Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Уг зөвлөмжөөр цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон юм. Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих боломжтой юу сэдвээр эдийн засагч, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн байр суурийг хүргэж байна.
О.Амартүвшин: Ерөнхийлөгчийн саналыг даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр
-МҮХАҮТ-ын зүгээс хатуу хөл хорионы үед эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг удирдах санал боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нөхцөл байдал шинэ зүйл биш. Өнгөрсөн хавраас бид шаардлагатай бүх судалгааг хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг маш тодорхой гаргаж өгч байгаа. Харамсалтай нь Засгийн газар хөл хорио тогтоохдоо цаана нь учирч байгаа бодит эрсдэл тухайлбал, иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, бизнесээ авч үлдэх боломжийг үлдээх нөхцлийг маш хангалтгүй бодолцож байна. Тиймээс цар тахлын хоёр, гурав дахь давалгаа гэж ярьж байгаа одоо үед бид өмнөхөөсөө ямар туршлага, сургамж авсан бэ. Үүнд үндэслээд эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр судалгаа, тооцоонд үндэслэсэн саналууд гаргасан байгаа. Нөгөөтэйгүүр, бид Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Иргэдийг хоол хүнсний суурь хэрэгцээгээр хангах, нөгөө талаар дотоодын аж ахуйн нэгжүүд хэдий болтол сул зогсолт хийх нь тодорхойгүй байгаа ийм нөхцөлд даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр. Засгийн газрын зүгээс энэ саналыг зөв буруу гэж шүүхээсээ илүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гарц, гаргалгаа олох хэрэгтэй. Ирэх жилийн төсөвт бараг дөрвөн их наяд төгрөгийн бүтээн байгуулалт, музей, соёлын төв, хөшөө дурсгал барихад төсөвлөсөн. Үүнээс нь царцааж болохыг нь орхиод иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг нь хамгаалахад зориулмаар байна. Энэ бол “гэртээ бай” гэж дүрэмдэх биш идэх хоол, түрээс, төлбөртөө санаа зовохгүйгээр гэртээ байх нөхцлийг нь хангах тухай юм.
Хуульч, судлаач Д.Тэгшбаяр: Мөнгөгүй байсан ч эх үүсвэр гаргаж хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг
-Хямралын үед өрх бүрийн эдийн засаг хүнд байна. Одоогоор Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжих боломжтой юу гэвэл боломжтой. Мөнгө байхгүй байсан ч байлгах нь Засгийн газрын үүрэг. Манайх хэдийгээр дотооддоо COVID-19-ийг алдалгүй 11 сар болсон ч эдийн засгаа дэмжих, эрсдэлийн удирдлагын бодлогоо тодорхойлохдоо яг дотооддоо тархаад хөл хорих үед авах системтэй арга хэмжээг тодорхойлоогүй байсан. Олон улсын санхүүжүүлэгчдээс эдийн засгийг дэмжих нэрээр 560 гаруй сая ам.доллар авчихаад зорилтот арга хэмжээндээ зарцуулаагүй музей, хөшөөнд зарсан нь үнэн шүү дээ. Дэлхийн бүх улс энэ үед өрх гэр бүл, иргэд, бизнесээ дэмжиж татвараас чөлөөлж зарим тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, бэлэн мөнгө тараасан. Хятадад бизнес эрхлэгчдээ дэмжиж таван жилийн татварын чөлөөлөлт үзүүлэхээр боллоо. Манайх 10 сарын турш бизнесээ боомилж, юу ч хийгээгүй өдий хүрсэн.Уг нь ийм хөл хорионы үеийг тооцоолж, бүтэн жилээр баялаг бүтээгчдээ чардайлгах нь буруу байсан. Хэдийгээр хэдэн талаас нь хэлсэн ч дуугүй өнгөрсөн. Олон улсын байгуулагуудад тусламж, зээл авахдаа хэнтэй гэрээлснээ мөн цаад эздийг нь гэрээгээ бүхэлд нь ил болгох амлалт өгөөд санхүүжилт авсан.
Тухайлбал, тавдугаар сарын сүүлд ОУВС-гаас авсан 98 сая ам.долларын зарцуулалт ил болоогүй. Яагаад энэ үед иргэдээ дэмжих арга хэмжээ аваагүй вэ гэвэл санхүүжилтийн зарцуулалттай шууд холбоотой. Халамжийн бодлогыг дэмждэггүй ч ийм үед дэмжих нь цагаа олно.
