Нэг. Туурга тусгаар улсын төлөөх тэмцэл
17 дугаар зуунд Өмнөд Монголын аймгууд Манжийн хаанд дагаар орж, Манжийн нөлөө Монголд бодитой нүүрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гүүш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрүүлэх замаар Монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах бодлого баримтлах болжээ.
Түүний гол нотолгоо нь 1640 оны Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зүйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байдаг.
Гэтэл дээрх нөлөө бүхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж, Гүүш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж нар таалал төгссөн ) тэдний залгамжлагчид эцэг дээдсийнхээ бодлогыг үргэлжлүүлж чадсангүй нь Монголын тусгаар тогтнол алдах нэгэн том нөхцөл болжээ. Халхын Түшээт хан Чахундорж болон Зүүнгарын Галдан бошигт хоёр муудалцаж Галдан бошигт Халхад цэрэглэн орж Түшээт ханы 20 000 цэргийг хядсан эмгэнэлт түүх байдаг. Түүний үр дагавар нь Халхын ноёд албат ардаа дагуулан Галдангаас зугатан өмнөд Монголын нутагт очиж, Манжийн хаанаас тусламж хүсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёд 1689 оны Ар Элстэйн чуулганаар Манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ үед мөн хойд Монголын буриад монголчууд Оросын эзэн хааны эрхийг хүлээн зөвшөөрч татвар төлөх болжээ.
Буриад монголчууд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж байсан боловч Оросоос өмгөөлөн хамгаалах Халх Монгол нь ойрадуудад ялагдсан тул Оросын эзэн хааны эрхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн ажээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халх Монголыг Манж Чин улсын бүрэлдэхүүнд авах их ёслол болжээ. Ийнхүү Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ.
Манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хүртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дүнд Монголын тусгаар тогтнол бүрмөсөн алдагджээ. Монголчууд энэ үед Манжийн хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд Манжийн хаанаас хэргэм зэрэг хүртэж, жил бүр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пүнлүү авах болсон. Монголын ноёд ийнхүү Манжийн хааны вассал буюу түшмэг болсон юм. Манжийн дарлал гэж Монголд байгаагүй. Манж Монголд олон тооны цэрэг суулгаж ардуудаас их татвар авч байгаагүй. Монгол харин Манжийн нөлөөнд бол байсан. Манж Монгол хоёр холбоотон улс байсан. Монгол гадаад харилцааны хувьд бие даасан эрхгүй байв. Монголчуудын туурга тусгаар улс болох тэмцэл 20 дугаар зууны эхэнд хүчтэй өрнөж 1911 оны 12-р сарын 29 ний өдөр Богд хаант Монгол улсыг тунхагласан нь жинхэнэ Монгол төртэй туурга тусгаар улс байлаа. Монголчууд бид туурга тусгаар Монгол Улсын төлөө амиа зольсон Богд хаан, Барон жанжин, чин ван Ханддорж, Ерөнхий сайд асан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Өвөр монголын эх оронч Тогтох тайж, Хайсан гүн, манлай ван Ж.Дамдинсүрэн, Удай ван, Шударга баатар Бавуужав гүн, Дэмчигдонров ван, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг мартах ёсгүй.
Хоёр. Богд хаант Монгол улс
ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй мөхөж унах нь тодорхой болсон юм.
Энэ үед Богд гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхлэв.1911 оны 12-р сарын 29-нд Богд хаант Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлав. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон манжийн цөөн тооны цэргүүдийг 1911-1912 онуудад Богд хаант Монгол улсын цэргүүд эх орноосоо хөөж улмаар Өвөр Монголыг чөлөөлөх аян дайнд мордон Хаалган хүртэл давшив.
Гэвч таван замын байлдааныг Орос, Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоож монгол цэргээ Өвөр Монголоос татаж Өвөр Монголоо Богд хаант Монгол улсад нэгтгэж чадахгүй өнгөрчээ. Богд хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх Монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан, бүх Монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол Улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Их Британи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол төв азийнхан Монголчуудын адил бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул Монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх Монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Орост зөвлөжээ. Хааант Оросын Гадаад харилцааны сайд Сазанов Монголын талаарх бодлогоо "Оросын эзэнт улсын хил дээрээ цэргийн хувьд азийн хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" хэмээн томъёолжээ.
Ер нь Орос, Хятад хоёр ар, өвөр монголыг нэгтгэхгүй, Монгол улсыг цэрэг- эдийн засгийн хүчирхэг улс болгохгүй, сул дорой, хөгжилгүй байлгах бодлогыг хэдэн зууны туршид баримталж иржээ. Энэ хорт бодлогоо ч хэрэгжүүлж чаджээ. 1915 оны Хиагтын гэрээгээр хаант Орос болон Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх Автономит (өөртөө засах эрхт) улс болголоо.
1919 онд хятадын цэргүүд 1919 онд Гадаад Монголын нийслэл Хүрээг эзэлж өөртөө засах автономит эрхийг нь устгав. Энэ хүнд нөхцөлд Богд хаан улсаа гамин цэргээс чөлөөлөх талаар бүхий л шаардагдах арга хэмжээ авч байв. Богд хааны хүсэлтээр Барон Унгерн Монголд цэргээ оруулж нийслэл Хүрээг 2021 оны 2-р сард гамин цэргээс чөлөөлөв. Богд хаант Монгол Улсыг дахин сэргээв. Гэвч Монгол Ардын Намын цөөн хүмүүс 15 000 улаан орос цэргийг Монголд оруулж 1921 оны 7-р сард Монгол төрөө устгаж оронд нь Зөвлөлт улсаас хараат улаантны засаг тогтоов. Үүний дараа 1924 оны 11-р сарын 26 ны өдөр анхны Үндсэн хууулиа баталж хаант засгийг халж зөвлөлт маягийн засагтай Бүгд найрамдах улс болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол Улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бүс нутгийг сонирхогч их гүрнүүдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм.
Хаант Орос, Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол, Манжуур дахь эрх ашгийн хүрээгээ нэгэнт тодорхойлсон юм. Тухайлбал, Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны Засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” гэжээ.
Энэхүү гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд үүнээс хойш олон улсын эрх зүйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болжээ. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг байв. Учир иймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлжээ. Гэхдээ оросуудад Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол байсангүй. Оросууд Монголын тухайн үеийн хүчин чадлыг дүгнэн үзээд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хүлээх болно хэмээн болгоомжилжээ. Тэр үед хаант Оросын ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх Монгол бол бие даасан улс болох түүхийн хувьд бэлтгэгдээгүй юм. Учир нь цэрэг, санхүү, төрийн зүтгэлтэн Халх Монголд байхгүй” хэмээн хэлж байжээ.
Хаант Орос улс Монголын асуудлаас болж бусад гүрнүүдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаандаа сэв суулгах сонирхолгүй байв. Харин Манжийн ноёрхлоос гарсан Хятадын Бүгд Найрамдах Улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, монголын тусгаар тогтнолыг үгүйсгэж байжээ.
Дундад Иргэн улсын 1912 оны 3 сарын 10-ны Үндсэн хуульд “ДИУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” хэмээн заажээ. 1912 оны 10 дугаар сард хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны Протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Орос болон Хятад улс Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10-р сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргажээ. Түүнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хүлээн зөвшөөрчээ. Мөн энэ үеэр Монголын Урианхайн хязгаарыг Орос улсад нэгтгэн авах, Монголын Алтайн хязгаарыг Хятад улс өөртөө нэгтгэн авахаар тохиролцжээ.. Ийнхүү 1914-1915 оны Монгол, Хятад, Орос гурван Улсын "Хиагтын хэлэлцээр"-ээр Монгол Улсын тусгаар тогтнолын статусыг үгүй болгож, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хүлээлгэсэн төдийгүй газар нутгийн хувьд Монголыг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бүрдэнэ хэмээн заагаад бусад өвөр монгол, хөлөнбуйр, дээд монгол, буриад, тува нутгаас нь хязгаарлан тасалжээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн Эзэн хаантай, үндэсний Засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, үндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, үйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү статус нь 1946 он хүртэл бодитоор үйлчилж иржээ.
Гурав. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь
1945 оны тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт
1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны өдрүүдэд үргэлжилсэн ЗХУ Дундад Иргэн Улсын хэлэлцээрийн үед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Үүний өмнөхөн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гүрний Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаар Гадаад Монголын "Статус кво”-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байв.
Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан боловч Зөвлөлтийн шахалтаар тухайн үеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшөөрөхөд хүрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий 487,4 мянган хүн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул Хятадын тал 1946 оны 1 дүгээр сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.
Бүгд Найрамдах Хятад Улс нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшөөрч нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын Элчин сайдын яам болгон өөрчилжээ. БНХУ-ын Гоминданы Засгийн газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов. 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ–ын Засгийн газар БНХУ-ын/ Тайваний / Засгийн газартай дипломат харилцаагаа тасалж, мөн өдөр БНХАУ -ын Ардын Төв Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулав.
1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын Засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ хоёрын хооронд сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлжээ. 1950 он гэхэд ийнхүү хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа ази, европ, америк, африкийн олон улс дипломат харилцаа тогтоон хамтран ажиллаж, БНМАУ-ын нэр хүнд олон улсын тавцанд эрс өссөн. Энэ бол Монгол Улс жинхэнэ бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг харуулсан гол түүхэн баримт юм.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэллес 1944 оны долдугаар сарын эхээр Монголд айлчилж байжээ. Тэрбээр дэлхийн II дайны дундуур Монголд ирээд “Хэдийгээр ЗХУ-ын нөлөөн дор байгаа ч Монголчууд өөрийн гэсэн бодолтой, эрэмгий, биеэ даасан, төр, засгийн удирдлага нь залуу хүмүүсийн гарт байгаа улс юм байна” гэсэн дүгнэлттэй буцаж байжээ.
Түүний айлчлалын зорилго нь 1943 оны Холбоотон гурван гүрний удирдагч нарын 1943 оны Ираны Тегераны уулзалтын үед Сталины үе үе цухалзуулж байсан Гадаад Монгол буюу БНМАУ гэдэг нь үнэхээр тусгаар тогтносон улс болож чадах эсэх, Монгол ба Хятадын хооронд хамаарал байгаа эсэхийг тандах зорилготой байжээ. Уэллесийн сэтгэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Д.Рузвельтэд БНМАУ-ыг Хятадаас хамааралгүй өөрийн үндэсний хэл, соёл, онцлог, түүх бүхий үндэстэн бөгөөд оросын дэмжлэгээр хятадаас хамааралгүй тусгаар улсын түвшинд байгаа гэдэгт итгүүлсэн байна. Иймд Ф.Рузвельт нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах зорилгооо биелүүлэхийн тулд Холбоотон гүрнүүдийн удирдагчдын 1945 оны Ялтын уулзалтаар болон Подстамын уулзалтуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрөхөд болно гэж үзэж энэ тал дээр зөвшөөрсөн санал өгсөн түүхтэй. “Статус кво” гэдэг нь өмнөх байдал нь хэвээр үлдэх гэсэн утгатай үг ажээ.
Ялтын уулзалтаар Сталин нь АНУ-ын ерөнхийлөгчөөр БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх тухай гурван гүрний мэдэгдлийг БНХУ-ын удирдагч Чан Кайшид албан ёсоор мэдэгдэхийг Ф.Рузвельтэд ятгаж чадсан байна. Учир нь Зөвлөлт, Гоминданы Хятад улсын 1924 оны гэрээнд ЗХУ нь Монгол улсыг Бүгд Найоамдах Хятад Улсын нэг хэсэг гэж үзэж хүлээн зөвшөөрнө гэж заасан байсан тул Сталин энэхүү үүргийг өөртөө авхаас зайлсхийжээ.
Зөвлөлтийн удирдагч И.Сталин үзэхдээ ЗХУ-ын Монгол Улс буюу тухайн үеийн БНМАУ-ыг тусгаар тогтнуулах зорилго нь ЗХУ-ын Сибирь, Алс дорнодын чиглэлд байдаг харилцаа, холбоо, зам тээврийн гол шугам болох Сибирийн төмөр зам нь Зөвлөлтийн хилийн бүсэд оршдог байсан тул түүнийг хамгаалах бамбай жийрэг улс байх шаардлагыг хангах явдал хэмээн үздэг байв. И.Сталин Хятадын төлөөлөгчидтэй уулзах үеэр “Япон нь одоо ялагдсан боловч 30-40 жилийн дараа сэргэж дахин хүчирхэг болох бөгөөд энэ үед бидэнд транссибирийн төмөр замын шугамын аюулгүй байдлыг хангах шаардлага байна. Энэ зорилгод ЗХУ ба БНХУ-ын дунд орших БНМАУ гэсэн завсрын жийрэг бамбай улс зайлшгүй шаардлагатай байгаа учир бид энэ улсыг тусгаар тогтнуулах сонирхолтой байна” хэмээн мэдэгдэж байжээ.
Дөрөв. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд НҮБ хүлээн зөвшөөрсөн нь
БНМАУ “Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд” 1945 онд Японы эсрэг дайнд орсноор Нэгдсэн үндэстний талд баттай зогсож, дэлхий дахинд энх тайван байдал тогтоохын төлөө тэмцэх эрмэлзэлтэй байгаагаа олон улсын өмнө нотлон харуулсан юм. БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсон тухай дурдаад, Нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ.
Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин 3 удаа гаргав. 1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзлэх түүхэн чухал үйл явдал болсон юм. БНМАУ нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсний дайтай үйл явдал болсон хэмээн судлаачид үздэг юм.
Тав. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол Үндсэн хууль юм
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монголын шинэ Үндсэн хуульд: Монголын ард түмэн бид: - улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, - хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, - эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн заасан.
Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд заахдаа:
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасан.
Дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан.
Одоо болтол Монголын маань зарим иргэд “Орос улс бол Монголын тусгаар тогтнолын баталгаа” хэмээн үздэг. Энэ бол буруу үзэл юм. Аль нэг гадаад улс Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Дэлхийн улс бүр өөрийн гэсэн Үндсэн хуультай, хилтэй, төртэй, цэрэгтэй, ард түмэнтэй, хэлтэй, соёлтой байдаг. Монгол Улс ч гэсэн дэлхийн бусад улстай адилхан өөрийн газар нутагтай, өөрийн Үндсэн хуультай, Монгол төртэй, цэрэг армитай, хэл соёлтой, боловсрол, эрүүл мэндийн салбар болон дэд бүтэцтэй, мөнгөн тэмдэгттэй, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалантай улс. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол товчоор хэлэхэд Монгол Улсын хил, Монголын ард түмэн, Монголын төр гурав юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь Монгол хүн бүрийн ариун үүрэг билээ.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл0
Орос бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн. Харин Доржийн СҮХБААТАР ямар санаагаар хөрш улсыг дайсагнаад байгааг чинь бүгд мэднэ!
Тэхх. Энэ нөхөр барууны хөлсний сэтгүүлч юм шиг байна.
