Засгийн газрын 46 дугаар тогтоолын дагуу хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл”-ийг өнөөдрөөс олгож эхэллээ. Энэхүү зээл олгох ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Боловсролын зээлийн сан, Сангийн яамтай хамтран шуурхай хугацаанд амжилттай зохион байгууллаа. Багшийн хөгжлийн ордны Боловсролын зээлийн сангийн хурлын танхимд болсон хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл” олгох нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй албаныхан болон их, дээд сургуулиудын захирал, оюутан залуусын төлөөлөл оролцов. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр АШУҮИС, ХААИС, МУИС, ШУТИС, Мандах, Идэр, Этүгэн зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн зээлийн болзол хангасан оюутнуудад зээлийн батламжийг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр “Оюутны хөгжлийн зээл”-тэй холбогдуулан албаны хүмүүс, багш, оюутан сурагчдийн сэтгэгдлийг асууж тодрууллаа.
Дэлхийд өрсөлдөх чадварлаг залуус төрөн гарна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа:
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутны сургалтын төлбөрийг хүүгүй, барьцаагүй, айл гэрт дарамтгүй, арилжааны банкаас үл хамаарсан болгож, хүүхдийн суралцах чин хүсэл эрмэлзэлд хөшүүрэг болохуйц зээл олгоно гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 46 дугаар тогтоол гаргаж, БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, Сангийн яамтай хамтран маш хурдан шуурхай, сайн ажилласны үр дүнд хүүгүй, барьцаагүй, банкнаас үл хамаарах “Оюутны хөгжлийн зээл”-ийг өнөөдрөөс олгож эхэллээ. Энэ бол оюутан, залуучуудын суралцах хүсэл эрмэлзлийг бодлогоор дэмжиж буй маш чухал шийдвэр байлаа. Оюутан залуучууд маань сайн суралцаж, мэргэжилтэй боловсон хүчин болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах л үлдлээ. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуус олон төрөөсэй гэж хүсэх байна.
Ээжийнхээ мөнгийг үрэхгүй гээд зээл авсан
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн II дамжааны оюутан Н.Билгүүн:
-Би 1 дүгээр дамжааны сургалтын төлбөрөө ээжээсээ авч төлсөн. Цаашид ээжийнхээ мөнгийг үрэхгүй, өөрийн хүчээр сургуулиа төсгөнө гэж шийдээд “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтээ гаргасан. Манай сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр хоёр сая төгрөг байдаг. Анх сургуулийнхаа захиргаанаас зээлийн талаарх мэдээлэл авсан. Зээл авахыг хүссэн оюутны сурлагын голч дүн 2.8-аас дээш байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Минийх 3.05 учир шаардлагад нийцэж, өнөөдөр батламжаа гардан авсандаа баяртай байна. Ирээдүйд онц суралцаж, төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, зээлээ эргэн төлнө гэсэн бодолтой байна.
Төгсөх хүртлээ төлбөртөө санаа зовохгүй боллоо
АШУҮИС-ийн II дамжааны оюутан З.Энхтуяа:
-Би эхний курсийн сургалтын төлбөрөө таван хувийн хүүтэй богино хугацааны зээл авч төлсөн. Богино хугацааны энэхүү зээл нь манай гэр бүлд төлбөрийн багагүй дарамтыг авчирсан. Харин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Оюутны хөгжлийн зээл” нь хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч шаардахгүй гэдгээрээ бидэнд олон давуу тал, нөхцөл, боломж бололцоог нээж өгсөн үйл явдал байлаа. Оюутан залуус бидний хувьд төгсөх хүртлээ сургалтын төлбөрт санаа зовохгүйгээр суралцах боломжоор хангаж өгч байгаад туйлын талархаж байна. Мэдээж хэрэг сайн суралцаж төгсөөд, зургаан жилийн хугацаанд зээлээ эргэн төлнө. Хамгийн гол нь, зээлийн эргэн төлөлт нь сард 139 мянган төгрөг байна гэсэн тооцоо судалгаа гарсан нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна.
