Тавдугаар сарын 18-ны оройн байдлаар, энэ онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор орж гарсан хүний тоо давхацсан тоогоор 1 саяас давж, энэ үзүүлэлт нь өнгөрсөн оныхоос 29 хоногоор урьдчилсан байна.
Энэ он гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны хилийн худалдаа, хил дамнасан аялал жуулчлал, иргэдийн солилцоо тогтвортой өсөж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн олон тоо баримт сайн гүйцэтгэлтэй байна. Ганц өдрийн дотор хилээр нэвтэрсэн зорчигч хамгийн олондоо 13 мянга 71-д хүрч, 8-аас доош суудалтай 1300 гаруй автомашин зорчжээ.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0