sonin.mn

5-р сарын 14-ний өдөр Японы биологийн дайны судалгааны мэргэжилтэн, Шига анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нэр хүндэт профессор Кацуо Нишияма зэрэг хүмүүсийн хүсэлтээр, Японы Үндэсний архиваас Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн "Рунзи 1644-р анги", "Бөзи 8604-р анги", "Бөзи 8609-р анги”-н хадгалж байсан нэрсийн жагсаалтыг анх удаа олон нийтэд нээлттэй үзүүлжээ. 


Хадгалж үлдсэн нэрсийн жагсаалт нь тухайн үеийн Японы цэргийн ангийн гишүүдийн овог нэр, төрсөн он сар өдөр, өрхийн бүртгэл, эрхэлсэн ажил алба, цэргийн төрөл зүйл зэрэг мэдээллийг хамарсан архивын баримт бичгүүд юм.


Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны үеэр, Япон цэрэг Хятадад биологийн дайныг олон удаа явуулж, Хятадын ард түмэнд асар их хохирол учруулсан гэнэ. Японы армийн биологийн дайны ангиудын дунд нэр цуутай 731-р ангиас гадна, зүүн хойд нутагт байрладаг Квантуны армийн 100-р анги, Бээжинд байрладаг 1855-р анги, Наньжинд байрладаг "Рунзи 1644-р анги", Гуанжөүнд байрладаг “Бөзи 8604-р ангиуд байсан ажээ.


Г.Бямба