
ХЕЛЬСИНКИ, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Финланд улс Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг ашиглан Украинд зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Европын энх тайвны сангийн (EPF) санхүүжилтээр Украинд цэргийн тусламж үзүүлэх Европын Холбооны арга хэмжээг хэрэгжүүлэх орнуудын нэгээр Финландыг сонгосон байна.
Финландын эрх баригчид Европын Комисстой 90 сая еврогийн үнийн дүн бүхий гэрээ байгуулжээ. Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэх сум, зэвсгийг Финландын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр ажлын байр нэмэгдэнэ гэж Батлан хамгаалахын сайд Антти Хяккянен мэдэгджээ. Тэрбээр Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украиныг Финланд улс тууштай дэмжинэ гэдгийг онцлон тэмдэглээд, тус улс Украиныг дэмжих 660 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдав.
“Энэ бол Финландын батлан хамгаалах үйлдвэрлэлийн чадавхыг харуулсан жишээ бөгөөд сум, зэвсгийн үйлдвэрлэлд хийж буй хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч байгааг нотолж байна” хэмээн А.Хяккянен нэмж хэлсэн боловч Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогоор Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Финланд улс Украин болон НАТО-д зориулан дрон үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж буй тухай өмнө нь мэдээлж байсан юм. Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн "Summa Defence" компанийн мэдээлснээр, Украины дайнд ашиглаж буй нисгэгчгүй төхөөрөмжийн үйлдвэрлэлийг богино хугацаанд өргөтгөх зорилгоор Финландын нутагт шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
Швейцарийн банкны офшор дансанд монголын 17 тэрбум доллар байгаа. Барууны дээрэмчид монголын 17 тэрбум долларыг өгөөч.
Хэн швейцарын банканд 17 тэрбум доллар хийсэн юмбэ,,,,
Доорх видеог үз. https://www.youtube.com/watch?v=A6132L-Hpoo
Баруун бол ОХУ-ын мөнхийн дайсан,Зөвхөн оросынх ч биш бусад бараг бүх орных, Одоо барууны банкуудад мөнгө хадгалуулах улс орон мөдхөн алга болно,Хадгалуулсан болон гүйлгээнд байгаа мөнгийг дээрэмдэж байна, Хориг ОХУ-ын эдийн засагт харин сайн нөлөө үзүүллээ,Барууны хамаарлаас гарлаа,Оросын эдийн засгийг сүйрэх биш харин сүүлийн зөвхөн сүүлийн 2 жилд бараг 9 хувь өслөө, Гэтэл барууны орнуудад асуудал их үүслээ Эдийн засаг нь зогсонг байдалд орж нилээд нь бүүр хасах рүү орлоо,Украиныг яаж ч дэмжээд үр дүн гарахаасаа өнгөрсөн, Сүйрсэн, Царцаасан оросын хөрөнгийг Украинд өгч ашиглуулвал хариу хатуу хүртэнэ гэдгийг анхааруулаад л байгаа
Путлер мандтугай
Энэ бол байж боломгүй дээрэм мөн. Тусгаар улс өөрийнхөө хөрөнгөөр дайн хийх эрхтэй. Дээрэмчин Финландыг дэлхий харж байна.
Зүгээрээ, барууны банк санхүүгийн систем найдваргүй гэдэг нэр зүүж Финланд маш хүчтэй санхүүгийн цохилтонд болно. Энэ үйлдлийнх дараа Финландаас Араб, Энэтхэг, Хятад, өмнөд Азийн улсууд хөрөнгөө татах болно, бүүр Финландын найз ЕХ, Япон, Солонгос ч хөрөнгөө татах болно.
БАРУУНЫХАН ИХ ЗЭВСЭГЭЭ ТАСРАЛТГҮЙ ӨГВӨЛ ОРОСЫГ ДАРАХ АМАРХАН. ХУДЛАА АЛЦАГНАЖ БАЙЖ ОРОСУУД ОРООД ИРНЭ ДЭЭ.
90 саяын тусламжных нь оронд Финляндын газар нутгийг нь Оросод нийлүүл. Тэгвэл шударга наймаа, шударга шийтгэл болно.
Тусгаар тогтнолынхоо.төлөө тэмцэж байгаа Украйныг дэмжих.нь.сайн.үйлс???
Оросууд Финландаас нутгаа өг гэж шаардаад өгөхгүй гэсэн чинь ура гэж дайраад хоншоороо тас цохиулсан. Сар байлдаад өч төчнөөн цэргээ алуулан байж Карелийг дээрэмдсэнийг Финнүүд мартлаа юу.
3-хан сарын дотор 400 000 цэргээ алдсан. Гэтэл Финий хохирол өчүүхэн 19-20 000 цэрэг нь алагдсан
трамп худлаа шаах юм УКРАЙНЫГ ОРСОД НЬ ӨГӨӨД ОРСООС юу дуртайгаа аваачээ ЗХУ ёвропийн хилд хил залгаа байхдаа хэзээ украйн шиг довтолж украйнФОБИ гаргаж ёвроп руу довтолж нэгч улсыг эзэлж байгаагүй