Оюутнууд хариуцлагатай болно
“Этүгэн” дээд сургуулийн захирал, академич С.Нямзагд:
-Нэн ядуу, гурван хүүхэдтэй эсвэл төрийн албан хаагч нарын хүүхдүүдэд өгдөг улсын төсөвт суулгасан 90 тэрбум төгрөгийг зээл болгож, төсвийн нуруун дээрх том ачааг авчихлаа. Энэ бол боловсролын салбар өөрөө хөрөнгө оруулдаг бодлогын яам болж хувирах алхам боллоо. Төсвийн мөнгийг зээл болгож, улмаар шинэ загвар, шинэ хөгжүүлэлтийг энэхүү зээлээр хийж чадлаа. Миний бодлоор “Оюутны хөгжлийн зээл” нь боловсролын салбарын хамгийн сайн бодлого болж чадсан. Энэ бол талархан хүлээж авах ёстой бодлого учир маш сайн дэмжих хэрэгтэй. Хүүгүй, барьцаагүйн дээр олон жилийн дараа төлнө гэдгээрээ үнэхээр сайн бодлого болсон гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, ирээдүйн орлогод суурилж байгаа учраас оюутнууд маань маш хариуцлагатай байж, зөвхөн сурах үйл хэрэгтээ анхаарах хэрэгтэй. Сургууль, оюутнуудад давуу тал бий болгосон энэ системд талархаж байна.
90 тэрбум төгрөгийн таван тэрбумыг нь л авч чаддаг байв
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар:
-Хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхэлсэн нь Монголын 800 гаруй оюутанд ээлтэй шийдвэр байлаа. Энэ жилийн улсын төсөвт 75 тэрбум төгрөг суулгаж, 33 мянга гаруй оюутанд зээл олгохоор болжээ. Салбарын сайд Ц.Цогзолмаа ирэх жил төсвийн хүрээний мэдэгдэлд оюутны зээлд 90 тэрбум төгрөг тусгах тухай саналыг оруулжээ. Энэ бол гагц оюутан бус, тухайн оюутны гэр бүлд томоохон нэмэр болж байна. Өнгөрсөн жилүүдэд төсөвт оюутны зээлд 90 тэрбум төгрөг суулгадаг байсан ч хуучин журмаараа банкаар дамжуулан, таван хувийн хүүтэй олгодог байсан нь оюутнууд хүндрэл учруулдаг байлаа. Тиймээс ч 90 тэрбум төгрөгийн ердөө таван тэрбумыг нь л оюутнууд авсан гэсэн статистик гарсан. Өнгөрсөн жилд МУИС-ийн 20 гаруй мянган оюутны 500 гаруйхан нь зээлд хамрагдаж чадсан. Тиймээс “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгосноор зээл авах оюутны тоо даруй дөрөв дахин нэмэгдэнэ гэж харж байна.
Сэтгэгдэл0
zsss, neg ih yum hiitsen yum shig
Наад зээл яахав нэгэнт шийдсэн асуудал Түүгээр бамбай барьж ажил хиысэн дүр эсгэж байхаар цаад багш нартайгаа очиэ хэл амаа ололц
kkkkkk oyutnii surgaltiin tulburuu zeeleer tulsun . ashigtai . l geh yum . 65 hulgaich chin ard tvmneer urd hormoigoor ni hoid hormoig ni nuhuuleed . huuraad daajignaad surchihaj .... tsaana chin . enhbayr darga . oyuton tulburgvi surna . bvvr deerees ni uul uurhain baylag . huviarlaj zeel avch bish . eh orniihoo baylagiin huviarlaltaa tsugluulj urgvi zeelgvi . oroh oron oron suutstai . bolgoh geed bn vmbvvnvvdee . uhaaraach .

ene tsogzolmaa geech yasan ervv . ard tvmenii huurch tonoj . mi ovogtiin zaliig ard tvmend uhuulan . show giideg . sarmagchin yum daa
chi tiim ard tvmend hairtai tuslah geed uvchignuud bgaa bol . surguuli tsetserlegiin bagch . nariin tsaling . uuriinhuu gudardag tsalind hvrgechih .. chi gudarch tsatsag alddag . bagsh nar yg adilhan chamtai adil gudrah . gedes hooloi am adilhan zayasan . shvv . gichii jingeree

Терийн сургуулиудын мэргэжлийн давхцалыг арилгаж, нэгтгэх, чанаржуулах, Хувийн хэвшлийн сургуулийн зэрэглэлийг тогтоох, терелжуулэх, шударгаар ерселдуулэх замаар цэгцлэх хэрэгтэй бна. Хуний олноор бус чанараар шалгаруулах!
Olon chanargui surguuliig demjsen mash buruu shiidver.Uur chuhal asuudal zunduun baina. Uuruu tul.Utaa jorlon....
tsogzalimaa zeel olgood daraa ni ulsaar tuluulj uguye gene
гадаадад сурдаг оюутан зээлд хамрагдаж болох уу
Бас лл халамж хэзээч телегдехгуй менге