Дарь сүхбаатар та чухам үнэнийг он дараалал цаг хугацаа баримт гэрчтэй нь өгүүлэн таниулж байгаад баярлаж байдаг шүү,,,таны ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,
Па,, оросын троллууд боож үхэхнээ,,,яасан,,,үнэн үг гашуун байна уу,,,
Энд оросын украинд хийж байгаа түрэмгий дайныг дэмждэг хэсэг бүлэг оркуудын солиорол халуурал дээд цэгтээ тулсан байнаа,,,шээсийг нь гоожтол,,,босч харайж,,,бор шидмэс хайж,,,боож үхтэл нь үнэнийг гэж энэ шүү дээ,,,яагаад үнэнийг өгүүлсэн хүмүүнийг элдвээр харааж хуцнам бэ,,,,гэвээс,,,хуучин нийгмийн до яам нах яамны бууны ноходын нэрийг зарлаагүйн том алдааны учир эдгээр ноход болон тэдний үр удам үнэний цагаан гэрлээс айж,,,мөнхийн харанхуйд нуугдаж байхын төлөө юмаа,,,,
Монголчуудын 5%-ийг хэн алсан бүр сорчилж. Хэн хонийг 5 төгрөгөөр авдаг байсан ? Хэн та болон нийт Монголчуупыг ийм өөртэй итгэлгүй, өөрийн ухаангүй, Оросынг бурханчлан шүтпэг болгосон бэ ? Найз аа...
За..г, аливаа асуудлыг өнгөцхөн хардагаа болимоор юм! ЕХ, тэр дундаа Германы эдийн засгийг сулруулж хямд эрчим хүчний эх үүсвэрээс нь салгахын тулд Украиныг Оросын эсрэг турхирч энэ дайныг Англи, АНУ хоёр эхлүүлсэн. Санасандаа ч хүрч, гол үйлдвэрүүд нь АНУ руу шилжлээ. Палестины асуудал ч мөн ялгаагүй, Хятадыг Ойрхи Дорнодын хямд эрчим хүчний түүхий эдээс нь салгах гэж эхлүүлсэн асуудал. Цээжний пангаар бурахаа больж үз! 2-3 жилийн дараа Оросыг Хятадын эсрэг турхирна. АНУ, Их Британы гол дайсан нь Хятад. Бид энэ дунд яаж тэсэж үлдэх вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй байдаг! Эргүү тэнэг нь дэндсэн хулгайч МАН-ын засагтай улс яана даа.
Ойрхи Дорнодын Катар, Бахрейн мэтийн улсууд арчигдан алга болно. Англи тэргүүтэй Канад, Австрали, Шинэ Зеланд, АНУ гэсэн улсууд дэлхийд ноёрхох санаархлаа хэрэгжүүлээд эхэлчихлээ! Гол онилсон бай нь Хятад! Хятадаас Шиньжааныг салгана, энэ бол тодорхой! Дараагийн ээлжинд аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг хийхэд шаардлагатай баялаг дээр суусан Афганистаныг эрхшээнэ! Юмыг томоор нь хар, эргүү дагзаа! Орос унах юм бол Хятад Монголыг авах гэж зүтгэх нь гарцаагүй! Орос, Хятад хоёрын ашиг сонирхлын зөрчил дээр бид оршин тогтнож байгаа нь гарцаагүй үнэн! Эргэн тойронд маань дайсан байна гээд л бодчих!
Г.Болдоо,,,чи өөрөө нэг нийтлэлрэхүү юм бичээдхээ,,,чиний бодолоор бол англи америк хоёрын хатгаасаар путин украиныг самарч байгаа юм байнаа,,,гэж ойлгох ёстой юм байна,,,тиймүү,,,үгүй юү,,,
Орос бол монголын тусгаар тогтнолын баталгаа гэж халуурч бүлээрч солиорох нь “”””хятад бол монголын дайсан юмшүү”””хэмээн хятад монгол орос гурван хөрш орны ард түмний дунд яс хаяж эв найрыг эвдэхийн тулгуур дохио юмшүү,,,алс цаад санаа нь монголыг хорлох л гэж хойд зүгээс үлээж байгаа хүйтэн салхи л даа,,,
Монголын N1 дайсан бол орос
энэ сүхбаатар гэж үнэхээр нэг мал юмаа, одоо манжид монголчууд баярлах ёстой болоод байнаа даа
Баабар, Доржготов, Сосорбарам.., дээр энэ Сүхбаатар мэтийн хагас дутуу мэдлэгтэй хөлсний гарууд битгий хөрш рүү нь турхираад гай болоод бай! Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай байдаг, цаашдаа ч байх болно. Хүчтэй эдийн засагтай, өөрийгөө хамгаалах зэвсэгтэй л байх хэрэгтэй. Гадны улс орноос буруугаа хайж байхаар дотоодын хулгайч МАН, ХҮН, АН-ын луйварчидтайгаа тэмцье! Хамгийн том аюул бол эх орныг чинь зарж идээд байгаа Сү.Батболд, М.Энхсайхан, Баярцогт тэргүүтэй нам дамнасан хэдэн луйварчид байна. Хүчирхэг армитай гээд байгаа Израил хүртэл нэг сар байлдах чадваргүй, зэвсэг нь дуусна. Ядаж сумаа үйлдвэрлэдэг байх хэрэгтэй.
N15
манж тохиролцсон хэлсэндээ эцэс сүүлд хүрээгүй. элс болоод шуурчихсан
кккк, алуурчин орос бол алан хядагч улс үхсэн ацны чинь баталгаа, чиний үмхий амны баталгаа сдаа ...
Дорж.Сүхбаатар эргүүтэв. Хөрш улсуудтайгаа эв найртай байж байж тусгаар тогтнол , аюулгүй байдлын баталгаа нь хангагддаг юм.Зарим ХӨРШТЭЙГЭЭ таардаггүй хэрүүлч авгай шиг жавьжилж байдаг мал юм даа Хөлсний троллоо..
Сүхбаатараа чам шиг ЭРГҮҮ новшийн үзэлтэй хөрш болон дотроо бусдыг турхирдаг олон ноед бага хаадаас болж монголчууд задарч бутарсан юм шүү дээ. Ойлгодоггүй олгой толгойт бололтой .
За чи битгий хуцаад бай,,,
Оросын эсрэг ямар ч хамаагүй юм зохиогоод байвал ирэх сонгууль гэхэд олонд танигдаж их хурлийн гишүүн болно, гол нь сурталчилгааны мөнгө өгөх гадныхан оочерлоод ирнэ гэж горьдсон хүн дээ.
Түүхийн хуудас сөхөх, өнөөгийн нөхцөл байдал хоёр ондоо болжээ. Оросыг түших нь зөв.
Сүхбаатарын толгой нь ажиллахгүй байна аа. Зөвлөлт Холбоот Улсын эрх ашиг байгаа учраас Монгол Улс тусгаар болжээ гэсэн байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа Зөвлөлт Улс гэсэн үг. Ямар ч байсан Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа байж иржээ. Оноосон гарчиг нь нийтлэлийн агуулгатайгаа зөрчилдсөн байна.
Жанжин маань зөв логиктой бичсэн байна: Зөв. Оросууд тус болсон ч бас гай чирсэн нь их шүү. Яг одоо Монголыг дотроос нь хагалах нарийн тактик сонгосон. Хөлсний бөөн троллууд ажилуулж байна. Доктор Чулуунжаваас эхлээд Оросоос цалинждаг өдий төдийн сэхээтэн байна. Тагнуул мэдэж байгаа байлгүй.
Балай шахуу юм
төв талбайд жанжин сүхийн баримал зүүн зүг рүү заадгийм. соцын үед яагаад ингэж бүтээсэн юм бол гэдэг. энэ тухай ярьдаггүй. жанжины зүүн гарт ташуур жолоо баруунаар зүүнд зааж, морь нь гурван туурай дээрээ урд зүүнээ өргөж. арслан хэд?
гүүш галдан шарын шавь, наадуул улааных болтой. баабар гаминг яагаад дуудсан бэ гээд гайхаад байсан. энэ чигээрээ байвал хоорондоо алалцаад дуусна. жанжин зүүншээ заасан. crucession мэдэхгүй болохгүй л шиг. шар торгон дээр явж болохгүй. даанч шуналаар болихгүй. сахиусыг дандаа дагаж болдоггүй. хорлоно. хаашдаа хорлоно.
