Дорноговь аймгийн Сайншанд суманд бусдад хулгайлагдаж, амиа алдсан 12 настай охины хэрэг Монголын нийгмийг цочроогоод байна. Өнгөрсөн Баасан гарагийн орой цагдаагийн байгууллагаас түүнийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоосноо зарласнаас хойш нийгмийн уур амьсгал эмзэг болж, тэр оройноо иргэд олноороо зул барьж, охины гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.
Үүний хажуугаар улс төр ч бас өрнөв. Тодруулбал Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагууд зул өргөн, мэдэгдэл хийсэн.
Мөн УИХ-ын гишүүд, эрх баригчдын сошиал хуудсан дахь пост, сэтгэгдлүүд ч иргэдийн шүүмжлэлд ихээр өртсөн.
Учир нь өөрсдөө бодлого боловсруулж, шийдэл гаргах учиртай хүмүүс атлаа хэт утга уянга, популист агуулгатай дэмий үгс урсгаж, олон нийтээс оноо авах гээд байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн.
Харин УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учралын хэлсэн санал нэн даруй авч хэрэгжүүлмээр шийдэл байв.
Тодруулбал Н.Учрал өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө : "Маш олон эцэг, эхчүүдийн сэтгэл зовниж байна. Би ч гэсэн дөрвөн хүүхдийн эцэг хүн. Өсвөр насны хүүхэдтэй хүний хувьд бидний үр хүүхэд хаана явж байна вэ? гэдэгт үргэлж сэтгэл зовж байдаг. Google fawily link гээд бэлэн платформ бий. Үүнийг би утсан дээрээ суулгачихаад, хүүхдүүдээ бүртгээд авчихсан. Интернэтийн хэрэглээг нь би эндээсээ хязгаарлаж байна. Youtube-г өдөрт 30 минут, facebook-ыг өдөрт 40 минут л үзнэ ч гэдэг юм уу? Ямар сайт руу орж, ямар мэдээлэл аваад байна, насанд хүрэгчдийн контент үзэж байх вий, гэмт хэрэг, зөрчилд уриалан дуудсан контент үзэж байх вий гэдэгт сэтгэл зовнидог. Тийм учраас ингэж тохируулга хийгээд миний хүүхэд сургуулиасаа тараад хаагуур ямар маршрутаар гэртээ ирж байгаа вэ? гэдгийг шууд хардаг. Ийм бэлэн платформыг амьдрал дээр нэвтрүүлье гээд ekids.mn -ыг ашиглаж эхэлж байгаа.
Ekids-рүү ороод үзэхээр Google fawily link-ыг хэрхэн татах уу? яаж ашиглах уу? гэдэг заавар зөвлөмж бий. Тийм учир emongolia-гийн 1.6 сая хэрэглэгч нарт хүүхдийнхээ байршлыг зайнаас хянах болон бусад заавар зөвлөгөөг авах тухай мэдэгдэл явууллаа.
Энэ зөвлөмжийн дагуу эцэг, эхчүүд та бүхнийг Google fawily link-ыг татаад, хүүхдүүддээ хяналт тавиасай гэж хүсч байна. Цаашдаа бид Amber alert шиг хүүхэд хүчирхийлэлд өртөх юм бол шууд дуут дохио дуугардаг системийг хөгжүүлэх шаардлага үүсч байна. Amber alert-руу бид хүсэлтүүдээ илгээсэн. E mongolia бид нарт байна. Тэгвэл E mongolia-рүү ороод, хүүхэд бүртгүүлье гэхээр 18 нас хүрээгүй гэхээр орж болдоггүй. Тэгэхээр бид дотор нь ekids гээд хөгжүүлэлт хийгээд ажиллаж байсан. Ингэснээр яаралтай түргэн тусламж дуудах, 3 үгт хаяг харах, 101, 102, 103, 108 руу шууд залгах боломжтой болно. Үүнийг нь эцэг, эхтэй нь холбочихно. Тэгээд хүүхэд янз бүрийн байдлаар асуудалд орвол нэг кноп дараад л эцэг, эх рүүгээ линкээ илгээдэг болно. Ингэхээр хаягийн асуудал яригдсан. Хаягжилтыг шийдэх хамгийн хурдан шуурхай арга бол дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж байгаа what3words юм байна гэж үзээд энэ компанитай гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу emongolia дээр гурван үгт хаяг хайх гээд систем суулгасан. Энэ хаяг сонголтыг суулгаснаараа тухайн хүүхэд нэг кноп дараа эцэг, эх рүүгээ байршлаа шууд гурван үгээр л явуулчихна. Эцэг эх нь байршлыг нь мэдчихнэ гэсэн үг. Тэгэхгүй бол утсаар яриад заах гэхлээр их хэцүү. Иймээс та бүхэнд уриалья. Эцэг, эхчүүд минь Google fawily link-ыг хэрэглэж хэвшээрэй. Мөн гурван үгт хаягийг хэрэглэж хэвшээрэй. Түүнчлэн ekids-ыг бид нар долоо хоногийн дотор нэвтрүүлж, дуусгана. Энд хүүхдүүдээ бүртгүүлчих. Интернэтгүй, дата байхгүй гэдэг асуудал мэдээж яригдана. Иймээс би оператор компаниудтай холбогдоод ekids-ыг ашиглахад дата гүйдэггүй болгоё гэж тохиролцсон." гэсэн юм.
Үнэхээр л технологийн дэвшлийг төрийн байгууллага, эцэг эхийн хараа хяналттай хослуулж чадвал Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрсдэх магадлалыг бууруулж чадна.
Сэтгэл хөдлөл, попролт биш шийдэл ярьсан Н.Учралын саналыг нэн даруй бодит ажил болгох нь л чухал байна.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Учралын энэ санаа маш чухал зүйл байна шүү!! Үр хүүхэдтэй хүн болгонд үүнийг хэрэглэх аргачлалыг зааж өгч нэвтрүүлмээр байна!!!
Учралын саналыг дэмжиж байна Гэхдээ чухам эрсдэлд орж болзошгуй хуухдийн гэрийнхэн ухаалаг утасгуй байдаг юм ш дээ Мэдэхгуй юу сарнай Тэгээд ч хуухдийг хянах нь гол биш 10 аас дээш насны хуухдэд оорийгоо хамгаалах анхан шатны мэдлэг олгох хэрэгтэй Насанд хурээгуй охин таньдаг ч бай эрэгтэй хун дагаад зочид буудалд орж болохгуй танихгуй хуний таксинд сууж болохгуй фейсбукт том эгч нарыг дуурайж гоеж гоодож зургаа тавьж болохгуй гэдгийг мэдэх хэрэгтэй Хуухдийг зовхон обьект гэж авч узэж болохгуй аль болохоор биеийг нь даалгамаар
busdiig n uur yamduud n hiih bailguidee.
.179.174 гуай та тэнэгээ гайхуулж тэнэгтэж байна. Үг сонсож сураагүй зэрлэг танхай хүүхдүүд монгол улсыг устгана.
...179 , 174 л амьдрал бодитойгоор мэддэг , чухам л дэмжмээр санал дэвшүүлжээ . Учрал сайд уг нь ухаалаг хүү юм , харамсалтай нь УЛНЫХАН хүн амын 70 - 80 % байдгийг яаж мэдэхэв дээ , нөгөө алдарт 30 гэр бүлд өссөн - одоо тэнд багтаж яваа хүн ...
гоё санал бна, даанч ждү-чин хулгайчийн амнаас гарсан болохоор дэмжихгүй
Учралын саналуудыг БҮРЭН дэмждэг. Иргэдэд сургалт маягаар сайн хүргэвэл олон зуун хүүхэд, хөгшид, disabled нарыг аварсан том буян болно. Их смарт хэлбэрээр ажиллаж богинохоооон хугацаанд ДЭВШИЛ гаргаж б.
МАН 1000 хүүхэн хүчиндсэн нэг баавгай даргаа одоогоор яаж чадахгүй байна.
Онц сайхан санал байна шүү. Улс даяараар заавал хэрэгжүүлэх, эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь ч хэрэглэх л хэрэгтэй. Архинд донтогсодод ч бас хэрэглэж хаана юу хийж явааг нь гэр бүл нь хянаж болох юм биш үү?