“Монголий Вояж” компанийн захирал С.Алтантуяа: Ерөнхийлөгчийн санал өрхөөр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого
-Ерөнхийлөгчийн оруулсан санал бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүддийн өмнөөс хийсэн маш сайн санал. Төр ард түмнээ бодож байгаа бол тэднийг цалинжуулж, ажил олгодог аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Дэлхийн улс орны жишиг юуны өмнө улс орноо нуруундаа үүрээд зүтгэж яваа бизнес эрхлэгчдээ нэгдүгээрт дэмждэг. Тэд ард түмэндээ буцалтгүй тусламж хандив болгон дор хаяж хүн бүрт 1000 ам.доллор хандивласан. Нөгөөтэйгүүр Монголын бизнес эрхлэгчид болон аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санал хүсэлт гэвэл нэгдүгээрт, аж ахнуйн нэгжүүдэд ажилчдаа хадгалж үлдэхийн тулд өмнө нь өгч байсан 200 мянган төгрөгийг сар бүр үргэлжлүүлэн олгох, хоёрдугаарт, НДШ-ийг хилийн хорио цээр цуцлах хүртэл хугацаагаар чөлөөлөх. Гуравдугаарт,үйл ажиллагаа нь зогсоогүй байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын, үл хөдлөхийн төлбөр, ашиг орлогын татвар болон бусад үйл ажиллагааны ашиглалтын зардалцахилгаанаар халаалтаа шийдэж ажиллаж байгаа жуулчны бааз, зочид буудал, амралтын газрын цахилгааны төлбөрийг хойшлуулах. Мөн хотын татвар гэх мэт бусад олон татаас, шимтгэлээс чөлөөлөх хэрэгтэй байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд ажилчдын банк, ББСБ, ломбардаас зээлсэн зээлийн хүүг нэг жилээр хойшлуулж тэдэнд шалгуур үзүүлэлт багатай бага хувийн хүүтэй урт хугацааны зээл олгох нэн чухал хэрэгтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Оюунгэрэл: Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж
-Миний хувьд хэрэгжих боломжтой. Учир нь төсөвт асар их үр дүн, үр өгөөж, ашиг багатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал батлагдсан.
Эмнэлгээс бусад барилга байгууламжийн зардлыг танах хэрэгтэй. Мөн бусад машин, тоног төхөөрөмж шинэчлэх зардлууд ч байгаа. Бэлэн мөнгө гэхээсээ ваучер нь бүр үр дүнтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих том боломж.
Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж. Иргэд халаалт дулаан эрчим хүч, усны мөнгөө төлж болно. Иргэдийн амьдрал хүндэрч байна шүү дээ.Өдрийн орлогоороо амиа тээж яваа олон хүн байгаа. Түрээсийн байранд амьдардаг, түрээсийн лангуу, байр ашиглаж амь зууж яваа ч хүн олон бий.
Эдийн засагч Ч.Батсайхан: Банкинд хэвтэх амьгүй мөнгө эргэлтэд орох байсан
-Банкинд хэвтэх амьгүй мөнгийг амь оруулж эргэлтэд оруулахын тулд иргэддээ тарааж өгөхөд юу нь буруу байх билээ. Өрхүүдэд тараасан мөнгө байшин барилга, хөшөө дурсгалд зарцуулагдахгүй. Хоол унд, цахилгаан, байрны мөнгө, НӨАТ-т төлөгдөж татвар болж эргэлтэд орсноор жижиг, дунд бизнес эрхлэгчид эргэлдэх мөнгөтэй болно биз дээ. Эс бөгөөс хэдэн эрх мэдэлтэн тэр мөнгийг өөр зориулалтаар өөрсөддөө ашигтай эргэлтэд оруулна шүү дээ. Харин зээл тусламжийг их бүтээн байгуулалтад шат шаттай оруулах хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Zygeer l huviin ambitsiar handaad bgaan bish uu. Neg talaasaa zov ch yum shig bolovch. Nogoo talaas no bodvol irgedeer damjuulan zasgiin mongiig AAN kompaniud avah zalit arga. Oorsdoo bayalag buteej baij mongoo oloh estoi sh dee. neg esondoo chanargui buteegdhuunee zasgiin demjlegteigeer irgeddee shahah dald sanaa ch gej helj bolno.