☟ хөх нуур, ☞ хар зүрхний хөх нуур.
20-р зууны эхэн үед Монголыг судалсан оросын төрийн зүтгэлтнүүд Монголын нутаг дэвсгэр, байгалийн баялаг нь цөөхөн хүн амаасаа илүү Орос улсад илүү хэрэгтэй гэж улайм цайм дээд удирдлагадаа илтгэж байсан !! ЗХУ ч гэсэн 70 жил монголчууд бидэнд шилний цаанаас чихэр долоолгосон!! Орчин цагт Монголын тусгаар тогтнолын бодит баталгаа нь барууны том гүрнүүд мөн!! Эс тгэвээс Орос, Хятад хоёр Монголыг "найрсгаар" хуваагаад авахад хэн ч дуугарахгүй!!!
ein gespenst geht um… гинжинд наагаад авна шдэээ
аабр бээбр думаний, рики дрики…
ончик мончик…
миний ээжийн гайхал зуухал ганган бүсгүй…
ар элстэйн чуулганаар юу гэж тохирсон. ханилж яваад салсан дор харийн танихгүй байх нь дээр үү дээ элс болоод шуурсан нь дээр үү дээ хөө.
Ирваат, мал аа! Үхсэнний чинь барууны гүрнүүд?! Украиныг хар! АНУ хүртэл амь зогоох зэвсэг өгөөд Оросын нутаг руу довтлохыг нь хориглоод сууж байна. Москва тэргүүтэй хэдэн том хотыг нь үнсэн товрог болгох пуужингууд яагаад өгөхгүй байна? Украинчууд засгийнхаа буруу бодлого, ЕХ-д элсүүлнэ гэж амлалтанд хууртаж улсаа өөрсдөө самарчихсан юм.
Монголын нутаг дэвсгэр, байгалийн баялаг нь цөөхөн хүн амаасаа илүү Орос улсад илүү хэрэгтэй гэж улайм цайм дээд удирдлагадаа илтгэж байсан. гэж байх гэж. Нотлох Баталгаа байна уу? Амаараа бол юу ч хэлж болно!Харин барууны том гүрнүүд бол ямар ч баталгаа болохгүй! Тэд өөрсдөө дампуурч байна. Энэ бол тодорхой! Монгол тусгаар тогтнолоо өөрөө хамгаалж чадахгүй! Тийм болохоор 2 хөрштэй эв найрамдалтай байх нь чухал!
1945онд японы эсрэг дайнд орсон. НҮБ байгууллагад элсэн орсон энэ бүхэн Зөвлөлт Холбоот Улсын тууштай дэмжлэгэ байсан юм аа. Хил хязгаараа газар нутгаа мөн хүн ардынхаа эрүүл мэнд боловсролд Зөвлөлт Холбоот улсаас хүн хүч зэр зэвсэг санхүү эдийн засгийн асар их туслалцаа авч байсан. Оросууд юу байдаг тэрийгээ л өгсөн. Одоо Сүхбаатар чиний ах дүү нар Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлэгд үзүүлдэг байх Чиний ах дүү 3 ба 4 хороололд амьдардаг байх. Оросууд ямар ч байсан тусламж гээд бариад өгсөн шүү. Америкчууд Монголчуудад 1 ширхэг ч хадаасны үйлдвэр бариагүй. Цаашдаа ч барихгүй. Монгол байтугай Хятадаас үйлдвэрээ татаж байна Гэхдээ Монголд мэдээж Америк түнш хэрэгтэй. Гэхдээ Орос АНД аа муулах мурих хэрэггүй. Монголчууд маш үнэнч хүмүүс шүү.
Өнөөдрийн орос чинь зөвлөлт холбоот хэмээх сөнөж мөхсөн улс биш юмшдээ,,,
энэ лалрвг шалгаас
энийг шалгаач
Эхлээд чи зөв бичээд сурчих,,,дараа нь дарь сүхбаатарыг яасан гэж шалгах ёстойг магадлан шалгаад,,,чамд хариуг нь өгье,,,,болж байна уу,,,,оркоо,,,
хэн унгав хэлж бай! тоодог тогоруу товч шилбэ бүдүүн хар хошного пүд пад!
хэн унгав хэлж бай! хэлмэн зэлмэн тоодог тогоруу товч шилбэ бүдүүн хар хошного пүд пад!
Ямар азаар орост дагаар орчихоогүй юм. Нэг үе Цэдэнпил санаархсан гэх
тэгээд танай хятадын харьяанд орох байсан уу? Хятадууд Монгол бол манайх гэж дайраад Орос зүтгэсээр байж тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн юм
Түүхийн хэдэн баримтаа ч зөв ойлгож чадахгүй байж улс төр, олон улсын харилцаа мэтийн том сэдэв рүү ороод яахав дээ хө. Шашин шүтэх бол хувь хүний эрх болохоор харин тэр талаараа юм хумаа оролож байвал яасан юм.
цонхны цаанаас туяа туслаа цочоод харсан чинь цоорхой байлаа цаадах учрыг мэдсэнээс хойш цоолж нөхвөл нүгэлтэй болноо хө нөхөж цойлдоод ч яах вэ хө
Энэ үгээ чулуунжав гуайд л хэл,,,
Путинг удахгүй алагдсаны дараа Хятад Ар Монгол ру довтолж өөртөө нэгтгэнэ ! Одоо хятадууд Оросоос айхаа больж байна Укрианд асар их хохирол амсаад танкгүй онгоцгүй бас ахиж байлдах сонирхолгүй болсон цэрэгтэй Оросоос юундаа айдаг юм гээд л байна !! 2025 онд л Ар Монголд Хятад улс цэргээ оруулна да !! Барууны улсууд Си даргад баях хүргэнэ ! Амёрик Тайваныг л алдчихгүй бол тэр ар Монгол хамаагүй гээд тоохгүй тэгээд ч хамгаалах гэрээ хийгээгүй гээд !! Япон л жаахан сандарч гүйх байх ! Монголд цэцэг бариад угтах 5 р цуваа нь бэлэн байгаа ! Ардчилсан намын балайгууд болон энэ Сүхээ бичээчээс эхлээд !! Одоо Хятадууд ар Монголын удирлагад шууд тавих 3000 өвөр монголыг эрчимтэй бэлдэж байгаа ш дэ ! Монголыг ганцхан улс л хамгаална бас хамгаалж чадна тэр нь Орос юм !!!
чи битгий солиороо.
Энэ одоо зүүдлээд сэрж чадахгүй байна уу? Эсвэл нэг зөнч хүн болох гэж ядраад бна уу?
эхний дөрвөн цуваа эшелоноор помогите нам гэж 52р хэмээс хойш гүйгээд, тэндээ зөөсөн хамгаа түлж шатааж бараад. япон будлиан байсан гээд байдаг болхоор будлихгүйн тулд орос оролцохгүй. өөрсдөө хичээ!
танк манк гэж паацагнахгүй ээ. 20-иод заан бий, хувилгаан. тэднийгээ эхний ээлжид тэргүүн шугаманд шууд явуулна. хийх юм нь олдохгүй дууны клип гаргацан сууна лээ. тунаж үлдэх арга нь байгаа гэсэн. мэрэг төлгөнд нь тэгж буусан гэнэ
Мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй юм шүү дээ, шоронгийн харгалзагч аа! Даманы арлын төлөө зөвлөлтийн цэрэг цусаа асгаруулж, өчнөөн хүн алагдсан ч Путин Даманы арлаас гадна өчнөөн нутаг Хятадад буцаагаад өгчихсөнийг мэдээгүй юм уу? Хятад улс 2028 оноос гадаад өр, төсвийн алдагдал нь ДНБ-сээ даваад эдийн засаг нь уналтад орж эхлэнэ. АНУ Хятадыг нугаслах ажилд орохоор бид яаж хоморгонд нь өртчихгүй тэсэж гарах вэ л гэж бод.
