"Аз транс" Hүүpc тээврийн компанийн захирал П.Дэлгэржавтай ярилцлаа.
Нүүрсний хэрэгт нэлээд чухал зүйл ярих xүмүүc нүүрс тээврийнхэн. Нүүрсний хулгайд 40 их наяд төгрөг алдагдлаа, хулгайчид ийм ийм хүмүүс гэж ирээд л зарлаж байна. 3өв нэрлэж чадаж байна уу, нүүрсний хулгай гэж чухамдаа аль нь вэ?
-Нүүрсний хулгайн талаар эхэлж ярья. Нүүрсийг хаанаас ч хулгай хийж болно. Жишээ нь, хөрс хуулалтын компаниуд байдаг. Тэд ажил авахын тулд тендерт ялах ёстой. Манайх эхлээд хамгийн багадаа таван метр ухна. Хэрэв нүүрс гарахгүй бол 10 метр ухна гээд тендерийнхээ бичиг баримтыг бэлдээд, ажил авдаг. Гэтэл хоёр метр ухахад л нүүpc гараад ирж байна. Тэр хөндийгөөр нэг нүүрс. Харин компани таван метр ухах эрхтэй. Тооцоолоогүй хэдэн сая тонн нүүрс ингээд бэлэн гараад ирлээ. Ингээд компанийн мэдлийнх болчихдог. Хилээр гаргаж чаддаг бол хэдэн сая тонныг ч гаргаж болно. Надруу жолооч нар ярьдаг байсан. "Танд Монгол дотроо юм уу Хятад руу гаргаад зарчих гарц байна уу. Манай ахын эхнэрийн ахын компани хөрс хуулалтын компанитай" гэж ирээд л ярьдаг юм. Нэлээд эрт л дээ. Хулгай хийхэд бэлэн ийм нэг хувилбар байх жишээтэй.
-Өөр ч бас байдаг байх нь...?
-Байна. Уурхайгаас дөрвөн км орчим Хятадын нэг угаах үйлдвэр байдаг юм. Эзэн хятадуудтай нь танилцаад үйлдвэр дотор нь явж ороод асуусан. "Та нар хаанаас нүүрсээ авч угаадаг вэ" гэхээр Эрдэнэтийн зэсийг нь ялгаад Эрдэнэтийн зэсийг нь ялгаад авчихсан овоолго байдаг даа, Тэр овоолгыг дахин угааж зэс гаргадагтай адилхан хятадууд хөрс хуулалтын овоолчихсон шороог угааж байж нүүрс гаргаж авдаг гэж хариулдаг, шороо угааж байгаа юм бол хаягдал нь шороо л гарах учиртай. Гэтэл ерөөс тийм зүйл харагдахгүй, нүүрс л угаагаад байгаа юм. Би их гайхсан. Бас нэг хулгай бол фү-ний цавчаа гэж байна. ЭТТ-оос ачаад Цагаан хадан дээр буулгана. Тэндээсээ Хятадын Ганц мод руу ачиж буулгана. ЭТТ-оос ачаад цагаан хаданд буулгахад нэг машинаас нэг тонн нүүpc заавал дутна. Бүх компанид адилхан. Өдөрт 2000 машин явлаа гэж бодохоор 2000 тонн нүүpc цавчдаг. Цаашаа Ганц мод руу явахад бас дутна. Нэг машинаас бас нэг дахин 2000 тонн дутна. Өдөртөө 4000 тонн, 10 хоногт 40.000 тонн, 100 хоногт 400.000 тонн нүүрсийг цавчиж байгаа юм. Бүх бичиг баримт нь бүрдүүлэлттэй, ямар нэгэн зөрчил байхгүй гарч байгаа нь тэр шүү. Түүнээс гадна уурхайнхан өөрсдөө тээврийн компанитай. Уурхайгаас юу гараад тээврийн компаниараа юу зөөж байгааг хэн ч мэдэхгүй. Уурхай дээр 73 тонн аччихаад фү-гээ 70 тонн гаргана. Цагаан хадруу өөрийнхөө хүмүүстэй Фү-гээ тэгж тохируулсан" гээд л нэг машинаас гурван тонныг цавчих боломж ч байна. Ингэхээр нүүрсийг хэн ч хулгай хийж болохоор харагдаж байгаа юм.
Энэ хулгайг мэдэхийн тулд Монголын гаалиар гарсан нүүрсний хэмжээ Хятадын гаалиар орсон нүүрсний хэмжээ хоёрыг харьцуулж харах хэрэгтэй. Манайх ЭТТ-оос ачаад Цагаан хадаас гадна Хангиар, 3амын-Yүдээр гаргаж байгааг давхар тооцож үзэх хэрэгтэй.
-Нүүрсний хyлгай дотроо гурав дөрвөн төрөлтэй. Yүний нэг нь таны хэлдгээр хилээр гарсан нүүрсний зөрүү гэж яригдаж байгаа. Гол нь түүнд гар бие оролцсон хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой гэж олон нийт үзээд байгаа шүү дээ?
-Эд нар хулгай хийгээгүй байж мэднэ. 3аавал хулгайчийг зарла гэж шахаж байгаа учраас 3асгийн Газар шахагдаад нэрс хэлчихсэн болов уу гэж харж байгаа. Гол нь бидний босс, их мөнгөтэй, эрх мэдэлтэй гээд байгаа. Хүмүүс хулгай хийж чадахгүй. Харин хятад компаниуд хулгай хийсэн байх магадлалтай. Учир нь тэд өөрсдөө худалдан авагчид. Уурхайг мөнгөөр зодоод нүүрс ачаад авах юм бол өөрсдийнхөө тээврээр зөөгөөд аваад гарчихна. Харин манай тал бол тэдэнд туслагчид.
Тэд УИХ-ын гишүүд, том мөнгөтэй боссууд. Бидний хувьд боссууд боловч хятадуудын хувьд боолууд юм байгаа шүү дээ, эд нар. Жишээ нь, А.Адъяасүрэн гишүүн байна. Тэрээр дөрвөн компанитай. Гэтэл УИХ-ын гишүүн болонгyутаа компанигүй болчихсон.
Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэр компаниудад нь бүгд хятадуудад шилжчихсэн, Тэдэнд зүгээр өгчихнө гэж байхгүй. Монгол талыг хариуцаад сууж байгаа л байхгүй юу. Ачаа олох, С бичгийг Монгол компаниудаас булааж авч тэдэнд өгөх, Монголын дарга нарт хээл хахууль өгч байж ашигтай шийдвэр, дүрэм журам гаргуулах л ажил хийж яваа. Сая хэвлэлээр ямар ч бүрдүүлэлт хийхгүйгээр баахан нүүрс ачиж гарсан байна гзж мэдээлсэн. Тэд чинь хятад компанийн машинууд байгаа. Монголчууд хулгай хийхээс илүү туслан гүйцэтгэсэн байна даа гэж харагдаж байгаа.
-Хятадад нүүрсний хэргээр томоохон баривчилгаа болсон, бүр цаазын ял оноосон гэх мэдээллүүд яваад байгаа. Манай талд ч ноцтой баримтуудыг ирүүлж байгаа гэх. Нүүрс тээврийнхэнд энэ талаар мэдээлэл бий юу?
-Хятадад хууль бол хууль. Манайхаас Hүүpc аваад ороод ирэхэд тэднийг цаазалчихгүй байх. Харин тэндээ хуулиа зөрчиж, авлига өгсөн, авсан асуудал гарсан болов уу. Би нэг жишээ хэлье л дээ. Ганц модод байх үед нэг хятад найз маань дуудаж байна. "Жорж оо, чи яагаад баяжихгүй байна аа. Чи яах ийхийн зуургүй 200-300 машинтай болох боломж байна" гэж байна. Би давхиад очлоо. Хэлж байна, нөгөөх чинь. "Танай улсад нүүpc зөөж байгаа машин дотор 3000, 4000 нь хуурамч бичиг баримттай явж байгаа. Тэд бүгд хятадын машинууд. Чи үүнийг л төрдөө матчих. Танай улс чинь тусгаар тогтносон бүрэн эрхт улс байна даа. Шууд хураана. Шанд нь чамд 300 машиныг нь шууд өгнө. Манай улсад л лав ингэдэг" гэлээ. "Би өөрөө ороогдоод бөөн асуудал болно, больё байз" гээд өнгөрч байсан. 3ахын ийм жишээ байна.
Одоо 40 их наядаар хулгай хийсэн гээд байгаа. Энэ ямар ч утга учиргүй тоо. Харин бодитой тоо хэлье. Өнөөгийн байдлаар ЭТТ-оос 86 сая тонн нүүрс экспортолсон. Yүнийг экспортлохын тулд автомашинаар зөөнө. Энэ зардалд 22 их наяд төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, эд нар С зөвшөөрлийг булааж хятадуудад өгснөөр 22 их наяд төгрөгийг Монголчуудаас булааж авсан гэсэн үг. Түүнээс гадна 86 сая тонн нүүрсийг ЭТТ-оос ачаад Ганц модод буулгахад замын хураамж төлнө. Энэ нь 340 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгө "Эрдэнэс Монгол" компанийн данс руу ордог. Тэд энэ мөнгийг яасан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Хамгийн аюултай нь эрх мэдэлтнүүд, төр засгийнхан маань тусгаар тогтнолоо хулгай хийгээд байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд 3асгийн газрын 362 дугаар тогтоол гэж гарлаа. С бичгийг хуучин ATYT олгодог байсан бол одоо энэ тогтоолоор худалдан авагч талд шилжүүлчихлээ. Ингэснээр хятад компаниуд Монголчуудад С бичиг хуваарилах юм байна. Бид хятадуудаа" "Надад өгөөч" гээд гуйх юм гэнэ. Манай нутаг дээр ингэж болж байгаа юм уу. Тэгвэл 3ТХЯ гэж байх хэрэг байна уу. Yнэхээр итгэж чадахгүй байна. Уг нь төр засаг хувийн хэвшилтэйгээ нэг баг болж бизнес хийгээд улс орноо хөгжүүлдэг болохоос хувийн хэвшлийнхээ юмыг хулгайгаар татаж унагаагаад гадаадын хүмүүст өгнө гэж юу вэ. Сая ковидын үеэр ЭТТ-оос Ханги Мандал, ЭТТ-оос Мааньт, Улаанбаатар, 3амын-Yүд рүү нүүpc ачлаа, Тэнд монгол компаниуд нэг ч ачилт хийж чадаагүй, бүгд хятад компаниуд явсан. Ингээд бод л доо.
-Нүүрсний хулгайн асуудал дэгдсэнээс хойш хил дээр юу болж байна вэ?
-Тээвэр явах нь явж л байна. Гол нь энэ жагсаалыг ямар нэгэн аргаар зогсоолоо гэхэд хил дээр дараагийн том дэлбэрэлт болоход энүүхэнд байна. Урд хил дээр ямар ч хязгаарлалтгүйгээр хятад машиныг оруулж ирж номер дугаар олгоод, С зөвшөөрөл өгсөөр байгаад хахчихлаа. Тээвэрт Монголчууд орж чадахаа больсон. Өөрийн нутаг дээр тээвэрлэлт хийж чадахгүй байна гэсэн Монголчууд урд дэлбэрэхэд бэлэн болчихсон. Гол нь үндсэн шийдлийг л олох учиртай. Том машинуудыг оруулж ирж номер дугаар оруулахыг хязгаарлах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө тээврээ хийчих бүрэн боломжтой болсон шүү дээ. Түүнээс гадна төрийн хийх ажил их байна. Гааль, С зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр дэх коронавирусийн илрүүлэлт гэх зэргээр хууль зөрчсөн олон асуудал бий. Түүнийг шалгах ёстой.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл0
mongolchuud mongolchuudtai chairgui !!!, ene n yduugiin gai ,Iduuleed bai , iduuleed bai ter Chytaduud . , buur neg uur churchichlee
ТЭР ҮНЭН ШҮҮ
Яг бодит үнэнийг бичжээ. Хятадуудад туслаад, тусгаар тогтнолоо хулгай хийж гадныханд өгөөд байгаа төрийн албаныхныг шоронд хий. ҮГ-ын 362-р тогтоолыг хэн гаргуулж С зөвгөөрлийн бичгийг хятадуудад өгсөн нь тодорхой биз дээ. Нямөаатар хөөцөлдөж гүйгээд байсан. Энэ чинь л хулгай. Улаан сайд мах хжлгай хийж хятадуудад өгөөгүй. Махны эрхийг л монголчуудаас булааж хятадуудад өгсөн. Тэгээд эмээлтийн өмхий махны хэргээс болж бид мэдсэн.
Хужаанууд Монголчуудыг Оросууд шиг арьс өнгө шашин шүтлэгээр ялгаварлаж доорд үздэггүй. Оросууд гэлтгүй архичин Буриадууд бас Монголчуудыг турхирдаг Хужаа Хасгуудаасаа дээрд үздэггүй.
1.2010-2011 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулахад 379 мянган тонн нүүрсэнд гаалийн мэдүүлэг хийсэн баримт олдоогүй. Энэ бол Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байх үе. 2.УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд 2013-2017 оны хооронд 2527 компанийн 17 200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрсэн мэдээлэл олдсон. Хилээр 268 000 тонн нүүрсийг улсад татвар, хураамж төлөлгүйгээр гаргасан нь тогтоогдсон. 3. Гурав дахь шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Хяналтын камерын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүдийн мэдүүлэг, улсын хилээр гарсан хүн, тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэгтэй тулгахад их хэмжээний нүүрс бүртгэлгүй улсын хилээр гарсан байна. Энэ нүүрс нь Монгол, БНХАУ-ын гаалийн статистик мэдээлэлтэй зөрж байгаа. Манай улсын нүүрс зөвхөн Хятадад үлддэггүй, цаашаа бусад улс орнууд руу экспортлогддог. Тэр улсуудын гаалийн байгууллагын мэдээлэлтэй ч зөрснийг шалгалтаар тогтоосон. Бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг сэргээн мөрдөн шалгаж эхэлснийг ХЗДХ-ийн сайд мэдээллээ.
Гадны улсын байгууллагатай хамтран эх орныхоо эсрэг ажиллаж, төрийн хууль тогтоомжийг тэдний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхийг санаачилж эсвэл дэмжиж, эх орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулан, ард түмний эрх ашгийн эсрэг ажилласан бүх урвагчид бүгд цаазаар авахуулах ялтай шүү!
Ийм хулгай 10 гаруй жил явагдаж байгаа юм байна. Хяналт тавьж чадахгүй, тэгээд бүүр дэвэргэжээ. Шалгаж хариуцлага тооцох л баах .Хамгийн гол нь үүнийг яаж цаашид гаргахгүй зогсоох асуудлыг онцгой анхаарч сайн судалмаар юм байна.Ихэнх нүүрсээ вагоноор зөөх тэгээд цахим бүртгэл ч билүү ийм асуудалдаа анхаармаар юм байна
АН өмхий хулгайчууд гарах болгондоо хулгайн нүх сүвээ өөрсдийн хүмүүсээр дүүргэж эсвэл хахуулдаж хуваалцанаа Хамгийн их зохион байгуулагч нь З.Энхболд бэлтрэг
Монголын хулгайчид бас л буруугүй
Za soliorood bai. Mongolchuud baihgui bol hyataduud yaj ch chadahgui. Hujaa nariin amand guij orchihood hutsaad baidag malnuud zaitsgaa
Социализмын үед хужаа гэж хогийн сав байсныг эргүүлж авчрах гэж Женкогийн буриадууд балайтаж байна.
Маш ноцтой асуудал ярьжээ УИХ ын нээлттэй сонсгол дээр тодорхой яримаар Хятадуудад найр тавьж монгол тээвэрсдээ гадуурхдаг тор засаг байдаг гэхэд итгэхэд хэцуу байна шуу Ер нь энэ нуурсний хулгайн шуугианаар хятадууд барьцаа ахиулж хулгайг дан. Монголчууд хийсэн гэж итгуулэх гэсэн бололтой Энэ утгаараа Таван Толгойг монголчуудын омч болгосон Баттулга болон туруучийн уИХ ялагдаж Энержи ресурс ба Чалко ялж байх шив дээ
Энержигийн хажуугаар Батлага Зика нар булааж аваад өөрсдөө адилхан хулгайлж байгаам биш үү Ганц хулгайлах ч биш ТЗ гацааж өгөөд дараа нь тэрийгээ барьж байна гээд улсын төсвөөс цөлмөсөн байна шүү
Bidnii gol asuudal mongol hunii setgehui. Mongol hun bur avilgach tushmeliig uzdeggui, niigemd yamar ch nemergui, ooroo bayajihaas oor zuil boddoggui oligarhi-uudiig uzen yaddag, gunshintai shar huvalz-uudiig toodoggui bolchihvol, ed sohor zoosnii ch unegui. Ard tumen neg davalgaalaad bugdiig ni archaad hayachihna, shine niigemiig buteej chadna. Tegeheer irgen buriin itgel unemshil l gol ni chuhal
Худлаа шаагаал, чи өөрөө нүүрсний хулгайчдын гар хөл тээврийн хулгай хийдэг жижиг хулгайч биз дээ
Фv биш пvv гэдэг юм шvv сэтгvvлчээ
YG ENE XUNII HELSENEER MORDOJ SHALGA OYUNERDENE EE.
Монголын газар шороo хөрсөн дорх нүүрсийг хятадууд орж ирээд дур мэдэн ухаж аваад явж байна гэж юу байхав дээ?! Манай хулгайч нар л өөрсдөө ухаж урагш нь зөөж хятадаас авсан мөнгийг нь завшиж байгаа л гэмт хэрэг шдээ!!
