Д.Моломжамц
УИХ, Засгийн газрын гишүүн, МАН-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа юм байна. Уг номын хэсгээс нийтэлж байна.
Нам, засгийн дээд удирдлагад 33 жил, түүнээс 25 жилд нь НТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллан эдийн засаг, санхүү, төлөвлөгөө, гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг голлон эрхэлж байсан туршлагатай, нөлөөтэй удирдагч гэдгээр нь мэднэ. Намайг нарийн бичгийн дарга байх үед нам дээр болдог уулзалт, арга хэмжээнд “Мо” дарга тогтмол ирдэг байсан. Орж ирээд байнга, хамгийн урд талын эгнээнд сууна. Ажиглаад байхад, ойр хавийн хүмүүстэйгээ бараг ярихгүй. Зөвхөн илтгэгчийг маш сайн сонсоно.
Үе үе хүмүүс алиа хошин юм ярьж хөгжилдөхөд огт юу ч сонсоогүй юм шиг, царайны хувирал ч үгүй сууна. Би инээж байхыг нь хараагүй. “Одоо ийм сүрдмээр байгаа юм чинь, том дарга байх үедээ хэр баргийн хүнийг ойртуулдаггүй байсан биз” гэж би заримдаа боддог байв.
Сүүлдээ сонсгол нь муудсан юм болов уу гэмээр чихээ дэвсэж чагнана. Ялангуяа өөрт нь таалагдахгүй зүйл яривал чихээ бүр ойртуулж “яасан, яасан гэнээ” гэж лавлана. Д.Моломжамц дарга надтай гурван удаа биечилж уулзахдаа ганц л зүйл ярьсан, шаардсан. Тэр нь түүний талаар Намын онц их хурлаас байгуулагдсан комиссын өгсөн үнэлэлт. Д.Моломжамц гуай “Та нар Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид гэсэн бүлэглэл гэж байгаагүй хэмээн үзэж алдаагаа зассан юм бол онц их хурлынхаа шийдвэрийг тэр чигээр нь өөрчлөх ёстой. Тухайлбал миний талаар “Хөрөнгө оруулалтын болон улс ардын аж ахуйн бүтцийн бодлого алдагдаж, төвлөрсөн төлөвлөлтийг үндэс болгосон, эдийн засгийн үрэлгэн механизмыг хөгжүүлж ирсний бурууг Д.Моломжамц хүлээх ёстой” гэж буруутгасан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг ганц Моломжамц бодож олоод тулгаад байсан юм уу. ЗХУ, бусад социалист оронд тэр үед зах зээлийн эдийн засагтай байсан хэрэг үү? Одоо тэгээд хөрөнгө оруулалтын бодлого оновчтой болоод үрэлгэн механизм арилчихсан уу?” гэхчлэн шалгааж над руу удтал ширтэн хардаг байлаа.
Онц их хурлаас өгсөн байгуулагдсан комиссын дээрх дүгнэлтийг “Мо” дарга бүр үг үсгийн зөрөөгүй чээжээр хэлдэг байсан. Комиссын материалыг уншихад Д.Моломжамц дарга тэр үедээ ч буруугаа огт хүлээгээгүй юм билээ. Тухайлбал, Б.Сумъяа даргын илтгэлд “Д.Моломжамц тус комисст ирүүлсэн бичигтээ өөрийн хариуцаж байсан салбарыг өөдрөг сайн байсан гэж батлахыг хичээсэн. Тэрээр комиссынхонтой хийсэн ярилцлагадаа Ю.Цэдэнбалын шадар дотны хүн, тойрон хүрээлэгч, аялдан дагалдагчийн аль нь ч байгаагүй хэмээн булзаж байв” гэжээ.