ану ч бас э/з дэнжигнээд, одоо уналаа гэсээр лав арав гаруй жил боллоо. хэн нь хэнийгээ чирч унах.
ХӨРШ РҮҮГЭЭ САЙН НОЦООД БАЙ! ТЭД ОРЖ ИРЖ ХЯДЧААД ГАРААД ЯВЧИХНА. ТҮҮХЭНД ТИЙМ Л БАЙСАН, БАЙХ Ч БОЛНО! ХӨРШӨӨ БИТГИЙ ӨДӨӨН ТУРХИРААД БАЙ!
37 онд хамаг соруудаа Орост түүвэрлүүлэн хядуулчаад амьд үлдэн дуулгавартай сармагчин болсон хүмүүсийн үр удам нь 1 иймэрхүү.. чам шиг
тэгээд сор залах юмуу яахын?
103.212.119.220-эргүү тэнэг новш , бааварынхаар тэр "сорууд"-гээчдийг хядчихсан, тэгэхээр Тэнэгүүд үлдсэн тийм үү , гэтэл яагаад одоо Тусгаар Монгол Улс байгаан , өмхий тэнэг чи үр шимийг нь хүртээд төрөөд амьд байгаад Тусгаар Монгол Улсыг байгуулсан Өвөг Дээдсүүдрүү минь хор цацаад байж байдаг , өмхий үхдэл
oroz terrorist uls mania batalgaa bish. manai 40000 ovog deedsiig alj hyadsan aluurchid. oroziin sheesnuud uhej dald orvol Mongol hogjino
Орос бол Монголын тусгаар тогтнолын баталгаа мөн . Өарийн холион бантан болгож бичсэн зүйл дээр ч гэсэн 1945 он хүртэл Монгол улс Хятадын автономит хэвээрээ явсаар ЗХУ ын тусламжаар тусгаар тогтносон нь үнэн л бна ш дээ. Бичсэнэа үгүйсгэхээ л больчих
орос оршин тогтнож өайгаа уагт монгол тусгаар улс байсаар бна. орос орон нуран унасны маргааш монгол тусгаар тогтнолоо өөрсдөө сайн дураараа зарна. үүний тэргүүн эгнээнд энэ нөхөр шиг нөхдүүд явна гэтэгт эргэлзэх хэрэггүй. саяхан Нигерия улс орноо ардчилал нэрээр зарж байсан нөхрөө цэрэг нь байсаар байхад франц хамгаалахгүй хаясныг бүгд харлаа шүү дээ. тэгэхээр эгэ хоср хөршиын дээгүүр давж ирээд бидныг хамгаална гэдэгт итгэх хэрэггүй. 53 онд төвдийг эзлэхэд барууны орнууд хашгирхаас өөр зүйл хийж чадалгүй хятдад эзлүүлсэн. Хэрэв төвд тэр үёд ЗХУ иыг бидэн шиг дагсан бол өдийд монгол шиг тусгаар улс байх баылаа. даанч шарын шашинтайгаа зууралдаж баыгаад ийм хувь заяанд орсон доо
Тэгэхээр,,,, төвд бол хятадын нэг муж биш,,,хятадын дарлалд орсон тусгаар улс гэж бодож явдаг чам шиг нөхдүүдийг “”””монголоос цэвэрлэнэ,,,цэргийн тусгай ажиллагаа хийнээ”””гээд хятадын чөлөөлөх арми ороод ирвэл путин чамайг хамгаалах юм байнаа,,,гэж,,,ойлголоо,,,зөв үү,,,лхагва очироо,,,
нигерийн вүдү бөө француудыг гаргаад нааш нь шахчихдаг. за ингээд төвдийн чод луужин бөө хүчтэй юу африкийн вүдү хүчтэй юу.
Төвд бол Хятадын салшгүй хэсэг гэж донгосч болохгүй л дээ! Монгол, манж хоёр Төвдийг эрхшээж байснаас Хятад Төвдийг эзэрхийлээд өөрийн муж болгоод байсан түүх байхгүй. Гол алдаа нь төвдүүд монголчууд шиг тусгаар тогтнолынхоо төлөө хэдэн үеэрээ тэмцээгүйд л байгаа юм.
4000м сансарын бүлүүр. өөрийг чадахгүй
ккк, юм мэддэг юм шиг мөртлөө үйл явдлн уялдаа холбоог олж харах чадваргүй эргүү юм.
Алсуураа монгол улсыг буудлагын талбай болгох сонирхолтой хүмүүс их байгаа байхаа
Дэмий солиороод яаахав чимээгүй бай. Бид ухаантай зальтай байх нь бидний орших баталгаа. Ийм юмыг тунхаглаад байдагггүй юм
Баталгаа ч бишэлдээ бид оросд хэрэгтэй байгаа цагт шүүдээ оросыг хятадаас тусгаарлах халхавч болж байгаа нь
Гарчиг нь буруу байна. Угаасаа хоёр хөршийн эв тэнцвэрийг олох л тусгаар тогтнолын баталгаа юм. Тэрнээс биш оросод хайртай дуртайдаа биш.
Нуршуу боловч зев л хэлээд бн
Хаа хамаагүй сэдэв юмаар өдөөд элийрч солиорсон өмхийрсөн гичий шиг санаатай новш вэ ам санаагаа мэдэж яваарай
ЗХУ бол манай улсын тусгаар тогтнолын бата лгаа байсаан үнэн ! Одоо харин энэ Путины Орос ч мэдэхгүй дээ, юу л бол ?! Ах дүү Укра йнчуудаа л цусан булаг, нурман далай болго ж бна шүү дээ ! Ээ бүү үзэгд минь !!! Энэ дайныг Орос эхэлсэн, манай зарим хүн "Украйн эхэлсэн" гэж зүүдлээд байгаа шүү ! Үгүй шүү Орос эхэлсэн, юу үнэн тэр үнэн !!!
Сүхбаатар болбоос Хэнтийд байхын л хүн амьтантай таарахгүй шизо маягийн солиотой нөхөр байсын. Одоо бүүр өвчигнөдөг болчихжээ.
За чи өөрөө хэн бэ,,,нэр усаа бичээд,,,зүс царайгаа харуулаадах аа,,,
Түүхэн баримтыг харвал Зөвлөлт Холбоот Улс Монгол ТУСГААР БОЛЖЭЭ Тэгвэл МОНГОЛЧУУД БИД ТАЛАРХАХ ЁСТОЙ
Өнгөрсөн лүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чам руу их буугаар буудна. Бодит түүхэн сургамж Горбачёв Сталиныг муулаад Зөвлөлт Холбоот Улсыг задраасан явдал юм.
Пөөх, энэ одоо юу вэ?? Үлэг гүрвэл амилаад босоод ирж!!
саваагүй нохой саранд хуцна гэнээ. өмнөх нийтлэлд нь тийм коммент бас. шууд хэлбэл бити г
Тэр боловсролтой цэрэг армитай аж үйлдвэртэй эрүүл мэндийн салбартай гэх юм.энэ бүгдийг чинь орос ЗСБУ тай хамт бүтээсэн ют.тэрнээс биш чиний барууны соёлтой орнууд бүтээлцээгүй юм.ОТ хар.одоо хүртэл хот бөйхгүй.Эрдэнэтийг хар.үйлдвэр бий болоод тэр дороо хот боссон
Орос бол адгийн хөрш
чи харь цустан юм чинь ингэж бодох нь зөв
За чи битгий хуцаад бай үхсэн ацных нь үндсэн хууль .Хууль яриад чи тусгаар тогтнол олж чадах уу тэнэг ац аа
Сүхбаатар чинь мэдрэл тэнэг байна. Хууль бичээд тусгаар болдог бол Ойрхи Дорнодод дайн гарахгүй шүү дээ
хууль бичээд сэйфэндээ хэвтэж байдаг. илэрсэн 5 таслахад 32 жил 10 сарын ялтанг хугацаанаас өмнө суллаад байхад хүчиндэж алаад.
