Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг баривчилсан байна хэмээн хэдэн хэдэн өдрийн өмнөөс цахим орчинд шар мэдээлэл түгээн өнөөдөр “нууц” гэх хэргээр баривчиллаа. Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаяр нь 2019-2021 оны хугацаанд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар болох Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн компани мөн.
Ахмадуудын өрийг тэглэсэн нь Монгол Улсад түүхэндээ анх удаа байгалийн баялгыг иргэд тэр дундаа ахмадууд хүртсэн үйл хэрэг байлаа. Гэтэл сүүлийд өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн асуудлаар хийгдэж буй баривчилгааны дундуур нүүрс тээвэрлэлт, нүүрс олборлолт, нүүрс экспортын чиглэлээр үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй Т.Мөнхбаярыг нэр цохон баривчилсныг улс төрийн зорилготой гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Ардчилсан намыг нүүрсний хулгайтай холбогдолтой мэт олон нийтэд харагдуулах улс төрийн зорилготой,
Хоёрдугаарт, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг холбох улмаар ахмадуудын зээлийг тэглэсэн түүхэн үйл явдлыг харлуулах,
Гуравдугаарт, Т.Мөнхбаярын нэрийг Ардчилсан намын эвлэрлийн хүрээнд Ардчилсан намын даргыг сонгогдох хүртэлх түр хугацаанд тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгүүлэхээр УДШ-д хүсэлт хүргүүлээд байх энэ хугацаанд цагдан хорьж Ардчилсан намын эвлэрлийг саатуулах үндсэн зорилготой ажиллагаа боллоо.
“Нүүрсний хулгай”-н энэ хэрэг бол гаднаас хайх хэрэг биш. МАН өөрийн байгуулсан Засгийн газар болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хайх хэрэг гэдгийг хатуу анхааруулья!
Цаашид улс төрийн зорилгоор Ардчилсан намын угшилтай гишүүдийг цагдан хорих гэх мэт хууль бус бусармаг үйл ажиллагаа үргэлжилбэл бид тэмцлийн хатуу хэлбэрт шилжихээ албан ёсоор илэрхийлж байна.
АРДЧИЛСАН НАМ
Сэтгэгдэл0
Юу солиороод байгаа юм энэ хувийн өмчөөсөө өгсөн юм уу.монгол улс болон ард иргэдийн өмчөөс төрийн шийдвэрийн дагуу өгсөн энэ үүрэг гүйцэтгэсэн болохоос.энэний оронд хэнч бсан хийх ажил юмаа
Хууль журмаараа л баймаар юм өөрсдийн булхайг дархын тулд хамаагүй үйлдлийг зөвтгөх аргагүй
ene bas neg hylgaich ni bolj taarlaa?????????????iim l baina?Mongol mini.............
???аль Ардчилсан нам нь бгм бэ?
тэтгэврийн өр тэглэх нэрийдлээр жэнко энэ2их мөнгө хуссан байх шүү
МАН-ынхан шөнө унтахдаа л Женког яаж шоронд хийх вэ гэсэн бодолтой орондоо ордог болохоор Х.Баттулга хулгай хийсэн бол өдийд шоронгийн нааран дээр хэвтэж байгаа л даа. МАН-д юу л байна эрх мэдэл байна! Ёстой эрх мэдэлдээ сагаж, шоронгийн хулгайчаар хүртэл тангараг өргүүлээд УИХ-даа залчихаа биз дээ?! Хол очиж дэмийр!
цогтбаяр гэлүү нэг дүрдээ итгэчихсэн жүжигчин хужаа хулгайчуудын нэр зарла гээд байсан. Зарлах бүү хэл хариуцлагад татахаар шоронжсон Ан эсэргүүцээд байна. Алиных нь зөв бэ.Хужаа цогтбаяр одоо Ан н гадаа очиж орилохгүй юм байх даа.
