ХТРТ Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран эмхэтгэсэн ITU-R BT.2550 "5G сүлжээнд суурилсан аудио видео контент үйлдвэрлэх, дамжуулахад зориулсан хэрэглээний хувилбарууд ба гол технологиуд” гэсэн санал болгосон тайланг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын вэб сайтад (https://www.itu.int/pub/02RE-5) албан ёсоор нийтэлжээ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай:
"Энэ нь ХТРТ олон улсын радио телевизийн технологийн стандартын салбарт бас нэгэн томоохон ахиц гаргасныг харуулж байна. Энэ нь ХТРТ-ийн нийтэлсэн 6 дахь хэт өндөр нарийвчлалын тухай Олон улсын цахилгаан холбооны байгууллагын техникийн стандарт юм. ХТРТ-ийн технологи нь дэлхийн хэт өндөр нарийвчлалтай үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн стандартын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болон дэмжлэг болсон юм.
Хэт өндөр нарийвчлалтай үйлдвэрлэлийн салбарт ХТРТ-ийн нийтэлсэн Олон улсын цахилгааны холбооны байгууллагын техникийн стандартын тоо дэлхийд эхний эгнээд орж байна." гэсэн байна.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0