Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Данк огцруулах асуудлаар Анандбазар Сумьябазар нарт бол естой ингэж ил гарч явахгүй дээ. Холхон очиж нуугдаад гасална биз..
Энэ төр засагт тогтвортой ажиллах боломж байхгүй юу. Яаж улс орон урагшлах вэ дээ...
Энэ хүн яасан тогтворгүй хүн бэ 7 жилд 7 н ажил сольсон баых юм Яагаад нэг газраа - ядаж 2 жил бололгүй гардаг юм бол Энэ ер нь сайн хүн үү тааруу нөхөр үүАжил төрлийн хувьд. Нэг л сонин бна шүү яагаад нэг ажил дээр тогтохгүй бна Энийг судлаад үзээчээ Зальтай нөхөр биш үүДээшээ явсаар байгаад сайд болчихлооЭнэ ямар хүн болоод үргэлж дарга болоод явдаг бна да Уулнь Түүхч хүн байх юмааХачин санагдчихлаа 7 жилд 7 ажилд оржээ