Hyataduudad uhah erh, achih erh, teewerleh erhiig ni ogchison geed baina shte. Mongolchuud hil gaaliar garahad ni mongo awch tusaldag gesen baina. Barag l yneniig helj dee.
Төргүй болж дээ
Эргэцүүлээд үзвэл яг ЗГ н тэргүүн ч юм уу,эсвэл УИХ н гишүүн гэмт хэрэг өдүүлсэн гэхээсээ дунд, доод шатанд хулгайчууд шивээлээд үүрлэчихсэн байдаг. Жагсагчид байгаа бүхэлд харж зөв онилох ёстой. Зөвхөн дээдчүүлийг буруутгаад асуудлыг шийднэ гэвэл эндүүрэл. Та нартай зэрэгцээд нүүрсний хулгай хийдэг өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэсэн зүсэн зүйлийн хог шаарнууд ЗГ огцор гээд зогсч байгаа. Бид дотооддоо шударга ёс тогтоолоо гэхэд нүүрс худалдан авагч тал саад хийвэл бид тэднийг дураараа зохицуулж чадахгүй нэг бэрхшээл отож байгаа шүү. Манайхан хоосон хараагаад л хоцорно.Хятадууд манайд битгий хэл ОХУ д хүртэл аргагүй байдлыг нь ашиглан болзол тулгаж хийг нь хямд авч байгаа луйварчид шүү. Гэвч тэднээс өөр худалдан авагч байхгүй тул бөхийхөөс өөр аргагүй юм.Дарханы замыг Азийн хөгжлийн банк зээл өгч санхүүжүүлсэн. АХБ бол тэр чигтээ Хонконг,Тайвань, Сингапурын хятадууд байдаг тул замын ажлын тендерт зөвхөн хятад компаниуд "ялж" байгааг тохиолдол гэж үзэж болохгүй. Тэгээд хятад ялж байна.
харин тийм нийтээрээ тийм болохоор шалгах гэхээр саад тотгор тавиал байгааг гь харахгүй юу Орон нутгийн ТТ нөхөд гээд хэдэн юм
АРД ТҮМЭЭН ЛУЙВАРЧИД ЛУЙВАРЧДАА ШИЙТГЭX ҮҮ? ЭДНИЙ БУЛXАЙГ ЗОРИГТОЙ ИЛЧЛЭГЧ ЛАЙВЧИН МӨНX-ЭРДЭНЭ БОЛОН СОНГУУЛИАР МАНАНД ЛУЙВАРДУУЛСАН УЛС ТӨРИЙН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА ГУАЙГ ЕРӨНXИЙЛӨГЧ БОЛОН ДЭЭД ШҮҮXИЙН ДАРГАД ДЭВШҮҮЛЖ БАЙЖ ШУДАРГА ШИЙТГЭЛИЙН ТУXАЙ ЯРЬЖ БОЛОX ЮМ.
МөнхЭрдэнэ хэрэггүй
Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэд нь МАН АН-ын гишүүд. Гаднаас буруу бүү хай.
Социализмд гаднаасаа Азийг доорд үздэг Женкогийн Оросууд дотроосоо тэдний гар хөл Буриадууд хужаа гэж Монголчуудыг турхирдаг байсан.Үйлчлүүлэгчээ гүтгэж доромжлоод ямар ч наймаа явдаггүй болхоор Монгол хохирохыг тэд сайн мэднэ.
Хэрвээ хятадууд юм бол. шуналаа дарж чаддагүй нэр холбогдсон нөхдүүд юу нь болох уу.бод !
Сайхан мэдээлэл өгчээ. Ийм шударга хүн л УИХ-д суух ёстой. Нийтээрээ ийм боловсролтой хүмүүсийг л УИХ-д сонгоё!
Tэгээд л тэнэгтээд явчдагийн... бөхчүүд дуучидын гай ер илүүдээгүй байхад бас 1 наймаачин нүүрсчидийг бас гишүүнд сойх уу...?
