sonin.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хаалтын ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.


Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч хурандаа Г.Одбаяр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав болон Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд, дипломат ажилтнууд, төслийн хүрээнд шаталсан сургалтад хамрагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 цэргийн алба хаагч оролцлоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо анх удаа хамтран хэрэгжүүлсэн төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үйлс бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр талууд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн юм. Төслийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Словени Улсад жендэрийн мэргэшүүлэх сургалтад 11 дүгээр сарын 18-28-ны өдрүүдэд хамрагдсан билээ. Энэхүү төсөл нь Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын жендэрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан олон улсын ажиллагаанд үр дүнтэй оролцох чадамжийг нэмэгдүүлэх зорилготой.


May be an image of 8 people and text

May be an image of 10 people, dais and text

Төслийн хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь манай Зэвсэгт хүчний олон талт үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд Зэвсэгт хүчний удирдлага энэ асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирснийг цохон тэмдэглэв. Монгол Улс, Европын холбоо хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн "Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид" төсөл үр дүнтэй бөгөөд цэргийн алба хаагчид хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, нийгмийн салбартаа эрх тэгш байдал, ёс зүй, хүмүүнлэг байдлаараа манлайлахад чухал ажил байсныг дурдлаа.


May be an image of 7 people and dais

Мөн тэрээр энэхүү төсөлд хамрагдсан цэргийн алба хаагчдынхаа оролцоотойгоор Зэвсэгт хүчний жендэр хариуцсан 80 гаруй албан тушаалтнуудын "Жендэрийн мэдрэмжтэй Зэвсэгт хүчин" сэдэвт арга зүйн цугларалт, "Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжье" форум, гамшиг, эрүүл мэндийн салбарынхныг хамруулсан жендэрийн сургалт, Зэвсэгт хүчний удирдах түвшний 200 гаруй офицерт зориулсан жендэрийн бодлого, төлөвлөлтийн сургалт зэргийг зохион байгуулсныг онцолж, бодит үр дүнтэй төслийг хамтран хэрэгжүүлсэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Словени Улсын Батлан хамгаалах яам бусад албаныханд талархал дэвшүүлье гэсэн юм. Төгсгөлд нь тэрээр "Монголын энхийг сахиулагчид Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын энхийн ажиллагаанд нөлөө бүхий, хариуцлагатай оролцогч болох сууриа улам бэхжүүлж, жендэрийн тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэх чадвартай, үлгэр жишээ хүчин гэдгээ энэ төслөөр дамжуулан нотоллоо. Энэхүү ололт нь зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг дээшлүүлсэн онцгой үр дүн байлаа.” хэмээн мэдэгдэв.


May be an image of 10 people

May be an image of 9 people and dais

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ "Төслийн үр дүн нь зөвхөн дотоодод жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг дэмжсэнээр зогсохгүй, Монголын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын тавцанд улам бүр бататгах, тэдний мэргэжлийн чадвар, манлайллыг дэлхий дахинд үнэлүүлэх чухал алхам боллоо. Монголын энхийг сахиулагчид энхийн үйл хэрэгт төдийгүй нийгмийн тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чадамжтай. Тэдний гүйцэтгэх үүрэг, манлайлал, дуу хоолой нь зөвхөн олон улсын тавцанд төдийгүй эх оронд нь ч эерэг өөрчлөлт авчирна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв. Арга хэмжээний төгсгөлд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Э.Бямбасүрэн төслийн тайланг танилцуулж, ЦДБЭЧ-ын авьяаслаг уран бүтээлчид уртын дуугаар ая дууны мэндчилгээ өргөн барилаа.


May be an image of 3 people and text

May be an image of ‎4 people, dais and ‎text that says '‎MONGOLIAN PEACEKEEPERS AS EQUALITY AGENTS FOR GENDER الملر European Union Delegation to Mongolia General Staff of Mongolian Mong Armed Forces 35 POTC "ុជ 35POTC p CEMRLLE 3AnPИИEOA ಜ್ೊసಿా 6ATЛAH XAM AMrAAЛAXRA RAM‎'‎‎