ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь өрсөлдөгч Жо Байденыг сонгуульд ялсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд таамагласныг шүүмжлээд, санал хураалтын үеэр Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж мэдэгдэв. Үүнээс өмнө Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийг зөрчсөнийг харуулах зорилгоор “томоохон зарга мэдүүлнэ” гэж мэдэгдсэн юм.
“Хуурамч мэдээлэл хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад байнга Жо Байден Ерөнхийлөгч болно гэж үздэг юм бэ. Тэр бүү хэл тэд 2020 оны сонгуулиар манай агуу Үндсэн хуулийг хэчнээн ноцтой зөрчсөнийг манай талд харуулах боломж олгохгүй байна. Үүнд бид бэлдэж байгаа. Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ.
Америкийн удирдагчийн хэлснээр, маш олон ажиглагчийг санал тоолох газраас "хөөсөн" бол, Ардчилсан намынхан олон сая саналын хуудсыг "сольсон" байна.
“Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй хүмүүс шуудангаар авсан хуурамч санал хураалтын дүнг хүчин төгөлдөр үлдээж болохгүй. Дэлхий нийт харж байна!” гэж Трамп цохон тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон боловч сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байна. Зарим муж улсуудад санал тоолох ажил үргэлжилсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденд ялалтыг өгч байна. “Fox News” телевизээр мэдээлснээр, тэрбээр сонгогчдын коллегийн гишүүдээс авах шаардлагатай 290 саналыг авсан бол Трамп 232 санал авчээ.
Байден сонгуульд ялснаа хэдийнээ зарласан. Түүнд олон улс орны төр, засгийн тэргүүн нар баяр хүргэсэн юм. Харин Трамп сонгууль дуусах болоогүй байгааг мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр Цагаан ордонд хоёр дахь удаагаа үлдэхгүй байж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сүүлийн үед америкийн ардчилагчид даяар эзэрхийлэн түрэмгийлэгчдийн бүлэглэл ерөнхийлөгч Трампын талынхан руу элдвээр гүтгэн гүжирдсэн дайралтууд хийж өшөөгөө авахаар улайрч байгааг одоо хүн бүр харж сонсож ажиглаж байна. Америкийн хуурамч ардчилагчид, тэдний ард зогсож байгаа банк-санхүүгийн мафи бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хувьчлан авсан бүлэглэл эдгээ ор үндэслэлгүй гүжир гүтгэлгүүддээ америк иргэдээ цаашилбал дэлхийн олон нийтийг аажмаар дасгаж бүр үнэмшүүлэхээр тархи угааж үнэн хэрэг дээрээ мэдээллээр хүчирхийлж байгаа юм.
ЯГ ҮНЭН!!! ИЙМ Л ЮМ БОЛЖ БГАА... 199ЭЭД ОНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ЯАХ ГЭЖ ХУВЬЧИЛЖ АВСНЫ ЗОРИЛГО ЭНЭ ШҮҮ ДЭЭ!!! 30 ЖИЛ ХУЛХИДУУЛЖ БГААГА Ч ОЙЛГОХГҮЙ ЯВАА ҮХЭРМОНГОЛЧУУДАД ЯАЖ БОДИТ ҮНЭНИЙГ МЭДҮҮЛЭХ ВЭ???!!
Gaigvi zargach owgon garah ne gehdee tuushtai baih heregtei amjilt hvsie
Лавтай луйварджээ. Ардчилал гэж чухам хэнд ашигтай вэ гэдгийг улам ойлгуулсаар лл...
Үл Үзэгдэх гарны мөн чанар нь ийм "хасах" хариу гардаг, оффшор хулгай луйврыг л тэжээдэг ОНОЛ. Онол үзэл суртлыг нь зөвшөөрч Ардчиллыг нь дэмжээд, хулгайлахыг нь жигшээд үр дүнгүй тэмцэл хийхээ зогсооё!!! Жич: Хүнийг нь бус тогтолцоог эсэргүүцэж бга, өөрчлөн шинэчлэл зайлшгүй!!! Тиймээс яадаг блаа ч дэмжихгүй!!!
huuramch zuils garsan bol ter chigtee l hudal huurach songuuli yavagddaj dee
gedgiig medehgui hun delhiid tsuun bolson, Mongold harin tsuungui yumuudaa !
АНУ ардчилсан улс. Үгүйсгэх арга байхгүй.
энэ мэтийн эргүү попуудын эрин үе төгсгөлрүүгээ явж байна
Энэ трамп гэж ёстой сонин хүн шүү арьс өнгөний үзэлтэн дээр нь зөрүүд ямар ч уос төрийн мэдлэггүй хамт ажиллахад тун хэцүү гэсэн хурдан тэтгэвэртээ гараад яваад өгөөсэй
Монгол биш ямар! Тагнуул цагдаа Монголтой адилхан ажлахгүй луйвар хийсэн бол дор нь гаргаад ирнэ одоогоор трамп ямар ч батлах нотлох баримтгүй мөртлөө худал сүлшээ үсчүүлээд бга энийг сонсдог хүн одоо тун цөөн болсон