Сүүлийн нэг жилд манай улсын гадаадад ч дотоодод ч урьд өмнө байгаагүй маш олон эерэг сөрөг үзэгдэл бий болов. Эдгээрийг бүгдээрээ шахам мэддэг боловч “нэг нэгээр нь” үздэг учраас бүхэл зураглал гаргаж чадахгүй байх нь олонтаа. Түүнээс гадна манай дотоодод улс төрийн томоохон өөрчлөлт гарав. Үүнийг төр засгийг хараах буюу ерөөх аргаар дүгнэх боломжгүй. Харин ганцхан системийн анализ л бидэнд зөв дүгнэлт хийх боломж олгодог. Ингээд шинэ нөхцлийг товч авч үзье…
Эхлээд дэлхийн байдал…
Энэ талаар тэртээ тэргүй үй түмэн баримт нетээр дүүрэн байгаа болохоор олон тоо баримт дурдах шаардлагагүй. Дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал туйлын хүнд, дээрээс нь тодорхойгүй болжээ. Би саяхан болтол дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг ДБ, ОУВС болон төрөлжсөн мэдээллийн том том сүлжээнээс олж авдаг байв. Мэдээж хэрэг суурь үзэл баримтлалаасаа шалтгаалан дүгнэлт өөр өөр гарах, нэлээд зөрөх нь олонтаа боловч ямар ч гэсэн дүн багцаа, хандлага, чиг баримжаа олж чаддаг байлаа. Гэтэл энэ зунаас энэ нь боломжгүй болов. Шалтгаан нь корона вирусаас болсон эдийн засгийн хямрал…
ДБ, ОУВС болон том том төрөлжсөн сүлжээний мэдээлэл тэс хөндлөн зөрөх болж, дүгнэлтүүд баримжаагаа алдав. Түүнээс гадна эдгээр байгууллагууд эдийн засгийн прогнозоо байн байн, чингэхдээ их хэмжээгээр өөрчлөх болов.
Одоо корона вирусын 2 дахь давалгаа эхэлсэн нь тодорхой байна. Одоохондоо энэхүү 2 дахь давалгааны эдийн засгийн нөлөөллийн тухай прогноз алга. Гэвч прогнозтой прогнозгүй дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн нь нэгэнт тодорхой болжээ.
Үүний дээрээс дэлхийн том гүрнүүдийн худалдааны хориг, худалдааны дайн даамжирч, илт тодорхой сөргөлдөж дайсагнасан шинжтэй болов. Аюул түгшүүрийн голомт зэрэг зэрэг олноороо үүсч, том гүрнүүд илтэд зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж байна.
Ямар ч гэсэн дэлхийн эдийн засаг ойрын 3-5 жилд олигтой болно гэж горьдох нь бүтэшгүй санаа гэдэг нь тов тодорхой байна.
Энэ том үйл явцыг манайхан голдуу “Америкийн зөв, Хятадын буруу”, эсвэл үүний эсрэгээр гэх мэт ярьж дүгнэж байгаа нь дэндүү явцуу бөгөөд харалган үйлдэл мөн.
Зүгээр л нэг туйлт даяар систем эвдрэлд орж, дэлхийд шинээр ноёрхохын төлөө аварга өрсөлдөөн болж байна. Энэ нөхцөлд “буруу зөвөө” биднээр заалгадаг том гүрэн байхгүй л дээ…
ДБ, ОУВС зэрэг байгууллагууд байн байн санал зөвлөмж гаргаж, ядуу орнуудад олгох зээлийн хэмжээг нэмж байгаа боловч үр дүн нь харагдахгүй, харин дэлхийн эдийн засгийн байдал улам доройтсоор байна. Зарим улс орон “муу юманд” бэлтгэж хүнс тэжээлийн стратегийн нөөцөө базааж эхлэв.
Монгол яах бол ?
Мэдээж энэ нь Монголд нэн хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Саяхан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн УИХ-д тавьсан албан ёсны мэдээлэлд: “Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшиж, экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа” гэж дүгнэжээ.
Энэ бол 2020 оны эхний хагасын үзүүлэлт. Оны эцэс болоход агшилт хэдэн хувь болохыг хэн ч мэдэхгүй…
Энд дурдсан “9,7 хувийн агшилт” ч гэсэн үлэмж эргэлзээтэй. Үүнийг нотлоход маш амархан. Жишээлбэл короно вирус гарсантай холбогдон манай аялал жуулчлалын салбар “тэг” зогссоныг бүгд мэдэж байгаа. Гэтэл 2019 оны байдлаар аялал жуулчлалын салбар ДНБ-ний 6,48 %-ийг үйлдвэрлэж, 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашиг өгч байв. Энэ салбар бүхэлдээ унаснаас гадна түүнтэй холбоотой тээвэр, зоогийн газар, зочид буудал, нисэх, төмөр зам, үйлчилгээ г.м. бусад олон салбар дагаад унасан буюу тодорхой хэмжээгээр агшсан нь гарцаагүй. Наад зах нь Дарханы зам таг зогссон, Төв цэвэрлэх байгууламжийн ажил таг зогссон г.м олон ажил зогссон нь манай ДНБ-ний агшилтад нөлөөлөхгүй гэж үү ?!
ДНБ-ний 6,48%-ийг бүтээдэг аялал жуулчлалын салбар бүхэлдээ унасан байхад улсын ДНБ ердөө л 9,7 хувь агшсан нь ихэд эргэлзээтэй. Учир нь: 1. зөвхөн аялал жуулчлалын салбар ганцаараа унасан гэдэгт хэн ч үнэмшихгүй, 2. аялал жуулчлалтай холбоотой бусад салбар 3,2% (9,7 – 6,5) унаж “амжилттай” ажилласан байх ямар ч боломжгүй.
Мөн дээр дурдсан Монголбанкны илтгэлд: “төгрөгийн ханш америк долларын эсрэг 4% суларсан”, мөн “экспортын орлого 40-50% хүртэл тасарсан” гэж дүгнэжээ.
2019 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 93.4%-ийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байсан. 2020 оны эхний хагаст экспортын орлого 40-50% тасарсан бол үүнийг дагалдан манай ДНБ багцаагаар 30-40% агших ёстой. Эдийн засаг агшсан тоо, хувь дээр “зөв буруу”, “үнэн худал” гэж эцэс төгсгөлгүй маргах нь тэнэг бөгөөд утгагүй явдал.
Ямар ч гэсэн манай эдийн засгийн агшилт албан ёсоор мэдээлж байгаа 9,7%-иас хавьгүй илүү байгаа нь нэн тодорхой байна. Мөн манай статистик мэдээлэл үлэмж эргэлзээтэй, “зассан” худал тоо мэдээлж байна.
Энд “эдийн засгийн энэ их агшилтыг юугаар нөхөж байгаа вэ ?” гэсэн зүй ёсны бөгөөд нэн ноцтой асуулт гарна. Үлэмж ноцтой энэ асуултад Монголын төр засаг “нэмж өр тавих, зээл авах” гэж хариулж байна. Харин энэ бол үндсээрээ, язгуураараа буруу үйлдэл…
Дүгнэхэд учир бий
Мэдээж корона вирусыг У.Хүрэлсүхийн ЗГ гаргаагүй учраас эдийн засаг унасанд түүнийг дангаар нь буруутгах утгагүй. Ямар ч гэсэн эдийн засгийн өсөлт “ТЭГ” болсон бол үүнийг ЗГ-ийн буруу гэж үзэх ямар ч үндэс байхгүй. Харин хямралын эсрэг үр дүн ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал дээр ЗГ-ыг шүүмжилж болно.
Дэлхийн бараг бүх улс гүрнүүд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд “хямралын удирдлага” (crisis management) хэрэгжүүлж байгаа нь хэн бүхэнд тодорхой. Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон хямралын эсрэг арга хэмжээ авч байна. Энэ талаар маш олон хүн бичиж, ярьсан учраас би нэмж ярих нь илүүц. Хятадын “Жень минь жибао” сонинд гарсан ганцхан жишээ авъя:
Саяхан Хятадын Бээжин хотод бүх иргэддээ нэлээд их мөнгө бүхий (тоог мартжээ) ваучер тараажээ. Энэ ваучераар дэлгүүрээс юм худалдан авч болно, аялал зугаалгад зарцуулж болно, ресторан болон үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж болно, эмнэлгээр үйлчлүүлж болно, сургалт дамжаанд хамрагдаж болно г.м-ээр зааж өгчээ. Би үүнийг хальт уншаад: “Хямарч байхад чинь асар их мөнгө салхинд хийсгэдэг ямар тэнэг шаарууд вэ?” гэж эхлээд бодов. Цааш унштал 2 зүйл хоригложээ. Ваучерийн мөнгийг банкны хадгаламж болгон хав дарж болохгүй, мөн шинээр бизнес нээж болохгүй.
Хятадууд одоо байгаа эдийн засгийн болон бизнесийн салбаруудаа ядаж унагачихгүй байхын тулд бүх нийтээрээ дэмжиж байна. Одоо миний өмнөх дүгнэлт эрс өөрчлөгдөж “ямар ухаантай шаарууд вэ?” болж хувирав. Тийм байгаа биз дээ ?!
Гэхдээ Хятадын энэ туршлагыг манайд шууд авч хэрэглэхэд их түвэгтэй, манайд бараг таарахгүй боловч одоо байгаа эдийн засгаа тэтгэж буй санаа нь тун чухал гэж би хувьдаа дүгнэсэн.
Өрөнд бариулж өтөнд идэгдэх нь
Корона вирустэй холбоотой эдийн засгийн хямрал үүссэн нь мэдээж. Хэдий ийм боловч бүх юмыг корона руу чихээд байж боломгүй. Одоо зүгээр л сүүлийн 1 жилд гадаадаас авсан өр зээл, буцалтгүй тусламжийг жагсааж үзье. Дашрамд дурдахад энэ бол бүрэн жагсаалт биш гэдгийг онцлон дурдаж байна:
Энэ жил гадаадаас авсан зээл тусламж:
Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам доллар
Азийн хөгжлийн банкнаас нэмж авсан зээл 1,5 сая ам.доллар
3. ОУВС-аас зээл 99 сая ам доллар
4. Европын холбооны буцалтгүй тусламж 50.8 сая евро (59.7 сая ам.доллар)
5. Дэлхийн банкнаас 26.9 сая доллар
6. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж 1.2 тэрбум иен (9 сая 319 мян. ам доллар)
7. АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам доллар.
8. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зээл 200 мянган ам доллар.
9. Японы ЗГ-ын 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж
Үүний дээрээс нэмээд энэ 10 дугаар сард авахаар болсон зээл тусламж:
Олон улсын Хөгжлийн ассоциациас 20 сая ам.доллар.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая доллар
Европын Холбооноос 50,8 сая ам.доллар.
Японы Засгийн Газраас 25 тэрбум иен буюу 230 гаруй сая доллар.
Энд Хятадын өгсөн зээл, буцалтгүй тусламжийг тусгайлан авч үзэх ёстой:
2017 онд Хятадын тал ирэх 3 жилд Монгол Улсад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж өгнө гэж амласан. Ингээд Хятадаас 2018 онд 700 сая юань авч “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөлд зарцуулсан гэж ярьдаг. Харин гэр хороолол “сайжирсан” эсэхийг мэддэг хүн цөөн. 2018 онд 600 сая юань авч гаалийн шинэчлэлд зарцуулсан. Гааль “сайжирсан” эсэхийг би л лав хэлж мэдэхгүй.