Жинхэнэ халуун тогоон дотор нь бга хүн үнэнийг хэллээ дээ. Даанч дээдэс нь дүлий
ХЯТАД АФРИКТ 260 МИЛЛТАРД ХУДАЛДАА АМЕРИК 32 БИШ 64 болсон хятад америкийн тэмцээний талбар монголышг засгийн газар биш хятадын хувийн луйварчид мафтжд удирддхг
za shaa ci bas neg hutguush baina
спорт урлагийн үзүүлэлт улс төрийн толгой эргүүлэх заль иэх хэнд ч хэрэггүй бүх хүнийг хар тамхи секс архи гомо бусармаг юмны хар тамхичин шиг мансууруулах юманд оруулдаг улс төрийн солирол эдийн засгийн мөнгөнй барааны нуа сайхны сш м солиогч болгодог хөрөнгөтний хүнийг өөрчилж байгаа маретингийн заль мэх бүү автагд
клуөб клуб заль иэх
Мөнгөнөөс нүдээ ухаж өгөхөөс буцахгүй асар их шуналтай чөтгөрүүд эх орныг минь худалдаж байна. Урвагчдыг эрх мэдлээс холдуулж хариуцлага тооцох хэрэгтэй. Яасан их ханаж цаддаггүй шунал вэ? Нүгэл нь нүдээрээ гарна даа. Бодохоос уур хүрээд байх юм.
Монголчууд бид тусгаар тогтнолоо авч явж чадахгүй хятадад дагаар ороход бэлэн болчихоод байгаа юм байна.
ugasaa urd mongol company uud teever hiih bolomj udruus udurt hyzgarlagdaj bnshude uneniig l helsn bn Turd iim medleg bolovroltoi hunee songo l doo baahan malnuud avaachaad tsugluulaad boov boortsog daamsag yriad suuj bdg humuus tavichihaad hugjinu gj yriad ch hereggu sanagdaj bn
Тэнэгт
ene bol zuvhun mungunii shunal ! Bagabanid ,Enhbayraas ehleed bugd shunald idegdsen yun tusgaar togtnol ? shunald iim ug bhgui ! ter muu helj uzen ydaad bgaa SU ,Bayr metiig ene 2 buzralsan !
Naad hyadadiin ard jenko baidag jagsaalaa jenko g baribchil gej shaarda buh hulgai jenko zi mafia
Таван Толгой гэж жонхуурсан газар юм байна. Манай улс төрчид, намчид жонхуу юм байна.
Эх орноосоо урвагсад. Хятадуудтай нийлж ард түмэн улсаа хохироосон. Юу ч хэлжэл найраад хэрэггүй танай сайт бас их худалдагдсан тархи угаалтын юм аа
Таван толгойд юу болж байгааг дотор нь ажиллаж байгаа хүн л мэднэ.Дээрх үнэнийг ярьж байгаа, учрыг нь мэддэг хүнийг шалгалтын хэсэгт оруулж ажилламаар юм биш үү? Мөрдөгч нарт маш их ажил, үүрэг хариуцлага оногдож байгаа бололтой! Хятад хүмүүстэй ч ажиллах нь байна шүү дээ! Ихэнх нь хятад жолооч байгаа юм биш үү? Хятад пүүлэгч нар1-2 тонноор цавчаа хийчихдэг юм биш үү? Эсвэл, хуйвалдаан байгаа даа! Хоёрхон метр ухаад л нүүрс нь хөглөрөөд гараад ирдэг гэжээ. Ямар элбэг баялаг вэ? Тийм их юм руу чинь хятад монголууд улайран дайрахаас өөр яах вэ? Гадна дотны хүмүүсийн шуналыг гозолзуулж, шүлсийг савируулсан их баялаг! Шунал нь шуламс болсон тэр амьтдыг төр засагтай улс орон мөн л юм бол хязгаарлан зогсоож, мэдэлдээ авч, гольдролд нь оруулах ёстой! Зөв л ажиллаж байх шиг байна!
Tэр үед төмөр замаа барьчихсан байсан бол ийм явдал бага гарах байсан.. энэ женко ч ёстой хорлож ханахгүй юм аа
Сонгуулийн Еренхий Хороон дарга Дэлгэрнарангийн ах компьютерын багш нехер яаж яваад нуурс тээврийн компанитай болчихов ???
Энэ улс оронд чинь чухам л эзэн болж чадна гэж амиа тавин үзэлцэж үхэж хатаж бж гарсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 хаана юу хийж суугаа вээ? Хужаанууд дураараа орж ирж ард түмний баялгийг эзэнгүй айл дээрэмдэж бгаа шиг л аашилдаг юм бна штэ. Энэ нүүрс зэс алтны хэргээр дурдагдаж бгаа ганц ч бөөсийг дахиж 1000 доллор амласан ч санал өгч төрд гаргаж болохгүй шүү та минь! Бүгдийг нь суудлаас нь буулгаж хуугаар нь шорон. Баттулга, Хүрэлсүх 2 сайндаа ч биш ердөө энүүнийг л булаацалдаж ерөнхийлөгч болох гэж алалцаад байсым бна. Одоо нүүрсний наймааны бүх эрх мэдэл тээвэрлэлтийг улс мэдэлдээ авч хужаануудтай бол хилийн цаана л харьцах хууль яаралтай гарган хэрэгжүүлэхгүй бол ОЭ ерөнхий сайд байх эрхгүй шүү! Хэнтийн 2 бирд 4 жилийн дотор эх орон дуусгалаа.
