sonin.mn

2025 оны үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармагийг БНХАУ-ын Үндэсний хурал үзэсгэлэнгийн төв болон Шөүган цэцэрлэгт хүрээлэнгийн бүс гэсэн хоёр газарт зэрэг зохион байгуулах гэж байснаа одоо зөвхөн Шөүган цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар боллоо. Шөүган цэцэрлэгт хүрээлэнгийн 3 квадрат км талбай бүхий бүсийн аж үйлдвэрийн үлдэгдэл өвийн үзэмж байдлын өвөрмөц давуу талыг сайтар ашиглаж, орон зайн төлөвлөлтийг сайжруулж, үйлчилгээний худалдааны өвөрмөц ажиллагааг зохион байгуулна. 


Бээжин хотын Худалдааны товчооны намын удирдлагын бүлгийн гишүүн, Бээжингийн олон улсын үйлчилгээний худалдааны хэрэг эрхлэх төвийн захирал Жао Чижөү хэлэхдээ, энэ удаагийн үзэсгэлэн яармагаас эхлэн жил бүрийн 9-р сарын хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол нээлтээ хийх бөгөөд үзэсгэлэн яармаг 5 хоног үргэлжилнэ. Эхний гурван өдөр нь мэргэжлийн үзэгчдийн өдөр, сүүлийн хоёр өдөр нь олон нийтийн нээлттэй өдөр байх болно. Үүний зэрэгцээ дэлхийн үйлчилгээний худалдааны дээд хэмжээний чуулга уулзалтыг цаашид ч өндөр түвшинд зохион байгуулна. 2025 оны дэлхийн үйлчилгээний худалдааны дээд хэмжээний чуулга уулзалтыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Худалдааны яам, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулах бөгөөд 9-р сарын 10-ны үдээс өмнө зохион байгуулахаар төлөвлөж байна гэв.