sonin.mn

Өчигдөр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайд Н.Тулга Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан Хоёрдугаар Элизабетэд бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Бүкенгемийн ордонд болсон уг уулзалтанд Монголын элчин сайд хэт хутга бүхий дээлээр гангарч очсон нь олны анхааралд өртөөд байна.

 Английн хатан хаан түүнийг ойрд уулзсан хамгийн загварлаг хүн хэмээн дүгнэсэн тухай Их Британийн “dailymail”-д бичжээ.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайд Н.Тулга нь Москвагийн их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн бөгөөд орос, англи, хятад хэлтэй. Өмнө нь Хятад, Сингапур улсад элчин сайдаар ажиллаж байсан ажээ.
Монголын улс төрийн хүрээнд ч  Н.Тулга сайдыг PR-ын мэдрэмж сайтай залуу юм хэмээн ам сайтай байгаа гэнэ.

М.Гал