sonin.mn
Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж хөл хорио, вакцинжуулалттай холбоотой зарим шийдвэрийг гаргасан. Тэгвэл Ерөнхий сайд өнөө өглөө эртлэн гарч Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод очлоо.
 
 
 
 
Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол цэг бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болохоор зорьж ажиллаж байна. Үүний тулд Гашуунсухайт боомтын уртын тээврийг зогсоож, богинын тээврийг саадгүй, байнгын нэвтрүүлэх боломжыг бүрдүүлсэн байна.
 
 
 
 
Мөн тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна.  Өнөөдрийн байдлаар нийт 40,023 хүн вакцины нэгдүгээр тун, 12,177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. 
 
 
Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт богинын тээврийг тусгаарлах, хамгаалалтын ажилд тавдугаар сарын 4-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хил гарч байна. Дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан бөгөөд өнөөдрөөс тээвэр хэвийн явагдаж байна. Хилийн боомтуудад ажиллаж байгаа Ерөнхий сайдын томилолт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой”-д үргэлжлүүлэн ажиллана.