Өнгөрсөн зууны Монгол улс нь Оросын байгуулсан тоглоомын улс юм. Монгол нь тоглоомоос гарах сонирхолтой. Орос тогооомноос гаргах дургүй
Тусгаар тогтнолоор тоглодоггүй юм. Хүний цусаар хүний амь насаар өргөл барьдаг чиний амьнаас илүү үнэт эрдэнэ юм.
Энэ орор хятад гэж унгалдацгаагаад байгаа малууд Моэголын нь тал нь хятадын эрлийз хурлийзууд болчихоод байгааг ярих хэрэгтэй. МАН бол үндсэндээ хятадын данжаад нарын нам
Бас нэг либерал барууны тагнуул гараад ирж дээ.
Ямхрч улс ер нь хөрштэйгээ л муудахгүй байх чухал шү Сайхан Монгол үг бна Айл хүний амь нэг Саахалт айлын санаа нэг гэж Энэ бол хөрштэйгээ нэг эрх ашигтай учир харилцаагаа сайн байлгасан нь дээр гэсэн үгОдоо та бүхэн Украйныг харчих АНУ г шүтэн дагаж гүйж Нато д элсэнэ гэж Хажуу хөрш Орос улсаа үл тоосных Бас Одоо энэ Израйль Палестины дайныг харчих Энэ хоёр бас л хөршүүд шүү дэ
Орос туслаагуй бол Монгол одийд Хятадын иэдэлд Овор Монголын нэг хэсэг болох байв Сухбаатар эгэ талаар бичээрэй Оросын тусламжтай тусгаар болсоныг дэлхий даяар хулээн зовшоордог юм Маогийн яхятад угуйсгэдэг байв Ябарууныхан ямар сайндаа Оросын лагуул гэдэгтбайсан Нээрээ ч дагуул улс байв Тэр шатыг дамжиж байж одоо бурэн утгаараа тусгаар боллоо Монголын гадаад бодлого дажгуй уян затан байгаа Харин дотроо иргэд узэл бодлоо солоотэй ярих нэрийн дор эх орныхоо тусгаар тогтнолд алсдаа сорог зуйл их ярьж бичиж байна даа
Зөв тусгасан улс.Орос хэзээнээс харгис түрэмгий Улс учир тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй нь үнэн.Түүхээ хар, түүхээ унш.Украйн хийсэн Оросын түрэмгийллийг хар.2 намын авилгчдыг цэвэрлэчихээд тусгаар улсын эдийн засгийн баталгаа бүрдэх гээд байдаг.Аль нэг орныг дагаж навсагнах цаг биш.Оросууд хэзээ ч Монголд чин сэтгэлээсээ тусгаар улс гэж харьцаж байгаагүй.
Улс орны маань тусгаар тогтнол аюулгүй байдалд дотоод хүчин зүйлсийн нөлөө голлох үүрэгтэй байх нь мэдээж боловч гадаад нөхцөл байдал түүнээс дутуугүй зарим тохиолдолд бүр илүү шийдвэрлэх үүрэгтэй байсан, байх ч болно гэдгийг эрүүл саруулаар сэтгэдэг монгол хүн бүр ойлгодог байх нь чухал шүү.
Орос бол Монголынтусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа мөнөөс мөн. Энэ хоосон толгойтой, барууны тэжээвэр гөлөг юу бичээд бгаа юм бэ. 1921 оны хувьсгал, 1939, 1945 онд Оросын олон сайхан залуус Монголын нутаг дэвсгэрийг хамгаалж амь насаа зориулсан юм шүү. Чи болон чиний барууныхан Монголын төлөө байлдаж бсан уу. Сүхбаатар гэж хошногоны үс тэнэгээ харуулах юм даа.
Сүхбаатар гэх барууны тэжээвэр гөлөг, хошногоны үсээ. Орос бол Монголын тусгаар тогтнол АБ-ын баталгаа мөнөөс мөн шүү. Чиний өмнөөс иччихлээ.
Улс төрд хүч үйлчилсэн хэвээрээ нөхцөлд хөршүүдтэйгээ ухаан гаргаж харьцах нь зүй. Сонгож байгаа, хулчгар байгаа, бие биенээ хайрлахгүй байгаа зэргээ харахад өвгөдийн босгосон Оросыгоо дагаж явсан нь өлзийтэй. Тэр хоорондоо улсаа л улс шиг босгочих шинэ үеэ л анхаарцгаая.
oros uls tusgaar togtnoliin batalgaa baisan baigaad l bnaa. hervee oros uls bhgui bol hyataduudiin mongoliig huuli busaar 1945 ond orosuud tusgaar togtnoluulsan geed tseregee oruulanaa. hen ch horij chadahgui ee. yun ter NVB mongoliig hamgaalan gej tenegteed bna. Odoo palestiniig hamgaalj bn uu da. Amerikuud Baruuniihan hajuudaa bgaa ukrainaa hamgaalj chadahgui baij tov aziin mongoliig hamgaalah uu daa. tenegteerei novshoo..
teriig chin hen tooj unshih be dee. erguu garaa orosuud shahaj shaardaj baij hyatadiin sul doroi baihad mongoliig tusgaar togtnoliig zarllaj hyatadaas ih hemjeenii gazar nutag avsan gej hyataduud yrij bichseer bnaa. iim bhad cham mal tenegteed bnaa.
Өнгөцхөн нийтлэл байна,баримтуудыг дурдаад өнгөрсөн,учир шалтгааныг нь нарийн гаргаагүй.
Элдэв үнэн худал түүхийг болиод зүгээр өдий хүртэл Тусгаар улё тогтнож ирсэндээ баярлаад хөхштэйгээ энх тайвныг эрхэмлэн хамтын сайхан харьцаатай хөгжихөө бол! Холоос хаясан хар санаа , хов живээ больцгоое! Залхлаа! Бодит байдал үнэн, Оросын ерөнхийлөгч дэлхий нийтэд юу ярьж хэлж хэлсэндээ хүрч байна. Дэлхийг ноерхолоо үргэлжлүүоэх гэсэн Амеркийн Ад юу ярьж үйлдэж байгааг хараам амаа хумиад хөрштэйгээ хөгжилд хамт алхах нь ихээдүйд авралтай! Харанхуй хүмүүс тархиа амархан угаалгана!
Энэ зарим хуудсын цаана хэн байгааг олж шалгахгүй бол гадны хөлсний урвагчид эх орныг үймүүлэх явуулга хийсээр!
Мөнхийн нөхөр дайсан гэж байхгүй, зөвхөн мөнхийн эрх ашиг гэж байдаг.