Мо дарга Онц Их Хурлын шийдвэрийг ээлжит XXIII дугаар Их хурлаар эсхүл бага хурлаар өөрчлүүлэх санал, шаардлагыг уйгагүй тавьж байсан нь ганц нарийн бичгийн даргын шийдэх зүйл биш, дэндүү ахадсан асуудал тул тодорхой хариулт өгч чадахгүй байлаа. Дотроо бол “энэ хүний ярьж байгаа зүйл огт буруу биш” гэж тал өгөх боловч “Таны зөв, зөв” гэж намирч бас болохгүй байв. Эсхүл “тэгнэ, тэгнэ” гэж амлаж настай хүнийг хуурвал нүгэл болно. Үнэхээр нэхэл хатуу хүн байсан.
Үргэлжлэл бий...
Өлзийсайханы Энхтүвшин
Сэтгэгдэл0
Моломцамц гуайн зөв. Та нар л гэж сагсуу юмнууд шууд буруутгах замаар цоо шинэ юм эхэлнэ гэж тэнэгтэж хөөрцөглаж их нүгэл хийсэн. Өмчийн ганцхан хэлбэр байхад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхгүй өөр яах байсан юм? Сайн тал маш их бий. Муу тал нь өрсөлдөөн байх боломжгүй мөн хувь хүн өмчтэй байх угаасаа хориглосон нийгэм. Энэ Монгол улс чинь Улс төрийн товчооныхон гэж даргатай хүмүүсийн удирдлагын буяанаар улам их хөгжих бааз сууриа бүх салбарт тавьчихсаныг сайн мэдэрч байх хэрэгтэй
Коммунистуудын үлдэгдэл Энхтүвшин мэт нь улс төрөөс зайлах ёстой.
ЭНХТҮШИН Ч ДЭЭ МЭДЭХГҮЙ ЭХХБАЯРЫГ ЯАЛАА ДАА ЧААВААС БАС НЭГ ТҮГЖИЛ Ш ДЭЭ
" Зүгээр суухаар тэмээ хариул " - гэж ...Тэгэхдээ бас хөөрхөн ёжтой , " политбюро " - гэхэр нь орос , монгол хоёроо ч ялгахгүй МАНгар гэж бодсон чинь үгүй юмаа - нөгөө хэдэн талийгчдыгаа " политбюро " - гийн бууны ноход байсан " л гэж цаагуураа егөөд байгаа хэрэг байж ... МАН -ынхаан гэж юмыг ил гаргадаггүй далд НУХААД байдаг айхтар нохөд шүү ...
одоо гэсэн энэ заваан юмнуудын үзэгдэл хэвээрээ,ман мангарын намын удирдах зөвлөл гээд бна,үүний цаана дашёондон,буурал очирбат тэргүүтэй олон заваан балиар юмнууд сууж зөвлөх маягтай сул дорой арчаагүй юмнууд намын чини цагаан байранд дүүрчихсэн лүднүүд бгааг монголын ард түмэн мэдэж бгаа.та нарын намыг тарааж,хулгай хийсэн намын чини өмч хөрөнгө мөнгийг хурааж байж монголын ард түмний зүрх сэтгэл тайвширна.энэ заваан удирдах зөвлөл,зөвлөх нэртэй зөнөгүүд өөрсдийн дур зоргоороо улстөрийн бүх ажилд оролцож хуули завхаруулж сууж бгааг ард түмэн мэдэж бгаа,та нарыг энэ цагаан байртай чини галдан шатаах хүртэл монгол залуус тэмцэхыг уриалж бна.
Molomjamts guyai bol jinhene Mongol uhaan Mongol setgelgee Mongol buur tulhtai Udirdagch bsn
маш мулгуу,упрямый,хөгжлийн нэг ч асуудал шийдүүлээгүй,Батмөнх даргатай нийлээд жинхэнэ хөгжлийн нүх бөглөөд лаахайтал суусан хүн байсан.Шинийг сэдэгч дамдин майдар хоёрыг ад үзэх бодлогыг далдуур хэрэгжүүлдэг их муу дотуур тамиртай хүн байсан.Зарим гайхалтай тэнэг яриаг нь Дэмбэрэлдорж гарч бидэнд дамжуулна.
