
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнивал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж буй. Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана.
Тодруулбал,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.
Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал,
- "Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
- “Magic Dream” парад:
- Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
- Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.
Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцоно. Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллана. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд төв талбайд гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож буй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл4
Хог шороо, эвдэрхий хэмхэрхий тев талбайгаа угааж цэвэрлээчээ, заваан гэж!!!
"CNN сувгийн супер сэтгүүлч Ричард Күэст.."Би Монголд очоод ямар адгийн амьтантай уулзчихсан юм бэ? Ерөнхий сайд хүн байж улсынхаа бүх мөнгийг өөрөө хулгайлаад өөрийнхөө дансандаа хийчихсэн авилгач бузар гэж яг одоо дэлхий даяар түүний тухай ид шуугиж байна.Мөн тэр намайг галзуу,солиотой гомо хүн шиг бүр санаа зовмоор маш олон хүмүүсийн дунд,маш удаанаар онгоцны буудал дээр тасралтгүй бараг бүтэн хагас цаг ширтээд,инээгээд байсан нь ямар аймшигтай,хар дарсан зүүд шиг муухай агшин байсан бэ.." гэж өчигдөр CNN сувгаараа ярилаа шүү!
Жилд 1.3 тэрбумаар хөрөнгөө өсгөсөн Г.Дамдинням гишүүн алтны 2 лиценз, 2.8 тэрбумын хаусаа тайлбарлана уу Улстөрөөр дамжуулан төрөөс, төсвөөс хумсалж, хулгайлсаар хоолондоо хүрч буй дараагийн үеийн төлөөллийн нэг нь УИХ-ын гишүүн Дарханы Гонгорын Дамдинням. Өнгөрсөн дөрвөн жил түүнийг Дархан-Уул аймгаас сонгогдоход нь шинэ залуу боловсон хүчин хэмээн сонгогчид нь хүлээж авсан ч, ачир дээрээ төрөөс, төсвөөс хулгай хийж амьдралаа босгох гэсэн явцуу бодолтой ядруухан залуу байсныг Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэргээс нь нийгэм түүнийг таньсан. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Г. Амартүвшин нартай бүлэглэн үйлдсэн Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэрэг бол ердөө л халхавч, өнгөлөн далдлалт байсан аж. Г.Дамдинням 2020 онд УИХ-д анх сонгогдохдоо автомашингүй байсан. Гэтэл сая буюу 2024 онд сонгогдохдоо 299 сая төгрөгийн автомашинтай болж, үндсэн хөрөнгө нь нийт 1.3 тэрбумаар нэмэгдсэн гэдгээ АТГ-ын ХОМ-тээ өөрөө тодорхойлсон.
Тэгвэл УИХ-д дөрөвхөн жил суугаад хөрөнгө орлого нь 1.3 тэрбум төгрөгөөр өссөн тэрбээр одоо “Эм-Си-Эс”-ийнхний барьсан 2.8 тэрбумын хаусанд амьдарч, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр алтны хоёр ч лиценз эзэмшдэг гэх мэдээлэл хөвөрч байна. Өнгөрсөн дөрвөн жилд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.доллараар Канадад суралцсан, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зувчуулсан асуудал нь сөхөгдсөн бол энэ удаа гэнэт хөлжсөн мэдээлэл нь асуудал дагуулж эхлэх бололтой. Тиймээс 2020 онд автомашингүй алхаж явсан Г.Дамдинням гишүүн хэрхэн яаж алтны хоёр лиценз эзэмшиж, 2.8 тэрбумын тансаг хаусанд амьдарч байгаагаа тайлбарлах ёсзүйн шаардлага үүсч байна.