Монголын худалдагдсан эдийн засагчидын бодит царай. Ийм эдийн засагч худал цолтой хөлдүүснүүд их байгаа юм чинь улс орон ингэж ядуу байх бол гарцаагүй. Ард түмнээсээ тэнэг ерөнхийлөгч мөн тэнэг эдийн засагчид байх жишээтэй. Женко Баттулга Солнгост байсан бол идэж ууснаараа бол аль хэдийн шоронд орчих байсан. Эдийн засагч нэртэй худал аргаар цол авсан бааснуудыг дагаж байдаг хөлдүүс вээ.
Төмөр замын мөнгө байсансан бол ч
Зөв зөв. Халамж биш цус сэлбэлт гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хүрэлбаатарын яриагаар бол хүүхдэд өгч буй 100 мянга хангалттай гээд жилээр бодоод ярих юм. Өөрөө 100 мянгаар амьдраад болоод байдаг юм болов уу. Эсвэл хөл хориогоо цуцлаад ажил амьдралын хийлгэ. Тэгээд тэсч үлдэх нь үлдээд явцгаая.
Ямар ч юанд мөнгө эргэж байвал эдийн засгийн доройтолд ордоггүй юм
Женко арьс ширний комплекст улсаас авсан мөнгөө өг.
Дараагийн сонгуулиар Баттулга улиран сонгогдох хэрэгтэй.Хүрэлсүхийг яасан ч гаргаж болохгүй шүү.Хүрэлсүхтэй холбооотой ууж идсэн хулгай хийсэн баримт материалыг цуглуул.Мөнгө битгий хайрла..
Юун нэр дэвших? Жанхууг нэн даруй төмөр замын болон бусад хэргээр ял өгч шоронд хийж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
Өө бүр хандиваар орж ирсэн мөнгийг хөшөө дурсгал руу хийгээ юу алдгийм байна. Иргэд бидэнд ирсэн мөнгө шүү дээ уул нь. Хөшөөнд арай гадаадаас хандивлаагүй байлгүй дээ Хүмүүсээ
Trolliin armi idevhtei ajillaj baigaam bnaa.
Muu novshnuud uhej dald oroosoi ter Jonkhuu Battulgataigaa
Хариуцлагыг нь хүлээхгүйгээс хойш яасан ч яадаг юм гэж Монголд хандах эрх Оросын хүргэнд байхгүй. Женко харин халааснаасаа гаргавал шоу биш ажил болно.
800 м төг-ийн эрхийн бичиг, 200 м төг өрх бүрт тараах нь зөв шийдвэр. Иргэд мөнгөгүй бол хичнээн юм хийгээд хэрэггүй биздээ. Төрийн албаныхан болоод малчид гайгүй ээ. Амь амьдарлаа өөрсдөө залгуулдаг хүмүүст ма хүнд тусаж байгаа. Төрийн сүлд маань ивээх байлгүй гэж 10 сар тэслээ.
Тэгээд 500 000 нь мах импексийн багц, 300 000 нь талх чихэрийн багцийг ав гэж үү! Энийг мөнгө угаах гэх үү юу гэхэв!
Улс төржсөн төсвөө эргэн засч нэгд, иргэдийн амьжиргааг дэмжих, хоёрт, иргэдээрээ дамжуулж аж ахуйн нэгжээ дэмжих ийм чухал арга хэмжээ авахыг монгол улсын ерөнхийлөгч санал санаачлага гаргасан нь маш зөв юм. Үүнийг хэрэгжүүлэхийг засгийн газар үгүйсгэсэн нь дэндүү харалган бодлого юм даа.
Өлсөөд байна
Хуульч, судлаач Д.Тэгшбаяр: Мөнгөгүй байсан ч эх үүсвэр гаргаж хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэнэ үү. Энэ авгайгаа мөнгөгүй байсан ч хоол олж ирж гэдэг новш юм биш үү. Гэр бүлдээ мөнгөгүй байсан хоол олж ир гэдэг новшууд энэ мэтээс эхлээд байдаг юм байна.
Genkogiin trolluud jigd sain ajillaj bainaa!
