Хааяа нэг гэртээ ирэхээр тас харанхуй, шалгахаар тог салгаад хаячихсан байх. Би ч сурсан зангаараа буцаагаад холбочихно. Угтаа бол намайг байр, тогны мөнгөө төлөөгүй байна шүү гэж сануулж байгаа нь энэ. Би ч төлнө дөө гээд боддог маргааш нь их ажилдаа умбаад орой гэртээ ирээд санадаг.
Энэ нь над шиг ажилтай олон хүмүүсийн хувьд толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй биз. Ер нь cap бүр тогтмол авдаг төлбөрүүдийг шууд банкин дахь данснаас татаад авдаг болгож болдоггүй юм байхдаа. Тэгвэл ёстой амар байна аа.
Cap бүр банк руу явж, урт дугаар үүсгэж чамгүй хугацаа алдаж байхаар хааяадаа данс руугаа орж хуулгыг нь харчихаад л байж байвал хичнээн сайхан. Энэ асуудлыг шийдэх гэж нэг нь санаачилсан л байж таараа, хийх гээд зүтгэсэн байж таараа, харин хаана очоод гацаад байдаг юм бол доо хөөрхий.
Орон сууцны контор, цахилгаан түгээх сүлжээ, СӨХ, кабелийн болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид тэгээд нөгөө талд банк болон төлбөр төлөх этгээд гээд уг нь гарын арван хуруу байтугай таван хуруунд багтахаар л цөөхөн нөхдүүд нийлээд шийдчихэж болмоор асуудал баймаар.
Гэтэл өдгөө байрны төлбөр төлөх гэдэг их асуудал болж. Манайх ядаж байтал Хадгаламж банкаар байрны мөнгөө төлдөг юм. Гэтэл cap бүрийн 20-нд төлбөрөө тушаах гэхэд ихэнх Хадгаламж банк нь 17 цагг хаалгаа барьчихна. Ажил минь 18 цагт ажил тардаг болохоор төлж амжихгүй тохиолдол ч цөөнгүй.
Энэ байдлыг мэдсэн юм шиг удалгүй "танай байрны мөнгө.... тэд гарсан байна 20-ны дотор төлнө үү" гээд хаалган дээр цаас наагаад явчдаг нь халагламаар. Үүгээр ч дуусаагүй. Халуун ус, дулаан орчин, гэрэл цахилгаан, тоос шороогүй байранд амьдрах нь таатай ч нөгөөтэйгүүр "там" мэт.
Учир юу гэвэл cap бүр үргэлжилсэн урт дараалалтай, үй түмэн хүнтэй өнөөх банкинд цахилгааны мөнгө төлөх гэж нэг удаа, дараа нь байрны мөнгө, СӨХ, ОСАКК, хог, интернет, кабел, утасны мөнгө төлөхөөр хоёрдах удаагаа очих бүрт 20 төгрөгийн бичгийн цаасны найм хуваасны нэгийг 100-150 төгрөгөөр шахах нь асуудал хөндөхөд хүргэв.
Тэгээд бүр тэр цаасны хэлтэрхийгээ "Баримтны үнэ" гээд боловсон нэрлээд 20 төгрөгний цаасныхаа үнийг хэд нугалж олохыг нь яана. Шар нар, бор хоногийг цалингаас цалингийн хооронд өл залгуулж. өнгөрөөдөг хүмүүсийн хувьд энэ тоо бол бага гэлтгүй хөдөлмөрийн хөлс.
Өрх бүрийн хэрэглээнээс хамаарч баримтын тоо харилцан адилгүй бөгөөд ихэнх айлууд дунджаар дөрөв, тав буюу 400-500 төгрөгийг баримтын үнэ гэх нэрийн дор илүү төлж, банкныхны гэдсийг цатгаж буй нь гол зурав.
Жишээлбэл, манайх гэх айл нэгдүгээр хороололын хуучны есөн давхар байр болох 12 орцтой, 432 айлын орон сууцад амьдардаг. Манай байрныхны хувьд дээр дурдсан төлбөрийн ихэнхийг төлдөг. Ингээд багахан тооцоог гаргаж, банкны ашгийг бодъё.
Манай байрны 432 айл цахилгаан, байрны мөнгө, СӨХ, ОСАКК, хог, интернет, кабелын мөнгө төлөхдөө тус бүрт нь баримтын үнэ гэж 100-150 төгрөг төлдөг гэж бодоход 172800 орчим төгрөгөөр цаасны булан худалдаж авч, банкны ашгийг нэмдэг байх юм.
Дээрээс нь утасны төлбөр нэмэгдвэл энэ тоо талийж өгөх биз. Ганц байрнаас л ийм ашиг олж байгаа юм чинь бусад орон сууц, гэр хороолол, албан байгууллага, үйлчилгээний газар, эмнэлэг, сургуулийн хэрэглээнээс яггүй шан хүртдэг нь нүднээ илт болтлоо цэцэглэчихэж.
Угтаа бол баримт бичиг бүхэн стандарттай учраас зориулалт, шаардлага бүхий бичгийн цаасыг хэрэглээнд гаргасан баймаар. Гэтэл энэ мэт ашгийн төлөө банкууд юу төлөвлөж, ийм ядмагхан аргаа барсан ажил хийх болов. Ар өврөөрөө мөнгө сугавчилсан айхавтар том хүн ард байгаа юм биш биз дээ.
Амьдрах гэж хөлс хүчээ дууслуулан олсон эгэл ардын амжиргааны мөнгөнөөс халааслаж хумслахаа болиоч, банкныхаан. "Юманд учир, суманд гичир" гэдэгдээ ядаж тэр цаасны хэлтэрхийгээ хоёр хуваасны нэг болгочихоод үйлчилгээний мөнгө гэх овжин залиа хэрэглэ л дээ.
Хэлэх амлалт нь ихэдсэн, хийх ажил нь багадсан эрхмүүдээ зуны зугаалга чинь дууссан бол зуун задгай үлдээсэн энэ мэт шулаач нарын асуудлыг онцгойлон анхааралдаа авч ажиллахгүй бол мөдхөн иргэдийн маань цалин баримтын төлбөрөөс хэтрэхгүй болох вий.
Ж.Эрдэнэчимэг
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Нэн дариу онлайн болгох асуудал бас дээрээс нь гэрээний дэвтэр гэх цаас байна дуусаагүй байхад нь байнга шинэчлэх нэрээр сольж 1500 төгрөгөөр дэвтэрээ шахдаг манайд 1 ч дууссан дэвтэр байхгүй хаяж үэргдүүлээгүй байнга л гэрээ шинэчлэх нэрээр солигдсон байдаг
Yneniig bichjee. Germand en metiin tulburiig ail bolgond jiliin ekhend ch yumuu gerr khiikh ued dundajaar gargasan tulburiin nekhemjleleiig tukhain khariutssan baiguullaguud ni ail bolgond ugdug. Tegeed jiliin etsest tootsoogoo khiigeed iluu dutuu tulsun zuruugiin tootsoog khiideg.Kheden Montyor ni 20bolov uu ugui yu guij ireed salgaad yavdag tegeed erguuleed zalgakh bolokhooroo ajiltaigaa gaikhad irj ugukhgui deer ni salguulsan ail bolgonoos 2000 tugrug avdag ikhl yadmagkhan argaar mungu oldog baiguullaga shuu dee Tegeed oron suutsand dundiin busiin gej nerlegdekh korrodoriin gerliig bas bid tulnu.Yagaad ene busiin gerliig orchin uyed nevterch baigaa medregchtei gerleer solij boldoggui yum be. Unen dee ene gerel udurjin shunjin asaj baidag Yadajl iim gerleer bukh oron suuts, alban baiguullagiin khongil. OO -iin uruunii gerliig solikh yum bol erchim khuchiij mash ikheer khemnekh bolno. Erchim khuch uildverlegchdiin ediin zasagchid mani yagaad iim khen yumiig tootsoj bodoj gargadgaggui yum bol.Bukh SUKH< baigullagadl neg zakhairamj ugukhdl boloo shuu dee tukhain baiguullaguud ch gesen uursdud ashigtail baimaar yum.Udurjin shunjin asdag ortsnii gereld niitiin teevriinkhee neg udaagiin khulsiig ugmuurgui baina...
монголын үнэн гэж энэ төлбөртэйгээ дүйцэхүүц үйлчилгээ үзүүлдэг бол бас яая гэхэв цахилгаан тасарлаа, надаас хамааралгүй, дуудлагаа заавал өөрийн биеээр очиж өгөх ёстой ажил тарсны дараа гэмтэл гарвал маргааш болтол бака харанхуй суу гэдэг зарчим үйлчилнэ дуудлага өгөхдөө 1,000 цаас заавал тушаана засагдах эсэх ерөөсөө засварчин очих эсэх хамаагүй ийм тэнэг журмыг халзан баттулга гаргачаад одоо дэвшээд явчихсан ард түмний төлөө гээд тансаглаж байна
ene Unen
eronhii saidad ter 1111 biluu ter luu heleed humuusee naad asuudliig yr ni shiidhed neeh hund asuudal uul ni bi sh shu de zaluuchuud hiichih bgui saidad heltsgeey humuusee ingej suuhaar
ali deer kartaar tuldug bolson. huulga ni maileer irdeg. hunii hugjliin mungu kart ruu orood, tendeesee bairnii mungund yavdag bsan. odoo tiim mungu bhgui bolohoor kart ruugaa mungu shiljuuleed ter ni automataar bairnii mungunduu yavj bgaa. hadgalamj banknii urd oocheeloson humuusiig haraad uruvddug shuu. chi tednii neg yum b. yu ch medehgui bj yasan ih shuumjildiim be dee. chaavaas.
Үүнийг бичсэн хүн интернет банкны талаар огт мэдлэггүй хүн бололтой. Юм уншиж судлаач дээ хө
энэ конторын мөнгө ямар үнэтэй гардаг юм бэ? юу үзүүлсэн гэж сарын 30000 төгрөг авдаг юм бэ. манайх бол дуртай цагтаа ч усанд орж чаддаггүй. Одоо халуун зуны улирал болж байна. Тэгэхэд конторын мөнгө 30000 гарч байгаа юм чинь өвөл бүр халаалт нэмээд тамлаад хаяна. Задаргааг нь харахнаа цэвэр ус 13000, бохир ус 5900, халуун ус 6500, даатгал 1000, радио 330, телевиз 1100, хог 2500 гэнээ. Юу ч мэдээгүй, халуун усанд ч тохитой орж чадахгүй байж, хэрэглэсэн зүйл бага байж ингэж төлнө гэхээр. Радио бол манайх огт сонсдоггүй. Сонсоогүй 25 болж байна. Конторын зардал тэртэй тэргүй ийм өндөр гарч байхад одоогийн энэ төрийн удирдлага тог усны мөнгийг нэмэх шийдвэр гаргаад байдаг. Тэрний оронд хөрөнгө мөнгөө хэдийг мэдэхээ байсан, талхны үнэ ч мэддэггүй нөхдүүдийг санхүүгийн хичээлд суулгаад татварыг нь шударгаар аваасай.