Тэнэг л биш бол хулгайч луйварчингууд чинь МАНд язагнаж бгаа шүү Тэд гүтгэж харлуулдаг мэхээ хийж буруугаа өрсөлдөгчдөөсөө л хайна ш дээ Одоо хүмүүс ойлгодог болсоон
Энэ хүн хувиасаа өгөөгүй. Хувьсгалын мөнгөөр зээл төлсөн шүү дээ. Хамгийн гол нь баттулгын суганы үс болж нүүрсний мөнгө хуссныхаа төлөөл ийм юм болж байгаа байлгүй дээ.
Ирваатаад байгаач! Полиметаллын орд дээр ажиллаж байсан хүн яаэ яваад нүүрсний хэрэгт холбогдохов? Дундговьд байгаа компанийн захирлыг яахаараа Өмнөговийн Таван толгойн нүүрсний хулгайд нялзаагаад байна аа?! МАНгарууд л ийм юм бодож олно доо!
Удахгүй Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн захирал Хөдөлмөрийн баатар Хоохорын Бадамсүрэнг бас ингэж баривчлагдана.Өмнө нт Монголросцветметийн захирал байхдаа 18 жилийн өмнө 1 тэрбум төгрөг завшсан хэргээр баривчлагдахдаа тал цус харваж шорон луу биш Хоёрдугаар эмнэлэг рүү явж байсан.
Женко гийн хүмүүс Ганбат, Бат эрдэнэ, Удаанжаргал, Шижир гээд бүгд гадагшаа зугтчихсан энэ хулгайч нь амжаагүй юм байх даа. болоогүй бас хэдэн хулгайчдаа Женко баатар, гавьяат гээд тэмдэг пайз зүүгээд өгчихсөн. Жонхуу-энэ 2-ын мөнгөөр ахмадууд өрөө төлөө юу? өөрсдийхөө баялагаас халбага төдий юм авч төлсөн юм. Одоо Жонхуу г ийн бүх хөрөнгийг хураамаар байна.
Жонхуу гийн АН ын ҮБХ ны дарга уу? Хулгайч-хөдөлмөрийн баатар.
АН өөрөө муухай харагдуулах гэж байгаа юм биш. Ер нь ахмадуудын өрийг тэгсэн нь ялгавартай 6 саяын зээлтэй нөхрийн өрийг улс төлөөд огт зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг долоолгосон. Баттулга нүүрсний хулгайд хамгийн их рольтой. Нууцын зэрэглэлд оруулсан. Ах дүү хамаатан садан найз нөхдийнх нь хулгай бас л Жёнкотой холбоотой. Адьшаа мэтийн хулгайчид байгаа шүү. АН МАН 2 уул эна хулгайд хамт гэж мэд.
Газрын ховор элментийн өндөр агуулгатай салхитын ордын овоолгыг Женкотой нийлж хулгайлсан хүн дээ
Хийсэн ажил, гавьяа нь өөр асуудал, улсад учруулсан хохирол, луйвар нь тусдаа асуудал гэдгийг яруу алдарт АН сайн мэдэж байх ёстой
сөрөг хүчнийхээ хүмүүсрүү дайраад байхын ??? Хулгайчууд бүгд ордонд УИХ д бгаа юм бишүү??
Энэ улсуудын ярьж байгаагаар Женко тэтгэвэрийн өр тэглээд идсэн юм байж!!!! Одоогийн эх баригчид юу ч өгөлгүй дээр нь татвар ял нэмээд туйлдуулж мөлхүүлэх хууль санаачилаад бгаа юм бишүү
Т.Мөнхбаяр хууль шүүхээр шалгуулаад л үнэн худал нь тогтоогдоно шүү дээ. АН-ын ардчиллын дүр эсгэгчид яаран сандарч улс төржүүлээд байх явдалгүй.
Нэртэйгээр нь танай нам нэрээ ХУЛГАЙЧДЫГ ӨМГӨӨЛӨХ НАМ болгочихооч.