Одоо 2020 онд үлдсэн 700 сая юанийн буцалтгүй тусламжийг авч байна. Үүний өмнөхөн 2019 онд БНХАУ-ын Засгийн газар манайд 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд үүний 300.0 сая ам.доллараар УБ хотын төв цэвэрлэх байгууламжийг барихаар эхлүүлснийг бүгд мэдэж байгаа. Түүнээс хойш 4 хүн Цэвэрлэх байгууламжид унаж үхснээс өөр мэдээ гарсангүй. Харин энэ оны 05 дугаар сард Төв цэвэрлэх байгууламж тэг зогссоныг мэдээлэв. Шалтгаан нь корона вирус…
Засгийн Газрын бондууд, түүний өр бол бүр талийгаад өгсөн:
Бондын өрийг байнга төлж тоо нь өөр өөр болж байгаа учраас мөнгөн дүнг ярихгүй, харин бондуудын нэрсийг жагсааж байна:
Сү.Батболдын “Евро бонд” 2011.12 сар
Н.Алтанхуягийн “Чингис бонд” 2012.10 сар
Н.Алтанхуягийн “Самурай бонд” 2013.12 сар
Ч.Сайханбилэгийн “Дим сам бонд” 2015.12 сар
Ч.Сайханбилэгийн “Мазаалай бонд” 2016.03 сар
Ж.Эрдэнэбатын “Хуралдай бонд” 2017.03 сар
У.Хүрэлсүхийн “Гэрэгэ бонд” 2017.10 сар
Ц.Хүрэлсүхийн “Номад бонд” 2020.09 сар.
Саяхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04 -2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өр барагдуулсан” гэж мэдээлэв. Энд бид манай ЗГ-ийн дарсан өрөө төгрөгөөр, шинээр авсан зээлээ доллараар мэдээлдэг “нохой занг” харж байна.
Миний багцаа тооцоогоор МУ шинээр авсан зээлээ бүгдийг нь хуучин өрөө дарахад зарцуулаад байх шиг, эсвэл хуучин өрөө түр хойшлуулж нэмж зээл авснаа өр дарсан гэж шаагаад байгаа ч юм шиг…
Одоо эрхэм уншигч Та бүхнээс хүсэх зүйл байна: Та дээр дурдсан шинээр авсан зээл тусламжийн нийлбэр хийгээд дарсан өрийн хэмжээг нэмж хасаад үзвэл манай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг багцаалж болно. Үүний дээрээс төсвийн асар их алдагдал (энэ бол бас л өр юм) болон төлөх ёстой бондын үлдэгдэл өрийг оруулан бодож чадвал Та өөрийгөө нэлээд шаггүй макро эдийн засагч болсон гэж үзэж болно. Мэдээж би хувьдаа тооцоог хэд хэдэн хувилбараар хийчихсэн. Гэхдээ Та өөрөө бодвол илүү сайн ойлголттой болно гэдэгт итгэж байна.
Гэвч Та яаж ч бодож гаргасан өөдрөг дүгнэлтэд хүрэхгүй. Харин Монголд “өөдрөг үзэлтэй” ганцхан хүн байгаа нь Монгол Улсын “хоёр дахь” Ерөнхий сайд Ч.Хүрэлбаатар. Гэхдээ энэхүү “хоёр дахь” гэсэн үгэнд би өөрөө ч эргэлзэж байна. Учир нь “нэг дэх үү, хоёр дахь уу” гэдгийг би мэдэхгүй байгаа учраас тэр…
Харин ойрын 2-3 жил дэлхийн эдийн засаг ч, манай эдийн засаг ч өөдлөхгүй гэдгийг баталгаатай хэлж чадах байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 10 дугаар сарын 21
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл0
eedee EHE 2 XYYK CH DEE NEG L DOGLON DOO.
Бүх улсын эдийн засаг хүнд байна. Яах аргагүй энэ 2 Хүүк хамгийн их санаа зовж байгаа. Ачаалал ч их байна. Дэлхийн бүх улс ямар нэгэн байдлаар КОРОНА-г давах нь маш чухал болоод байна.
Ганхуяг гуай минь өөдрөг л бай. Өөдөө дээшээ тэнгэр нарлуу ойрт Нэг их доошоо орорх гээд яахав Нөхцөл байдал ямар байх нь яахав
Onoogiin nohtsol baidald uls orniig avch yavah mash hetsuu. Jinhene hen ni hen be gedeg ni odoo l tanigdanadaa.
