Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурваас нь 1-3 төрлийн бодис илэрсэн. Улсын харцага Б.Бат-Орших ямар нэгэн тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрсэн бол улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байж, цаашлаад олон нийтийн хэрэгсэл ашиглан ард түмнээс уучлалт гуйсан билээ. Мөн Баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийг ёсчлон дагахаа илэрхийлэхийн сацуу 2021 онд болох ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах хүсэлтэй байгаагаа сэм мэдэгдсэн байдаг. Нэг ёсондоо хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсч буйгаа зальжин аргаар зарласан.
Харин бөхөд хайртай ард түмэн тэднийг “Шударга байна, шинэ жишиг тогтоолоо” хэмээн магтан сайшаах нь холгүй өмгөөлж, хамгаалав. Өмнөх наадмуудаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрэхэд хэзээ ч хамгаалж байгаагүй, харин үгийн муухайгаар хэлдэг байсныг тод санаж байгаа биз.
Ард түмний аманд орсон уу, эсвэл “дээрээс” даалгавар авсан уу, бүү мэд. Ямартай ч допинг илэрсэн гурван бөхийн барилдах эрхийг 11 сараар хасч, цол, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргажээ. Улмаар Баяр наадмын комисст саналаа хүргүүлсэн байна. “Допингийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхийг ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдахыг нь харахыг хүссэн үзэгч олон байгаа учир барилдах эрхийг 11 сараар хасах нь зүйтэй” гэж Бөхийн салбар хорооноос үзэж байгаа аж. Үндэсний бөхийн салбар хороо 10 гишүүнтэй хуралдсанаас гурван хүн дээрх саналыг эсэргүүцэж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж, хошууч генерал Ш.Лхачинжав тэргүүтэй долоон хүн барилдах эрхийг 11 сараар хасахыг дэмжжээ. МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 11 сараар хасна гэдэг дэндүү хөнгөдсөн шийтгэл.
Аливаа спортод улс төр хутгалдахаар ийм зүйл болж байгаа юм. Магадгүй дээд албан тушаалтнууд үүрэг, чиглэл өгсөн. байхыг үгүйсгэхгүй. Тиймээс шударга л байх хэрэгтэй. Хоёр жилээр хасах хэрэгтэй.
Дэлхийд санаатай болон санамсаргүй хэрэглэсэн гэх нэр томъёолол байдаггүй. Допинг хэрэглэсэн бөхөд шийтгэл оноохдоо ялгавартай хандвал цаашид муу жишиг тогтоно. Бусах бөх үүнтэй барьцахгүй үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр мөн “АТГ-ынхан сайн ажиллаж байгаа. Удахгүй шалгаж дуусахаар допингийн асуудал нэг тийш шийдэгдэх байх. Спортын хөгжлийг спортынхон л тодорхойлно. Түүнээс биш улстөрчид хутгалдаад ирэхээр жонхууруулж байна. Үндэсний бөхийн салбар хороог татан буулгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн.
Бөхийн салбар хорооноос гаргасан саналыг Баяр наадмын комисс дэмжвэл шударга ёс гажуудсаны хамгийн тод жишээ болно. Улсын аварга Э.Оюунболд хоёр шатны шүүхээр явсны эцэст барилдах эрхээ сэргээлгэж, цаашлаад аварга цолтойгоо үлдээд дээд шүүхэд давж заалдсан. Харин шүүхээр яваагүй начин Д.Цэрэнтогтох барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан бөгөөд шүүхдэлцэж яваагүйнхээ төлөө хохироод үлдэж байна. Шүүхээр явсан нь хождог юм бол бөхчүүдээс допинг илрэх бүрд шүүхийн хаалга татаад байвал ямар вэ. Бөхчүүд амжилт гаргахын төлөө хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн хэрэглэдэг эм хэрэглэсэн болохыг Ц.Магалжав тэргүүн яриандаа дурдаад өнгөрсөн. Энэ үнэн бол тухайн бөх санаандгүй байдлаар бус санаатайгаар допинг хэрэглэсэн гэсэн үг. Допинг хэрэглэсэн бөхчүүд буруугаа ухаарсан ч тэднийг зөвтгөж, шийтгэлийг нь багасгадаг байж таарахгүй. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар ямар ч шийтгэлийг хүлээж авна гэсэн учраас барилдах эрхийг нь хоёр жилээр хасахад гомдол мэдүүлэхгүй нь лавтай.
