sonin.mn

5-р сарын 12-нд БРИКС-ийн дарга орон Бразил улс эдийн засаг, худалдааны харилцааны бүлгийн хэлтэс болон товчооны түвшинд тусгай видео хурал хийж, АНУ-ын ганц талын "харилцан тэгш татвар"-аас үүдэлтэй дэлхийн худалдааны хурцадмал байдалд анхаарлаа төвлөрүүлж, олон талт худалдааны тогтолцоог дэмжих, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг хамтран эсэргүүцэх талаар гүнзгий яриа хэлэлцээ хийв.


Хятадын тал хурал дээр илэрхийлэхдээ, Америкийн саяхан нэвтрүүлсэн "харилцан тэгш тариф" гэгдэх бодлого нь ДХБ-ын үндсэн зарчмуудыг зөрчиж, олон талт худалдааны тогтолцоог сүйтгээд зогсохгүй, бүх улс орны хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож, тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжлийн үндсэн эрхийг хассан байна. Хятад улс БРИКС-ийн гишүүн орнуудтай хамтран ажиллаж, Америкийн ганц талын арга хэмжээ дэлхийн худалдааны дэг журамд үзүүлж буй нөлөөллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авч, олон талт худалдааны тогтолцоо болон чөлөөт худалдааг дэмжиж, дэлхийн хөгжилд илүү эерэг энерги болон итгэл найдварыг оруулах болно. Өнөөгийн нөхцөлд, БРИКС-ийн орнууд худалдааг хязгаарлах арга хэмжээ хэрэглэхээс татгалзаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, бүх талуудын аж ахуйн нэгж болон хүмүүст илүү их ашиг тус бий болгохыг Хятад улс уриалж байна гэжээ.