Монголчуудын, монгол хүний уран сайхны сэтгэлгээ гэж хэмжээ хязгааргүй юм. Эзэнгүй их талдаа тааваараа бэлчиж яваа мал сүргийнхээ дэргэд гав ганцаар юу дуртайгаа бодож сэтгэж, мөрөөдөж, хийж явдаг нүүдэлчин удамшлын уламжлал дээр нь уран сайхны асар их мэдрэмж суурилчихсан. Иймд юу хүссэнээ, юу хүсч байгаагаа яг тэгэх ёстой юм шиг үг хэлээрээ нүүлгээд байх нь тэр. Сошиал–цахим ертөнц тэр чигээрээ монголчуудын уран сайхны сэтгэлгээний дүгнэлт, уриалга, хүсэл тэмүүллээр бялхана.
Яагаад ийм этгээд гарчиг авснаа буулгах гээд л ийм оршил хэлж байна. Неолиберал, либерал, барууны үзэл гол буруутан нь гээд Сэлбэ, Дунд голын үерийг нэрлэчихэж. Неолиберал, либерал, барууны капиталист шунаг сэтгэл улс төрчдийг эзэмдээд газар олголт нь неолиберал, либерал шинжтэйгээс болж үерт автав гээд биччихсэн пост ганц нэг явж байх юм.
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Буруутныг олоод авлаа, одоо тэднийгээ лүд барам болгоод золигт гаргана. Хараалыг урсгаж өгнө. Хараал ч дүүрчээ. Угаасаа монгол хүний унаган төрх нь тийм юм. Харааж байгаагаа нүгэл үйлдэж байна гэж боддоггүй, нийтээрээ хараадаг, хараалгадаг, чих нь дөжирчихсөн, ам нь эвлэхгүйн зовлон гэж байхгүй.
2022 оны хоёрдугаар сард монголчуудын заримынх нь сэтгэлд гэнэт баярын од харважээ. Тэр харвалт бүтэн жил хагас сэтгэлийг нь эзэмдлээ. Учир нь нөгөө муу нэрт, нүгэлт АНУ ба Өрнөдийг үүрд гэсгээн цээрлүүлж устгаад шинээр СССР ба коммунизм байгуулна гэсэн уриатай Оросын одоогийн эрх баригчид капитализм руу урвасан Украинд гэнэтийн цохилт өгчээ. Цохилт цаашаа үргэлжлээд даян дэлхийд АНУ тэргүүтэй капитализм ялагдах тавилантай байсан цаг. Маш олон монгол хүний нүд сэргэсэн, сэтгэл догдолсон байхыг бид харсан даа. Ёстой баярлаж дэвхцэж байсан цаг.
Хэрэв ОХУ Украинд ялсан бол Монголд тэр ялалт шууд ирж, Монголд нөгөө ухарч мөрөөддөг социализмыг нь Путин байгуулан өгч, улмаар Монгол-Зөвлөлтийн найрамдал гэнэт цэцэглэн цэнгэлийн манлайд хүрч болох юм шиг монголчуудын зарим хэсгийн тархинд программчлагдаад, өнөөдөр ч тэр бодол дээрээ шаналан байна. Тэр итгэлээ гээгээгүй түг түмэн хүн байна. Тэр итгэл нь хэрэгждэггүй, харин ч эсрэгээр Украинд ялагдах зам руугаа ОХУ орсон учраас монголчуудын бачуурал хараал, үзэн ядалт савнаасаа хальтал дэгдэв. Социализмын үед сайн сайхан байснаа байнга постлоод байна гэдэг чинь өөрөөр буухгүй байна. Сэргээсэй, тэр үе ирээсэй, түүнд Путин ба Орос биднийг хүргэнэ, өмхий муу янкууд, барууныхан сөнөөсэй, сөнөж байна гээд улиглаад, сошиалд тасрахгүй бичээд байгаа чинь өөрөөр яаж ойлгогдох вэ?
