Эхлээд Х.Батхулга Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт тавьсан. Цэц тэр хүсэлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч хэвээр байв. Тэгэхэд Цэц “...Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан.
Харин УИХ тэрхүү дүгнэлтийг 2021 оны тавдугаар сарын 6-нд хэлэлцээд, хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлт Цэцийн Их суудлын хуралдаан хүлээж шийдэлгүй үлдсэн байдаг. Их суудлаараа хэлэлцээгүй байж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж УХүрэлсүх сонгогдсон.
Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Х.Батгулгын 2021 оны хоёрдугаар сарын 9-нд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ Цэцэд хүргүүлжээ.
Энэ дагуу Цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болжээ. Ингээд “...Цэц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов” гэсэн шийдвэрийг нийгэд танилцуулав.
Харин уг хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон гишүүд, нэр бүхий хуульчид Цэцийг “...Процессын хуулийн заалтуудыг зөрчсөн” гэж үзэж байна. Тодруулбал, Цэц нь УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэхгүйгээр хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтуудыг зөрчсөн.
Нөгөөтэйгүүр Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан. Нэгэнт Цэцийн процесс эхэлсэн бол, өөрөөр хэлбэл, 2021 оны дөрөвдүгээр сарын 28- нд дунд суудлаараа хуралдахаар танхимд орсноор хүсэлт гаргагч тал татгалзах боломжгүй болсон. Тэгэхээр Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн татгалзах хүсэлтийг бус УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэх ёстой байжээ.
Яахав, энэ бүхний дүнд Цэц Х.Баттулгын хүсэлтийг дэмжсэнээ хүчингүй болгож, УХүрэлсүхийнхийг ёсоор болгочихож байгаа юм.
Харин гялайх юм нь Шүүхийн тухай хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
En ats tsarailsan lalriin bugsiig harhaas oi gutjeenaa
4 terbum modch gehshig 1.5 say ga gazar deer 4 terbum mod yaj bagtagad heneeree tariulaad heneeree usluulj urguulhii baishin barilgaa yahii nuragad suurin deer n mid tarihuu usan teneg niwshii amitan arvan jildee urjuulhiin hurdee oilgooguu ariun partnii ats biin bndaa huuy jaahn too meddeguud n 4 terbum mid heden ga gazar bagtdgiig bodood yavuulaa naad dunhuu chn amand orsnoo chalchaad yadrgaatai yum
Сүрэглэсэн малнууд.
Iim tsets baih ch gej dee
цэц гэсэн нэртэй лаларууд бүдүүн гахаөй одбаяр зүгээр даөлд ор
Зөнөг өвгөн Чинбатыгаа хэл!
Зөв шдээ хүсэлт гаргасан субъект нь хүсэлтээсээ татгалзвал шийдвэрийг хүчингүй л болгоно. Эрүүгийн эрхзүй бол өөр, эрхзүйн зарчмаа мэдэхгүй, агуулга, хэлбэр хоёроо ялгаж чадахгүй иймэрхүү хүмүүс төр барьж байгаа нь харамсалтай!
Цэц нь тэнэглэхээр Монголд болж бүтэх юм гэж бна уу
Харваас домбосктой, эрүүл биш ээ. Яана даа , Монголын заяа тэтгэж энэ солиотоос салах биз
Энэ Цэц гэж Бууны ноход хүрэлсүхийг гаргасан нь тодорхой