sonin.mn
“Манай дүүд хар тамхи татуулах гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад Чингэлтэй дүүргийн XIII хороонд “Ард 17” зочид буудалд хэсэг залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан нь илэрчээ.
 
Тус зочид буудлын хоёр давхарт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э, Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байсныг нь саатуулсан байна.
 
Эд мөрийн баримтаар хөх ууттай өвс, гаанс хэлбэрийн усны сав зэргийг түр хураан авчээ. Уг хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
 
Эх сурвалж: