Өнгөрсөн оны I сард УИХ-ын нэгдсэн чуулганаар иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг баталсан учраас Монгол улс цаазын ялгүй 97 дахь орон хэмээн нэрлэгдэх болсон.
Энэ нь олон улсын хэмжээнд томоохон алхам болсон ч өнөөдрийг хүртэл өөрт нь огт хамаагүй хэргийн өмнөөс цахим хуудсаар цаазын ялыг сэргээхийг хүсэгчид олширч. Учир нь гэвэл өнөөгийн нийгэм хар бараан мэдээллээр булагдаж, нийгмийн сэтгэлзүй тэр чинээгээрээ булингартаад байна.
Иргэдийн мэдээлэл авах бүх сувгууд гэмт хэргийн шинжтэй, аллага, завхралтай мэдээллийг нийгэмд нэн түрүүнд өрсөж хүргэхийн тулд хоорондоо мэрэлцэж байхад арга ч үгүй юм.
Харин сүүлийн үед гэмт хэргийн шинжтэй мэдээ, материалын дор бичигдсэн иргэдийн сэтгэгдэл дундаас миний ажлыг үр дүнгүй болгож болох хэдий ч өөрийн эрхгүй үнэн гэж бодогдмоор уншигчдын сэтгэгдэл олноор бичигдэх болжээ.
Тэдгээр сэтгэгдлийг базаж, дундыг баримталсан нэг өгүүлбэр гаргах аваас "Нийгэмд энэ их стресс хуримтлагдаж байгаад сэтгүүлчид зохих ёсоор буруутай" гэх өгүүлбэр болж байна. Бичигчийн хувьд үүнтэй маргаж, мэтгэлцэх зүйл алга.
Тог тасрах төдийхнөөр хязгаарлагддаг хэдий ч зах хязгаар нь үл хэмжигдэх цахим ертөнцөд тоо томшгүй мэдээллийн сайт, мэдээллүүд байна. Минут, секунд тутам өөрчлөгдөж байгаа мэдээллийн энэ их шуурганд иргэд төөрч өдгөө залхаж байна.
Тэдний эрүүл сэтгэхгүй, хүнлэг чанарыг мэдээллийн хэрэгслүүд ямар ч шүүлтүүргүй мэдээ, мэдээллээр бөмбөгдөж байгаад уншигчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Угаас тэд улс оронд үйлдэгдсэн аллага, гэмт хэрэг бүрийг бүртгэдэг цагдаагийн хоногийн мэдээ нэгтгэгч, аль эсвэл болсон бүх процессыг сонсож эцсийн дүгнэлтийг үйлддэг шүүгч ч биш.
Гэтэл мэдээллийн хурд, өрсөлдөөн нэрэн дор аллага бүрийг А-гаас Я хүртэл дэлгэрэнгүй бичиж, нийгмийн сэтгэлзүйд асар хүчтэй цохилт өгөх нь хэрээс хэтэрч байх шиг. Саяхны жишээ дурдваас, татварын байцаагч бүсгүйд холбогдох хэргийг харьяа дүүргийн шүүх хянан хэлэлцэж сэжигтэнд зохих ялыг нь оноосон.
Гэвч талийгаач болоод ялтан нартай амрагийн харьцаатай байсан Батболд гэгчийг нийгмийн сэтгэлзүй болоод монголын сэтгүүлзүй шүүгчийн өмнөөс яллахаар улангасч байв. Яагаад тэр вэ.
Хэдийгээр яллагдагч нь Батболд гэгчийг харамлаж түүнтэй амрагийн харьцаатай байсан татварын байцаагч бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн ч Батболд гэгч нь хүн алж, хүрээ талаагүй. Тиймээс бүх зүйл хуулийн хүрээнд шударга шүүхээр таслагдсанд итгэж болно. Гэвч сэтгүүлзүй турхирч, иргэд үүнд нь автсан.
Эцэст нь дээрх шүүх хурлын үр дүнг хүлээж суусан хохирогчийн ээж тэсвэр алдаж, ялтны хүүхдийг аль эсвэл ээжийг нь ална хэмээн хэлсэн гомдол цөхрөлийг, заналхийллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас л нийтэд сүр дуулиантай цацсан. Энэ нь аллага, аллагаа төрүүлдгийн бодит жишээ биш юм уу.
Өчигдөрхөн гэхэд л Төв аймгийн Батсүмбэр суманд үйлдэгдсэн онц хэрцгий хэргийг мэдээллийн олон сайтууд иргэдэд хүргэлээ. Гэхдээ үр дүнг нь бодолцож үзсэнгүй. "З настай хүүхдийнхээ хоолойг эх нь хэрчжээ", "Хүүхдээ аймшигтайгаар хөнөөжээ", "Аллага гарсан үнэн бодит мэдээллийн түүхийг эндээс" зэрэг иргэдийг сэрт хийлгэсэн мессежийг л нийгэмд тараасаар байна. Цаашид ч ингэсээр байх уу.
Б.Ширнэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл(10)
Jiremsen, huuhedtei huniig zagaatgana gehleer hurdhan nuglee hiij avch bainadaa!
Харин тиймээ, бодууштай зүйл. Мэдээллийн сайтууд дандаа хар бараан аллага таллага, аваар осол, хулгай дээрэм бичих юм.Сайхан гэгээлэг мэдээлэл маш их дутагдаж байна.
МЭДЭЭЛИЙН САЙТУУД НУЛИМС ХУРУУЛСАН САЙХАН ЗҮЙЛ БИЧИХГҮЙ ДАНДАА БАРААН ТАЛААС НЬ БИЧЭЭД БАЙХ ЮМ АА.БАРААН ЗҮЙЛИЙГ НЬ ХАЯХ ХЭРЭГТЭЙ. СУРВАЛЖЛАГЧ НАР НЬ ДАНДАА ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ БОЛХООР ХОВ ЯРИХ ГЭЭД ХАЛЬТАРДАГ БАЙХ ДӨӨ. ҮҮНЭЭС ЦААШАА СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ
энэ бол бидний өнөөх сайрхан магтаад бдаг Америк маягын мөрөөдөл болсон амьдралын нийгмийнх нь нөгөө тал билээ. Бид энэ үлгэр жишээ гэгдсэн нийгэмд арай хамжааргатай хаалт шүүлттэйгээр л орох бсан юм. хэтэрхий сул чөлөөтэй задгай тавьсны хар гай нь энэ. нэгэнт нийгмийн сэтгэлзүй нь хордоод эхэлчихсэн бол үүнийг засаж заларуулах гэтэл бид дэндүү холдчихсон юм биш үү. Одоо энэ нийгэмд ар араасаа аллага хүчирхийлэл, авилга хээл хахууль гээд нийгмийн засрашгүй бусармаг муу муухай бүхэн яг л махны машинаар машиндаж бгаа мэт төрөн гарах нь дамжиггүй. үүнийг зогсоох ганц юм бол боловсрол, шашины гэгээрэл гэдгийг бодох цаг болжээ. Оросууд 10 жилийнхээ сургалтанд шашины боловсролыг оруулж өгснийг бид бодох хэрэгтэй.
Зарим сэтгэгдэл асуудлын голыг олоод хэлсэн бдаг. Гэхдээ дийлэнх сэтгэгдэл нь хүн доромжилсон янз бүрийн юм байдаг.
Өө хөөрхий хэдэн сайтуудаа киклээд эхэлсэн мю байхдаа. Гэхдээ үнэн шүү фэйсээр дүүрэн хар бараан мэдээллүүд тарж байна. Дандаа л үхэл хагацал шорон цагдаг хорих гэсэн юмнууд. Айдаа яанадаа.
Зөв санаа байна даа ёстой л дэмжмээр байна шүү
Mонголд зов юм нэг ч байхгvй нь харамсалтай
my point
Монголын ардчиллын номлогч баобар гэдэг хүн,-Ардчилсан нийгэмд ёс суртахуун гэсэн ойлголт байхгүй.Учир нь түүнийг хэмжих хэмжүүр байхгүй гэж номлосон юм.АН яг энэ номлолыг Монгол улсад шургалуулж одоо бид өдөр бүр, цаг тутам ёс суртахуунгүй элдэв үйлдлийн тухай уншиж үзэж байдаг болжээ.Энэ ардчилсан гээд байгаа нийгэм хуучин социализмаасаа долоон доор новшийн нийгэм байна.Ганцхан үнэт зүйлтэй.Тэр нь мөнгө.Ийм жорлонг ардчилсан гэж хэлэх нь ёстой зохихгүй байна.Бид ардчилсан нийгэмд бус харин дүр эсгэсэн хуурамч ардчилсан жорлонд ногоон батгана шиг өдөр хоног өнгөрөөж байна.