Бичиг үсэг гэдэг бол Хүн төрөлхтний соёлын маш чухал ололтын нэг юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн атомын Үе хүртэл хүн төрөлхтний бүтээн хуримтлуулсан соёлын асар их өв нь бичиг үсэггүйгээр бүтэх аргагүй байсан нь мэдээж хэрэг юм. Хүний хэлсэн үгийг радиогоор алс хол нэвтрүүлэх буюу тэмдэглэх арга олох хүртэл бичиг үсэг нь хүний үг хэлийг алс хол дамжуулах, олон зуун жилээр хадгалан үлдээх ганц арга байсан.
Бичиг үсэг үүссэний ачаар хүн төрөлхтний нэг үеийн туршлагыг хойч үед нь уламжилж, нэг үндэстний соёлын ололтыг бусад үндэстэнд дамжуулах бололцоотой болж, улмаар нийт хүн төрөлхтний соёл, шинжлэх ухааныг урагш түргэн хөгжүүлэхэд хязгааргүй сайхан бололцоо олгосон байна. Энэ улмаас дэлхийн өндөр соёлт үндэстэн бүхэн эрт цагаас нааш бичиг үсгийн асуудлыг чухал болгон анхаарсаар иржээ.
Монгол угсаатан нь мөн дэлхийн бусад соёлт үндэстний нэг адил эртнээс нааш бичиг үсгийн асуүдлыг сонирхож маш эрт цагт бичиг үсэгтэй болсон согд, уйгур, хятад, төвдийн бичиг үсгийг анхааран судалж, өөрийн хэлэнд тааруулан үндэсний монгол үсэг, бичгийг зохион хэрэглэсээр ирсэн байна. Монгол угсаатан нь хамгийн боловсон бичиг үсэгтэй болохыг ямагт хичээдэг байсан учир нэг авсан бичиг үсгээрээ санаа ханахгүй, бичиг үсгээ дахин дахин сольдог байсан тул дэлхий дээр бичиг үсгээ хамгийн олон сольсон үндэстэн болсон байна.
Бодвол VIII-X зууны үед тэр цагийн өмнөд Монгол буюу Кидан нар хятадын санааг дүрслэх бичиг үсгийг ихэд сонирхож, умарт Монгол согд, уйгурын авиа тэмдэглэх үсэг бичгийг илүү сонирхон судалж, тэр цагийн монгол сэхээтэн хүмүүс нь өмнөд монголд согд, уйгур хэл бичиг голлон судалдаг байсан нь алгуурхнаар Монголын нийгмийн байдалд үндэсний монгол бичиг үсэг шаардагдаж ирэхэд Монголын зарим аймагт хятад бичиг үсгийг дууриан, зарим аймагт согд, уйгур бичиг үсгийг дууриан монгол үндэсний янз бүрийн бичиг үсэг зэрэгцэн үүссэн байж болно.
Өөрөөр хэлбэл VIII-X зууны үеийн Монголын олон аймаг нь анхандаа өөр өөрийн зэргэлдээ өндөр соёлт үндэстний хэл бичгийг соёлын зэвсэг болгон хэрэглэж байгаад дараа нь өөр өөрийн сайн мэдэх харь үндэсний янз бүрийн монгол үсэг бичгийг зохиосон байж болно. Жишээлбэл, Манж нар XIV-XVI зууны үед монгол хэл бичгийг соёлын зэвсэг болгон хэрэглэж байгаад XVII зууны үед монгол үсгийг өөрийн хэлэнд тохируулан манж үсэг зохиосон мэт.
Дэлхий дахины олон үндэстний бичиг үсгийн түүхийг үзэхэд олонхи үндэстэн бусад үндэстний бэлэн бичиг үсгийг авч өөрийн хэлэнд тохируулан хэрэглэсээр ирсэн байна. Үндэстэн бүр цоо шинээр бичиг үсэг зохиох гэж хүчин сүйтгэхгүй, бусад үндэстний бэлэн бичиг үсгийг авч хэрэглэх нь ямар нэгэн улсад хийсэн шинэ техник машиныг шууд авч хэрэглэхтэй адил дөхөм хэрэг юм.
Үүнээс гадна ойролцоо үсэгтэй үндэстэн нь харилцан бие биеийн бичиг үсгийг суралцах, соёлоо солилцоход илүү дөхөмтэй байдаг ажээ. Эртний Монголын олон аймагг нэвтрэн орсон янз бүрийн систем бүхий бичиг үсгийн дотроос авиа тэмдэглэх согд, уйгур үсэг нь санааг дүрслэх хятад бичиг үсгээс монгол хэлэнд тохируулан хэрэглэхэд илүү хялбар дөхөм байсан биз.
Үүнийг уйгуржин монгол үсгийн үндсэн тэмдэг нь байгаа бол Киданы эх бичиг үсэг гэдэг нь 3000 хүртэл тэмдэг хэрэглэж байсан гэдгээс мэдэж болно. Энэ учраас цаашдаа согд, уйгур гаралтай монгол бичиг үсэг нь монголчуудын дунд улам улам дэлгэрсээр XIII зууны үед нийт Монголын бичиг үсэг болж, Хятад гаралтай кидан монгол үсэг нь тэгж нийт Монголын бичиг үсэг болж чадаагүй уул Кидан улсын мөхөхийн хамт алгуурхнаар хэрэгцээнээс гарсан байх гэж хэлж болох мэт санагдана.
XIII зууны үед Төвдөөр дамжиж Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрч ирэхэд Энэтхэг-Төвдийн үеийн үсгийг дууриалган Монголын дөрвөлжин үсгийг зохиолгож, нийт улсын үсэг болгохыг оролдсон байна. Өөрөөр хэлбэл, Хувилай хаан нь Монголын хуучин уйгуржин монгол үсгийг халахаар барахгүй, Хятадын санааг дүрслэх үсгийг авианы үсгээр халах бодлоготой байсан байна.
Хувилай хааны энэ бодлого биелсэнгүй. Хувилай хааны дөрвөлжин үсгийг уйгуржин монгол үсэгтэй харьцуулан үзэхэд хэрэв уйгуржин монгол үсэгт хэд хэдэн авиаг нэг үсгээр тэмдэглэх зарчимтай бол дөрвөлжин үсэгт нэг авиаг нэг л үсгээр тэмдэглэдэг их нарийн үсэг байжээ. Энэ учраас уйгуржин монгол үсгээр бичсэн зүйлийг Монголын олон нутагт өөр өөрийн аялгаар уншихад онцын саадгүй байдаг бол, дөрвөлжин үсгээр бичсэн зүйлийг тэгж янз янзаар уншиж болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, уйгуржин монгол үсэг нь олон аялгуунд тохирсон, дөрвөлжин үсэг нь нэг аялгуунд тохирсон үсэг юм. Тод бус үсэгтэй уйгуржин монгол үсэг ялж, тод үсэгтэй дөрвөлжин үсэг ялагдсаны шатггааныг зарим монголч эрдэмтэн XIII зууны үеийн олон нутгийн аялгуунд хуваагдсан Монголын олон овог аймагт уйгуржин монгол үсэг нутаг нутгийн аялгуугаар уншихад саад болохгүй тод бус үсэг илүү тохиромжтой байсан тул тэгж олон нутгийн аялгууны хүн өөр өөрийн аялгуугаар уншиж болохгүй, дөрвөлжин үсэг мэтийн хэтэрхий тод үсэг тохиромж муутай байсан учир уйгуржин монгол үсэг ялж, дөрвөлжин үсэг ялагдсан байх гэж тайлбарладаг.
Монголчууд уйгуржин үсгийг хэрэглэсээр хэдэн зуун жил болж нэгэнт хэвшлийг олоод бас нийт Монгол олон аймгийн дундын үсэг болсон их уламжлал нь шинэ тулгар зохиосон их нарийн төвөгтэй дөрвөлжин үсгийг ялахын бас нэг шалтгаан болсон байж болно. Гэвч монголчуудын өөрийн үсгийг нарийн тод болгох гэсэн эрмэлзэл үүгээр төгссөнгүй. XVII зууны үед баруун Монголд хуучин уйгуржин монгол үсгийг засамжилж тод үсэг гэгчийг зохиосон байна.
Энэ тод үсэг нь зөвхөн баруун Монголд дэлгэрээд мөн л нийт Монголд тархаж чадсангүй. Энэ мэтийн нэг авиаг нэг үсгээр тэмдэглэж чаддаг тод үсэгтэй болох гэсэн оролдлого цөөн бус гарсан байна. Энэ эрмэлзэл бол бичиг зохиол уншиж, сурахдаа зарим үсгийг тааварлахгүй шууд уншдаг бичиг үсэгтэй болох, бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулах гэсэн чиглэл байжээ.
Өөрөөр хэлбэл, сурч судлах, бичиж хэрэглэхэд хялбар дөхөм бичиг үсэгтэй болох гэсэн эрмэлзэл юм. Гэвч феодализмын нөхцөл байдалд ийм эрмэлзэл биелэхэд бэрхтэй байжээ. Хувьсгалын өмнөх Монгол оронд монгол бичиг үсгийг гол төлөв албан харилцааны бичиг, үлгэр, түүх бичиг зохиох, шашны ном судар орчуулах зэрэг явцуу хэрэгцээнд хэрэглэж өргөн түмний өдөр дутмын амьдралд бараг хэрэгцээгүй байжээ.
Ялангуяа XIX зууны үеэс Монгол оронд шарын шашин хүчтэй дэлгэрсэн явдалтай холбогдож төвд хэл, бичиг өргөн дэлгэрч, номын үйлсэд төвд хэл бичгийг голлон хэрэглэх болсон төдийгүй түүх, үлгэрийг хүртэл төвд хэлээр төвд үсгээр зохиох болсоны улмаас монгол бичгийн хэрэгцээ нь бүр явцуурч ирсэн байна. Энэ нь ганц Монгол орны онцлогбиш, феодализмын ноёрхсон орон бүхэн үндсэндээ иймэрхүү байдалтай байсан байна.
XX зууны эхнээс эхлэн харийн түрэмгийлэгчид, дотоодын феодалын дарлал хурцдаж ирэхэд Монголын ард түмэн олон зуун жилийн унтсан нойрноос сэрж, энд тэндгүй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байв. Төдөлгүй 1917 онд Орос оронд ялсан октябрийн социалист их хувьсгалын нөлөөгөөр ар Монголд ардын хувьсгал ялж, ард түмэн засгийн эрхийг барьж, өөрийн орныг капитализмын бус замаар хөгжүүлэх шинэ үе эхэлсэн явдалтай холбогдож Монголын нийгмийн байдал, соёлын хөгжилд их хувьсгал гарсан юм.
Үүний зэрэгцээ бас монгол бичиг үсгийн хөгжилд ч шинэ үе эхэллээ. Хэрэв хувьсгалын өмнө монгол бичиг үсэг нь гол төлөв албан бичиг, түүх үлгэр бичих, зохиох хэрэгцээтэй байсан бол хувьсгалын дараа монгол бичиг үсэг нь бүх ард түмэнд зүйл бүрийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх зэвсэг болсон байна. Өөрөөр хэлбэл, манай ард түмнийг дундад зууны үеэс капитализмыг алгасаж, социализмд шилжихэд зайлшгүй хэрэгтэй тэргүүний соёлыг байгуулахад манай бичиг үсэг түүний хурц зэвсэг болох ёстой болов.
Энэ учраас бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулах, бичиг үсгийг өргөн олны сурч судлахад хялбар болгох чухал шаардлага гарч ирсэн байна. Эн э зорилгыг биелүүлэхэд манай хуучин монгол бичигт хэд хэдэн ноцтой дутагдал байсан юм. Хуучин монгол үсгийн цагаан толгойд орчин цагийн монгол хэлэнд байдаг хэд хэдэн чухал авиаг тэмдэглэх тусгай үсэг байхгүй.
Жишээлбэл: ч-ц, х-г, д-т, з-ж, о-у, й-ү хоёрыг ялгахгүй нэг нэг үсгээр тэмдэглэх, монгол хэлэнд маш урт, богино эгшгийг ялган тэмдэглэх үсэг байхгүй, нэг авиаг тэмдэглэсэн үсэг нь үгийн эхэн, дунд, адагт гэх мэтчилэн хэд хэдэн өөр хувилбар хэлбэртэй зэрэг байдлаас анх сурах хүнд төвөгтэй, мөн дээрх үсгийн дутагдлаас болж хуучин монгол үсгээр ярианы хэл дагуу үг бичих боломжгүй, хэрэв бичвэл мянгаад жилийн өмнөх монгол хэлний авиа зүйл, үг зүйн системийг баримталж орчин цагийн монгол хэлний ярианы хэлнээс огт өөрөөр бичихээс аргагүй болдог.
Жишээлбэл: хараад гэхийг харагад, үзээд гэхийг үзэгэд, уул гэхийг агула гэж бичих мэт. Үүнээс болж бичгийн хэл, ярианы хэл хоёрын зөрөө их болж, унших бичих, сурч судлахад бэрхшээл учруулдаг байжээ. Ингээд монгол бичиг, үсгийг тод тодорхой болгох асуудал дахин гарч ирсэн байна. Үүнд хуучин монгол үсгийг засамжилж тод болгох, эсвэл огт өөр үсэг авч тод үсэгтэй болох хоёр зам байв.
Энэ хоёр аргыг монголчууд өнгөрсөн үед аль алины нь туршиж үзсэн байна. Хувилай хааны дөрвөлжин үсэг бол огт өөр үсэг авч тод үсэг зохиох гэсэн, Ойрдын тод үсэг бол хуучин монгол худам үсгээ засамжилж тод үсэг болгох гэсэн оролдлого байжээ. Монгол угсаатан нь өөрийн урт удаан түүхийн хөгжилд тухайн цаг үеийн дэлхийн тэргүүний соёлт оронтой ямагт харилцаатай явж ирсэн, тэдний соёлын ололтыг ямагт анхааран сонирхсоор ирсэн юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн соёлын чухал төвүүдтэй үргэлж холбоотой явж ирсэн байна.
Эрт цагт Согд, Уйгуртай дараа нь Энэтхэг, Төвд, Хятадтай соёлын гүн холбоотой байсан, шинэ цагт Орос мөн Оросоор дамжин дэлхий дахины соёлт үндэстэнтэй холбоотой болсон байна. Түүхийн энэ шинэ нөхцөл байдалд монгол бичиг үсгээ шинэтгэн сайжруулахад хуучин монгол үсгээ огт өөр үсгээр солих нь зүйтэй байсан. Тэгээд чухам ямар үсэг авч хэрэглэх вэ? гэсэн асуудал тулгарсан юм.
Үүнд : Түүрэг улс, мөн Хасаг, Узбек зэрэг дундад Ази ба сибирийн олон үндэстэн хуучин араб зэрэг үсгээ хачж, дэлхий дээр хамгийн их дэлгэрсэн латин үсгээр сольсон явдал сэдэв болж 1930-аад оны үеэс манай Монголд хуучин үсгээ латинчлах хөдөлгөөн гарсан билээ.
Гэвч латин үсгийн тоо нь хэтэрхий цөөн тул монгол хэлэнд авч хэрэглэхэд нэмэлт үсэг олон хэрэгтэй болох, бас соёл, эдийн засаг, улс төрийн талаар хамгийн гүн холбоотой орос үндэстэн нь латин үсэг хэрэглээгүй кирил үсэгтэй (кирил үсэг нь монгол хэлэнд хэрэглэхэд үсгийн тоо баялаг тул нэмэлт үсэг маш цөөн шаардагдах) мөн дундад Ази ба сибирийн олон үндэстэн сүүлдээ дээрх шалтгаанаар латин үсгээ орхиж кирил үсэгт шилжин орсон мөн бидний ах дүү болох буриад, калимагууд бас кирил үсэгт шилжин орсон зэрэг шатггаанаас манай Монголд эцэстээ хуучин монгол үсгээ кирил үсгээр солихоор шийдсэн билээ.
Энэ мэтээр аль дээр XIII зууны үеэс эхлэн хуучин үсгээ тод үсэг болгох гэсэн эрмэлзэл энэ XX зууны дундуур биелэх цаг иржээ. Хэрэв Хувилай хааны дөрвөлжин үсэг, Ойрадын Зая Бандидын тод үсэг нь тэр цагийн феодалын тархай бутархай байдалд нэг нутгийн аялгуун дээр үндэслэсэн бичгийн хэл бий болгох нөхцөл байгаагүй үед нийтийн хүртээл болох аргагүй байсан бол манай оронд феодалын тархай бутархай байдал алин хэзээний устаж социализм байгуулсан нөхцөлд нэг гол нутгийн аялгуун дээр үндэслэсэн тод үсэгтэй бичгийн хэл бий болгох сайхан нөхцөл бүрдсэн байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад багтсан халх, дархад, дөрвөд, торгууд, өөлд, баяд, мянгад, захчин, буриад, барга, цахар, үзэмчин гэх мэтийн монгол олон ястан нь халх аялгуун дээр үндэслэсэн тод тодорхой үсэгтэй нийт дундын ярьдаг бичдэг шинэ бичгийн хэл буюу утга зохиолын хэлтэй болж байна. Кирил үсэг бол орчин цагийн дэлхий дээр ихэд тархсан авианы дөрвөн их үсэг болох латин, кирил, араб, нагар дөрвийн нэг юм. Кирил үсгийг IX зууны үед өмнөд слав нарын дунд христосын шашин дэлгэрүүлэхээр Сатопикоос ирсэн ах, дүү хоёр грек номын багш Кирил (826-869 он), Мефоди (815-885 он) гэгч грек үсэг дээр үндэслэн зохиосон байна.
Кирил үсэг нь цаашдаа Болгар, Серб, Орос. Белорус, Украин үсгийн үндэс болж улмаар Зөвлөлт улсын Армян, Гүрж, Эстон, Латви, Литовоос бусад бүх үндэстний үсэг, мөн манай шинэ монгол үсгийн үндэс болсон байна. Орос оронд 1710 онд нэгдүгээр Петр хааны зарлигаар кирил үсгийг шинэчилж хэлбэрийн талаар латин үсэгтэй нэлээд ойртуулсан байна.
Энэ шинэчилсэн орос үг дээр үндэслэж белорус, украин үсэг бий болсон ба XVIII-XIX зууны үед болгар, серб, нар кирил үсгээ шинэчлэхэд шинэ орос үсэг ихээхэн нөлөөлсөн байна. Кирил үсгийн цагаан толгой нь маш баялаг олон үсэгтэй тул зарим үсэг нь илүүдэх шинжтэй болсон учир 1917-1918 онд орос үсгийг дахин шинэчилж, одоогийн хэрэглэж байгаа байдалтай болсон байна.
Манай шинэ монгол үсэг нь энэ сүүлчийн шинэчилсэн орос үсгийг үндэс болгосон юм. Грек үсгийг манай эриний өмнөх XI зууны үед эртний финик үсэг дээр үндэслэж зохиосон гэж үздэг. Мөн грек үсэг дээр үндэслэж манай эриний өмнөх XII зууны үед латин үсэг зохиогдсон байна. Латин үсэг дээр үндэслэж Англи, Франц. Герман, Итали, Португачи, Польш, Чехословак, Шведи, Финлянди, Дани, Голланди, Румыни, Мадиар, Латви, Литов, Эстон, Түүрэг, Индонези, Вьетнам, Хорвати зэрэг олон үндэстэн өөр өөрийн үндэсний үсгийг зохион хэрэглэсэн байна.
Финик үсэг нь манай эриний өмнөх II мянган жилийн сүүлийн хагаст Сири, Палестинд үүссэн гэж үздэг. Мөн энэ финик үсгийн нэг салбар болох арамен үсгээс согд үсэг, согд үсгээс уйгур үсэг, уйгур үсгээс хуучин монгол үсэг, хуучин монгол үсгээс манж үсэг дам дам үндэслэн үүссэн байна. Бас арамен үсэг дээр үндэслэж манай эриний өмнөх VII-XI зууны үед эртний Энэтхэгийн брахми үсэг үүсэж, мөн түүнээс нь төвд үсэг, тухайн цагтаа төвд үсгээс дөрвөлжин монгол үсэг үүсэж байжээ. Зарим эрдэмтэн солонгос үсгийг дөрвөлжин монгол үсгээс дам үүссэн байж магадгүй гэж үздэг.
Энэ мэтээр монголчуудын хэрэглэж байсан буюу хэрэглэж байгаа уйгуржин монгол үсэг, дөрвөлжин монгол үсэг, шинэ монгол үсэг нь угтаа цөм финик гаралтай тул орчин цагийн латин, грек, нагар, араб зэрэг авианы олон үсэгтэй холын төрөл болох нь илэрхий байна. Ингэж монгол угсаатан нь санааг дүрслэх, авиа тэмдэглэх хоёр системийн үсгээс хамгийн боловсон авиа тэмдэглэх үсгийг сонгон авч цаашид нэг үсгээр хэдэн авиа тэмдэглэх (полифоник) нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх (монофоник) хоёр системийн үсгээс мөн хамгийн боловсон нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх үсгийг сонгон авах замаар чиглэж ирсэн байна.
Манай шинэ монгол үсэг бол хэрвээ Я- ийн төрлийн хэдэн үсгийг оролцуулбал үндсэндээ нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх /монофоник/ системийн баялаг боловсон үсэг юм.
Монгол Улсын Төрийн шагналт, МУГБагш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.) Бэсүд овогт Ш.Лувсанвандан
Сэтгэгдэл0
Bid orosyn kolony bish..
Тэгээд Болгар, Серб, Орос. Белорус, Украин, Казакстан бүгд Оросын колони юм уу? Кирил үсгийн ачаар гадаад ертөнцтэй холбогдож, гадаад хэлийг зөв тэгш сурч чаддаг болсоноо мэдэж яв. Хэрэв хуучин үсэгтэйгээ байсан бол П-Ф, З-Ж, Л-Р үсгүүдийг ялгаж хэлж чаддаггүй Солонгос Японууд шиг л юмнууд байх байсан юм.
ЗА ДАА БАРАГ КОЛОНИ ДОО
oort chin naad bolgar oros ukrain geed ulsuud yapon solongosoos iluu hogjson bnuu ? ugui bga bizde tuilshirhaa bolij uz bid uigarjin bichigeere bolj bsn boloh ch bolno
Mash zuv medeelel baina. Ene metchlen aliv zuiliig ul suurtaigaar tailbarlasan medeelel ikh baihgui bolohoor, huurhii bidnii mongolchuud oros akh nariigaa duuraigaad hoosnooroo biye magtah gedeg uvchind nervegdeed balarch baina.
Mash buruu medeelel bn.
odoo shuud english eer bichdeg bolie o. dund surguulid shuud angil hel shuud zaaj bga yum chin ..yavaandaa delhii niitiin hel bolno sh dee
Сэтгэлгээний гүн хоцрогдолтой Элбэгдорж Очирбат 2-т л тэр улирсан баларсан хуучин Монгол бичиг нь хэрэгтэй биз Монголын ард түмэнд хамгийн хялбар эвтэйхэн кирилл үсэг нь туйлийн зохимжтой, Мэдээж хөгжил бол дэвшлээр тодорхойлогддог спераль хэлбэрээр явагддаг, Хүн ер нь ухарч явдаггүй урагш харж л явдаг биз дээ, Баасан дээрээ халтирдаг ухарч явдаг цөөхөн хүн л байдаг шүү дээ
Эхлээд спираль гэдгийг зөв бичээд сурчих.
huuchnii ov soyloo deedleh heregtei
Iim zuil bichij buid gunee haramsaj bn.kominternii suns hamgaalagch baigaad uneheer haramsaj bn.
bitgii tenegt malaa,yseg solison ni ynexeer zub yum bolson shyy saixan ynen zubuur tailbarlasan bna tegexgyi boloxoor neg l ix kommunistuud gej yzen yadsan maanaguud ix bolno ynendee bol yseg solison ni tom ololt yum shyy..ochirbat elbeg metiin maanaguud yu ch gej demiirch bj magadgyi shyy
Naad kirill bichgiig umuurch bichdeg humuus jil ireh tusam tsuurch bgaad l bayarlaj bn..
за даа кирилл үсэг авсан нь нээг их шинжлэх ухааны үндэстэй зүйл байгаагүй, зүгээр л улаан оросын улс төрийн нөлөөлөл, өөрийн соёлын нөлөөллөөр гар дороо барьж байх гэсэн олон арга залийн л нэг. Түүнийг өнөө үед нэг их зөв юм шиг тооцох нь үнэхээр учир дутагдалтай. Бидний багад нууц н гэдэг үсэг байдаг байлаа ч гэж дээ заадаг байв. Юу гэвэл нар сар гэх мэт үгийг нарны сарны гэж бичихээр хаа нэг газраас н үсэг заавал гарч ирж таараад байдаг. Тэр н үсгийг бичихгүй бол нары сары болчихдог. Тэгэхээр боловсронгуй, монгол хэлэнд нээг их таарсан үсэг бас биш юм аа
Аливаа юм хэрэгцээ нь бий болсон үед амархан нутагшдаг. Кирилл үсэг бол үүний тод жишээ. 88 оноос хойш л монгол бичиг ярьсан боловч амжилт олохгүй байгаа нь хэрэгцээ нь тийм ч өндөр биш байгааг хэлж байна. Харин латин үсгийн дүрмийг бий болговол маш амархан хэрэгжих биз. Гэхдээ байгаа юмаа тордоод явсан нь байхгүйг бий болгохоос дээр. Дээрх нийтлэлийн санаа нь зөв боловч дэндүү социализмын түүхээр нуршуу бичсэн нь таалагдсангүй.
Энэ ХЭРЭГЛЭЖ БГА БИЧИГ ҮСЭГ БИДНИЙ АМЬДРАЛ ЯМАР ГАЙ БОЛЧООД БГА ЮМ БЭ ТЭРНИЙ ОРОНД ХҮМҮҮСЭЭ ЭРҮҮЛ ТАЙВАН АМЬДРАХ ТАЛ ДЭЭР АНХААРАЛ ТАВИАЧЭЭ МОНГОЛД ОДОО ДЭЭЛ ХУВЦАС БИЧИГ ҮСЭГ ШАШИН УЛС ТӨР АЛБАН ТУШААЛ ЯРЬСАН ХҮМҮҮС ИХ БСОН БНА БИД ӨНГӨРСӨНӨӨР БИШ ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ АМЬДАРМААР БНА ЖООХОН ШИНЖЛЭХ УХААН Ч БАЙМААР ЮМСАН
Болгарын ард түмний бүтээл Кирил үсгийг Оросууд дээрэмдсэн нь Болгарын элитүүд их таагүй ханддаг Кирилл технологи томьёонуудыг тэмдэглэх давуу талтай Кирил дүрэмийн дагуу Худам бичигт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой Хуучинсаг үзэлтэй зориуд гацаадаг юм шиг бгаа юм
Kiril usgiin tsagaan tolgoig zokhioson akh duu khoyor Kiril ba Metodi nar Makedon Ulsiin Solun (odoogiin Thesaloniki) khotod tursun buguud Makedon undesten erdemdemchid yum. Tuukhiig guivuulsan medee selt bichikhee bolikh kheregtei baikh shuu !
Mongolyg maani gutaaj bgaa olon yumny neg ni naad kirill bichig chini..
МОНГОЛЫН АМЬДРАЛ ЭРЧИМ ХҮЧ, НЕФЬТ 2 ДЭЭР ТОГТОЖ БНА ЭНЭ 2 ДЭЭРЭЭ ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫН ОРОНД БИЧИГ ҮСЭГ ЁС ЗАНШИЛ ТҮҮХ ЯРИАД БАЙХ ЮМАА ЕРӨНХИЙЛӨГЧЭЭ
90 ЖИЛИЙН ХУГАЦААНД 4 УДАА СОЛИГДСОН ГЭЖ СОНСОН ЮМ БНА ОДОО ХЭРЭГЛЭЖ БГА БИЧИГ ҮСЭГЭЭ ЗӨВ ЯРЬЖ БИЧИЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ИХ БХАД ДАХИАД СОЛИХ ГЭХ ЯДАЖ ХОГИЙН САВАНД ХОГОО ХИЙЖ НОГООН ГЭРЭЛ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААРАА ХҮМҮҮСЭЭ ГАРЧ СУРГАХ ТАЛ ДЭЭР ЭХЛЭЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БХАА ЁС УЛАМЖЛАЛ ТҮҮХ ШАШИНААР АРД ТҮМЭНИЙ ТАРХИЙГ УГААХАА БОЛЬЁ УДАХГҮЙ ИРГЭНЫ ДАЙН ГАРАХ ВИЙ ДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
битгий тэнэгт чи эхлээд байхад байгаа зэрэг үгээ өөрөө зөв бичээд сурчих юуны чинь дайн
Одоогийн комунистууд үхэж дуусахаас нааш монголчууд орос бичигтэйгээ л хэсэг туух юм шиг бна л да хөөрхий. Өөрийн бичигтэй бна гэдэг улс түмний хувьд нэр төрийн асуудал гэдгийг энэ комунистууд хэзээ ч ойлгохгүй. Угийн колоон сэтгэлгээтэй улс учраас. Нэг хөндөлн хөгөө нь босоо бичдэг үсгийг бараг ялгаагүй дээ гэж ярих зүөвхөн улаан комунист сэтгэлгээ хэхээ
krilleer ch zuv bichij chadakhgui baij mongol bichig genee ineedtei khar tuuchii yuu chi chine huu
кирилл үсэг бусад үсгээ бодвол сурахад хялбар бловсронгуй үсэг. бусад нь их хэцүү. нэг үсгийг 2 үсгээр тэмдэглэнэ. хуучин монгол бүүр хоцрогдсон. манайхаас өөр хэн ч хэрэглэхгүй
Uuriinhuu yumyg bid hereglehgui uur hen heregleh yum be, erguu mini..
монгол бичиг харинч дээд хэлбэрээрээ хөгжиж чадвал крилл үсгээс хавь илүү 1992 онд нэгдүгээр ангид анх крилл үсгийг халж монгол бичиг зааж байсын тэрүүгээрээ л явах байсын
Хөөрхийсдөө ...60 далан жил хэрэглэж буй энэ крилл бичигтэнгүүдэд юуч гэж хэлээд ойлгохгүйгээс хойш цаг заваа гаргаад бичлээ. Яаж бодсон ч хуучин монгол бичиг үсэгтээ ормоор байна. Энэ бичигт л Монгол хүний аугаа их хүч ,яруу тунгалаг ариун бүхэн байдаг юмаа. Та нарт гэж хэлэхэд Ц.Дамдинсүрэн гуайн "Монгол уран зохиолын дээж Зуун билиг оршвой" г бүрэн эхээр нь уншсаны дараа бидний жар далан жил уншсан бүх үлгэр түүх яруу найраг роман зохиол энэ тэрүүд ямарч амт шимтгүй гутамшигтай ,уншмааргүй болдогийг хэлэе дээ.Бид эхийнхээ, мөөмний эх хэлээ гэж байгаа бол үтэр түргэн монгол бичиг үсэгтээ шилжих ёстой. Бусад мунхагууд юу гэж хуцалдах нь монголчууд бидэнд хамаагүй.
chi uuruu kirill bichgiin heleer l yaridag yum baihchivlee tiim l mongol bichigt oryo geed bgaa yum bol ehleed mongol bichgiin heleer yarildaa odoo tsagt bugd urashaa harj devshij yavna harin ungursun ueiig bol sudlaj l bna chamaig huuchin mongol bichgiig surch sudlaad yavahiig chine hen horiglood bgaa yumbe hotsrogdoliin tuil mini
Коммунистууд гээд л нэг их бичих юм, Даян дэлхийг коммунистууд л гэгээ оруулж байгаа юм биш үү, Коммунистууд хамгийн шударга үнэнч хамгийн гол нь үзэл бодолдоо тууштай байдаг юм, Чи коммунист гэж юу бичээд байгаагаа мэдэхгүй МАНКУРТ байгаа л даа Манкурт ч гэж мэдэхгүй ХАМИЛОН байгаа Хамилоныг ч бүр мэдэхгүй мал байгаа л даа
ugui huu yasan unen ug helee ve ene humuusiin heleed bgaa kommunistuud ugui tiim uls oron bdag yum bol uu???kommunist geed bsan ter niigemiin ued ard tumnii amidral yos judag humuujil yamar bsang ogoogiin ene 30 garan nasniihan yugaa ch medeh ve dee zugeer l bid amar taivan gedes tsatgalan hun bur hudulmurluj tuuniihee ur shimiig hurtej gudamjind guilgachingui arhichin biee unelegch gariin 10 huruund bagtah tudii tsuuhun avilgagui iim l orchind amidarch bsan geed l helchihed hangalttai
Odoogiin hereglej bgaa kirill bichig bol orchin ueiin mongol undestnii bichig mun. Damdinsuren guain gaviya uund l orshdog. Uuniig uurchluh yamar ch shaltgaan bhgui. Huuchin mongol bichgiig usvur ue maani sudalj, medej bhad iluudehgui, gehdee turiin bichig bolgono ene ter gesen soliorloo bol orhih heregtei.
Damdinsuren bol eh ornoosoo urvasan urvagch gej uzne..
yag tiim
“Уур минь хүрч байна” шүлэгт, “...Уурлаж байна би, уурлаж байна Унаган насаа ахих бүр Улсын мунхгийг ажих бүр Уур минь аяндаа асч байна”Р.Ч: Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ гэж их гэгээнтэ Б.Ринчэн авгай минь хэлээд байсан.Гэтэл монголч үгүй дуусах гээ юм боловуу.
Хөөе Хуучин Монгол гуай та наанаа наад магтаад байгаа хуучин Монгол үсгээрээ нэрээ бичээд сэтгэгдлээ биччихээч Чадахгүй байгаа биз дээ, Тэгэхээр аль үсэг нь хэрэгтэй байна даа
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ ᠪᠠᠢᠨᠠ
yag unen gehdee shaardlagatai gej uzsen zaluu ueiinhen sudlana l biz dee hen horiglood bgaa yum hudlaa neg ih medemhiirsen mongol gej tseejee balbasan jujigchinguudeer ene uls oron yah yum mongol gej tseejee balbahiin tuld mongoloo geh setgel zurh bh heregtei shuu dee bid hoishoo bish uragshaa ahij devshih heregtei ungursunuu bol sudlah heregtei
фонд нь байвал болох л байхал даа чи сурах хэрэгтэй үндэсний бичигийг
ЭНЭ БИЧИГ ҮСЭГ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ЯМАР ГАЙ БОЛЬЧООД СОЛИХ ГЭЭД БГА ЮМ БЭ АРД ТҮМЭНИЙ ДУНД ЯС ХАЯЖ БГА ЮМ ШИГ ИЙМ ЗҮЙЛЭЭР ХӨӨЦӨЛДӨХӨӨ БОЛЬСОН НЬ ДЭЭР БЗДЭЭ
13-р Зууны үе шиг эсгий гэрт лаа барьж амьдарч бга хүмүүсийхээ амьдралыг нь эхлээд өөрчилөх хэрэгтэй бхаа
Humuusiinhee amidralyg ch deeshluulne, bichig usgee ch sergeene
Ene Luwsanvandan guai ug mundag sudlaach baisan ium bilee(erdem shinjilgeeniih ni ajluudaas uzwel, oros heliig bol gaigui sain sudalsan ium shig baisan), gewch tuhain ueiin tuor zasgiin bodlogiig ard tumend taniulah oilguulah zorilgotoi iimerhuu oguulleg, iimerhuu sanaa shingesen oguulleguudiig unshihaar uneheer oi gutaj baisnaa nuuugaad yahaw. Uneheer ahar bodoltoi barag l buogs doloogchiin shijtei. Za daa Bid ene krill bichgiig awsanaaraa Eh helee bur muson suitgesen, yaahaw hed gurwan shine awya gargaj chaddag bolson baih, gewch helniihee ilerhiilegch shinj chanariig bol suitgesen dee, bie bieniigee magtsan heden uragshgui helnii erdemten nertei iumnuud ene krill bichgiig bolowsrongui bolgoh talaar iu ch hiigeegui, ter ch buu hel gadaad helnii tahaliig taraahaad iheehen tus nemer boldog uls. Damdinsuren guai sain zohiolch baisan l baih, harin hel shinjleliin huwid bol munag oros shig l ajilsan hun...
Hotyn ungu uzemjiig mash ih gutaaj bgaa, hamgiin muuhai desighntai useg bol KIRILL USEG yum...
Yaj ch bodson xuuchin MGL bivhig bol huuchin zuil. Hun suraxad bas ix xetsuu delhii deer oor uls xereglexgui. Harin krill useg xereglesen ni tom ololt bsan yumaa. Suraxad amar uchraas bux niiteeree bichig usegtei bolohod ix tulxec bolson ni todorhoi. Xervee bid xuuchin MGL usgee alban yosnii bichig bolgovol oorsdiin olson devshileesee uxarsan zuil bolno olon ch hun nom sonin unshij medexgui shine cagiin Afric uls bolno
Chi l gantsaaraa tiim bodoltoi bh.. busdyg uurshgee bitgii bod..
Barag mongolchuudiin 90 huvi ni bichig useggui bolno Bi l xuvidaa huuchin mgl-r bichsen nom sonin avch unshixgui deg
Bid xarin alban yosnii 2 daxi xelee English bolgoh xeregtei tegvel mongoliin hogjil shuud 2 daxin xurdasna. English-g sain medexgui uchraas zaluuchuud ene xeliig sain surch nertei gadnii surguulid yavax geed guriigeed chadaxgui bolxooroo shuud l zorison zorilgoosoo uxardag. Getel Afric-n teneg xaruud yamar ch shalgalt enee terguigeer gadnii tom surguulid elsdeg uchir ni alban yosnii xel english uchraas ter. Odoo globalization iim ondor bolj baigaa ued communication maaash chuxal. Getel minii medexiin sor bolson goyo uxaantai MGL xuuxduud xelnees bolood xachin ajil xiigeed yavj baixiig bi odor tutam xarrad xaramsaj yavdag. Ezen Chingis xaan yagaad gadaad xeltei xumuusiig olon bolgoh gej uilee uzej baiv!!! MGL-g uusgax gesen bodlogotoi xun baiv uu? Ugui shuu dee bid gadaad ertoncod yu bolj baigaag manai xumuus oorsdoo olj unshaad sonsood meddeg tiim tuvshind xurch baij mgl xogjix yum
Toriin bodlogo ni zov bol undesten uusna enee teree gesen yum baixgui. Xarin alban yosnii neg dex xelee mgl bailgax xeregtei tegeed daraa ni bux gol gol tuuxiin buteeluudee tolgoi daraalan xorvuuleed xuuxduuddee tv radio 10 jil ix deed surguulid zaachix tegeed bolloo. Manai mongoliin surguulid baaxan uchir ni oldoxgui surgaali, nom xuulj bichuuleed ceejluuleed bdag xarin ene zuiliig zaagaad ooriin sanaa bodliig ni gargaj xogjuuldeg tiim system xeregtei Ene bol aldaa bdag getel xyatad, solongos, japan europe-n ulsuud oorsdiin schooldaa tuxain xunii setgexuin xureend ni ooriin ulamjlalt philasofy-goo suulgaj ogdog tegeed l boloo.
kirill useg bol mongol helnii ug yariand zohitsoson songodog useg er in ug yariag yag helj bigaar in bichigt buulgadagaaraa uvurmuts shij buhii bichig usgiin devshiltet soyol gehed ch bolno
АРВАН ЖИЛД МОНГОЛ БИЧИГ ЗААСАНЫ ОРОНД ХАРИН УЛС ОРОНДОО ХЭРЭГТЭЙ САЙН ХҮН БУСАДАДАА САДАА БОЛОХГҮЙ ХУУЛЬ ДҮРЭМЭЭ САХИСАН БИЕЭ ДААЖ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ ХҮН БОЛОХ ТАЛААР ЗААСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ
БҮХ НИЙТЭЭР САНАЛ АСУУЛАГ АВААД АЛИЙГ СОНГОХИЙГ ИРГЭДЭД СОНГОЛТ ҮЛДЭЭВЭЛ ШУДАРГА
Хуучин монголоор математик физик сурах гээд үз дээ. Англи америкчууд Латин усэг аваад болж д байна. Латин улсын колон болчихлоо, Латин мөхсөн бид мөхнө гэж хэлээгүй байж л байна. Үсэг чухал биш ээ. Хэл чухал. Монгол хэл чухал. Монгол хэлийг уйгар, кирилл үсэгтэй битгий хутгаж ойлго.
муусайн коммунистууд гэж хараадаг илжигнүүд өөрсдөө тэр коммунистаасаа долоон дор луйварчин архичин бэлгийн замын бүх өвчнөөр зэрэг өвчилчихсөн дээрээс нь эх орноо газар шороогоо худалдахад хэзээд бэлхэн хоосон ардчилал ярьж шүлсээ үсчүүлсэн юу ч хийж бүтээдэггүй нөгөө коммунистуудынхаа бүтээсэн үйлдвэр завод байшин барилга кино театрууд зочид буудлуудыг үнэгүй шахам авч монгол түмнээ дээрэнгүй харцаар хялайсан яравгар амьтас л болж.
Түргэхэн латин бичигт албан ёсоор шилжмээр юм, албан биш болохоор латинаар уншсаар нүд чилж байна. Манай энэ хэл бичгийн эрдэмтэд гэж арчаагүй юм, түргэн шийдээд өгчмөөр юм, латинаар бичих аргагүй шаардлага байгаа болохоор шилжмээр байна.
ХЭРВЭЭ ХУУЧИН БИЧИГ ҮСЭГТЭЙГЭЭ БОЛЪЁ ГЭВЭЛ МОНГОЛ ХҮН БҮР 5-10 ЖИЛИЙГ БИЧИГ ҮСЭГ СУРАХАД ЗАРЦУУЛАХ БОЛООД БАЙНА. БИ ТЕХНИКИЙН САЛБАРЫН ХҮН. НАДАД УЙГАРЖИН ХЭРЭГЛЭЭД ИРВЭЛ МАШ ИХ АСУУДАЛ ГАРНА. КИРИЛЛИЙГ ХАРИН Ч АНХ АВЧ ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХДЭЭ ГАНЦХАН ҮСЭГИЙГ ИЛҮҮ АВЧИХСАН. Щ-ҮСЭГ БИДЭНД ХЭРЭГГҮЙ БА 34 ҮСЭГТЭЙ БОЛЪЁ. ОРОСУУД ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТИЙН 68 ХУВИЙГ НЭЭСЭН БӨГӨӨД ОРОС ХЭЛ ДЭЭРХИ АСАР ИХ БҮТЭЭЛ ТУУРВИЛ БАЙГААГ НЬ ХАРИН ОРЧУУЛЖ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ КОМПАНИ ЭНЭ ТАЛ ДЭЭР БҮХИЙ Л АНХААРАЛАА ХАНДУУЛСАН НЬ ЗӨВ БОЛСОН. КИРИЛЛ ХЭРЭГЛЭХ НЬ БИДЭНД МАШ ИХ АШИГТАЙ.
5-10 jil geh shig sard neg useg tseejlehed ch ingej udahgui haha
manaihan bainga bichig usgee solij irsen bn tiimees english ruugee orson n zov gej bodoj bn medeej uigar bosoo bichigee tuuh soeliin hureend awch uldeh n zov
монголчууд орос үсэгт ороод гавьж гийгүүлсэн юм алга. Дэлхийн төвшинд нэг ч гайгүйхан бүтээл зохиочихсон юм байхгүй. Харин кирил үсэгтэй орсын колоон гэсэн нэр одоо хүртэл дэлхийд зүүсэн хэвээр. Тэрний орхонд Нигэ гэж бичээд Ниг гэж уншдаг монгол бичгээ авсан нь дээр. Ямар Онэ гэж бичээд Ван гэж уншдаг англи шиг хэцүү бичиг биш.
Ahhahh English cn mnai hotsrogdsn bosoo undesni bichgees hmagv ilu amrhnshde chi l surj chadkv bga blhor gantshn neg gsn too hvrtl chamd hetsuu sanagdjiishd barg gantsch ugiig hzee ch tseejlkv bhada tiim hetsuu bgan bol :)) angil heleer l humuus gadaad ywj surch bolowsorch taiwn amidarch bn ene niigemd amidrh ih hetsuu hunii erh udur bolgn zurchigdunu, tsalingiin asuudl, yumni une edr ged, deeres ni yun bas undesnii bichg ve, zvgeer l undesni bichge martahguigeer awch uldeed krill bichgee uregjluuled hergelsn ni hmagv deer shv
хуучин монголоор бичдэг болбол би лав нэрээ ч бичиж мэдэхгүй. уг нь байж болох л асуудал. над шиг хүмүүс нь шууд бичиг үсэггүйчүүдийн эгнээ рүү. хэхэхэ. сурч амжаагүй л явнадаа.
та хэдэн настай юм бэ?
teneg ny l "orosin koloni' gej khelne biz...odoo uyed...khuuchin mongol usgee surakh gej 90-eed oni uyed yaj balarlaa daa, sanatsgaaj bna uu ? Odoo boltol mongolin bukh khun surch chadsan uu ? Mongolin bukh amidralig ter useg deer khurvuulj'orchuulj chadsan uu ? Delkhiitei nevterdeg gants kiril usgee solisnoor neg udriin dotor yustoil "khumursun togoon dotorkhi " orson shig yum bolj arai yadaj khugjikh tudii bgaa uls oron maany delkhiigees bur khol bolno bzd ugui yu ?! Enend khedii chinee mungu, khugatsaa shaardakhav...tootsoolj bodson uu ?
..khuuchin mongol bichgee surakh gej zutgesen khumuus (uur useg bichig baikhguin khuvid) kharin margaashiinkhaa amidraltai kholbogdokhin tuld ajilsag bolchikh yum bish uu, mgl-chhuudig ajilsag bolgokh kharin sain arga bolokh baikh.:-) Tekhgui bol khun amin barag 100 % ny bichig useggui bolj, ene toogooroo bas delkhiin suuld bichigdej..:-( tegeed delkhii niitdei khariltsakhiin tuld argaguin erkhend latin useg khereglej ekhlene aygui bol ...Bod doo !
би хэдхэн юм хэлье. 25 настай. зөв дуудъя гэж байгаа бол одооны 35 үсэгтэй кирилээрээ байсан нь дээр. тэр 20-иод үсэгтэй латинд орвол монголчууд гурван үсэг дамжсан сэтгэхүйтэй, зөв дуудлага гэж байхгүй эргүү амьтад болно. эцсийн дүндээ хэлхэд яам, төрийн зүгээс худам монгол бичигт 5-10 жилд шилжих бодлогоо хүчээр хэрэгжүүлж эхлэх ёстой. Даан ч 4 жилийн сонгуульт ахин сонгогдох гэж амь тавин дэнчгэсэн АН, МАН хоёрын удирдлагад ийм зориг байхгүй.
PIO
krill bichig bol hamgiin sain bichig
Кирилл үсэгний үндэс нь монголоос шууд хамааралтай. Монголчууд агуу үндэстэн шүү. Жишээ нь : Гутал гэхэд Г үсэг гуталны хэлбэртэй, Сар гэхэд орох С үсэг сарны хэлбэр, хас гэхэд орох Х үсэг хас тэмдгийн дүрс, Чөдөр гэхэд орох Ч үсэг чөдрийн дүрстэй, Д үсэг домбоны дүрстэй гэх мэт..
Кирилл үсгийг авсанаар бид өвөг дээдсийнхээ сэтгэлгээ, сургаал, өв уламжлалыг мартахад хүргэсэн золгүй явдал болсон билээ. 4000 гаруй жилийн түүхтэй монгол бичиг бол маш баялаг,тансаг бичиг юм. Үүнийгээ орхивол бид сармагчин л болох байх даа.
bi odoo 30nastai deed bolovsroltoi bolovch yag bichig usgiin garal uusel meddeggui baij ih sonirholtoi bailaa ulam ih medeelel uguurei say ohindoo mongol bichgiin garal uusel medej uguh geed orloo geriinhen daalgavariin asuultand hariulah medeelel sain avlaa bayrlalaa
ggg
новшийн хэрүүлээ болиоч
Чой ахын хийсэн хэрэг
Бид хэний ч колони биш ээ. Монгол угсаатан өчнөөн "үсэг бичиг" сольж зохиож ирсэн. Кирилл бичиг аваад Оросын колони болдог бол уйгар бичиг аваад согд уйгарын колони байсан гэж үү? Үсэг бичиг харилцааны хэрэглүүр "тэмдэглэгээ" болохоос хийрхэл биш ээ. Одоо ахиад ч сольж зохиож болно зохиоцгоо л доо хэрэлдээд яах вэ, Соёмбо тод... гээд зохиосон доо.
Бид сэтгэгдлээ уйгар, кирилл, латин яг аль үсгээр нь бичээд байгаа юм бэ? Альгаар нь ч бичсэн монгол үг л гараад байгаа биз дээ. Үсэг чинь амнаас гарч байгаа авиаг зөв тэмдэглэх зорилготой юм биш үү???
ygad tsagaan tolgoi gedg ym bol???
УЙГАР ҮСЭГИЙГ УЙГАРЖИН МОНГОЛ ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ. ЛАЛЫН АХАН ДҮҮСТЭЙГЭЭ АДИЛХАН ҮСЭГТЭЙ БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ
Мм энэхүү фэйж хуудас таалагдаж байна.Sonin.mn Зөв мэдээлэл оруулдаг нь таалагддаг.Хичээлэ хиихэд маань энэхүү мэдээллүүд нь зөндө тус болдог.Хорио цээрийн энэ үед энэ хуудаснаас мэдлэг олохнь зөв хэрэг .
сайн уу монгол бичгийн ном хаанаас авах цагаан толгой ном
ᠡᠨᠡ ᠤᠴᠢᠷ ᠠᠴᠠ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠬᠡᠯᠡ᠂ ᠶᠠᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠬᠡᠯᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ ᠣᠶᠢᠷᠠᠲᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢ ᠥᠷᠭᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠰᠤᠷᠴᠤ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠳᠤ ᠬᠢᠯᠪᠠᠷ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠭᠠᠷᠴᠤ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠡᠩ ᠡ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠶᠢ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠦᠯᠬᠦ ᠳᠦ ᠮᠠᠨ ᠤ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠦ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠨᠣᠴᠢᠲᠠᠢ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠰᠦᠭ ᠦᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠳᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠪᠢᠶᠠᠭ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠬᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠦᠰᠦᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃ ᠵᠢᠱᠢᠶᠡᠯᠡᠪᠡᠯ᠄ ᠴᠤ ᠴ᠂ ᠬ ᠢ᠂ ᠳ ᠲᠤ᠂ ᠽ ᠵ᠂ ᠣ ᠤ᠂ ᠢ ᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ ᠢᠯᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠭᠡ ᠨᠢᠭᠡ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠬᠦ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠮᠠᠰᠢ ᠤᠷᠲᠤ᠂ ᠪᠣᠭᠣᠨᠢ ᠡᠭᠡᠰᠢᠭ ᠢ ᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠬᠦ ᠦᠰᠦᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠨᠢᠭᠡ ᠠᠪᠢᠶᠠᠭ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦᠰᠦᠭ ᠨᠢ ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠡᠬᠢᠨ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠠᠳᠠᠭ ᠲᠤ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦᠴᠢᠯᠡᠨ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠥᠭᠡᠷᠡ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠲᠡᠢ ᠵᠡᠷᠭᠡ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠠᠴᠠ ᠠᠩᠬᠠ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠦᠨᠳᠦ ᠲᠥᠪᠡᠭᠲᠡᠢ᠂ ᠮᠥᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠦᠰᠦᠭ ᠦᠨ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ ᠠᠴᠠ ᠪᠣᠯᠵᠤ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠶᠠᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠬᠡᠯᠡ ᠳᠠᠭᠠᠤ ᠦᠭᠡ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᠭᠡᠢ᠂ ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢᠴᠢᠪᠡᠯ ᠮᠢᠩᠭᠠᠭᠠᠳ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠠᠪᠢᠶᠠ ᠵᠦᠢᠯ᠂ ᠦᠭᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ
Tu mai
Cncm