Монголчуудыг хэдэн зуун жилийн хоцрогдлоос татаж гаргахад хувь нэмрээ оруулсан л хүн дээ.
Шинэ дэвшилтэй санааг огт хүлээж авдаггүй аль 40-50 оны юм магтаад суучихдаг хүн байсан.Бал даргад элдэв мэдээлэл өгдөг учир хөдөлгөдөггүй байжээ.Гэхдээ 70-аад онд чөлөөлөх асуудал босч ирээд унтарсан байдаг
МОНГОЛД ПОЛИТБЮРО ГЭЖ БАЙГААГҮЙ УЛС ТӨРИЙН ТОВЧОО ГЭЖ БАЙСАН ШҮҮ. БИТГИЙ ГУЙВУУЛЖ МЭДЭМХИЙРЭЭД ХИЙХЭЭД БАЙ ЭНХТҮВШИН МИНЬ
Bi gadaadiin tom zochidod helmerch hiij ih yavdag bailaa Molomjamts dargatai olon taarch helmerchildeg baisan Molomjamts darga tsaaguuraa baruuniihand ih elegseg naashtai handdag bolovson soyoltoi , baruuniihniig oilgoj hundetgen uzdeg erhem hun baisan Molomjamtsguai orosuudiig hudlaa magtdaggyu ontslogtoi hun baih shig sanagddag baisan baihiig bi uzeegui
чиний орчуулгыг моломжамц хүлээж авсан гэдэгт эргэлзэж байна өөрөө ярилцдаг хэрнээ ямар учраас чи орчуулдаг байхав оросхэл мэддэггүй товчооны гишүүн нэг ч байгаагүй чи худлаа ярьлаа
Энэ атаархуу амбицтай зөнөг шар өвгөн юу бичээд байгын. Жигүүрээ байгуулаач.
Molomchamj gyai bol Byrhanaas zayasan eh oronch darga bailaa,yynd sine yeiinhen tyyh yarij baihad mulguudah hereggyi ee!!hezee neg chagt ta nariin dotoroos yhaantai neg ni ene chag yeen bicheh l saardlagatai bolno s dee!!ter yed ENtybsin dargiig muuldag sigee?eersdiigee haraah yy?.....jaahan hamjaaratai baichgaana syy!!!!ta nariin dyr dyraaraa byrahiig chini hyn bygd medne?medleggyi yzeegyi haraagyi yumaan heterhii taamaglah chini hen hyngyi dyrgyi baih syy!!!!
та хужаа хүн бололтой.нэгч өгүүлбэр зөв бичээгүй хэл муу мэддэг юм байна Энхтүвшин юу мэдэж бичихэвдээ Намын түүхийн институтэд тайлангаач бичиж чаддаггүй хэдэн юмнууд Балдоо гуайд зэмлүүлээд сууцгаадаг байсан
Улстөрийн товчооны томчуул...
Түүх түүхээрээ үлдэнэ ялангуяа нийгэмд томоохон байр суурь эзэлж байсан хүмүүсийн талаар бичиж байгаа Энхтүвшин гуайд талархлаа. Үүнийг бас хүн болгон бичэж үлдээхгүй шүү Танд амжилт хүсье
Цэ-балын махн дэглэмчингүүд бүгд орсын гошного долоодог байсан боловч арай ч политбюро гэгч довчлолыг хэрэглэдэггүй байсан юм. 1 ч удаа хэрэглээгүй. Улстөрийн довчоо л гэдэг байсан. ХАрин Энхдүвшин та сөнөсөн дэглэмээс 30 жилийн дараа политбюродах чинь юу вэ? Ичмээр бна даа. Гөхширсөн хойноо үхсэн оросын гошного долоогч өвгөн болсон уу?
ок