Ерөнхийлөгчийн санао зөв бсан Өрхийн амжиргаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн. чухал санал юм шүү засгийн газар мөнгө гаргах боломж бий яагаад хүсэхгүй байгааг ойлгосонгүй өрхийн амжиргаа үндэсний үылдвэрлэл хүндэрч бна шүү дээ
Эх оронч сэтгэлгээ зайлшгүй байх ёстой .Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ
ийм кощунственый хагалан бутаргасан эдийн засагт хохиролтой уриа лоозон хэрэгүй ээ корон вирус дөрвөн жил үргэлжилнэ хүн бүр хоолтой байх аргыг одооноос бодож төлөвлөх хэрэгтэй ямар ч бизнес худалдаа байхгүй болно хотын борчуул малтай малчдын хот суурины холбоог хамтран амидрах хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй ширүүн юм болж мэднэ шүү хүнс хоол орос европоос орж ирдэг боомт гарц орцыг тохитой суурин болгох алтанбулагт орсын хүнсний дэлгүүрүүд нээх сүхбаатар ххотоос алтанбулаг хүртэл хар зам ачаа тээвэр зорчигчдын төмөр замыг алтанбулаг хүртэл явахаар зохион байгуулах хэрэгтэй
mungu hevleed ugch bolno. ugaas ediin zasag ih agshsan baigaa ued infliyatsi usuhgui.
Horlogch
Сонгуулийн бодлого явагдаж дан дэмжигч нарынх нь сэтгэгдэлийг оруулж дээ.ард түмний саналыг төсвийн мөнгөөр худалдаж авах гэсэн далд санаа явж бх шиг бна доо.тэрнээс маниусыга нэг их бодоогүй л бх.
Манай эдийн засагчид дэлхийд байхгүй ховор толгойтой хүмүүс шүү. Айлаар бодоод үзье. 7 хүүхэдтэй эцэг, эх хоёр. Аав, ээж нь, нэг хүү, хоёр охин нь ажил хийж амьдрал залгуулна. Үлдсэн нэг охин нь эрхийн тэнэг, нөгөө нь өрх толгойлсон эмэгтэй, нэг хүү нь залхуу учраас ажил хийхийг хэзээ ч хүсдэггүй, нөгөө хүү нь архичин. Гаднаас нэр төрөө гутаан байж 1 сая төгрөг зээлнэ. Талд нь ч хүрэхгүй мөнгөөр хэд хоног аргацаана. Үлдсэнийг нь нөгөө залхуу, архичин, эрх хүүхдүүд нь эцэг, эхээ дээрэлхэж, хулгайлж аваад бүгдийг дашийн шог болгоно. Дахиад өрөнд орох уу? Өгөх хүн байх уу?
Засгийн газар олигтой шийдэл хэлсэнгүй.??? Бүх эрсдэлээ банк болон ББСБ нуруун дээр хүчээр тулгаад хаячлаа.Ингэлээ гээд эдийн засагт урт хугацаанд хохиролтой.Банк санхүүгийн систем дордуул эдийн засаг утгаараа унана. Монгол банк 3.2 их наяд төгрөг хэвлээд бүх ард иргэддээ нэг нэг саяаар тараагаад энэ бүх асуудлыг хэл амгүй жигд шийдчих хэрэгтэй байна. Тэгсэн бол үнэхээр бүх асуудал шийдэгдэнэ.Төр ч татвараа гүйцэт төвлөрүүлээд энэ бүх асуудлын ард эрсдэлгүй гарах байлаа. Ноднингоос хойш эдийн засагт мөнгөний эргэлт байхгүй болсон.Борц биш ган болсон байгаа. Монгол банкны мэдээллээр инфляц саяхан 1.7 байсан бол одоо 2.4 байх шиг байна. Худалдан авалт маш муу байна.Эдийн засаг огцом муудлаа. Гадаад төлбөр тооцоо 1.6 тэрбум долларын ашигтай гарсан ийм нөхцөл байдалтай байхад вальютын ханшинд огцом нөлөөлөхгүй. ЗОРИГТОЙ МӨНГӨӨ ХЭВЛЭЭД ХУРДАН ТАРАА.
Зөв ш дээ. Дэмжинэ. Мөнгөөөр архи тамхи авахгүй л бол болоо.