Er ni neg ih tsetserheed bailgui. Engiin ugeer oilguulgajh gej hicheeh heregtei. Dorjiin Suhbaataraa. Hyatad bol ogloo udeshgui bolomj l garval mani ulsiig zalgih husel bol bgaa bainga shuu. ogloo serehed chini Ornii tolgoi deer chini chamaig hamgaalah gesen hun, ornii chini hol deer chamaig ideh gesen chotgor 2 suuj blaa gej bodvol chi yaahav. Oros Hyatad 2 bol manai gol horsh ornuud. Gehdee yalgaa bgaa baisaar l irsen. Orosiig mani tusgaar togtnol ayuilguin batalgaanii gol heseg gej oilgoj bolnoo. Hyatad bol ugui shuu. Onoo margaashiin orchin tsagiin tuuh bus. Hunny Sunny-giin ues l ehleltei urd zugiin uls ornuudiin bodlogo yamarhuu gedgiig ovog deedes mini zahij uldeej ogson bdag. Orosiig muulah hereg bgaan bna l daa. Chi Hyatad ruu yavsan ni deer bhoo. Hooson tsetsehegch mini. tend ochij nahilzaj Hyatad hunii bogs archij og doo
Зэрлэг оросууд украинаа барахгүй бж монголыг барж идэхгүй ээ
Орос геополитик болон социализмыг хамгаалж манайхыг тусгаар улс болгож япон манжийн халдлагаас хамгаалсан нь үнэн одоо манай хуедалдааны том түнш бид шатахуун эрчим хүчний тээвэрийн хамааралтай учир үзэн ядах боломжгүй ядуу буурай улс шүүдээ эдийн засгийн хувьд оросын хамгаалалтад байгаа нь үнэн одоо эрх баригчид ухаантай байвал аажмаар хамгаарлаас гарна
Оросууд айхтар хүмүүс
Оросууд Монголчуудыг арьс өнгөөр үзэн яддаг.
ignorance чинь мунхаг. таалалд барьж чадахгүй байна. тийм үү.
Г Болд гэдэг нөхрийг дуулаа ч үгүй,,,,мэдэх ч үгүй юм байнаа,,,сураггүй нэг нөхөр яасан том дуугарч байх юмбээ,,,балайдуу юмуудаа,,,томхон биетэй,хүч бяртай бэлгийн цөөнхи нэг нөхөр “”” бөгсөө гаргаад, тонгой”””гэвэл хүчитний дэргэд хүчгүй нь буруутай гээд бандаашаа тайлаад тонгойх эргүү балай бололтой юмаадаа чи,,,аливаа зүйлийг хүчээр биш ухаанаар зохицуулж болдог болоод л хомосапиенс тэсч үлдээд,,,чам шиг неандерталиуд мөхсөн юмшдээ,,,,товчихрн хэлвээс,,,чи,,,зүгээр л хуцаад байлгүй,,,оймс бандаашаа угаа,,,
Өмхий хужаа дорж.с- 1д. Зөвлөлт Орос Улс хаант Орос тэс өөр 2д. хэрвээ Монголын Малчин Ардын Хүүхдүүд =Ажилчин Тариачны Зөвлөлт Оросын Тусалцаатайгаар Засгийн Эрхэнд гараагүй бол Ар Монголын Хувь Заяа - өвөр монгол , түвдийн араас орох байсан, учир нь аль ч цаг үед " ноён урваач,нохой шарваач "- эрх мэдэл, эд хөрөнгөө боддог шуналт ноёд,том олгой лам нар болон ухайн цаг үед төрж буй хөрөнгөтөн Сэтгэлгээт данзан мэтийнхэн хятадад эсвэл японд Эх Орноо Зоосоор Худалдах байлаа, энэ бүгдийг одоо бид харж байна ,тэр үед бүрч эмзэг аюултай цаг байсан, Ар Монгол Маш Азтай , мэдээж Орос Оронд үргэлж Талархаж явах ёстой, хэрвээ Монгол Оросоос урвал , дэлхийд нэр хүндгүй болж урвагчаар дуртай нь бөгсөө арчих болно ,( нэгээс урвал нэжгээдээс урвах болно-янхан болно) ер н ОРОС яахчихсан хэзээ ч "америк зан"-гаргаж ХОРИГ тавьсангүй,Эгийн гол уу-энэ чинь Тасархай Байгальт Сав Газар ,юун хужаагаар уцс -бариулах, "шаахайн мөр"-ч гаргамааргүй байна-тэгээд ч Дэлхийн дулаарал болж байхад үхсэн хатсаны уцс
Цалин мөнгөн харж тусгаар тогтнолоо май гээд тавиад туусан хүн Хичээнгүй сайд Цэрэндорж юм биш үү. Уул нь ард гаралтай хятад цустай нөхөр байсан. Хятадын тагнуул байж болзошгүй этгээд Товчхондоо мөнгөнд шуналтай том албан тушаалтангууд ТОМ ГАЙ болно шүү.
Хичээнгүй сайд Цэрэндорж Хятадтай Монголыг нэгтгэх санаатай байсан гэж тухайн үед Хаалган хотод байсан Нэгдсэн Улсын консул байсан Самауэл Собокин бичин тэмдэглэж байжээ
данзан ганц жил жанжинтаж үзэл суртал хариуцахдаа таг дүлийрч замын бүх тендерыг хятадуудад өгсөн. барууны гурван машин тэрэгтэй болсон. хүрээний бузрыг яривал далай далай
жиптэнгүүдийг хөөгөөд шалгахад л… барихад амархан байна гэсышд.
Одоохондоо гадаадын дайсан байхгүй. Харин дотооддоо л зөрчилдөхгүй байвал их сайн байна шүү. Бид эв нэгдэлтэй байвал тэр бидний тусгаар тогтнолын баталгаа юм. Тэр үед ямар нэг арга бодож олноо
Хоёр хүчирхэг гүрний бамбай улс байж л байхаас..
Умхий орос бол үеийн үед монголыг ашиглаж, мөлжиж, дуртай үедээ зарж, дарлаж байсан колоничлогч империалист улс мөн. 20-р зуунд умхтй охос манай монголыг хятадад 3 удаа зарсан үнэн түүхийг орос троллууд мэддэггүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг жинхэнэ урвагчид шүү.
Монголын тусгаар тогтнолын баталгаа бол гадны ямар ч улс биш. Зөвхөн монгол хүн юм . Ийм блохоор нэг монгол хүүхдийг 10н орос 10н хятад 10 америк хүний хэмжээнд бэлдэх хэрэгтэй. Тгээд хэзээ ч хүүхдээ орос хятад америк бидний ах гэж кодлож блохгүй. Энэ үзэл энэ хандлага л монгол улсын баталгаа өөр юу ч биш. Үүний тулд одооноос эр эмгүй цэргийн алба хаадаг болох хэрэгтэй код бичих доод тал 4 орны?хэлээр яриулдаг болгох хэрэгтэй. Хүмүүсээ таргалалтаас хол байлгах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдийг доод тал 3н сар мал дээр мал малуулж морь унагаж сургах хичэөл заах хэрэгтэй. Моннолчуудад тэр нялагнаж нялцаганасан зан ерөөсөө тохирохгүй. Төрөөс төрсөн хулгайчдыг удмаар нь үзэн ядуулах код монгол бүрийн тархинд суулгах хэрэгтэй. Үүний тулд ойр орчмын хүмүүстээ энэ тухай хэлж яриж тархины кодын нь өөрчлөх хэрэгтэй. Монгол хүн л монголын баталгаа шүү.
Монгол Орос Хятадын ард түмэн бусад улс үндэстний л адил түүхийн их зам дээр нөр их зовлон үзсэн. Хонзон санаад хараагаад гайхуулаад байх шаардлагагүй. Гэгээрч хүнлэг үнэт зүйлтэй зарчимтай болж чадвал бидний ирээдүй сайхан болно.