Гадны улсын байгууллагатай хамтран эх орныхоо эсрэг ажиллаж, төрийн хууль тогтоомжийг тэдний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхийг санаачилж эсвэл дэмжиж, эх орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулан, ард түмний эрх ашгийн эсрэг ажилласан бүх урвагчид бүгд цаазаар авахуулах ялтай шүү!
цаазын ялаа устгасан ингэх гэж.
Том мэдээлэл байна. Заавал шалгалт оруулах ёстой.
Ноднин бил үү дээ уржнан, нилээн чимээгүй нууж байгаад цагаан сар болхоос 3,4 хоногийн өмнө Хүүк ахмадуудынхаа тэтгэвэрийг 20 000- аар биш шууд л 100 000-р нэмсэн. Эрт попорсон бол энэ оролдлого нь бүтэхгүй, эрх баригчдын зодоон дунд, Жэнк Оёук Нян Жавхлан нарын сөрсөн базаагаар нурах байсан. Олигархын мөнгийг ард түмэндээ хүртээх гж бас ч чамгүй, ганц дайчин ганцаардахгүй гэдэг байдлаар явж л байгаа хүн. Ингэж олигархуудаас булаан булаан ард түмэнд мөнгө зарцуулж байсан цорын ганц улс төрч, дарга сайд нарыг нэрлээд өгөөч. Цорын ганц нэр хэлчих. Өдгөө Жэнк нар нэфть шатахууны үндэсний үйлдвэрийг нь багалзуурдах гэж, оросоос хамааралтай байлгах гэж гар хөл гэгдэх Сумьяабузараараа Дамжуулах Хоолойг нь саатуулж хятадын зэвсэг үйлддэг компаниар хийлгэхээр болчоод бн. 3-дагч хөрштэй харьцах гадаад харилцаа тун муу явж б. Өнгөн талын буёу баруунд Surface гж нэрлэгддэг аргацаасан, шинэ соргог санаачлагагүй заримдаа учраа ч олохгүй, түүнийгээ магтан дуулсан маягаар явж б. Тэрнээс биш 600+ сая долларын Дамжуулах Хоолойг би л лав хандиваар л олоод ирнэ. За яахав тэгээд л доромжлуулаад л байж дээ. Төсөвөөр тоглож дуусч б. Ч.Хүрэлбаатр СангийСайд байхдаа төсөвт 8,9 удаа тодотгол хийхгүй гэж муулуулан чардайж төсвийн мөнгийг хамгаалж байсан нь саяхан. Гэтэл баланс уншиж мэддэггүй, гадаад өрийн асуудлаар хуурамч тайлан хийдэг Жавклан 2 хоноод л тодотгол хийж үнэндээ галзуурч б.
Бүх зүйл хятадаас хамааралтай.хятад машин явуулахгүй зөвхөн монголчуудын машин явуулна гэхэд л хятадууд машинаа монгол компанид шилжүүлчинэ шүү дээ.
Эрдэнэтийн зэсийн бараг 1 тэрбум төгрөг энэ нүүрсний хулгай шиг Жэнк Оёук Нян Жавхлан г.м. олигархуудын гарт очих гж байхад Хүүк таслан зогсоож нэг жилийн турш ард түмэнийхээ тог цахилгаан, уур ус дулаан хогны мөнгийг нь төлүүлж бсн шүү. Ялгаж салгаж ойлгоорой. 1 тэрбумаа алдсан Оёук Жэнк Нян нар Хүүктэй зодолдож, Хүүкийг унагах бүхнийг хийж бу буй нь үнэн
Нүүрсний машинууд Хятадын нутгаар бас явдагийг мэднэ биз дээ.Эсвэл хил дээрээ очоод асгаад байх юм уу? Авахгүй гэвэл яах юм? Женкогийн хэлдэгээр Орос руу зөөх үү?