Ерөөсөө бөхийн асуудлыг бөхчүүд, бөхийн холбоо нь өөрсдөө шийдэг. Бөхийн салбар хороог бүрмөсөн татан буулгаж, Монголын үндэсний бөхийн холбоо хэмээх төрийн бус байгууллага нь Баяр наадмын комисстой шууд харьцаж байхаар журамлаж болох юм. Эс бөгөөс эрх мэдэлтэн, мяндагтнууд доод албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгч, шударга ёсны гажуудал тогтоох гээд байна. Ийм хардлага төрөхүйц мэдэгдлийг МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Дарга нарын хамсаатан гэгдэх бөхчүүдэд хөнгөн шийтгэл оногдуулж, татлаагүй залуусыг хохироодог жишгийг халж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд оногдуулах шийтгэлээ жигд болгоё. Шударга байя, дарга нар аа. Шударга байж чадахгүй бол спорттой хутгалдаж, нэр хүндийг нь унагах хэрэггүй. Үндэсний спорт жамаараа л хөгжиг.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Тэнэг хэдэн бөхчүүдээс төр, засаг н айгаад доог, тохуу болоод яваад байх юмаа. Барилдах эрхийг н 3жил хасахад л журманд орох асуудал шүү дээ! Ямар ч хүндрэлгүй шийдэгдэх асуудал...
Өөрөө дөрвөн хүнд допинг хэрэглэчихээд Баруун аймгуудын ард түмнүүдийг ялладаг орос Хэнтийн Оюунболд хэргээ хүлээгээгүй бол хүн биш Батсуурь нэг хөнгөн допингийн ангилалд орсон эм хэрэглэснээ хүлээсэн.Хуулинд хэргээ хүлээж буруугаа ухамсарласныг хөнгөн шийтгэж хүлээгүйг нь хүндрүүлэх нөхцөл гэж авч үзэн чанга шийтгэдэг нь Дэлхийн жишиг.
зээл ялгаварлал , тэтгэвэр , бөх , албан тушаал , хахуул , хүүхний хонго , АВЛИГА - МӨНГӨ цөм ЯЛГАВАРЛАл ... болдогсон бол энэ ТӨР , ШҮҮХ сөнөөн устгахсан ...
Допинг дотроо олон янз байдгаас зарим хүнд допингууд хар тамхины төрөлд ч ордог. Тэгэхээр шийтгэлүүд ч янз бүр. Монгол хэрэв бөхөө спортын төвшинд хөгжүүлэх гэж байгаа бол шинжилгээ шийтгэл ч Олон улсын жишгээр байх ёстой. Яс үндэс нутаг орноор ард түмнийг турхирч доромжлох бол Баруунд хамгийн хүнд гэмт хэрэгт ордог. "The Zero tolerance to hate crime pledge" гэж Англосаксон,Эх газрын хуулиудад аль алинд нь үйлчилдэг юм. Монголчуудыг хагалж устгаж ирсэн Орос расизм одоо Монголд дуусах ёстой.
Buh nasaar ni barildah erhiin hasah heregtei zarim sergeeshuud 3-4 zil bied uldedeg jun 11 sar naadah teneguuder mongol boh dutahgui shuu dee
хувь хүнд зориулж шийдвэр гаргадагаа болих хэрэгтэй алдаа гаргасан л бол адилхан арга хэмжээ авах хэрэгтэй юун 100 жил вэ үүнийг хохь нь гэдэг юм даа
Хийсэн бол адил шийтгэл өгөх хэрэгтэй. Ялгаварлаж болохгүй. Шудрага байгаа ч.
Хийсэн бол адил шийтгэл өгөх хэрэгтэй. Ялгаварлаж болохгүй. Шудрага байгаа ч.
Допинг хэрэглэсэн бөхтэй барилдаж байгаа бөхчүүд уг бөхтэй барилдахаас гадна бас допингтой барилдаад байгаа юм л даа. Өсөхбаяр дархан аварга Сүхбатад унаад байсан юм биш Допинг д унаад байсан байдаг.
ХЭН ЮУ ИДЭЖ УУЖ БАЙГААГ МЭДЭХ БОЛОИЖГҮЙ ТУЛ БҮГД ТЭР ЭМИЙГ НЬ ХЭРЭГЛЭЭД ОЛОН ГАЛЗУУ БӨХЧҮҮДИЙГ УРАЛЦУУЛВАЛ ҮЗҮҮШТЭЙ ГОЁ ЮМ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ
Mongol boch bol mergejliin eh sport bish .Mongoliin ard tumnii eh naadam. Zahiin er hun 1 davaand garch boldog bas turuulj boldog undesnii eh ard tumnii naadam. Ene saihan ulamjlalaa Solongosiin neg jijighen labrotart daatgaad taltsaj hereldeh hend heregtei be ? hend ashigtai be ?
хасах ёстой бол хас бтсын хороо даргалаад суух нь эмэгнэлтэй түүх болж байна даа ухаантнууд минь батсуурь гэж хэн бэ болиоч монгол хүмүүсээ жалга довны үзлээсээ сал ерөнхий сайдын хамаа байх нь ладлий байхгүй шүү дээ дэлхийтэй цуг байя
спортын байгуулагыг удирдах ёс зүй энэ хүнд алга үнэн зөвд хүрэх зам бидэнд байна есайд юу ч биш шүү дээ ухаараач түмэн олон минь
Үндэсний бөхийн салбар хороо гэдэг нь яам салбарын төлөөллөөс бүрдэнэ.Цагдаа нь цагдаагийн бөхөө , БХЯ -ны төлөөлөл нь өөрийн бөхөө гэхчлэн хамагаалаад, Хилийн цэргийн хүн бас өөриййн бөхөө хамгаалах жишээтэйгээр, дээр бас аймаг, жалга довын үзэл ороод ийм тэнэг санал тавьж байгаа бололтой.Баяр наадмын комисс нь арай ч хүлээж авахгүй байлгүй дээ.
ккк. Одоо Монголчуудыг хагалж доромжил ирсэн Төв Хэнтийнх бол допинг хэрэглээд гачин царайлан гүйж болно болох нь л дээ.
Бөхчүүдийг допингийн хөнгөн хүнд агиллаар шийтгэл ногдуулах нь бодит байдалд яг нийцнэ. Хамгийн дээд хүнд 4 төрлийн бодис илэрсэн бөхийг 1буюу 2 төрлийн бопингийн бодис илэрсэнтэй адилан шийтгэж болохгүй.
Энэ чинь харваас болих найруулгатай драмм л байна шүү дээ. Өмнө нь БатОрших Пүрэвсайхан Даш нарыг барилдуулахгүй яасын бэ ???. Шүүхийн шийдвэртэй, наадмаар бус явцын шинжилгээгээр гээд хүндэтгэх олон шалтгаан байсаар атал 2 жил цэхийтэл хассан. Гэтэл төр засаг, шүүхтэй энэ тэртэйгээ нэг муу гүзээтэй бөхчүүд Батсуурь 11 сар, Оюунболд 1 жил (ядаж нэг жил байж болноо доо 11 сар шүү хошин шогынхонч ийм болих хошин шог жүжиг найруулахгүй шүү) бууж өгч ард түмнийг тэнэг мэт санаж басамжлан доромжилж байгаа чинь юу болж байгаа юм бэ.
спортынхорооны дарга хүн допинг хэрэглэх нь зөв шүү
битгий хүний бичсэн зүйлийг уотгаад байлдаа батсуурийг дарга байлгаё ичээч жалга довныхон
спорт хорооны дарга допингчон батсуурь аваргаа ичээчта нар гүйцэд шийтгээч юун дарга
Допинг ижил шийтгэл оногдуулхан зөв. Гэхдээ 1 төрлийн бодис бага хэмжээгээр илэрхэд, 4 төрлийн бодис илэрхэд оногдуулах шиытгэл ижил байж болохгүй. Хэддүгээр бүлгийн ямар бодис ямар хэмжээгээр илэрсэнээс шалтгаалаад ямар шийтгэл оногдуулах ёстойг нарийвчилсан журам байвал зохино.
Ард түмнийг бүү хагалж бай Зүгээр нийгмийн хүнд хэцүү сайн сайхныг олонд түгээж болохгүй юу Ингэхэд Батсуурь аваргаас хичнээн төрлийн жинхэнэ сэргээш илэрсэн үү тэр хүнээс айсандаа бөхчүүд нь гөлөг болоод байгаа юм биш үү
Бөх нэртэй пиздануудыг дор хаяж 3 жилээр эрхийн хасаж өгсөн цол албан тушаалаа эргүүлж аваач Батсуурь лаларыг Сүлдийн даргаас зайлуул Нямбаяраа шудрага царайлаад бдаг хаана бна
zow shde adilhan baih hergtei
ard tumen gj hucahaa boli ta nariin setgegdel niit ard tumniig toloolokhgui
2 ЖИЛЭЭР ХАСАХ НЬ ЗӨВ.ЗАРИМ НЬ 2 ЖИЛЭЭР.ЗАРИМ 11 САРААР гэдэг нь ёрөөсөө буруу.Тогтсоон журмыг ялгавартай хнрэглэж болохгүй.Шудрага бай.Манайд энэ л үгүйлэгдсэн хэвээр.