Харин далим гарлаа гэсэн шиг уран сайханжуулаад үертэй холбоод авлаа. Социализм байсансан бол мэдээж Сэлбэ, Дунд голын ай сав дотор газар олгож орон сууц бариулахгүй л дээ. Тэр мэдээж. Капитализм ноёрхож байгаа учраас тэгчихэж. Одоо яая гэхэв. 1990 онд сонгож авсан зам нь тэр юм чинь, монголчууд аа?
Зах зээлийн эдийн засгийн хууль үйлчилж байгаа улс шүү дээ, сайн ч муу ч гэсэн, 30 гаруй жил зах зээлд монголчууд балбуулж байна. Гэхдээ ардчилсан нийгэмд зах зээлийн эдийн засгийн харилцааг олонхиороо сонгосон тэдний сонгох эрхийг нь хааж болохгүй. Орос Украиныг ялснаар Монгол Улс зах зээлээсээ төвлөрсөн төлөвлөгөөт коммунист нийгэм рүү орчихно гэсэн гэнэн итгэлээ монголчууд уран сайхандаж ухарч мөрөөдөөд гаргаад ирж болно. Тэр бол хувь хүний цэвэр субъектив ойлголт болохоос уран сайхны утга уянгаар нь болчихдог эд биш. Зах зээлийн энэ нийгэмд ядуурч, бачуурч, дээрэлхүүлж яваа түг түмэн монгол хүн, ялангуяа социализмын үед одтой гийж явсан ахмадууд, ахмад дайчдад Путин гэв гэнэт их хайраа илгээж, зах зээлийн нийгмийг нь нураан өгч, шударга ёс тогтоолгоно, мөнгөтэй баячууд, олигархиуд шударга ёсны цээрлэл амсана гэсэн хүлээлт Украины дайны өнгөн дээр монголчуудын тархинд хүлээлт үүсгэн манан будан татуулжээ. Олигархи, баячууд, хөрөнгөтнүүд, ерөөсөө энэ нийгэмд шударга үйлсээрээ товойн гарч ирээд өнгөтэй өөдтэй яваа, хөрөнгө мөнгөтэй бүх хүнийг (бүгд монгол хүн!) үзэн ядуулах сэдлийг Орос-Украины дайн өгчихсөн юм биш үү? Харин тэр сэдэл ба хүлээлт нь хэрэгжихгүй бол яанаа гэхээс миний айдас төрдөг.
Үерээр далимдуулж нийслэлийн үе үеийн дарга нарыг золигт гаргах их аян өрнөж эхэлж байгаа бололтой. Энэ их авилга, ядуурал, нүүрсний хулгай, банкны хэргүүд, дээр нь үер усны аюул нэмэгдээд ямар нэгэн бужигнаан ба тэсрэлтэд хүргэж магадгүй. Би сэрэмжлүүлж байна. Гэхдээ наадмын уур амьсгалд дарагдчихвал санах ой нь богинохон монголчууд бөх морь, аймгуудын тэгш тоот ойнууддаа дарагдаад таг мартчихна. Уран сайхны, уянгын сэтгэлгээ нь тийм болгочихож бас чадна. Тэгэхдээ цахим ертөнцөд хараал тасрахгүй. Хараал л үлдэнэ. Өөр тоймтой юм үлдэхгүй.
Eagle ТВ-ийн “Эх сурвалж” нэвтрүүлэгт хэлж амжаагүй ганц дүгнэлтээ энд буулгачихъя. Би ингэж хэлэх гэж бэлтгэн байв:–Орос, Украины энэ дайныг глобал масштаб дээр авч үзвэл хүн төрөлхтөн социализм, капитализмын хоорондахь хамгийн сүүлчийн дайнаа хийж байна. Социализм ялах уу, капитализм ялах уу гэдгээ үхэх сэхэхийн даваан дээр эцэслэн шийдэж байна. Оросын байлдааны бүтэлгүйтэл бүгдийг нь илээр хэлээд ойлгуулаад өглөө. Нөгөө манайхны социализмын үед од нь гийж явсан ахмадууд, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүдэд хандан хэлье. Хүн төрөлхтөн социализм–капитализмын хоорондахь хамгийн сүүлчийн дайнаа үзэж байна, социализм нь ялагдаж байна. Капиталист ертөнц илтэд давуу гэдгээ нотлон харуулж байна. АНУ, Өрнөд Европ, Японы холбоо сүлбээ, нийгмийн байгууламж, цэрэг-эдийн засаг, стратеги юунд ч дийлдэшгүй юм байна.
