sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр мэдэгдэл хийхдээ, АНУ Ираны гол цөмийн байгууламжууд болох Фордо болон бусад цэгүүд рүү агаараас довтолгоо хийснээ зарлалаа.

Түүний хэлснээр, “бүрэн хэмжээний бөмбөг” хаягдсан энэ ажиллагаа “маш амжилттай” болсон гэнэ. Энэхүү довтолгооны гол бай нь Ираны уран баяжуулалтын гол төв болох Фордо хотын цөмийн байгууламж байсан аж.


Ираны улсын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, тус байгууламжийн зарим хэсэг “дайсны агаарын цохилтод өртсөн” бөгөөд нөхцөл байдлыг судалж байгаа талаар мэдээлжээ.



Вашингтон дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Гуам арал руу B-2 загварын нууц бөмбөгдөгч онгоцуудыг илгээсэн бөгөөд эдгээр нь Ираны хатуу бэхлэгдсэн байгууламжуудыг устгах чадвартай цорын ганц нисэх хэрэгсэл гэнэ.


Түүнчлэн өнөөдөр Ираны Гадаад хэргийн сайд Истанбул хотод Туркийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ, “АНУ энэ мөргөлдөөнд оролцвол маш маш аюултай үр дагавар дагуулах болно” хэмээн мэдэгдэв.


Израиль-Ираны хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын энэ алхам бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй байгаа талаар ажиглагчид анхааруулж байна.



М.Гал


Эх сурвалж: Bbc.com