sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Брюссельд болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Испани, Словак, Монтенегро, Болгар, Норвеги, Португал болон Люксембургийн удирдагчидтай уулзлаа гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.
"Өмнө нь мэдээлж байсанчлан Ерөнхийлөгч Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутова, Монтенегрогийн Ерөнхий сайд Здравко Кривокапич, Болгарын Ерөнхийлөгч Румен Радев, Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг, Португалын Ерөнхий сайд Антонио Кошта, Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттел нартай хоёр талын уулзалт хийлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна. 
 
Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ням гаргийн орой Брюссельд хүрэлцэн очжээ. Тэрбээр мөн зургаадугаар сарын 15-нд болох Европын Холбоо-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Женевийг зорино.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг