sonin.mn

Дуучин С.Сэрчмаа өөрийн нөхөр, Хятадын саятан н.Баяртаас салсанаа  хэвлэлээр албан ёсоор зарлалаа.
Тэрээр өмнө нь "Би нөхрөөсөө салаагүй. Зүгээр уран бүтээлээ хийх гээд л охиноо аваад Монголдоо ирсэн" гэж ярьдаг байсан ч аргагүй эрхэнд хоёр тийш болсноо хүлээн зөвшөөрчээ.
Дуучин бүсгүй энэ тухай :
"Тэр хүн миний уран бүтээл, дуу дуулахыг хориглодог байснаас болоод бид хоёрын хооронд зөрчил үүссэн. Бид хоёр , хоёр өөр орны хүн, хоёр өөр иргэншилтэй, өөр соёлтой, өөр хүмүүжилтэй байсан учраас тэр байх л даа.Хоёр биз салсан нь үнэхээр үнэн.Зарим хүмүүс намайг ашиг, мөнгө харж суусан гэж боддог байх. Хэрвээ үнэхээр би мөнгө харсан бол хүүхэдтэй болохгүй л байсан" гэх мэтээр өгүүлжээ.

С.Сарнай