УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.
Товчхондоо бол МАН-ынхан иргэдийн санал, шүүмжлэлийг үл харгалзан, Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор нэгэнт шийджээ.
Ингэхдээ иргэдийг бага зэрэг тайвшруулж, сатааруулахын тулд цалин, тэтгэврийн зөрүүг бага зэрэг арилгах буюу, хүүхдийн мөнгө болох 100 000 төгрөгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсон аж.
Энэ тухай УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа: "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. 7-р сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ...Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ...
...Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэг сая төгрөгт хүргэнэ." гэсэн юм.
Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог 40% нэмэхийн тулд ахмадуудын тэтгэврийг 10% нэмэхээр болжээ, МАН-ынхан.
Эдгээр тэтгэврийн зөрүү арилгах, цалингийн доод хэмжээг нэмэх зэрэг "мундаг шийдвэр"-ийг тоон байдлаар хэмжвэл 100-200 мянган төгрөг нэмэх тухай л асуудал юм.
Гэтэл 100-200 мянган төгрөг нэмээд нэмээд өнөөгийн төгрөгийн ханшны уналт, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэх нь бүү хэл хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 40 хувиар нэмэхтэй зэрэгцэн төсвийн зарлага ч бас төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Гэвч УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг огт дэмжихгүй байгаа иргэдийг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ, МАН-ынхаан.
Даан ч даварчихсан юм даа, Монгол Ардын Намынхан.
Дэндүү чиг өрөвдмөөр юм даа, Монголын ард түмэн.
С.Янжмаа
Сэтгэгдэл(31)
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ МАН-ЫН ЭЛИЙРЭЛ БАЛАЙРЛЫН,Д ОРОМЖЛОЛЫН ЭСРЭГ БОСОЖ ТЭМЦЭХ ЁСТОЙ ШҮҮ
МАН-ЫН ЛУЙВАРЧИД ДЭЭД ЗЭРГИЙН ХУЛГАЙГ ЯАЖ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД МЭДЭГДЭХГҮЙ-ИЛ ЦАГААН ХИЙЖ БОЛДГИЙГ ЗААЖ, “ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТОМ ХУЛГАЙ”-Г ХИЙЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Тэтгэвэр 10%-иар + бэл МАНдаа саналаа хайрлахгүй өгнө шүү !
tetgewerin 10 % n nemegdel ch erged ard irgediin nuruun deer nileen hatuuhan daramt l bolj buuh bhda.buh ymnih ni une butsaad 20% nemegdeh l bhda.bod 2.
УИХ- ын гишүүдийн тоог 126 болгож байгаа нь сонгогч бид нар ш дээ. Бид нарын төлөөлөл л тэнд сууж хууль батлаж байгаа биздээ. Одоо тэгээд өөрсдийхөө соносон бие төлөөлөгчидөө муулаад яахав дээ.
" Гишүүдийн тоог нэмэхгүй " гэсэн ард иргэдийнхээ удаа дараагийн санал асуулгын дүн болон олон нийтийн нийтлэг хандлагыг нохой хуцсаны дайтай анзаарсангүй дээ - манай МАН . Монголчууд номхон тэмээ шиг ноолуулсаар байх болов уу ....
С.Янжмаа ямар сонин байр суурь илэрхийлсэн юм. Энэ нийтлэлд 126-г дэмжихгүй гэсэн атлаа нөгөө нийтлэлдээ дэмжинэ ч гэх шиг?!
их хурлын гишүүд байнгын дарамтанд нэг хүн олон байнгын хороодод ажиллаж хууль зохиож гаргаж байгааш дээ үнэхээрд өдөр болгон сурагч шиг сууж хууль зохиож толнойгоо өвдтөл стресэнд орж суугааг мэдэж байна доор нь хууль зохиодог хуулийн танхмм хороодууд баймаар санагддаг хүн бүрийн нүдний үзүүрт хэцүү ажил санагддаг
За битгий балайраад эргүүтээд байгаарай
Шүүгч нарын мөнгийг нэмж аягүй бол балайрна да ! Битгий нэмээрэй !
Лаларын ман гэж новшнууд 2024 онд булшлагдана
Бүлгийн дарга Тогтохсүрэн өчигдөр ТВ-ээр ярихдаа ард түмний олонхи нь дэмжихгүй байна гэж хэлчихээд өнөөдөр бодохоор 126-г бид дэмжлээ гэж балайтаж ярьж байгаад аа ичээ ч
Харин ч 100-200 аар нэмж байна шүү. АН бол юу өгөхгүй өөрсдөө л цуслаад дуусгаж байсан шүү!!!
Чи зайлаа муу ман-ын тролл бөгс минь
Больчих л доо. Боломж нь бүрдээд цалин, тэтгэвртээ бага ч гэсэн анхаарч л байна. Нээх том эдийн засаг юю шиг л эх захгүй юм хүсэхийм даа. Цар тахал, хил гааль хаалттай хоёр жилийн ард харин ч маш зөв бодлогоор гарлаа шд. Болж бүтэж байгаа юмаа дэмжээл яваашд. Монгол хүний тамын тогооны үлгэрийг төгсгөх хэрэгтэй шд. Нээх худлаа юм бичихиймаа. Нэмсэнгүй, барьсангүй жагсая тэмцье гээд байгаагаагүймуу, саяхан л бөөн бөөнөөрөө. Одоо нэмлээ доромжиллоо ч гэх шиг.
Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж байгаад талархах хэрэгтэй. Чиний тарвага хоёр, миний тарвага хоёрхон гэдэг ааж авир гаргаж болохгүй ээ. Ковидыг амжиллтай даван туулж, ковидын дараахи эдийн засгаа өөд нь татаж чадсан МАН, эрх баригчдад цаашдынх нь ажилд улам их амжилтыг хүсье.
Энэ үнэн шүү! Сая тойрогтоо очоод, дахин сонгогдох боломжгүйгээ сайтар ухаараад, хаалгаар хөөгөөд гаргахаар, тооноор ороод ирэв!гэдэг шиг намын жагсаалтаар орж ирэх, уран арга! Цалин, тэтгэвэр нэмэх болохоор мөнгөгүй!гээд хэдэн хувиар нэмсэн болж, бид нарыг хуурах юм... Өөрсдөө болохоор орон тоогоо нэмэх болохоор 2 дахин их мөнгө гаргана... Үнэн, шударга хаана байна?! Би лав мэдэхгүй гэж *Нугэл буян* кинон дээр гардаг даа....
Юун ард түмэн ахмадаа бодох вэ? Өөрсдийн суудлаа алдахгүйн төлөө бага цалинтай болон ахмадуудын тэтгэврийг шүлсний дусал мэт нэмсэн болж хуурч байна даа. Хууртагдахгүй шүү, харж байгаарай, бидний татварын мөнгөөр туйлагч нараа...
МАН-ЫН ЛУЙВАРЧИД ДЭЭД ЗЭРГИЙН ХУЛГАЙГ ЯАЖ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД МЭДЭГДЭХГҮЙ-ИЛ ЦАГААН ХИЙЖ БОЛДГИЙГ ЗААЖ, “ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТОМ ХУЛГАЙ”-Г ХИЙЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Сүүлийн 30 жил ийм аргаар хуураад л сонгуулийн хар машиныг хакэрдээд төрийг зайдалжбайна даа
Зууны мэд хавийн бичвэр бна шү
Ардын нам ард иргэдээ улных болгосон. Одоо тэгээд улны иргэдээ хэдэн төгрөгөөр хуураад сонгогдчихно гэж тооцоод байгаа юм уу? Мөн горьд воо.24 оны сонгууль арай өөр , шинэ сонгууль болно гэж найдаж бна. Ер нь Хоёр А намыг сонгохгүй байвал болох нь тэр.Үндэсний эв нэгдлийн засгийн газартай болно биз. Нүүрсний хулгайчдыг бүү сонго.
