Ингэж хэллээ гээд юу нь буруудаа аж. Үнэн юм чинь. Японы үндэсний бөхийн төрөл сүмог сүүлийн 20 гаруй жил Монголын хүчитнүүд л толгойлж ирлээ шүү дээ. Сүмогийн түүхнээ 68 дахь аварга Асашоерюү Д.Дагвадоржоос эхлээд Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Харүмофүжи Д.Бямбадорж гээд л архайлцаад гарч ирсэн. Энэ завсар 72 дахь аваргаар Японы ганц найдвар гэгдэж байсан Кисеносато л төрсөн. Үнэнийг хэлэхэд үе үеийн монгол аваргуудтай тэр л хааяа өгөө аваатай олон жил барилдсаныг үнэлж бүгд дэмжиж түүнд аварга гэдэг цолыг өгье дөө гэж л өгсөн дөө. Харин аварга цол хүртээд тэр түрүүлэх байтугай нэг удаа ч олигтой барилдаагүй дэвжээнээс буусан нь бас нэг үнэн. Тэгвэл дээрх монгол аваргууд доод тал нь 5-6 түрүүлчихсэн байдаг.
Хакүхо гэхэд 44 түрүү авч онцгой амжилтын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр сүмогийн аваргуудын түүхийг дахин монголчууд үргэлжлүүлж байна.
2017 оноос хойш аварга цолтон төрөөгүй байсан бол Хэсэй эриний анхны ёкозүнагаар мөн л монгол сүмоч тодорлоо. Тэгэх байтлаа сүмогийн түүхийг бүр сонин хуудсаар баяжуулав. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолтой барилдаж байгаад хүнд гэмтлийн улмаас цолоо алдаж жонидан хүртэл зиндаа буураад богинохон хугацаанд дээд зиндаандаа эргэн ирж аварга цол хүртсэн анхны сүмоч болов.
Тэгээд одоо энэ намрын тэмцээн буюу Аки башёг тэргүүлэн барилдаж байна. Китанофүжигийн хэлснээр энэ башёд түүнийг зогсоох хүн байхгүй бололтой. Их аварга Хакүхо эзгүй. Түүний дэвжээний бөхчүүдээс “Сovid-19” илэрч дэвжээгээрээ Аки башёг өнжиж байгаа юм билээ. Өнгөрсөн ням гарагт тэмцээн эхлэхэд нэг л содон өнгө харагдсан нь Тэрүнофүжи онцгой байна лээ. Тэр эхний өдөр хамгийн хүнд жинтэй. Бас бяртай гэгддэг энэ башёд комүсүби цолтой зодоглож буй Ичиножёо А.Ичинноровтой учраа таарахдаа түүнийг яг л хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг дөнгөж барьц аваад л түлхчихнэ лээ. Аварга цолтонтой хэн үзэлцэх ёстой вэ гэвэл озекинууд. Гэтэл озеки Шёодай, Такикейшёо нар тэмцээний эхний өдрөө залуучуудад уначихлаа. Тэд тун сулбагар харагдана лээ. Харин секиваке Митакаүми болон Хүктофүжи нар гайгүй байна уу даа гэмээр. Гэхдээ тэдэнд Тэрүнофүжиг зогсоох хүч байхгүй биз. Цагтаа озеки байсан Такиясү комүсүби цолтой боссон. Даанч томчуудын дайсан болоод байгаа Вакататакигийн барилдааны хурдыг гүйцэлгүй сөхөрчихнө билээ.