ДЭЛХИЙ Ч МОНГОЛ Ч ДАХИН ХУУЧИН ЯНЗАНДАА ОРОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГЭЭР НЭГ ДЭМИЙ ТЭНЭДЭГ ЦАГ ДУУССАН БИДЭНД ВИЗ ӨГДӨГ УЛС БАРАГ ОЛДОХГҮЙ.ИЙМД МОНГОЛЧУУД БОЛСОН БОЛООГҮЙ БҮГДИЙГ ЭХ ОРОНДОО ҮЛДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БНА.ЭКСПОРТОО НЭМЭХ Ч ЧУХАЛ ХАЛАМЖАА ЯЛАНГУЯА ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БАГАСГАЖ БОЛОХГҮЙ НЬ Ч ЧУХАЛ.БҮХ ЭРҮҮЛ ХҮН ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ ЦАГ ИРЛЭЭ.СУДЛААЧ ГАНХУЯГ МАШ САЙН БИЧДЭГ . ТАНЫГ ДЭМЖИЖ БНА ТАСРАЛТГҮЙ БИЧЭЭРЭЙ .ТА МОНГОЛ ЭХ ОРОНДОО МАШ ТОМ ТУС БОЛЖ БАЙГАА.ЦАГ ХУГАЦАА ТАНД ДҮН ТАВИНА. ТРОЛЛУУД БОЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ ТУЛ ТА БҮҮ ТОО.
Zuitei sanal neg bna
Za saihan heljee...hymraltai deer nemegdeed dain bolchihgui bol tolgoi shiiree idej baigaad davah biz ee
Юун ойрын 2-3 жил. Хүрэлсүх 4-12 жилийн дотор цаашдын хөгжлийнхөө суурийг нь л дөнгөж тавьж магад гэсэн. Ийм гоё "өөдрөг" үзэлтэй бай л даа Ганаа ах аа. Та тэр үед бараг зуу насалж зургаадай таягаа тулсан үглээ өвгөн байх нь байна шүү дээ.
Улс орны хэтийн бодлого, төлөвлөлтийг яаж хийдгийг би дэндүү сайн мэднэ. Энэ талын судалгаа шинжилгээ одоо ч байхгүй. Ийм байхад өөдрөг байтугай, зүгээр ч ярих боломжгүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
Бас нэг зүйл асууя ах аа. Энэ 12 жилийн дотор дараалаад 3 удаагийн сонгуульд нүдээ аньж шүдээ зуугаад л энхрий хайрт МАН-даа саналаа өгөөд байх уу? Хүрэлсүх сайд маань дандаа ерөнхий сайд, ерөнхийлөгч, улсын хаан хэвээрээ байхгүй дунд завсар гарчихвал нөгөө 12 жил нь хойшоо сунаад 20, 30 жил болчих уу?
Асуудал 4-12 жил гэж интервалтай заасанд байгаа юм. Үүнийг 4 жилд хийнэ гэж ойлгож ч болно, эсвэл 12 жилийн дараа хийнэ гэж ч ойлгож болно. Хэрэв удаан хугацааны том бодлого бол тооцоо судалгаа, хийсэн загвараа үзүүлэх ёстой. Хэрэв байхгүй бол худлаа л гэсэн үг болно доо... Судлаач Х.Д.Ганхуяг...
Yakhav dee delkhiin baidal mash khetsuy baikhad uls ornoo ingeed avch yavaa ni sain bn.
Шинжлэх ухаанд "ингэж авч явах" гэсэн ямар ч ойлголт байдаггүй. Улс орон өртэй юу өргүй юу, эдийн засаг өсч байгаа юу, уруудаж байгаа юу гэдгийг л үнэлдэг юм. Чи өөрийнхөө гэр орныг "ингэж авч явж" болно, харин улс орныг "ингэж авч явж" болохгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ха ха ха Ёстой цэцэн үг цээжинд гэдэг мэргэн хэлжээ.
Yaj avch yvaad bgaaiin??? Or taivad uu? Kkkk Tenegt l dee Mal mini
70 жил босгосноо нураасан улс дахиад хэзээ ч босохгvй ээ! Ардчиллын буян.
