МҮБХ нь үндэсний бөхийн уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх төв болох Монгол бөхийн өргөөг орчин үеийн спортын байгууламжийн стандарт шаардлаганд нийцүүлэхээр ИХ ЗАСВАР, ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Энэхүү ажлуудыг гүйцэтгэхэд МҮБХ-ноос үндэсний компани, иргэдэд харилцан ашигтай байх нөхцлийг нээлттэйгээр санал болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд РЕКЛАМ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨРӨЛД үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК шалгарч Монгол бөхийн өргөөний хивс шинэчлэгдлээ.
МҮБХ-ны аймаг сумдын салбар холбоо, зөвлөлийн Анхдугаар зөвлөгөөн 2024 оны 4-р сард зохион байгуулагдахад оролцогчдоос гаргасан санал, хүсэлтүүдийн дийлэнх нь өсвөр бөхчүүд барилдах хивсийг олгох асуудал байсан болно. Сумын салбар холбоо, дэвжээдийг хивс олгох хүсэлт ирүүлсэн дараалал мөн өсвөр бөхчүүд хичээллэхэд хүртээмжтэй хэмжээтэй байхыг харгалзан доорх сумд, дэвжээ, клубүүдэд хуваан олгохоор шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. Сэлэнгэ, Дулаанхан тосгон
2. Төв, Мөнгөнморьт сум
3. Эв Монгол клуб (Жем бичигтэй хэсэг)
4. Дундговь Дэрэн сум
5. Дундговь Луус сум
6. Хэнтий аймгийн өсвөр бөхийн Сэцэн хан дэвжээ, Биндэр, Баянхутаг сумд,
7. Завхан Сантмаргац сум
8. Ховд Үенч сум,
9. Өлгийн хүчтэн дэвжээ
Иймд дээрх сумд, дэвжээ, клубүүд 2026 оны 12-р сарын 06-ны өдрийн 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд ирж хивсийг хүлээн авна уу.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Мягмар - 11 сарын 24,
2026
Сэтгэгдэл0