Аки башёгийн дээд зиндаанд найман монгол сүмоч барилдаж байгаагаас Ичиножёо,Чиёошома болон дээд зиндаанд анхны барилдаанаа хийсэн Миторюү С.Төрболд нараас бусад нь эхний даваагаа авсан. Хоошёорюү С.Бямбасүрэн гэхэд озеки Шёодайг гурав дахиа давсан бол магиширагийн хоёроос боссон Кирибияма Лхагвасүрэн секиваке Мэссейг төвөггүйхэн дэвжээнээс гаргачихна лээ. Тамаваши Г.Мөнх-Оргил чансаагаа тун хурдан ахиулж хэр бөх болох вэ гэдгээ шалгуулах үедээ яваа залуу бөх Котоновакад ёстой л “хичээл заана” гээчийг үзүүлж өөрийгөө огт хариагүйг харуулав. Ийнхүү Аки башёд монгол сүмочид тун гялалзтал барилдах янзтай намрын тэмцээнийг эхлүүллээ.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Mongolchuud uursdiigee magtahdaa garguud sain daa.
MGL chuud bna uu Sumod odoo eren bvgd JAP irgen bolchihson biz dee
Mongoldoo irtsgee
arxi l bitgii uu
Ганэрдэнийг дэмийртэл нь алгадаж байгаад Даваажаргал аварга нэг ч уналгуйгээр 45 дахь туруугээ авч Аатай аваргын хуу болохоо харуулсандаа, дээрхи юм бичигч Надмид Минь
Даваажаргалын сдгаар ярьдаг байсан аав нь Монголчуудыг Завханыхан завхай, Алтайнхан халтар, Дөрвөдүүд хүн биш, Хөвсгөлийнхөн хөлдүү, Архангайнхан танк хүлдэг, Булганыхан будилаантай, Говийнхон цус ойртсон гэж нэр хоч анх өгөн цоллосон нь одоо ч Төв Хэнтийнхний заримынх нь амны уншлага хэвээрээ байгаа. Монголчуудыг дов жалгаар доромжилдог байсан сда уншиж архидаад эр хүн болчихдог хүний өөрийнх нь хүү нь Төв аймгаа байчихаад бүүр Монголыг даваад явчихдаг л юм билээ.
Увсынхан алдарт Монхбат аваргад атаархаж ухэхдээ янз бурийн зуйл оорсдоо зохиож Худал ярьдаг, Монхбат аварга бол Баянмонхийн дэргэд хуний хайлан байсан, гундуугуй аварга
Мөнгөний төлөө явж байгаа Японы хязгаарлагдмал хүрээний сумочид хэнд ер нь хамаатай юм.
Мөнхбатын хүчээр гарч ирсэн Бат Эрдэнэ аваргын их шавь Оюунболд Увс баруун аймгийнхан Хадаа аваргыг хоролсон шигээ намайг хоролсон гэж яс хаясан.Уг үндэс нь явж явж нөгөөх л Даваажаргалын архичин аав гэдгийг хэн ч ойлгож байгаа. Хадбаатар нь харин үнэндээ 2 хүчин хийснээс сүүлийнх нь бүүр Герман хүүхэн байсан. Тэгж яривал Хадбаатар Төв аймгийн наадам дээр Мөнхбатын архийг уугаад үхсэн. Герман хүүхэн,Мөнхбатын архи хоёр холилдоод Увсын ард түмэн болдог нь сонин.
Mongolchyyd aa!!ta nariig baryyn zyyn geed hoorondoo daitaj baihad eh oron chini yah ni siidgyi bolchhood bnaa!ta nar arhia baga yy?....eh orniihoo telee chadah byhnee hiij doroitson ediin zasag ernees yaj garah be?....l gej bodojzgoo,ene ta nariin yarij helj baigaa sig bol?hol yabahaargyi bolj dee!!!!
Зассс.Сумо сонирхдог оркууд өөхөн бөмбөгнүүдтэйгээ таарчихсан.
Монголчууд нутаг усаараа талцаад байх хэмжээний зөрчилд идэгдсэн орон биш.Цөөн хэдэн хүн л ямагт хооронд нь яс хаяж байх юм.Тийм л бие биеэ үзэж чаддаггүй юм бол үндэсний бөх барилдахаа больчих л доо!