2012 оны УИХ-ын сонгууль нэлээд ширүүхэн болох төлөвтэй. Дорнод аймгаас нэр дэвших сонирхолтой нөхдүүд ч нэлээдгүй дуулдана. Хоёрхон мандаттай манай аймгаас УИХ-д нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөх магадлалтай хуучин шинэ намын "сонгогдохоор горилогчид"-ыг бид энэ удаагийн дугаартаа нийтэлж байна.
САНЖМЯТАВЫН ОТГОНБААТАР
"Монгол шилтгээн", "Хаанброй" ХХК-ийн захирал, "Монгол 999 Үндэсний Нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Дорнод нутаг" клубын тэргүүн хэмээх тодотголтой С.Отгонбаатар Дорнод нутгаас УИХ-д нэр дэвших магадлалтай нөхдүүдийн тоонд зүй ёсоор тооцогдоод байна. Нутгаа хайрлах эрхэм сэтгэлтэй залуусыг нэгтгэн Дорнод нутгийн соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт чамгүй зүйлийг хийсэн тэрээр Дорнодчуудад хэдүйн танигдсан. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төлеө зүтгэж яваа түүнд нутгийнхан ч ам муугүй байгаа сурагтай.
ШИНЭХЭН НАМ-ЫН ДАРГА Ц.ШИНЭБАЯР
Парламентад биднийг төлөөлөн суугаа Шинээ гишүүний хувьд МАХН нэрээ өөрчлөн МАН болоход бууриа сахин үлдэж нэг үзээд, эцэст нь Хамаг Монгол Хөдөлмөрийн Нам гээчийг байгуулсан. Саяхан ирээд буцсан тэрээр рейтинг нь дээгүүр давхиж яваад сэтгэл хангалуун байгаа боловч шинэхэн намаа удирдан сонгуульд өрсөлдөх их ажилтай тулаад байна.
Дорнодчуудын зарим нь "том" хүчний өмнөөс "том" дуугарч иргэний зориг гаргасан хэмээн түүнийг үнэлж байгаа ч намаас нам сэлгэснээс өөрөөр дорвитой юм хийгээгүй гэх нь ч бас байна. Ирэх сонгуульд нэр дэвших үү гэсэн манай сэтгүүлчийн асуултанд тэрээр "Нутгийнхныхаа амьдралыг мэддэг хүн л улс төрд гарах ёстой" гэж хариулснаас үзэхэд хүч үзэх нь тодорхой дог оо.
АН-ЫН П.АЛТАНГЭРЭЛ
Пүрэвийн Аптангэрэл гишүүнийг АН-аас Дорнодод сойх нь дамжиггүй. Дорнодынхон ч түүнд дахин итгэл хүлээлгэх магадлал өндөр байгаа юм. Учир нь ардчиллыг дэмжигчид нэлээд ам сайтай байна. Тэрээр хэдэн жилийн өмнө Мянганы замыг Дорнодоор явуулахыг шаардан тэмцэж, өлсгөлөн зарлахдаа тулсан нь олонд таалагдаж рейтинг нь огцом өссөн. Нөгөө хоёр гишүүнээ бодвол чуулган дээр үг хэлэх хийгээд тойрогтоо ирэх нь арай л илүү болохоор ард иргэд түүнд талтай байна. Мянганы замыг санал авах "өгөөш"-өө болгосон түүний хувьд ирэх сонгуульд юу ярьж хүрч ирэх бол гэсэн хүлээлт бас байх шиг.
АН-ЫН Б.МӨНХЦЭЦЭГ
Шинэ сонгуулийн хууль УИХ-д суух сонирхолтой эмэгтэй улс төрчдийн хувьд нэлээд таатай хөрс болсон. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаа, Б.Мөнхцэцэг нарын эмэггэй улс төрчид хүч үзэх сонирхолтой байгаа даг аа. 2008 оны сонгуульд өвдөг шороодсон ч Б.Мөнхцэцэгийг нэр дэвших сургаар янз бүрийн яриа гарч л байна. Хойд сумдынхан л түүнд санал өгөх нь юу юм гэхээс бусад нь түүний талаар мэдээлэл багатай гэхчлэн. Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын дэд даргаар ажиллаж байсан түүнийг "Алтангадас"-ынх гэх юм билээ. Ямартаа ч АН-ын хоёр мандат УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан, Б.Мөнхцэцэг нарын хоёрт нь л ногдож таарах нь гэсэн таамаг иргэдийн дунд байна.
МАН-ЫН Д.ОДБАЯР
МАН-аас Дорнод нутагт нэр дэвших хэд хэдэн хүний нэр тодорхой болсон. Тэдний нэг нь Дорнодоос УИХ-д хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр гэж бичих хэвлэлүүд бас байна. Түүнийг энэ хугацаанд орон нутгийн хөгжлийн төлөө дорвитой юм хийгээгүй, тойрогтоо ирж ажиллах нь багассан гэх яриа дагалддаг. Гэхдээ сонгууль ойртсон энэ цаг дор Д.Одбаяр гишүүний хувьд аймагт болж буй үйл явдал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зэрэгт үзэгдэх нь харин ч ихэссэн. Оны өмнө өөрийн хийсэн ажлын талаар боршур гаргаж, сонгуулийн хууль хэрэгжихээс гэл өмнөхөн айл өрхөөр тараасан зэрэг нь түүнийг сонгуульд өрсөлдөх нь гэдгийг хэлээд өгсөн. Юутай ч эрхэм гишүүн 3 дахь удаагаа сонгогдох эсэх нь түүний өмнөх сонгуулиар амласан амлалтаа хэр зэрэг биелүүлснээс шалтгаалах биз.
