өвгөн хоцрогдсон.хдэн номоо яаж шахаху гж л өдөр бодож шөнө зүүдэлдэг
Манайд түй ч хэрэггүй айлчлал болно
Энэ пап нөхөр үнэхээр том гар юм бнаа. Дэлхийн хэмжээний амьтан бна. Монголд ирэх сургаар гадныхан шавж мэдэхээр л юм бна.
Пин гээд хорвоо бий болоогүй
Библи дээр хорвоо пин гээд бий болсон гэж бичсэнийг эрүүл хүн үнэмшихгүй
Улс орноо л аж үйлдвэржсэн улс болгомоор байх юм. 3-хан сая хүн сэп гээд босно доо уг нь. Фэйсбүүкйийг тоохоо болино. Бүгд ажилдаа яардаг болно.
Чингис хааны нутагт айлчлана гэсэн чинь хасаг алан бомбоонуудын шээс нь гоожиж байна гэсэн
Америкийн заавраар, барууны нөлөөг Монголд нэмэгдүүлэх зорилготой л ирж яваа хүн. Өөр энэ бид хоёрт Монголд ирэх ямар ч учир шалтгаан байхгүй. Өөр ямар ч шалтаг шалтгаан байхгүй.
Монголын тэргүүний эх оронч, нийслэл хотын унаган сэхээтэн, Д.Баярхүү мөн сайн бичжээ энэ том айлчлалд Баярхүү нар гол үүрэг гүйцэтгэснийг олон түмэн үнэлэн ярилцаж аж
Монгол улс алсдаа дэлхийн нөлөө бүхий гурван том шашины нэг - Буддын шашины Төв болох зам нээгдэж байна , түүнийг нь нөгөө нэг том шашин болох- Загалмайтны шашины Тэргүүн морилон ирж хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлголоо. Би шашинаас ангид хүн боловч энэ хоёр сайхан үйлс давхцаж байгаад их баяртай байна. Х Богд маань Хөөрхөн хүү!. Ашидын үйлс нь гэгээн байх болтугай! Пап ламтанд гүнээ талархаж байна! Энэ айлчлал их чухал! Ярилцлагад энэ тухай сайхан тайлбарлаж ярьсан Д.Баярхүүд баярлалаа!
Монголчууд өөрсдийнхөө оюун ухаан, хүч чадлаа л ашиглаж монголоороо баймаар байна. Энэ америк бас хаа хамаагүй лам энэ тэр гээд монголд хэрэггүй хүмүүсийг авчрах ямар хэрэг байна аа?!?
Монголын тэргүүний сэхээтэн Д.Баярхүүд атаархагч цөөхөн хэдэн муу бүдүүлэгүүд гонгиноод хаашаа ч холдохгүй тэд Д.Баярхүүгийн хажууд юу ч биш балиар хогнууд
Эх байгал сүйрч байгаад харамсах юм. Энэ тухай бичвэл сайнсан.
Д.Баярхүү маш зөвийг өгүүлжээ. Баярлалаа. Таны дүгнэлт үргэлж л зөв талдаа байх юм.