sonin.mn

Өнөөдөр Хятадын аялал жуулчлалын 15 дахь өдөр. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, аялал жуулчлал бол ерөнхийлсөн салбар бөгөөд эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч юм. Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Хятадын аялал жуулчлалын хөгжил хурдацтай хөгжиж, улмаар шинээр хөгжиж буй стратегийн тулгуур салбар, цаг үеийн чухал онцлогтой иргэдийн амьжиргаа, аз жаргалын салбар болж хөгжсөн гэжээ.




Энэ оны тавдугаар сарын Майн нэгний баярын үеэр, улсын хэмжээнд бүс нутаг дамнасан иргэдийн урсгал давхацсан тоогоор 1 тэрбум 400 саяас давж, дотоодын жуулчдын тоо хэмжээ болон дотоодын аялал жуулчлалын нийт зардал хоёулаа өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн оршин суугчдын зорчих хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, аялал жуулчлал, зам тээвэр, гуанз ресторан зэрэг олон салбарын эрчимтэй өсөлтийг дайчилж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарын хөгжлийг ахиулахад шинэ түлхэц өгсөн байна. Түүнчлэн эртний гудамжууд, аялал жуулчлалын үзүүлбэр, соёлын шинэ орон зай хөгжөөнтэй байж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт ч эрчимтэй хөгжсөн байна.