Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш аймгуудын Засаг дарга нартай уулзана.
Энэ үеэр Ерөнхий сайд болон холбогдох яам агентлагийн удирдлагууд Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ үр дүнгийн гэрээ байгуулах юм.
Ерөнхий сайд энэ оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгохоор төлөвлөж байгаа аж. Иймд аймгуудын удирдлагуудад хандаж энэ тухайд дуулгах бөгөөд аливаа хууль тогтоомж зөрчсөн, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн удаа дараа мэдэгдэж буй. Иймд тэрбээр энэхүү саналаа баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд оруулж улмаар нийтэд зарлах гэнэ.
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Иргэний нисэхийн дарга нар Гүрэн дээд сургуульд тэрбум гаран төгрөг шилжүүлж нисэхийн нэг даргын дансанд 600 сая төгрөг байрны нөхцөл сайжруулна гэж шилжүүлсэн асуудлыг ингээд хав дарж нуухаар шийдсэн үү Ухнаа? Гүрэн дээд сургууль өөрийн чинь өмч үү?
Хүрэлсүхийн Засгийн Газар Гүрэн дээд сургуульд төрийн байгууллагуудыг хүмүүсээ сурга гэж тэрбум тэрбумаар мөнгө шилжүүл гэж шахдаг болсон байна...Гүрэн сургуулийн ханш нь нэг хүний 5 хоногийн сургалтын зардал 1900 доллар байдаг юм байна.. http://guren.edu.mn/mn 0 0 Хариулах авлигачин Ухна 202.21.106.162 саяхан Хүрэлсүхийн Засгийн Газар Гүрэн дээд сургуульд төрийн байгууллагуудыг хүмүүсээ сурга гэж тэрбум тэрбумаар мөнгө шилжүүл гэж шахдаг болсон байна...Гүрэн сургуулийн ханш нь нэг хүний 5 хоногийн сургалтын зардал 1900 доллар байдаг юм байна.. http://guren.edu.mn/mn