sonin.mn
Өчигдөр буюу 3-р сарын 30-нд "АНУ дахь дүрвэгсэд болон цагаачдын хүний эрхийн зөрчлийн баримтууд" тайлан хэвлэгдэн гарчээ. Уг тайланд дүрвэгсэд, цагаачдын асуудлаарх АНУ-ын олон сөрөг үйлдлийг түүхэн бодит байдал, дотоод гадаад олон өнцгөөс тусгаж, " Ардчиллын гэрэлт цамхаг" гэж өөрсдийгөө цоллодог Америкт дүрвэгсэд, цагаачдын асуудал худал хуурмагаар дүүрэн, давхар стандарттай хэрэгжиж байгааг илчилжээ.
 
 
Америкт цагаачдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. Үүний тодорхой жишээ гэвэл тус улс цагаачдыг саатуулах дэлхийн хамгийн том систем бий болгосон явдал юм.
 
Хил орчмын мужуудад 200 гаруй цагдан хорих байр байдаг. Зардлаа хэмнэхийн тулд АНУ-ын Засгийн газар цагаачлалын хуаран барих, ажиллуулах ажлыг хувийн компаниудад шилжүүлж, тэдгээр нь бараг л хувийн шорон болж хувирсан, мөн хууль сахиулагчид цагаач хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэг үе үе гарч байна. 2019 онд гэхэд олон мянган хүүхэд эцэг эхээсээ салж, тусгаарлагдсаны 20 хувь нь 5 хүрээгүй насны хүүхэд байв.
 
Өнөөдрийг хүртэл Америкийн нийгэмд цагаачид, тэдний хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ноцтой оршиж, нэн ялангуяа сүүлийн үед Ази хүмүүсийг үзэн ядах нь маш хурц асуудал болсон гэж тайланд тэмдэглэжээ. 
 
Олон хүчин зүйл хуримтлагдсаны улмаас дүрвэгсэд, цагаачлалын асуудал АНУ-д хүндэрсэн гэж тайланд онцолсон байна. Нэг шалтгаан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл юм. Түүнчлэн Америкийн улс төрийн туйлшрал нь цагаачлалын асуудлыг улам дэвэргэж, дэлхий дахинд дүрвэгсэд, цагаачдын хямралын гол эх үүсвэр болоод байна. Энэ улсын дайсагнасан бодлого, үйл ажиллагаа нь дүрвэгсдийн олон урсгалыг бий болгосон юм. Зөвхөн 2001 оноос хойш гэхэд АНУ бусад улс руу халдан довтолж 800 мянга гаруй хүний аминд хүрсэн. Мөн Афганистан, Ирак, Сири зэрэг орны дайны хөлөөс дайжсан 20 сая гаруй дүрвэгсдийг бий болгожээ.
 
Наянтайн Далантай