сонин mn
ЛОНДОН. /Reuters/. “YouTube” Ерөнхийлөгч Дональд Трампын дүрс бичлэгээ байршуулах эрхэд тавьсан хязгаарлалтыг сунгажээ.
Вашингтон хотод эсэргүүцэл дэгдсэнтэй холбоотойгоор “YouTube” ерөнхийлөгчийн хаягаа ашиглах эрхийг нь өмнө нь хязгаарласан юм. Хүчирхийлэл дэгдэж болзошгүй хэвээр байгаа учир хоригийг хамгийн багадаа долоо хоногоор сунгах шийдвэрийг гаргасан байна.
Эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан Д.Трампын “Facebook”, “Instagram”, “Twitter” зэрэг хэд хэдэн нийгмийн сүлжээний хаягийг түр хугацаанд хаажээ. Удалгүй дүрэм журмыг нь зөрчсөнөөс гадна эмх замбараагүй байдалд өдөөн турхирч болзошгүй байгаатай нь холбогдуулан ерөнхийлөгчийн хаягийг бүрмөсөн хааж буйгаа “Twitter” мэдэгдсэн юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг