sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод Шиньжэ 1-р болон 2-р нүүрсний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Жилд 8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 26.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай энэ төсөл нь ӨМӨЗО-ны “14-р 5 жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй чухал төсөл гэнэ. 2024 онд Өвөр Монголын нүүрсний олборлолт 1.3 тэрбум тоннд хүрч, 8.6%-иар өссөн бол энэ оны эхний улиралд 330 сая тонн хүрч, 1.9%-иар нэмэгдэн, Хятад улсад тэргүүлжээ.