Монголд капитализмыг авлах аян хэзээ ч бүтэхгүй ээ. Сэтгэлээ чөлөөл!
Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Энэ балай өвгөн чинь оросын ногоотой шөлийг идэж боловсорсон мөртлөө одоо анусын нохой болчихоч ! Бороо ороод жижигхэн Сэлбийн гол халихад л Орос ялагдаад Укриан нь ялж байгаа юмуу ! Салга Бат үүл шиг дэмийрэх гээд чадахгүй байна ! Сая Данхыг дагаж Бээжин явж харагдсан ! Синга Баярхүү гуай та хотын авлигачин сүүлийн 6 даргыг өмөөрөөд ашиггүй ! Одоогийн алтан гарт Соньког ч өмөөрөөд хэрэггүй ! Төлөв төвшин бай ! Өөрийн мэргэжил араб судлалаа л бич !
Tanii ochood magtaad bsan baruunii zarim uls chin socialist gedgiig ta medehgui yavjee
Оросыг дэмжигчид та нар монголд эрх чөлөөндөө бялуурч ээ та нар харин орос хятадад байсан бол шоронд байж байх байснаа ойлго
Хохирлыг МАН барагдуулах естой. Энэ жилийн наадмыг цуцлах хэрэгтэй.Үер усны аюул МАН-с эхтэй..МАН үер усны аюулд хохирсон иргэдэд нөхөн төлбөр олго.Нөхөн төлбөрийг МАН -ын бүдүүн луухаан данжаадууд болон гамин цэргийн бага дарга Хүй Сю Жанг ,Бээжинхүү хочит Данг Хао бас МАН-ын бөх Су Мяо Бао За нарын хувийн хөрөнгөнөөс гаргуулж олго.. Бас гахай гоншоорт данжаад Зан Дао Шаотуогаас мөнгө гаргуул.
муу өгөр алан бомбоо амаа тат новшоо
Үнэхээр солиорчихсон эрлиййз юмаа
хятадын эрлийзүүд агуу Оросыг дэмждэг ш дэ, чи жаахан юм уншаачээ. Бүгд л АНУ-г үзэн яддаг.
Яг үнэнийг бичжээ. Та нар оросоос үнэтэй шатахуунаас өөр юу ч авдаггүй. Гар утас, компьютер машин бүгдийг баруунаас авдаг. Баруунд ажиллаж мөнгө олохыг хүсдэг.
erguu yum yriad bnaa.. shal teneg yum yriad bna.
Улай гарахад НОХОЙ БАЯРладагарХҮҮ юм болцгоох юм даа ...
Сян Гао Бао Хүй гуа МАН-д хошногодуулдаг боласан шо.
Хээр ухамсаргүй явсан ч жаргалтай
shal hudalaa buraad baih yu m daa. hen mongold tegeed bnaa. yum bol orosiig muulij sotsializmiig haraah hujaa hurliiz gar daa.. end bol chinii magtan duulaad bgaa niigenmiin avilga heel hahuuli mongotoi bol ylan diildeg muu muuhain es l diileed bgaa yum daa.
Үнэн шүү дээ. Үнэн юмыг яалтай билээ.
Капиталист үер,Социалист ая тух гэдэг нь үнэн юм шүү. Капиталист нийгэм мөхөх тавилантай юм шүү. Социалист нийгэм сэргэн хөгжих тавилантай юм шүү.
