Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор шийдвэрлэх бүтээлч шийдлийг шалгаруулах юм.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч. Лодойравсал, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йорн Розенберг, Европын Парламентын гишүүн, Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
Баахан нёмцүүдтэй пиво гүзээлж байгаад монголоо ярих юм биз дэ ! СС ийн групёнфёрюр Мёллёр буюу Шольц үүнийг чинь мэдэж байгаа юмуу !
Наад зевлехее солиочээ!!! МУИС-ыг дампууруулагчдаар зевлуулжэг еронхийлогчоос юу гаргавдээ!!!!! Ур дун гарахгуй, дуртайгаа ярьсан ээлжит шоу л болно.
Монгол улсын хөгжлийн гарц бол эрчим хүч уул уурхайг төр 51 хувийг эзэмшиж 49 хувьд нь гадаад дотоодын хувьцаа эзэмшигч нарыг оруулж эхлээд гадаад өрнөөс гарах дараа нь аж үйлдвэрийг хөгжүүлэх.