сонин mn
Сүүлийн гучаад жилд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурав шиг эвтэй найртай ажилласан ҮАБЗ лав байхгүй.
Өөрсдөө нуудаггүй, бүр ил тод мэдэгддэг. Бас тэдний хамтран хэрэгжүүлсэн акц, бүтээн байгуулалтаас харагддаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эрхийг нь зөрчсөн эмч нарын асуудлаас болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсон. Огцрох болсон шалтгаанаа УИХ дээр тайлбарлах үеэрээ Ерөнхийлөгчтэй холбоотой ноцтой мэдэгдлүүдийг хийсэн.  Харин Ерөнхийлөгч үүний эсрэг мэдэгдэл хийж, ҮАБЗ-ийн гишүүд эвтэй хэвээр байгаа гэсэн. Юутай ч 2017 оноос хойш маш ойр шадарлаж, ажиллаж ирсэн Х.Батгулга, У.Хүрэлсүх хоёр энд хүрээд зам салж буй нь тодорхой болж байна.
 
 
 
Учир нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрохоо мэдэгдсэний орой тэд уулзжээ. Гэвч яриа нийлэлгүй, эрчүүдийн аргаар шийдэж, нударга зөрүүлээд авсан гэх “жиг жуг” улс төрийн хүрээнд яригдаж байна. 
 
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин