АМСТЕРДАМ, 2025 оны тавдугаар сарын 30 /DW/. Германы чихэр үйлдвэрлэгч “Haribo” компани Нидерландад “Happy Cola F!ZZ” нэртэй гурван уут чихрээс каннабис илэрсний дараа тус улсаас бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татжээ.
Энэхүү шийдвэр нь зөвхөн Нидерландад нийлүүлсэн 1 кг-ын савлагаатай чихэрт хамаарна. Тодруулбал, “Haribo” 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хадгалах хугацаа бүхий “L341-4002307906” бүтээгдэхүүний кодтой “Happy Cola F!ZZ” чихрүүдийг буцаахыг худалдан авагчдаас хүссэн байна.
Нидерландын Хүнс, хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын газрын /NVWA/ мэдэгдсэнээр, каннабис агуулсан бүтээгдэхүүн цөөн байгаа хэдий ч “Haribo” компани урьдчилан сэргийлэх зорилгоор бүх чихрийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. NVWA-ийн хэвлэлийн төлөөлөгч Саида Ахядын хэлснээр, уг чихрийг идэх үед толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ.
“Колатай чихрийг идсэний дараа бие нь тавгүйрхсэн тухай хүүхэд, насанд хүрэгчид болох хэд хэдэн хүн мэдүүлсний дараа цагдаа нар NVWA-д мэдэгдсэн” гэж тэрбээр хэлээд, уг чихрийг идэж болохгүй гэдгийг нэмж хэлжээ.
Каннабис бүтээгдэхүүнд нь хэрхэн нэвтэрснийг шалган тогтоохын тулд “Haribo” компани Нидерландын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. Компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Патрик Такс Франс Пресс агентлагт хэлэхдээ, бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг бөгөөд энэ хэрэг явдлыг маш нухацтай шалгаж байна гэлээ. Олон улсад нэр хүндтэй амттан үйлдвэрлэгч тус компани 1965 оноос колатай чихэр үйлдвэрлэж эхэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл2
харибо идэхгүй байхыг сануулмаар юм байна чихрийн үйлдвэрт нь үл бүтэх этгээдүүд шургалждээ.
A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $950,000 of my hard-earned money. I started researching ways to recover my funds. That’s when I stumbled upon an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, a company that specializes in handling crypto investment cases. Their profile promised to recover lost funds from scams. They have successfully completed hundreds of cases over the years, as evidenced by their impressive track record. We began the recovery process, and shortly after providing them with the necessary details, they launched a trace on the fraudulent companies. Remarkably, they recovered my funds within two days. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend