sonin.mn

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр С.Зоригийн хөшөөний өмнө мэдээлэл хийж, Ардчилсан Хувьсгалын анхдагч, МоАХ-ы анхны Ерөнхий Зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсныг Монгол Улсын Баатар цолд нэхэн тодорхойлж буйгаа зарлалаа. Тэрээр энэ үеэрээ : "Ардчилсан Намын анхдугаар их хурлаа хийсэн түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.

 

Анхдугаар хурлаа хийснээс хойш  31 жил, С. Зориг агсан цаг бусаар тэнгэрт хальснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Энэ өдөр ардчилсан үзэл санааны удирдагч, ардчилалын алтан хараацай С.Зоригт  Монгол Улсын Баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ардчилсан Намын зүгээс эхлүүлж байгаагаа Монголын мянга мянган иргэдэд зарлаж байна.

 

Үзэл санаа үнэт зүйлийнхээ төлөө  нөхдөө манлайлсан түүний үйл хэргийг  үлдэх хойч үедээ үнэн зөвөөр мөнхлөн үлдээх үүрэгтэй учир энэхүү санаачлагыг ардчилсан Монгол улсын иргэн таныг талархан дэмжиж  гарын үсгэн зуран давалгайлна гэж бид итгэж байна. Та бүгдийн зурсан гарын үсэгтэй санаачлагыг С. Зориг агсаны төрсөн өдөр буюу удахгүй болох дөрөвдүгээр сарын 20- ны өдөр Баатар цолоор нэхэн шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах болно." гэв.

 

Г.Мөнхбаяр