ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 4 /Reuters/. Украиныг дэмжих зорилгоор Европын Холбооноос (ЕХ) олгох 78 тэрбум фунт стерлинг буюу 106 тэрбум орчим ам.долларын зээлийн хөтөлбөрт нэгдэх асуудлаар Их Британи улс хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг тус улсын Засгийн газар ням гарагт мэдэгджээ.
Энэхүү алхам нь АНУ-аас ирж буй шахалт нэмэгдэж буй энэ үед Европ тивийн батлан хамгаалах салбарын харилцаа холбоо улам гүнзгийрч байгааг илтгэж байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өнөөдөр Армений нийслэл Ереван хотноо болох Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд цэргийн нэн шаардлагатай техник хэрэгсэл нийлүүлэх чиглэлд ЕХ-той хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлнэ гэж түүний ажлын албанаас мэдээлжээ. Европын Холбооноос өнгөрсөн сард баталсан уг зээлийг ирэх хоёр жилийн хугацаанд Украины санхүүгийн хэрэгцээний гуравны хоёрыг хангахад зориулах ажээ.
2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш Москвагийн эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ аваад буй Их Британи улс энэ долоо хоногт Оросын компаниудын эсрэг цэргийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах зорилгоор дахин "хатуу" хориг арга хэмжээ авахаа зарлахаар төлөвлөж байна.
1990 онд Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерээс хойш Британийн удирдагчийн түвшинд Арменид хийж буй анхны айлчлал болох К.Стармерын энэхүү айлчлал нь Д.Трампын засаг захиргаа Европын орнуудыг батлан хамгаалах асуудалдаа илүү их хариуцлага хүлээхийг шаардаж буй үед тохиож байна. "Их Британи болон Европын Холбоо хамтран ажиллах үед бид бүгдээрээ үр шимийг нь хүртдэг. Өнөөгийн энэ тогтворгүй цаг үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бид батлан хамгаалах салбарт илүү идэвхтэй, илүү хурдтай ажиллах шаардлагатай байна" гэж К.Стармер мэдэгдэлдээ дурджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл4
Барууны ардчилсан сатанууд украины залуусыг дайнд илгээж украинчуудыг үхэл хагацал нус нулимсантай нь хутгачихаад одоо украинчуудыг төлж дийлшгүй их өрөнд оруулж зовоож байна. Барууны ардчилал бол зэрлэг капитализм
2014 онд крымийг орос буцааж авсан. Тэр үед Улаанбаатарт байдаг Америк, Англи, Европын элчингүүд оросын эсрэг тэмцэхийг Монголчуудад уриалж тэнэгтсэн. Орос украйны асуудалд Монголыг хутгах гэсэн барууны шээснүүд дараагаар нь манай улсыг дарамтлах гэж үзээд, сүүлдээ Монгол улсыг саарал жагсаалтанд хийж билээ. Ийм яс хаях гэсэн оролдлого цаашид байнга хийх гэж оролдвол Оюутолгойгоо хурдан хааж, барууны шахалтаас гарах хэрэгтэй.
ESTOI ZUB . OROS HULMASUUDIIG ALJ USTGAH N DEER . SAIN OROS BOL UHSEN OROS GEHDEE ODOO HULMASUUD UURSDUU UHEED DUUSLAA DAA GOYO KKK
Танай шивэртэй өмхий амтай өмхий санаатай 1.4 тэрбум хужааг л устгаж байхгүй болгомоор байна.