МАН ДЭД САЙДУУДЫНХАА ХЭНД НЬ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ БОЛ...
Дорнодын их тал руу гүйдэлтэй болсон "сонгогдохоор горилогчид"-ын нэг нь НХХЯамны дэд сайд Н.Номтойбаяр. МАК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад улс төрийн өгсүүр шатаар огцом харайж дэд сайдын сэнтийд заларсан намынхаа дотоодод өрнөж буй өрсөлдөөнд ялж I чадвал Дорнодод нэр дэвшинэ гэсэн үг. БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаагийн хувьд ч ялгаагүй, нам нь итгэл хүлээлгэвэл энд хүч үзэх нь. Өмнөх УИХ-ын сонгуульд нийслэлийн тойрогт өрсөлдөөд өвдөг шороодож байсан түүнд туршлага байгаа ч Н.Номтойбаярыг давж гарна гэдэг бас л эргэлзээтэй хэрэг.
Дээр дурдсан эрхэмүүдээс гадна аймгийн Засаг дарга Ц.Жанлав, 1996-2000 оны УИХ-ын гишүүн асан С.Билигсайхан,"Глобал удирдагч сан"-гийн тэргүүн Б.Отгонбат, ИЗНН-аас М. Чойдорж нарын нэр ч дуулдана. Ийнхүү энэ жилийн сонгууль нэлээн ширүүн тэмцэл дунд өрнөх нь тодорхой харагдаж байна. Гэсэн ч тэгтлээ улстөржиж туйлширдаггүй манай аймгийнхан алсыг харсан холч ухаанаар зөв сонголт хийх биз ээ.
Эх сурвалж: "Дорнод"
Сэтгэгдэл(15)
Songuuliar AH nam yalna. ard tumen demjij baigaa.
Монголд тэр тусамаа дорнодод цθмийн хаягдал булах аймшигтай боломжийг бид эрх баригчидад олгож болохгvй. Эх нутаг ард иргэдээ бодож ардчилал гэсэн худал урианаас илvv аюулгvй байдал маань чухал. Их гvрнvvд дорнодын талд аюултай хорыг булшлах гэж янз янзаар оролдож байна.
MANAN BULEGLELIIHEN BUU GORIDOCGOO
Muu barzgar Altangerel dahij devshine gej yu baidgiim ve. Dornodd yu hiisen yum be? Yostoi novsh. Heleh muu ug ch oldohgui bna.
otgonbat bol boliochdee coloradod maruujin ideel jesus boltson zaluu yvdag baisan ymarch ajiliin turshlagagui hun bolimoor um
ardchilal yalnaa dornodiinhon ardchilliin ulgii hytag shuu. Harin ene neg Uwurhangain tsagaach barzaak Altangerlees uur oligtoihon hun heregtei bnaa. Aimag oron nytag namiinhaa tuluu yuch hiihgui ardiin namiin heden batsaanyydtai l hor nairyylaad yawj baidag hun myytai hugiin niwsh shuu dee. Dorondchyydaa jinhene nytgiinhaa zalyysiig songoe.
үнэн үнэн алтангэрэл үнэхээр далий ам араа юм байна лээ. 4 жил их хуралд суугаад л шинэ баян, тамсаг булаг нэртэй болсон л хүн шүү дээ баяжсан гэсэээн үнэхээр их
WWW HAMUGMONGOL MN
WWW HAMUGMONGOL MN
WWW HAMUGMONGOL MN
songuuli hiij yah yum be
gemt heregtnuudiig ehleed shuuh heregtei
уран мардайн төмөр зам 2-р бизнес хйиж тендэр хөөцөлдөхөөс өөр юм хийдэггүй амны фигурээс өөр юу ч үгүй телеюиз радиогоор өөрийгөө магтан ярих дуртай алтангэрэлийг хэн болохыг дорнодчууд мэдсэээн. тос, ус, зам гэж ярих атлаа дорнодруу чиглэх 1000-ны замын тендерийг баруун зүг өвөрхангайн чиглэлд бувчуулчихдаг бас зайтай эр шүү дээ
Сингапурын зах дээрх 100 долларын үнэтэй бичгийн машинаас өөрөөр хэрэглэх боломжгүй cd-rom ч үгүй комьпютероо багш нарт тендэрээр шахсан. Уг нь тухайн тендерт багш нарт 800 мянгын ком ирэх ёстой юм байна лээ. алтангэрэл 100 ногооноор аваад улсын төсөвт 800 мянгаар зарсан гэсэн үг шүү дэээээ арай ч дээээээээээээ
АН д амжилт хүсье.