
МОСКВА. /Sputnik/. Сирийн шилжилтийн үеийн эхлэл болгож, Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг Саудын Арабын нийслэл Рияд хотод хуралдсан Сирийн сөрөг хүчнийхэн шаардаж, бичгээр мэдэгдэл хийсэн тухай эх сурвалж мэдээллээ.
2016 оны эхээр болох төлөвтэй байгаа, олон улсын зуучтай, Сирийн энхийн хэлэлцээний өмнө байр сууриа нэгтгэх зорилгоор Сирийн сөрөг хүчний талууд Рияд хотод яриа хэлцээ хийсэн байна.
“Шилжилтийн үеийн эхлэлд Асад болон түүний туслахууд эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэйг оролцогчид онцолсон” гэж мэдэгдэлд бичсэнийг эх сурвалж мэдээлсэн юм.
Мөн сөрөг хүчний талуудын хуралд оролцогчид Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэлд бичжээ.
Хуралд оролцогчдын төлөөллөөс бүрдсэн тусгай хороо Сирийн хууль ёсны эрх баригчидтай хэлэлцээ хийнэ гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Ням - 05 сарын 31,
2026
Сэтгэгдэл0
Yamar ch sorog hvchin baihgui zvgeer amerikuud gants Hoer hvn olj ireed delhiid siriin sorog hvchin geh hvmvvs baidagiig haruulah sonirholtoi bna. Bvgd ug ni deeremchid teoristuud sh dee.