Тэтгэвэр, халамжийг хангалттай нэмэх юм байна. Авлигачид, луйварчид, төрийн хөрөнгөөр баяжигчид мушгин гуйвуулах хэрэггүй. Та нар идэж ашиглаагүй бол үүнээс илүү нэмэх боломж байжээ.
МАН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХ НЬ ЗҮЙТЭЙ. ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ Ч ТООГООР ӨӨРЧИЛДӨГ ЗҮЙЛ БИШ. ТӨРИЙН ТОГТОЛЦОО ГЭДЭГ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХТЭЙ АДИЛ. ХҮНИЙ АМИН СУДАС. ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЭД 2 ГАРЫГ 10 БОЛГОЛОО ГЭХЭД БУСАД ЭРХТЭНҮҮД ШУУД ДАГААД ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ. АРХИТТАЙ ХҮҮХЭД ШИГ БОЛНО. МАН ЭНЭ ИХ ДАРАНГУЙЛЛАА ЗОГСООХГҮЙ БОЛ ЭЦЭСТ УЛС ОРНООРОО АРХИТТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА. МАН-ЫН МУУ АРГА ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭЭС НААШ ДУУСАХГҮЙ. ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРС, БЗС, ЭХИЙН ОДОН... ГЭЭД Л ҮРГЭЛЖЛЭНЭ.
“МАН”АРД ТҮМНИЙГ ЭРДЭНЭ-ОЮУ ШИГ САЙХАН ҮГЭЭР ХУУРЧ, АМАРБАЯСГАЛАНТАЙ САЙХАН АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ, НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ, 5Ш АЖИЛЛАГАА, БЗС МЭТИЙН ЖИЖИГ ЯСАН ДЭЭР ХЭМЛЭЛДҮҮЛЖ БАЙГААД ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ. ТӨРИЙН ДЭЭД ЗЭРГИЙН ХУЛГАЙ МОНГОЛ ТӨРИЙН МӨХЛӨӨР ДУУСНА. МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС /АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
хогийн нохдыг шууд буудчихаа эрваа амьтад юм
Өдөр насны тэтгвэр гэдэг нь хэн олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь арай илүү тэтгэвэр авах тогтолцоо, Үүнийг МАН гуйвуулж, сонгуулийн амлалт болгон дампууруулсан. Өнгөрсөн жил хамгийн цөөн жил, хамгийн бага хэмжээгээр НДШ төлсөн хүмүүсийн тэтгэврийг 40 гарай хувь, бусдыг нь 13 нэмсэн одоо дөнгөж 10 нэмэх гэнэ. Ингэж тэтгэврийг сонгуулийн шоу болгохоо болих хэрэгтэй
Үнэн доромжлох юмдөө.
Мөнгө өгөхөөр бас болдоггүй авахаас өөр сэтгээгүй зөвхөн ихийг л авахыг хүсэгчид мөн ч рлон юм аа ажил хийх орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр юу бгааг олж харах тэнхээгүй өөрийгэээ хөгжүүлж өөрийн хүч хөдөлмөрөөр сайн амьдарнаа гэдгийг ухаараагүй халамж нэхсээрээн бгаад халамжийн улс болгож тэрийгээ эргээд бас чамлаж .., иргэдийн суурь ухамсар ёс зүй оюун ухаан сэтгэхүйн хоцрогдол арилаагүй цагт юу ярьж ямар арга хэмжээ аваад ч үр дүн өгөөж харагдах нь юу л бол хөдөлмөрлөж би өөрөө өөртээ эзэн болж амьдрал сайжирнаа гэдгийг ухаараагүй нөхөд харамсалтай яа
Үгээгүй ядуу байж л баярлаад