Bairhuu mulguutaz baina
Хойд Солонгосоос өөр социалист орон бн уу? Орос хүртэл зах зээлийн тогтолцоотой ш дэ.
Капитализм маш хортой нь үнэн бна...
Улайрчихсан өвгөн монголчуудаа үзэн ядаад барууныхныг шүтээд тахиад дээдлээд үхэх нээ
баруунд ч гоё шүү. бүгд л баруунд амьдрахыг хүсэж байх юм. яагаад юм бол оо?
Үнэн хэлжээ ер нь бол социализмаа магтан дуулагчид Орос ахчингууд Путин түрэмгийлэгчээ шүтэн бишрэгчид үхэж дууссан цагт хандлага арай өөр болж магадгүй ээ
Баярхүү ахаа та айлтгүй ээ одоо бид буцаж соц нийгэм байгуулаад соц нийгэмээс урвасан хүмүүсийг цаазлахгүй ээ самгантайгаа сайхан жаргаал сууж бай эрхээбиш хашир хүн үерээс холхон байгаа байлгүй
БИТГИЙ УЛИН ХУЦААД БАЙ, НИЙСЛЭЛИЙН ҮЕ ҮЕИЙН ХУЛГАЙЧ ДАРГА НАР 100 ХУВЬ БУРУУТАЙ ШҮҮ НОВШ БЯРХҮҮ ЧИ БҮҮ БӨГС ДОЛОО
ХОТ БАЙГУУЛАЛТАД ГАЗАР ЗҮЙН РЕЛЬЕФ БА ХУР ТУНДАСНЫ ЭРЧИМЖИЛТИЙН СУДАЛГААГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ (Байгаль сонирхогчийн эмзэглэл) Манай нийслэл түүхэндээ 1966 оны их үер зэрэг эрсдлийн хэмжээ их бага олон удаагийн үерт автаж байсан. Энэ зун болж байгаа үерийн гамшиг хот байгуулалтыг газар зүйн рельеф ба цаг агаарын эрсдэлт үзэгдлүүдийг харгалзахгүйгээр явуулах нь залрууллахад хүнд алдаанд хүргэнэ гэдгийг бидэнд сануулж байна. Баян өлгий аймгийн төв Өлгий хот Улаанбаатар хотын газар зүйн рельеф нилээд төстэй. Өлгий хотын эргэн тойрны уулс нилээд өндөрлөг бөгөөд огцом хэвгийт талбайн хэмжээ тийм ч их биш. Үүний учир Өлгий хотын газар зүйн "тогоонд" хүчтэй аадар бороо ороход уруйн ус маш хурдайгаар урсан ирж үерийн гамшигт хүргэдэг. Харин нийслэл хотын эргэн тойрны уулсын огцом хэвгий их биш боловч хэвгийн үргэлжлэх талбайн дэлгэмэл хэмжээ Өлгий хотынхоос харьцангүй их байх магадлалтай. ( Магадлалтай гэдэг нь энэ тухай баримт судалгаа байхгүй гэсэн үг болн
Орост төгссөн болохоор л Оросоо магтан дуулж, банкийг нь долоох бололтой юм аа даа ккк. Зарим энэ доор коммент бичсэн ояачуудынхаар.Харин ч Орост төгссөн Монголчууд асуудалд илүү бодатой, эрүүл саруулаар сэтгэж байгаа харагдах юм байна лээ. Энэ хөөрхий ояачуудын тал нь Эрхүү ч орж үзээгүй, соц үеийн 4-р ангийн түүхийн хичээлийн мэдлэгтэй л амьтад байгаа ш дээ. Өрөвдмөөр
Балга сүү, үмх мах авах гэж уртын урт дараалалдаа зогсож байсан хувхай социализмаа улин дурсагчдад ялангуяа цэрэг цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан тэнэг дээрээ зөнөг залгасан хэнхэг өвгөчүүлд Баярхүү багшийн энэ үг үхлийн цохилт болж байна.
