
ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 30 /AFP/. Далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал гэх зэрэг хүүхдүүд байнга очдог газруудад тамхи татахыг хориглоно гэж Францын Эрүүл мэнд, гэр бүлийн сайд Катрин Вотрин пүрэв гарагт мэдэгджээ.
“Хүүхэд байгаа газрууд тамхинаас ангид байх ёстой. Тамхи татах эрх чөлөө нь цэвэр агаараар амьсгалах хүүхдийн эрхээр хязгаарлагдана” гэж К.Вотрин “Ouest-France” өдөр тутмын сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэхүү хориг “далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн гаднах орчин, автобусны буудал, спортын тэмцээн уралдаан явагдаж буй газрууд” гэх мэт хүүхдүүд цуглардаг бүх газрыг хамарна гэж тэрбээр хэлжээ.
Зөрчил гаргасан хүмүүст 135 евро /154 ам.доллар/ хүртэлх хэмжээний торгууль ногдуулах төлөвтэй байна. Харин кафены задгай талбай хязгаарлалтад багтахгүй, мөн электрон тамхинд хамаарахгүй гэж К.Вотрин хэлжээ.
Францад жил бүр 75 мянга орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг гэсэн тооцоо бий. Саяхан тус улсад явуулсан санал асуулгын дүнг үзвэл, 10 хүн тутмын зургаа нь /62 хувь/ олон нийтийн газар тамхи татахыг хориглохыг дэмжсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Улаанбаатар хотод цөөхөн байдаг хүүхдийн тоглоомны талбайд архи уудаг, тамхи татдаг, нохойгоо дагуулж ирээд баалгаж шээлгэдэгийг хэзээ болиулах вэ ?
Улаанбаатарчууд бид хэзээ нэг хүн төрхтэй болох юм бол ?
frans oron mohoj baihad iim huuuli hereg bn uu daa. urid hicheel surguuid hijabtai nvvrenii haalt oruulahgui gesen ch odoo bltol hen ch murduhgui l bnaa..
Mehej byi Pranz gelee ch Mongol hynii tolgoi gyizej oirtohoorgyi hol hegjiltei tyynd ataarhaad ch nemergyi ee,bidnii zyragiin apprat gej medehgyi baihad ene ylas chini zyragiin apprat yanz byreer ni hebluulej eneeder ali ertnii zyragiin pondtoi,arheb ni byh delhiid deegyyrt ordog arhebtai baina,getel manaid hybisgalaas emneh arhebiin todorhoi heseg ni eneeder yzyyleh batlah haryylah zyrag chimeg baihgyi,ter yed aylaj Mongoloor dairan tybd eneetheg hyatadaar yabsan heden juulchidiin tyhain chagiin zyrag baih jiseetei...teheer gadniihaniig bid byryytgah magadlal mas baga suu.....Pranziin ter olon chaiznyyd sym dygang bodohoor byteen baigyylalt,ard tymenii gar bye ni ikhe l orolzson sanagddag....Bid eersdiinhee tolgoi deerhiig haraad bysad ryy dairna baigaa.....................