НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 6 сарын 9-нд болж хуралдаанаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийг 5 чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах юм.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 535 орон сууцны барилга өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 210 барилгыг сайжруулан ашиглах боломжтой бол газар хөдлөлтөд тэсвэргүй 325 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөтөд оруулах шаардлагатай болсон байна.
Энэ асуудал нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэгдэн, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн хуучин барилгыг буулган шинээр барилгажуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн зөвлөмж гаргажээ.
Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааны журмын төслийг НЕТГ-аас боловсруулжээ.
Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү том ажил гэдгийг албаныхан онцолж байна. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх юм байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй, сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж чөлөөлөх үйл ажиллагаа явуулахаар журамд заажээ.
Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох юм байна. Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхаар журамд тусгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
Хотын тевийн А зэрэглэлийн газрыг дээрэмдэх телевлегее. Енеедер газар хедлелийн гамшгийг нарийн судалсан юм бараг байхгуй. Гадны хумуусийн амаар л буу халж байгаа. 3-4 давхар 80-ын тоосгон ханатай 40, 50 мянгатын барнууд шиг найдвартай байр ьараг байхгуй. УБ хотын тев хэсэг цэвдэгтэй газар тул ендер байшин барихад аюулын гамшиг ихтэй. Тууний оронд Харин давхар хоорондын хучилтыг нь яаж бетон болгохоо л бодвол дээр санагдах юм. Зардал бага, тэгээд ч хуучны гоё УБ. Даанч арчаагуй хумуусээс болоод УБ маань хот биш болсон дее.
Засгийн Газрын хамгийн түрүүнд хийх ажил бол байрны үнийн хөөсийг арилгах хэрэгтэй. Үнийн хөөсрөлийг буулгах маш олон аргыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгдүгээрт хотын төвийн хуучин барилгуудыг буулгаж оронд нь 9-16 давхар чанартай хямд барилга барих. Үүнийг барихын тулд иргэдтэй хатуу нөхцөлт гэрээ байгуулж амласан хугацаанд барилгыг чанартай барих дээр холбогдох яам болон улсаас хатуу хяналт тавих. Дээр нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон хэсгүүд дээр дэд бүтцийг нь улсын зардлаар шийдэж орон сууцны хороллуудыг барих Улс өөрөө захиалаад бүтээн байгулалтанд оролцооё гэж байгаа компаниудаар м2-ийг нь 1 саяаар зарахаар бариулж эхлэх, Казахстанд хямд өртөгтэй орон сууцны хороолол барих төслийг амжилттай хэрэгжүүлсэн Чехийн компаниар ам метр талбайн үнийг 550 ам.доллараас хэтрүүлэхгүй бариулах гээд үнэхээр сэтгэл зүтгэл гаргаад хийх юм бол байрны үнийн хөөс дорхноо замхрана бид ч гэсэн бүгд утаагүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ бүгдийн дараа байрны зээлийн санхүүжилтийг бий болговол маш зөв арга хэмжээ болж чадна. Мөн байр бөөнөөр нь авсан ченжүүд, үл хөдлөхийнхөн болоод барилгын компаниуд санаатайгаар үнийг хөөсрүүлж бэлэн баригдсан болоод хуучин байрыг бөөнөөр нь олноор авсан байдаг тул ипотекийн зээл олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Гэвч энэ ажлыг хийх сонирхол засгийн Газарт байхгүй, яагаад вэ гэвэл эд бүгд эндээс ашиг хүртэж байгаа болохоор. Зөвхөн мах, талх, байрны үнийг зууны шилдэг хулгайч луйварчин жонхуу баттулга атгаж зөвхөн эндээс жилдээ хамгийн багаар бодоход 100 миллиардыг цэвэр унагаж байгаа. Орон сууцжуулах ажлыг зөв зүйтэй зохион байгуулалттай хийж чадахгүй бол нийгмийг анги давхаргын хуваагдал илүү хүчтэй явагдаж, иргэд бүх насаараа аль нэг банк болон аль нэг төрийн эрх барьж буй нам женко лу. болд ажнай мак мэтийн олигархиуудын барьцаа болж улмаар иргэний дайн ч үүсэх аюултай. Дундаж давхарга бүрэн утгаараа хэзээ ч хүчирхэгжиж бий болж чадахгүй яагаад вэ гэвэл одоогийн хоногийн хоолоо залгуулж байгаа ядуу дундаж давхарга нэг шат дээшлэх гэж байтал түрүүний дурдсан олигархиууд луйварчид тэрнээс хэдэн шат илүү ахиж дэлхийн тэргүүлэх баячууд болж Монгол орныг гадныханд зараад арилж өгнө. Хий хоосон хошгиролтонд итгэлгүй уужуу ухаанаар хандаж зөв гарцыг олцгооё.