хараажаар хятад гаралтай энэ хүн өвчин тахал үхэл үер гал түймэр болохоор л хэрээ шиг гуаглаад унах юм муу ёрын хог чи энэ ард түмэнд юу бүтээсэн хүн вэ? гавьяа хийж чадахгүй ч олнын сэтгэлийг битгий зовоож үймүүл. Нэг л их улстөр нийгэмийн амьдралыг мэддэг амьтан Сонголчууд чамаас тэнэг үү
Кап үер, Соц үер. Боолын нийгмийн үерийг үзээгүй нь аз юмуу даа. Доктор нэртэй ийм хүмүүс л үерийг хүртэл улс төржүүлээд байхаар Монгол улс оюуны мөн ядууралд орсон байгаа биз. Хаана бна чиний тэр яриад байгаа үерийн байгууламж барих хөрөнгө чинь. Монголд байхгүй. Ядуу эдийн засагтай ядуу Монголыг ковид, зуд, мөстлөг, одоо үер сөхрүүлж байгааг харахгүй бнауу ? Баярхүү мэтийн хуулбар сэтгэлгээтэнгүүдийг тэнгэр ниргэг. Байгалийн давагдашгүй энэ хүчин зүйлийг ядахдаа оюуны дарамтгүй даван туулмаар бна.
Баярхүүгийн хэлээд байгаа санаа уг нь зөвөө зөв каптализм бүгдээрээ эвсвэл энэ гариг дээр түүнийг дийлэх хүч Орос улсад байхгүй юм байна. АНУ чинь аргагүй л дэлхийг атгандаа барьж чадаж байна Манайханы зарим нь тэр муу бүдэрч унасан нүүрэндээ маск тавиулсан шөнө ч зүгээр унтаж чадахгүй байнгын амьсгалын аппараттай унтах болж нойргүйдлын ядаргаанд туйлдсан зөнөг Байданг мөн ч хараах юм даа. Байдандаа ч биш каптализмдаа л учир байгаа байх... Ер нь каптализм гэдэг чинь орчин үед АНУ л болсон юм байна шдээ тэдний далд дарангуйлал дэлхийг эзэлжээ. Тэд мөнгөө өөрсдөө хэвлэж дэлхийн эдийн засгийг хүлсэн байна. Энэ хүлээснээс гарах гэж Орос Хятад хоёр дарчилж байна. Кап тализм бидний үед биш юмаа гэхэд хойт үед ялагдана .Доллорын хүлээс алга болж, дэлхий олон туйлтай хэл амаа ололцдог найрсаг ерээдүй энэ гариг дээр үүсч л таараа...Гэхдээ Баярхүү монгодд хувьсгал болох нөхцөл өдөр өнгөрөх тусам нэмэгдэж олон түмэн босох вэ гэдгээс айж байна гэнэ. Харин олон энэнээс илүү Орос олон жил
...Харин олон түмэн энэнээс илүү, Орос улс олон жил хуримтлуулсан цөмийн бөмбөгөө ашиглаж дэлхийн талыг сөнөөх вэ гэдгээс л айж байна. Бас Орос баярхүүгийн бодлоор ялагдвал Монгол улсыг АНУ Хятад хоёр хуваах юмуу эсвэл Хятадад Өвөр монголын араас орж АМӨЗУ болох магадлал өндөрсөнө. Яагаад гэвэл манай дээгүүражиллагсадын ихэнх нь урд зүгийн угшилтай учраас тэр...... Парчин.С 7.7.23он
Энэ хөгшин үнэхээр долигонуур жинхэнэ бөгс долоогч.
чиний бөгсийг долоож бн уу? яасан сайн мэдэж байх юм.
Хэн мөнгө өгнө тэрнийхээ төлөө хуцаж байдаг нохой шүү.
Путин Баярхүүд биш чамд мөнгө өгчихсөн юм бн да.