Чи хэлмэгдээгүй ээ хө… чи цулайтал баяжсаан … авилга авсаан… баримт байгаа хө..
ДҮНХҮҮ МАЛ ЗАРИМ АХМАД ЗЭЭЛ АВААГҮЙ ТЭР АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ГЭЖ ТОЛГОЙ ЧИНЬ АЖИЛЛАХГҮЙ БНУУ ЖОНХУУГИЙН СУГАНУУДЫН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙЛДЭЭ
17 чингэлэг спиртийг ус болгогч шидтэн, 280 сая долларын төмөр замыг газар доогуур нууцаар баригч, Сайншанд аж үйлдвэрийн паркийн хоосон цаасан макет хийж 10 тэрбумыг хулгайлагч, Төгрөг нуурын нүүрсний ордыг Гонконгын хятадуудад 200 сая доллараар зарж хөлжигч, Ахмадын тэтгэвэр тэглэх нэрийдлээр, Улсын ордын мөнгөөр өөрийн дээрэмдэж авсан ХААН банкны чанаргүй зээлийг тэглэгч, Хөгжлийн банкны зээлийн 40 %-тай дүйцэх 625.3 тэрбумын зээлийг туслахынхаа нэр дээр авчихаад уснаас хуурай гарахын тулд танихгүй гэж жүжигч, 1000-ны шилдэг хулгайч, луйварчин, худалч жанхуугийн яруу алдар бадартугай. Ямар ард түмэн байна яг тийм л төр байна!!!
Энэ хулгайч өрийг нь дарсан юм уу. Тэнэгтээрэй. Ер нь тэгээд улсын мөнгөөр банкны өр төлөх маш буруу.
Ингээд тархийг нь угаахаар зээлээ тэглүүлсэн хөгшчүүд босоод ирнэ гэж андуурсан юм байх даа АН. Тэр тэтгэврийн зээлтэй ямарч холбоогүй, авилгын хэргээр шалгагдаж байгаа биз дээ
Нүүрстэй огт хамаагүй гэхдээ Салхитын уурхай дээр ажиллаж байсан 2 туслан гүйцэтгэгч компаниас нэгээс нь 1 тэрбум, нөгөөгөөс нь 1.2 тэрбумыг авилгаар авсан хэргээр шалгагдаж байгаа тэр авилга өгсөн компаниуд нь өгснөө хүлээчихсэн гэсэн шүү. АНынхан авилгын хэргийг өмгөөлөхдөө нүүрстэй холболоо гэж сенсаац тарааж байна. АТГ нүүрстэй хамаагүй өөр авилгын хэрэг гэдгийг зарлаач ээ
Женкогийн хүн бол мөнгө идэхгүй байх гэж огтоос үгүй ! Ахмадын зээлийг тэглэх нэрээр хусч л таараа энэ гахай.
Зээлийг тэглэнэ гэдэг чинь өөрөө тэр чигээр ээ хар буруу ажил шүү дээ !
Хулгай хийсэн бол шалгах л ёстой. Хулгайчид өршөөл байхгүй.
Өнөөдөрөөс эхлэн АН- ын нэр солигдож Хулгайч Хөдөлмөрийн баатаруудын нам боллоо товчилбол ХХБН шүү
Уурхай дээр байсан баяжмалыг урд хөрш рүү зарсан, тавьсан хүндээ юмыг нь өгсөн, тэр нь баатар болгосон...... онигоо
hulgariin bogsnii vs shangaa tultal hvrteerei hogiin hulgaich
ЭНЭ БӨӨС ЯМАР ӨӨРӨӨСӨӨ МӨНГӨ ГАРГАЖ ТЭТГЭВРИЙН ӨРИЙГ ТЭГЛЭСЭН ЮМУУ ӨМХИЙ ХУЛГАЙЧ ШОРОНДОО ХАТ