Орос Монголын тусгаар тогтнолын батлагаа бүр Монголчууд хүссэн ч хүсээгүй ч яах аргагүй мөн. Орос Монголоос нүүрээ бурууллаа бол Хятадад Монголыг зүгээр хувь заяанд нь даатгаад орхисонтой адил болно. Тэр үед Монголчууд хичнээн түүх яриад, цэцэрхээд Хятадын хувьд нохой саранд хуцахтай адил болно. Тийм учраас Орос Монголын тусгаар тогтнолын батлагаа юмаа. Энэ Сүхбаатар 1936 оны Монгол-Оросын харилцан туслалцах гэрээг огт дурдаагүй байна. Монголыг 1962 оны НҮБ энэ тэр гэж явахаас өмнө дэлхий дээр цорын ганц хүлээн зөвшөөрсөн улс нь Орос буюу тухайн үеийн ЗХУ байлаа. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хувьд Оросод явсан хэлмэгдүүлэлтийн давалгаа Монголыг дайрсан. Тэр үед Монголыг тоож хүдээн зөвшөөрсөн ганцхан улс нь Орос байсныг битгий мартаарай!!! Монголчууд бид Чингис хааны үр садаас эхлээд 18-р зууныг хүртэл эрх мэдэл булаалдан төрсөн ах дүү нь бие биенээ алж хядах, өөрсдийнхөө эсрэг байлдахаас эхлээд өөрөө өөрсдийгөө бүр долоон дор хэлмэгдүүлж байсан түүхтэй ард түмэн байсан даа.
Oros uls bol bidnii tusgaar togtnol ayulgui baidiin batalgaa yaltgui mun oros uls baigaa tsagt bid busd ulsaas aih emeehgui bj bolno oros suirvel amerik manaihiig shuud hytadad naimaalna dorj suhbaatar gedeg erguu pizdaak bol Ardchilal geh baruunii uzelten galzuu sosorbaram lugaa eh oron ard tumen ih tuuhruugee nulimagch baabariin shivertei oims bna
Чиний үндсэн хууль,Монголыг доройтуулж,олигархийг тэтгэж байгааг,бид 31 жил харж байна. Үхсний чинь баталгаа... Чиний үндсэн хуулийг,хятадууд бас дагаж мөрдөх үү. Дэлхийн дахинд геополитик, нөлөөлөхийн бүс,эдийн засгийн хараат байдал гээд өчнөөн юм байхад,битгий олон түмнийг мунхаруул...
Өнгөрсөн түүхийг өгүүлээд Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа нь улсын хил, ард түмэн, Монголын төр юм гэжээ. Зөв л хэлсэн байна шүү дээ
НҮБ-ын гишүүн 193 улс байдгийн 170 улстай Монгол улс дипломат харилцаатай юм байна. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Эрүүл саруулаар боддог сэтгэдэг ямар ч үндэстэн өөрийн тусгаар тогтнолоо хөрш орондоо даатгахгүй,тэр тусмаа Орос шиг улсад.
Zugeerdee.Hezee.negen.tsagt.tal. nutagt.ariun.tuuliin.usaar.umdaalsan. negen.baatar.ER.torj.bidnii.Ovog.deedes.ovoo.emee.aav.eej.nariin.min.oshoo. horsoliig.Oros.bolon.Hytaduudaas. avahal.bolno.naidvartai
Яг үнэндээ чи эдийн засгийн хувьд хужаа залууд аль хэлийн тэврүүлчихсэн байгаа одоо дахиад УЦС дээр зээл авна
Доржийн сүхбаатар гуай таныг Дамдины Сүхбаатарын сүнс , халх голын дайн амь үрэгдэсийн сүнс ирж үйлийг нь үгүйсэгсэны төлөөс нэхэхвийдээ . Энэ хүн Монгол улсыг дотороос нь хагалган бутаргах санаатай түүхийг гуйвуулж байна
Оросын бөгс долоосон тагнуулууд ч их байна
баталгаа биш ч ядаж бензинээ авч байя даа
Оросгүй Монгол гэж байхгүй ээ. Энэ Монголыг чинь явж явж Оросууд Монголыг улс болгож өгсөн ш дээ.
1917-1991 онд оршин тогтнож байгаад сөнөчихсөн зөвлөлт холбоот улс бол монголын тусгаар тогтнолын баталгаа болсон улс мөн. 1917 оноос өмнөх, 1991 оноос хойшхи орос улс монголын тусгаар тогтнол байтугай, эрх тэгш худалдааны ч харилцаагүй УЛС. хүмүүс нь монголыг бараг л үзэн ядана. харин хятадын дотны анд бол одоогийн орос.
Доржийн Сүхбаатар танд баяр хүргэе та бол мэдлэгтэй,монгол эх орныхоо төлөө шудрага сэтгэлтэй сайтар боловсорсон, монгол сэхээтэн сайн хүн гэдэг нь мэдрэгдэж байна,амжилт хүсье
Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа бол Монгол Улсын Үндсэн хууль, монголын ард түмэн, "МОНГОЛЫН АРДЧИЛАЛ" юм... Монголчууд бид мэдээж мөнхийн хөрш Орос Хятадтай яг ижил түвшинд сайн харьцаатай байх хэрэгтэй... Аль нэгийг нь шүтэх, эсвэл муулах хэрэггүй... Харин өвөр зуураа эв эеийг эрхэмлэж 1 монгол хүн 1 орос 1 хятадаас илүү алсыг харж, гуравдагч хөршийн бодлогыг маш хүчтэй явуулж чадвал бидний "тусгаар тогтнолын баталгаа" нь тэр болох байх шөөө
Монголчууд минь ямар ч үед битгий маргалд Өнөөдөр тусгаар тогтносон Бүгд найрамдах хил хязгаартай монгол хэл соёлтой бичиг үсэгтэй төрт далбаатай сүлдтэй ш дээ
Үндсэн хууль, иргэд нь өөрөө тусгаар тогтнолын баталгаа. Бид хэнээсс ч хараат биш, бид хэнтэй ч найрсаг байх шаардлагагүй, бид хэнээс ч айх ёсгүй
Чи эрийн сайнаар хүн болоогүй эцэг эхийн буянаар хүн нэрийг зүүж хүзүү толгой холбосон байх. Наад захын энгийн юм мэдэхгүй байхаар хөдөө мал малла. Оросоос өөр улстай хиллэдэг байсан бол Монгол улс гэж байхгүй байх байлаа. Малаас дор ухаантай байж геополитик гэж сагсуурах хэрэггүй.
Энэ орос гээд орилоод байгаа бичээчид, зарим нэг мулгуу оркууд бол хэрэв орос Монголруу дайраад ороод ирвэл амгийн түрүүнд Монголчуудыг алах хүмүүс. Тэгэж алсан хүмүүсийн үр удам. Удмын чинь хийсэн үйлийн үр ирнээ. Karma is bitch.
Oros bol mongoliin tysgaar togtnoliin batalgaa mon.Vvniig hytadiin tagnyylyyd ymuu edliizvvd hiij bnadaa gej nastaitsyyd yrij bna gee bizdee
Хойд, урд талдаа 2 чөтгөрийн улстай хиллэдэг 2уулаа адилхан манайхыг өөрсдийн эрхшээлд байлгахыг хүсдэг. Одоо дотроос нь хагалах гээд Баян-Өлгийгөөр оролдоод эхэлсэн байна. Тэр погдгор, шилээбэн малгайтай 2 нохойг хараарай.
ОХУ бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа мөн. Харин Монголын Төр бол тусгаар тогтнолын баталгаа биш. Яагаад? Монгол Төр 15 зуунаас эхлэн Богдын Төр хүртлээ тоолж барамгүй удаа газар нутагаа хүн ардтай нь Манж, Хятадын Төрд худалдаж цалин пүнлүү урамшуулал авч байв. Сүүлийн үед МАН ын Хүрэлсүх ерөнхийлөгч ч маш эргэлзээтэй гадаад бодлого явуулан Монголчуудын эрх ашигаас урван гадаадынхны эрх ашгын төлөө ажиллах болсон нь 19р зууны сүүлч, 20 р зууны эхэн үеийн Богдын Төр, ЗГ ийн үйл ажиллагаатай маш төстэй ажиллах боллоо. Шинэ аюул ирж байна.
Энэ зөнөсөн гөлөг дандаа хуцаж байх юм. Үхэж далд ороход яадаг байна аа баабар энэ мэтийн эргүү малнууд