(Ил захидал)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Танаа
Монгол Улсын Засгийн газар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор энэ онд 5 аймагт нарны станц ашиглалтад оруулах ногоон эрчим хүчний тухай тогтоол баталсныг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.
Энэ учиртай тогтоолыг хэрэгжүүлж чадвал бас СОР-17-д барих нэг бэлэг болно, агаарын бохирдлыг бууруулахад дэм болно, хамгийн гол нь ард түмний амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх болно.
Монгол Улс жилийн 300-гаад хоног нь нартай, байнгын салхитай байдаг тул сэргээгдэх эрчим хүч бол монголчуудад өгсөн бурхны бэлэг гэж би үздэг. Тиймээс ч ногоон эрчим хүчийг хөгжүүлж ашиглахын төлөө 30-аад жил чадлынхаа хэрээр зүтгэж, алдаж онож, бас ч чамгүй ажлын ард гарлаа.
Миний бие 2004 онд АНУ-д “Сая нарны дээвэр” төслийг амжилттай хэрэгжүүлсэн Калифорни муж улсын дэд амбан захирагч Бустамант-тай сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Лос Анжелос, Улаанбаатарыг эгч дүү хот болгосон ч улс төрийн ашиг хонжоо хайгчдын балгаар хэрэгжилгүй замхарсан юм.
Бид 20 гаруй жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний компани байгуулж, туршилтын болон хэд хэдэн бодит ажил хийсэн. Тухайлбал, туршилт хэрэгжүүлэх улсын сургууль, цэцэрлэг олдоогүй тул Сонгинохайрхан дүүрэгт хувийн санаачилгаар баригдсан “Сод” хүүхдийн цэцэрлэгийг газрын гүний дулаанаар халаадаг болгосон маань өнөөдрийг хүртэл 17 жил ямар нэгэн доголдолгүй ажиллаж байна. Мөн нарны болон газрын гүний дулааныг ашигладаг анхны эко загвар байшинг барьж туршсан, Ерөнхий сайд С.Баяр нээлтэд нь оролцон үг хэлж байлаа.
Компанийнхаа хэрэгцээнд зориулж, 2,5 мегаваттын нарны станцыг бариулж, үйлдвэрт ашиглахаар бэлэн болгосон ч хүнд суртлын хүлээс болсон ашиглах зөвшөөрөл гэдэг юм нь гарахгүй 2 жилийн нүүр үзэж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч хэрхэн ашиглах тухай тусгасан “Цэлмэг тэнгэр” төслийг санаачлан судалгааны дэлгэрэнгүй тайлан, тодорхой саналыг 2024 онд Засгийн газарт хүргүүлсэн ч хэрэгжүүлэх сэтгэл дутсанд нь харамсдаг.
Сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж, технологийн асуудлыг олон жил сонирхон судалж, гадаад, дотоодын технологийн компани, эрдэмтэд, мэргэжилтэнтэй уулзаж, туршлага хуримтлууллаа, мэргэжлийн баг ч бүрдүүлсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад эрчим хүчний нэгдсэн системийг савлагаа багатай хэвийн, тогтвортой ажиллагааг хангах нарийн төвөгтэй удирдлага, зохицуулалт хэрэгтэй, үүнийг ч бид хийх боломжтой. Жижиг гэлтгүй ногоон эрчим хүчний эхлэл нь 10 минутад автомашин цэнэглэдэг супер цэнэглэгч нэвтрүүлэх боломж ч байна.
Та хурд, хурдтай ажиллахыг шаардаж байгаатай 100 хувь санал нэг. Цаг хугацаа бүхнээс үнэтэй. Гэхдээ хурдтай, бас хуумгай биш ажиллах нь чухал болохыг манай улсын амьдрал олонтаа харууллаа.
Хэрвээ боломж олгох юм бол өөрийн мэргэжлийн багийг үндэсний болон гадаадын технологийн компани, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулж, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг эх орондоо хамгийн богино хугацаанд нутагшуулж, ногоон эрчим хүчийг хурдан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна. Дашрамд дурдахад, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал Ерөнхий сайдын үед санаачилж эхлүүлсэн “Буман нарны гэр” төслийн ачаар Монголын хагас сая малчин өрх лааны гэрлээсээ салсан бөгөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк сайшаан өндрөөр үнэлсэн байдаг.
Монгол Улсыг эрчим хүчний диваажин болгож, ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйл хэргийг ашиг хонжоо хайдагт нь биш, харин санаа сэтгэлээ зориулсан, туршлагатай, ажил хэрэгч бүтээдэг хүмүүст хариуцуулбал илүү сайн үр дүнд хүрэх болно.
Хүндэтгэсэн,
Пунцагийн Цагаан
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн тэргүүн, Менежментийн ухааны доктор
(Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан)
Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл10
Tsagaan said mundag baina shd. Darga said baisan hymyys jishee avbal taarna
Маш хэрэгтэй юм хийж байнаа Дэмжүүштэй Дашрамд хэлэхэд одоо ерөнхийлөгч УИХ ын дарга хоеулаа намын харьялалгүй болсон юм чинь төрийн албыг намчирхлаас чөлөөлөхөд анхаармаар янам гь ялсан нэрийдлээр мэдлэг чадвар шаардлага хангахгүй олон хүн хөгжилд гай болж байнаа Гэтэл нам хь члагдсан жчраас чадвартай олон хүн улсын ажилд оролцож чадахгүй байна Энэнээс тэр хүмүүс биш улс л хохирч байна Нэг жишээ бол Цагаан
Маш хэрэгтэй юм хийж байнаа Дэмжүүштэй Дашрамд хэлэхэд одоо ерөнхийлөгч УИХ ын дарга хоеулаа намын харьялалгүй болсон юм чинь төрийн албыг намчирхлаас чөлөөлөхөд анхаармаар янам гь ялсан нэрийдлээр мэдлэг чадвар шаардлага хангахгүй олон хүн хөгжилд гай болж байнаа Гэтэл нам хь члагдсан жчраас чадвартай олон хүн улсын ажилд оролцож чадахгүй байна Энэнээс тэр хүмүүс биш улс л хохирч байна Нэг жишээ бол Цагаан
Маш хэрэгтэй юм хийж байнаа Дэмжүүштэй Дашрамд хэлэхэд одоо ерөнхийлөгч УИХ ын дарга хоеулаа намын харьялалгүй болсон юм чинь төрийн албыг намчирхлаас чөлөөлөхөд анхаармаар янам гь ялсан нэрийдлээр мэдлэг чадвар шаардлага хангахгүй олон хүн хөгжилд гай болж байнаа Гэтэл нам хь члагдсан жчраас чадвартай олон хүн улсын ажилд оролцож чадахгүй байна Энэнээс тэр хүмүүс биш улс л хохирч байна Нэг жишээ бол Цагаан
Hog
Би Цагаан сайдыг ухаантай, алсыг харсан хүн гэж боддог. Ийм хүнийг бид зөв ашиглах хэрэгтэй.
elbegdorj iin hoshnogo doloogch chi bol buzar iin pizda shvv
elbegdorj iin hoshnogo doloogch chi bol buzar iin pizda shvv
darvaisan xar obgon odoo hugel buyan 2-iig yalgaarai xulgailsanmongoo avaad yavaltai bish
Энд улс оролцох нь буруу чиглэлд аваачна.Ямар чхувийн хэвшил аж ахуй иргэн ямар чзөвшөөрөл шаардахгүй нарны систём ашиглахыг зөвшөөрөх ёстой . Харин төвийг эрчим хүчинд нийлүүлэх бол зохих шаардлагаа тавих ёстой Гэхдээ нар ихтэй үед нарнй эрчим хүч үйлдвэрлэл ихэсдэг Энэ үед төвийн систём өөрөө илүүдэлтэй учир төвийн эрчим хүчинд эрчим хүч нийлүүлэх нь үр дүнгүй ажил гэсэн үг . Зүгээр л мөнгө идэх улсуудын ажил Тэр Энхцэцэг гээд хүүхэн Нарны эрчим хүч сурталчилж улсын мөнгөөр энд тэнд хэсэж явах нь УИХ н гишүүний үүрэгт нийцэхгүй . Хувийн хэвшил тэрэнтэй тэрэнгүй ашигтай гэвэл бүгдийг хийгээд л явна .
Манайх эрчим хүчээрээ өөрийгөө хангаад эхлэхэд нэг л улсын төлөөний этгээдүүд их дургүй байгаа юм. Таагаарай...
Цагаан сайн хүн. Бизнес ч амжилттай яваа. Улс төрчдийн сайн хүнийг нам дарах шалгарсан арга бол муу хүнд аваачиж наах. Муу ч сайн ч төрийн тэргүүн байсан хүндээ хүний газар ядарч явахад нь хэдэн юм явуулчихсан чинь бөөн асуудал болох шиг болсон. Нар ба салхи хосолсон эрчим хүч Монголын ирээдүй юм шиг бодогдоно. Сөрөг хүчний хүний бизнесийг дэмжчихвэл Учралд унах ч асуудал үүсэх учраас юу ч хийхгүй байх. Уг нь бол Монгол улсын Ерөнхий сайдаар л сонгосон юмсан. Нам дарга хоёроосоо цааш гарч чаддаггүй ээ. Хайран цаг.