uuniig africt esvel mongold l harna
Монголын засгийн газар Хятадын засгийн газартай нүүрсээ зах зээлийн үнээр гэрээ хийдэггүй юм уу. Эрдэнэс таван толгой нь Баясгалан гэж хувь хүнтэй гэрээ хийчихээд тэр нь Хятадын хувь хүнд зараад, цаадуул нь Хятадын засгийн газартаа зардаг юм уу . Өөрөөр хэлбэл Эрдэнэс таван толгойн нүүрсийг Баясгалан худалдан авч борлуулдаг юм уу даа. Хямдхан авсан нүүрсээ Хятадад өсгөөд л зарж ашиг олдог юм шиг байна. Үүнийг Монголын засгийн газар, ерөнхий сайд, улсын их хурал нь огт мэддэггүй гэсэн үү? Эрдэнэс Таван толгой , Баясгалан хоёр гэрээгээ нууцлаад та нарт хамаагүй гээд үзүүлдэггүй гэсэн юм яригдаад байна ш дээ. Баясгалангийн буруу ч гэж юу байх вэ дээ. Засгийн газрын л буруу байна ш дээ. Нүүрсний үнэ ханшин дээр анхаарал тавихгүй Эрдэнэс таван толгойд даатгаад л хаячихсан, өгсөн жаахан татварыг нь аваад л, нөгөөх нь хаанаа ч хүрэхгүй баахан гаднаас өр тавиад л , өрөө ч төлж чадахгүй, өрийг өөр авч дараад л явдаг бололтой.
hytadtai niilsen mongol ,
Улаан өвгөн мах хулгай хийж хятадуудад өгөөгүй, махны эрхийг өгсөн. Очирбат нэфт хулгай хийгээгүй, нэфт боловсруулах эрхийг хятадуудад өгсөн. Нямбаатар С бичгийг хулгай хийгээгүй, эрхийг нь хятадуудад өгсөн. Ердөө ганцхан дүр зураг байна даа. Жинхэнэ хулгай бол энэ байна. Шууд цаазлах ёстой тусгаар тогтнолоо хулгай хийгээд байгаа шаар шавхруунуудыг.
hyatad hulgaichaa tsaazaar avsan. Odoo Mongol????
Хятад улс манай нүүрсийг тонныг нь 60 аар авдаг гэж яриад байсан чинь одоо болохоор Голомтын Баясгалан гэдэн хүн уурхайн аман дээрээс тэр үнээр авдаг гэж ярьж байна. Тэгэхээр Хятад яг хэдэн төгрөгөөр авдаг юм бэ? Хятадад зарагдаж байгаа үнээр биш Баясгаланд зарсан үнээр Эрдэнэс таван толгойгоос татвар авдаг юм уу?Алтанхуягийн засгийн газар бүр бага үнээр 30 аар зарж байгаад ашиггүй байна гээд нэг хэсэг нүүрсээ зарахгүй байгаад байсан. Тэр үед хулгайгаар Хятадууд шөнөөр нүүрс зөөсөн юм биш үү.
Hynii gar hol boldog oorsdoo l buruutai yaduu baij bolno teneg baij bolohgyi
jinhene unen bol ene hunii yaria
ЭНЭ ЯРИЛЦЛАГА МАШ ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ БОЛЖЭЭ. МОНГОЛД ХИЙЖ БАЙГАА БҮХ АЖИЛ ХЯТАД САЙН АХ НАРЫН МӨНГӨӨР ХИЙГДДЭГ. МОНГОЛ ХҮНД МӨНГӨ БАЙХГҮЙ. БҮХ ЗҮЙЛ ХЯТАД ЭЗЭНТЭЙ БОЛСОН Ш ДЭЭ.
Чи буруу юм битгий ярь. Дотоодынхоо асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Юмыг дүйвүүлээд байдаг нүүрсчин гаруу гүй юу
Hyadad hunii ard jenko grupp baigaa jenko zi hosllol Hyadad ubur mongol uls damnasan mafia bolson
Монголын бүх баялгийг цөлмөх нь манай улсыг хөгжүүлэхэд саад хийх үндсэн нөхцөл. Монгол үндэстэн болон 3 сая хагас хүн хүчирхэг эдийн засаг, нийгэмтэй улс үндэстэн болох нь бусдын өргөст эсэргүүцлийг яамагт хүлээдэг. энэ нь эсэргүүцэгчдийн асуудал бөгөөд байх л зүйл. Монгол улсын хөгжил нь зөвхөн энд дурьдсан 3.5 сая монгол хүний л өөрсдийн асуудал. Өөрсдийнхөө төлөө зөвхөн өөрсдөө л үхэн хатан чардайх ёстой. Зөвхөн өөрсдөө.
Hogiin uher mongolchuud l buruutai, hujaagaasaa doloon dor lalriin zantai
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW