
2025 оны 5-р сарын 29-ний үдээс хойш болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь мэдэгдэл хийхдээ, АНУ нэг талыг барьсан нэмэлт тарифын буруу бодлогоо бүрэн цуцлахыг Хятадын тал дахин шаардаж байгаа гэв.
Тэрбээр хэлэхдээ, "5-р сарын 28-ны өдөр АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлсэн дэлхий даяарх тариф, хариу арга хэмжээний тариф, “фентанил”-ын холбогдолтой тариф зэрэг нь хууль бус хэмээн дүгнэж, эдгээрийг цуцлах, цаашид хэрэгжүүлэхгүй байхыг шаардсан шийдвэр гаргасныг Хятадын тал анхааралтай ажиглаж байна.
Хятадын байр суурь үргэлж тодорхой байсаар ирсэн. Худалдааны дайнд ялагч байдаггүй, хамгаалалтын бодлого ямар ч гарц болж чадахгүй. АНУ нэг талыг барьсан байдлаар нэмэлт тариф ногдуулснаар дотоод асуудлаа шийдэж чадаагүй төдийгүй олон улсын худалдаа, эдийн засгийн дэг журмыг ноцтой зөрчиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, бусдад хор хохирол учруулан, өөрсдөдөө ч ашиггүй байдал үүсгээд байна. Үүнээс гадна уг бодлого нь АНУ-ын дотоодод ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Иймээс Америкийн Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэг болон дотоодын олон талын ухаалаг, бодит дуу хоолойг хүндэтгэн, нэг талыг барьсан нэмэлт тарифын буруу бодлогоо бүрэн зогсоохыг Хятадын тал дахин уриалж байна гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл12
Хятад дампуураасай.
Хөдөлмөрч хүн хэзээ ч турж үхэхгүй. Залхуу атаархуу нөхдүүд харин нэг их хол явахгүй л болов уу!
202.126.91.195 танай хятад чинь америкаас олон удаа нэмэлт тарифын бодлогоо бууруулахыг шаардаж байгаа нь хятад чинь дампуурч байна гэсэн үг.
Өвдөг сөгдөн гуйж байна гээчээ !
Албан тушаалтайгаа зууралдаад зайлж өгөхгүй байгаа авлигачин Данх гадаадын хэвлэлүүдээр нэг гарч Монгол улс дэлхийн шившиг болж гүйцэж байна. https://www.intellinews.com/mongolian-pm-s-chances-of-survival-seen-as-slim-as-he-heads-to-vote-of-confidence-383660/
Их 7 гэгч дээрэмчид, тухайн улсын хууль олон улсын хуультай зөрчилдвөлрх олон улсын хуулийг мөрдөнө гэсэн өөртөө ашигтай золбин тогтолцоо бий болгосон. Одоо тэд АНУ олон улсын хуультай зөрчилдсөн хууль гаргахад амандаа ус балгасан юм шиг гүлдийж байна. Но дабль стандарт лгбт алнууд аа.
Яг зөв хэллээ.
Барууны орнуудын стардартаар амьдрахыг чамайг албадаагүй биз дэ? Өөрийнхөө хүслээр л амьдраач дэ. Эсвэл танай "агуу" Оросын хүслийн дагуу амьдраач дэ.
День Хуар данжаад албан тушаалаа өгөхгүй амь тэмцэн чаргуулдаад байгаагын цаана ямар том хулгай луйвар явж байгаа бол?
Amerik arai dendnee ene teneg Tramp!!!!!yagaad ch nemeheergyi zarim taripiig ene hyn Tramp yahlaaraa ydirdamjaa bolgon delhii niitiig dorgiodog baina be?...enyynd bid ch neg mechir ni bolj helmegdej baigaa?...teheer Trampiig haraaj zyhej hyrdan seheryyleh ni bidnii yyreg?....hen negen dyraaraa garch ireed delhiig sarniulah bodlogo barimtalj baina gej olon hyn bodoj baigaa ni ilerhii biz ee.........................Tramp zailzailzail
Хятад дампуурвал бусдын газар нутгийг эзлэх мөнгөгүй болно.
Орос троллууд чимээгүй болчихлоо. Хятад руу шууд дайрч болохгүй, учир нь Хятад Оросыг дэмжиж бга. Хятадыг хамгаалвал "хужаа, эрлийз хурлийзаар" дуудуулна. ккк