Бурууг бусдаас хайхаа больёо . Бид анхнаасаа л буруу хүмүүсийн үгийг дагаж хошгорч байж УБ таа шавааралдаад л хүний эрхээ эдлээд л ийм хот байгуулсан шүү дээ . Одоо яая гэхэв лайгаа өөрсдөө л эдлэхээс. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж....
Mash zub dygnelt hiij argagyi yum sudladag hyn bna daa
Одоо болоод байгаа мөргөлдөөн явж явж нийгмийн аль чиглэл нь иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөх вэ гэдэг асуултад хариулах гээд байгаа юм шигээ.Социалист чиг баримжаагаар явж байгаа орнуудын амьдрал их доогуур байгаа шүү
Үнэн дээ
Чи чинь харин солиотой нөхөр үү үгүй юу капитализм ялна сүүлчийн дайн ч гэх шиг.кап.ардчилал чинь мухардалд орсон малаа. Өөрө гарц үгүй өөр.өарсдийн..замаа сонгож талхаа идэх зөв гэж мэдээд бна хөөё
Монголчуудын зовлон, ядуурал өөрсдөөс нь болсон, өөр хэний ч буруу биш гэдгийг ойлгомоор. Оросууд далдаас хутган үймүүлдэг л байх. Яах гэж өөрсдөө тэднээс айж, чацга харваж суудаг юм бэ? Хятадууд нүүрс авахаа үе үе зогсдог л байх. Хэн заавал Хятадад нүүрс зарахаас өөр амьдрал байхгүй гээд итгүүлчихсэн юм бэ? Өлсөж, ядарсан ч өөрсдийнхөө төлөө нь овсгоотой, ухаалаг хөдөлмөрлөж байж айл гэр ч, энэ улс ч урагшилна даа.
Луухааны удам гэсэндээ аргагүй л луухаан санаа нь тодорч байна шүү.
Тэнэг Баярхүү буруу дүгнэжээ.
БРАВО.БАЯРХҮҮ
Монгол Улс 1921 онд соц-ыг сонгоогүй кап-ыг сонгосон. Жамаараа л явж байна. Соц кап 2 чинь нэг зоосны 2 тал. 70 жил зоосныхоо соц талаар явж байтал зоос маань кап талаараа эргээд харчлаа. Кап соц гэж ялгаад яахав Баярхүү ахаа. Эсрэг тэсрэг, жаргал зовлон, тэнэг цэцэн байгалийн хуулиараа явж байна. Муулаад ч сайлаад ч кап соц 2 алга болохгүй.
Ерөөсөө эрлийз нийгэм байгуулчихвал яасан юм бэ? Соц. гэснийг баруун аймагт, кап. гэснийг нь зүүн аймагт байршуулаад ерөнхий удирдагчаар нь хоёр намаа баруун зүүн талаа хариуцуулчихвал дэлхийд байхгүй содон үйл явдал болж, олон улсын анхаарлын төвд ороод тусламж Сэлбэ голын үер шиг ороод ирэх юм биш үү? Ерөөсөө ард санал асуулга даруй явуулмаар санагдчихлаа.
Баруун тал, зүүн талын хооронд зөрчилдөөн , зодоон үүсэж бие биенээсээ илүүрхэх болно. Энэ бол тун сайхан хөгжилд хөтөлнө дөө. Учир нь зөрчил бол хөгжлийн хөдөлгүүр юм гэж Гегель нэгэнтээ айлджээ гэж.
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 ам. доллар санал болгох болно. Намайг Доктор Максвелл гэдэг бөгөөд би Билл Рот эмнэлгүүдэд мэдрэлийн эмч, эмнэлгийн зөвлөхөөр ажилладаг. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ-д байрладаг бөгөөд зөвхөн ноцтой сэтгэлгээтэй хүмүүс л хэрэгтэй. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Organ's бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Whatsapp дугаар: +1 (850) 3137832 Хүндэтгэсэн Intl-ийн зөвлөх үйлчилгээний дарга. ДР Максвелл С.