Бэлэн мөнгө тараах л юм бол доллар 10.000, талх 5000 болж чиний гар дээр авсан мөнгө чинь цаас болно. Хойшид гарах үр дүн, сургамжийг сайн бод. Монголыг дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ, 3-рт жагсдаг Япон, Европын орнуудттай харьцуулах нь өөрөө утгагүй. Яг өнөөдрийн нөхцөлд ямар ч тэнэг хүн бэлэн мөнгө хэрэгтэй л гэж хэлнэ. Гэвч зөвхөн ганцхан удаад бэлэн мөнгө тараагаад өвчин арилж, бизнес хэвийн байдалдаа орох уу гэдэг асуудал байна. Дээрээс нь яг ард биднийг хооронд нь хэрэлдүүлээд байгаа энэ бэлэн мөнгө нь байна уу? Энэ бэлэн мөнгийг нөгөө л татвар төлөгчдийн мөнгөнөөс авч өгнө. Өөрөөр хэлбэл таны нэг кармааанаас аваад нөгөө кармаанд чинь тэр мөнгийг хийнэ гэсэн үг. Улсыг хоосолсон МАНАН-гийнхан сүүлийн 30 жилд Монгол улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг ард иргэдэд зориулах гэж байгаа бол дэмжинэ. Тэрнээс биш татвар төлөгчдийн мөнгийг өөрийн нэр төр алдар хүндийг өргөж дахин сонгуульд гарах арга хэрэгсэл болгож ашиглах, өөрийн мэдлийн үйлдвэр, компанийг дэмжих зүйлд зориулах г
Улсыг хоосолсон МАНАН-гийнхан сүүлийн 30 жилд Монгол улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг ард иргэдэд зориулах гэж байгаа бол дэмжинэ. Тэрнээс биш татвар төлөгчдийн мөнгийг өөрийн нэр төр алдар хүндийг өргөж дахин сонгуульд гарах арга хэрэгсэл болгож ашиглах, өөрийн мэдлийн үйлдвэр, компанийг дэмжих зүйлд зориулах гэж байгааг хэрхэвч дэмжихгүй. Асуудлыг өргөн цар хүрээтэй харж өвчнийг ч дарах, хажуугаар ажлын байрыг дэмжих, ажилгүй иргэдээ дэмжих, бүх хүн бүрт хүрсэн бодлогыг УИХ, Засгийн Газар явуулах ёстой л гэж хэлээд байгаа юм. Цөвүүн багт бэрх ухаан сийлнэ!!!
gandan xiid emzeg bulegt tuslaacheee
Энэ засгийн үнэн царай л тэр. Тэд намын хэмжээнд сэтгэхээс Монгол улс орны ирээдүйн төлөө огт бодохгүй. Хүсэх ч үгүй. Сэтгэл ч зүтгэл ч мэдлэг чадвар чбайхгүй. Хүрэлсүх бол ротын захиоагч, Хүрэлбаатар байгууллагын л нябо болохоос төрийн зүтгэлтэн биш
Тодорхой хэмжээнээс дээш хадгаламжтай гаруудад мөнгө өгөөд хэрэггүй. Тэндээсээ аваад амьдар. Мөнгө өгөхөөр нөгөө хүчирхийлэлд баахан хүүхдүүд өртөө бас. Болох юм их байна аа
Oyutnuudaa huduu gert ni hariulaachee!!! Ulsgulun bolvol irgenii dain bolno!!! Bolgoomjil!!! Turgen arga hemjee avaachee!!!
Гадаад орнуудаас коронатай тэмцнээ гээд 560 сая ам доллар буюу 1.6 их наяд төг цохичихсон байх нь. Тэгээд нутагтаа баахан барилга бариад л. Арай л хүйтэн сэтгэлтэй юм биш үү. Төрийн албаныхан болон малчдаас бусад өрхүүдэд 1 сая төг тусламж үзүүлэх боломж баймаар. Сэтгэл алга даа.
Тэр олон соёлын ордон, тэрбумуудын хөшөөгөө больж ухаалаг, айл өрх, хүүхэд хөгшин, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжсэн төсвийг элдэв цавчаа оруулахгүй хийх хэрэгтэй.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.
100000 tugrug sariin daraa duuschihna, zambaraagaa aldsan uniin usultiig nasaaraa l tuluh bolno. irgeded ali ni hojootoi yum buu med.