Монгол улсыг өр рүү чирж оруулсан хүн бол Н.Алтанхуяг шүү тэр Чингис,Самуурай гм бондын мөнгийг ам доллароор оруулж ирээд төгрөг хэвлээд ханшийг 600.төгрөгөөр унагаж олж ирсэн доллараа зарсанаас болж Монголын ЭЗ 17%-н өсөлт шууд унаад одооч өндийж чадахгүй ба.Энэ өрнөөс хойш өрийг Өрөөр дарсаар өнөөдрийг хүрлээ.Энд Хүрэбаатар сайдын явуулж байгаа өрийн эсрэг бодлого үнэхээр чамлалттай байна. Хамгийн эхлээд төсвийг хоосон хоноод ч хамаагүй алдагдалгүй болгох ёстой!!!Үүнийг хийж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй???
Хүрэлсүхийн өр дарсан гэж мэдээлээд бгаа мөртлөө ЗГ н өр буурахгүй өсөөд бгааг ойлгохгүй бгаа. Хятадууд ваучер тарааж бгаа нь Японыг дуурайж бгаа хэрэг. Япончууд 8 сараас дотоодын аяллын зардлыг 50% бууруулж урамшуулж эхэлсэн, тэнд амьдардаг монголчууд аялах шиг л болж бнаа
Ч.Хүрэлбаатар бол монголын дотоодын дайсан гэмээр ямар ч байсан дандаа монголыг хорлох, монголоос завших, монголчуудыг басамжлах маягийн юм яриад зогсож байдаг коммунизмын үлдэгдэл этгээд монголын сан хөмрөг санхүүг улирдаад сууж байж байж болохгүй санагдана. Хүрэлсүх өөрөө том залилагч хулгайч коммунист дээрэмчин болохоор яаж ч чаддаггүй байх л даа. Коммунистуудаа гэж хөгийн новшнууд асар их гай тарих юм даа.
Delhiin ediin zasag sergeh tiishee yavaad ehelsen shuu. Mongol sistemiin sudlaach maani baingiin pessimist uvchinduu idegdeed "shalchiivaa" hoo. Bur "culture" bolchihoj.Tom gurenuud ertnees beldsen "havhand" (trap) GENEDEED orchihson ch suuri hundaament saitai uchir gaigui b.Mun hetersen erh chuluu, uunees uudeltei zah zambaraagui baidal zergiig Esreg Tal ni sn ashiglajee gesen sursun bazaa mayagiin argumentaar Taniig tasar uguisgej bn daa.Harin ch
Harin ch Esreg Tal ni uuruu hohirch b. Horjoontoi Sumaa arai ert harvachihaj. Also together, along with other countries, tiny Mongolia is keeping its own tough mongolian ARROWS deep in its QUIVER. Khurelbaatar should be CREDITED bigly and enormously, although he is not a good enough financier. He is a win-win actor, not a lose-lose talent.Plus Huuk is an excellent, rare STRATEGIST with lots of tactics to keep the country and his political Party UNDIVIDED before the 100th Anniversary.
Хүрэлсүх эдийн засгийн тухай ямар ч ойлголт байхгүй. Дээр үед казинод л тоглож байснаас өөрөөр мөнгөтэй нэг их харицаж яваагүй хүн. Багцаагаар л туугаад байх шиг. Уг н эдийн засаг мэддэг хүн л ерөнхий сайд хийвэл сайн.
1 buduuleg, horjoontoi sumand humruud, nuraad unachihdag delhii ch gej uy baihav. Jijighen Mongol maani ch dajgui l b. Zasvar, uurchlult, reformuud harin ch shiidemgii hiigdej b. Ujgirsan uchraas hund b. Tsoo shine Said Nariig tomilj chadlaa.Tom er zorig shuu.Harin ene shinkovuud mash sn zutgeh heregtei.Covid 19-iin ued tur tomilogdsonoo bainga sanaj yav. Muu baival doroo halagdana gedeg shine PROCEDURE, shine STANDARD, shine setgehui,shine soel uilchilj bgaa shoo.
Сёмпёрнар
Сёмпёрнар